Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо
2018.12.18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлиг гаргаж, 2018 оны шилдэг судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртээв.

2018 оны Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаар:

  • Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;
  • Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Б.Хонгорзул нар эрдэм, шинжилгээний ажлаараа шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагналыг нь гаруулж, баяр хүргэн үг хэллээ.

“Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал олгох тухай” зарлигт:

“Шинжлэх ухаанд залуу үеийг татан оролцуулах, залуу судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор жил бүр шинжлэх ухааны салбарын 3 хүртэлх ажилтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгодог уламжлалтай.

Шинжлэх ухаан бол улс орны хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл юм. Харин шинжлэх ухаан бүтээх арга болох эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэдэг бол хүн бүрийн хийж чаддаг амар ажил биш. Судалгаа шинжилгээний ажилд дур сонирхолтой, шинжлэх ухаанч хөгжилд тэмүүлсэн залуу үеийг бэлтгэхэд төрөөс тогтмол анхаарч, урамшуулан дэмждэг байх ёстой.

Өнөө жил судалгаа шинжилгээний бүтээл туурвилаараа дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан 3 залуу судлаач Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртлээ.

Доктор Б.Цэрэндулам, Д.Золзаяа, Б.Хонгорзул нар хүний ген, тархи судлал, мэдээллийн технологийн чиглэлээр онол – арга зүйн түвшин, хэрэглээний өгөөжөөрөө залуу судлаачдаа тэргүүлсэн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэжээ. Тэдний олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн судалгааны ажил тус бүр 70 гаруй удаа эшлэгдсэн байгаа нь судалгааны ажлын чанар чансаа, ач холбогдлыг нь харуулж байна.

Та бүхний Монгол Улсынхаа шинжлэх ухааны хөгжилд оруулж буй хувь нэмэрт талархаж, цаашдын ажил хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсье.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэлээ.

 

“Хүний биеийн олон эд эрхтний гажиг үүсэхэд оролцдог шинэ генүүдийг илрүүлэн баталж, энэ төрлийн хам шинжийн үүсэх молекул механизм, учир шалтгааныг тайлбарлах; удамшлын шалтгаант гажиг үүсгэдэг синдромуудын ген, мутаци, молекул механизм, нийлэгждэг уураг, тэдгээрийн харилцан үйлчлэлийг судалж, өвчин үүсэх механизм, түүний явцыг танин мэдэх, улмаар оношлох, эмчлэхэд ач холбогдол бүхий “Хүний генетикийн гажиг үүсгэгч зарим генүүдийн харилцан үйлчлэл” сэдэвт судалгааны бүтээл туурвисан Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Цэрэндулам;

Хүмүүсийн өдөр тутмын мэдээлэл технологийн ашиглалтын явцад бий болж байгаа байршил болон цаг хугацааг агуулсан их хэмжээний өгөгдлүүдийн тусламжтайгаар нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, төрөл бүрийн эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар агаарын бохирдол, хот дахин төлөвлөлт, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг судалсан “Байршил болон цаг хугацааг агуулсан том хэмжээний өгөгдлийн мэдээллээс улс орны хэмжээнд хүмүүсийн үйл ажиллагаа, төлөв байдлыг онтологи болон статистикийн аргаар шинжлэн урьдчилан таамаглах нь” сэдэвт ажил гүйцэтгэсэн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор Д.Золзаяа;

Өнчин тархины үүдэл эс нь E-Cadherin наалдагч уургийн тусламжтайгаар өөр хоорондоо мэдээлэл дамжуулагч Notch signal-г идэвхжүүлдэг, энэ нь өнчин тархины үүдэл эсийн олшролыг зохицуулдаг болохыг тогтоож; өнчин тархины үүдэл эсүүд бусад эрхтэн тогтолцооны зарчимтай адилгүйгээр өөр хоорондоо мэдээлэл дамжуулан, өөрсдийн үйл ажиллагаа, үүдэл эсийн олшрол, хуваагдлыг зохицуулдаг болохыг баталсан “Үүдэл эс ба түүний үүр” сэдэвт судалгааны ажил хийсэн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн газрын мэргэжилтэн, доктор Батчулууны Хонгорзул нарт Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажил...

Уншсан: 1476 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ
2019.03.20
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан /шууд/
2019.03.20
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно
2019.03.20
Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана
2019.03.17
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ
2019.03.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэл...
2019.03.20
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан /шууд...
2019.03.20
УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөд...
2019.03.20
Намын бүлэг, ажлын хэсэг хуралдана
2019.03.17
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ
2019.03.17
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны ...
2019.03.14
Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хэмжээнд амжилт гарга...
2019.03.13
УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улс...
2019.03.11
У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид сургаж, бо...
2019.03.06
Ерөнхийлөгч Х.Баттулга тусгай олимпын зуны наадамд...
2019.02.28
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон шүүгч, Е...
2019.02.28
Тусгай сангуудыг цэгцэлж, долоон санг татан буулга...
2019.02.27
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол дахь Америкийн худал...
2019.02.27
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Эрдэнэт үйлдвэрийн хувь...
2019.02.27
Г.Занданшатар: Хууль засагладаг, шударга ёс үйлчил...
2019.02.26
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австралийн Элчин сайдыг хү...
2019.02.26
Өмч хувьчлалыг бүхэлд нь судлах ажлын хэсэг байгуу...
2019.02.25
УИХ-ын цаг
2019.02.24
У.Хүрэлсүх: Ажилгүйдэл, ядуурлыг хэр бууруулснаар ...
2019.02.21
Бэлчээрийн хуулиар Нээлттэй сонсгол хамтран зохион...
2019.02.21
АНУ-аас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч ...
2019.02.20
Г.Занданшатар: УИХ-ын гишүүд ирцээ хурууны хээгээр...
2019.02.20
“Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын ту...
2019.02.20
Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төл...
2019.02.20
Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ху...
2019.02.19
ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов...
2019.02.18
Мюнхений аюулгүй байдлын бага хурал өндөрлөлөө
2019.02.17
С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ Ерөхий сайд ал...
2019.02.17
Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, ...
2019.02.14
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, б...
2019.02.12
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011