Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэж үзэв
2018.12.25

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Өнөөдөр хуралдсан Байнгын хорооны хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан дээрх шаардах бичгийг уншиж танилцуулсныхаа дараа “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй” гэж үзэж байгаагаа хэлэв.

Тэрбээр:

-Монгол Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх 2 төрлийн дэг бий.

Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухай зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.3-10.7-д заасан дэг байна.

Энэхүү дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан 5 үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Үүнд:


-       Нас барсан;

-       Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;

-       Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;

-       Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;

-       Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.

Гэтэл УИХ-ын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар энэ 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр УИХ-ын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэхүү дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэхүү дэгийг баримтлах боломжгүй байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байна.

Энэ талаар УИХ-ын даргад хариуг нь өгнө. Асуудлыг хэлэлцэх асуудлаас хаслаа гэв.

Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, чөлөөлөх хууль заасан үндэслэл бүрдээгүй байна гэж үзээд асуудлыг хэлэлцсэнгүй.

УИХ-ын даргын байнга хэлж байгаа “Хуулийг би ч, УИХ ч зөрчих ёсгүй” гэсэн зарчмыг Төрийн байгуулалтын байнгын хороо ч баримталж байна.

Тиймээс хууль бус шаардлага тавьсан гишүүд шаардлагаа буцааж авах, УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу сонгогдсон Парламентын спикерийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, улмаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах боломж бүрдэж байна.

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа са...

Уншсан: 1591 | Түгээх |
Холбоотой мэдээ
У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно
9 цаг 1 минутын өмнө
“Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” нээлттэй хэлэлцүүлэг болов
9 цаг 24 минутын өмнө
Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
9 цаг 29 минутын өмнө
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажил эхэллээ
2019.06.26
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019.06.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаач...
9 цаг 1 минутын өмнө
“Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” н...
9 цаг 24 минутын өмнө
Ерөнхийлөгч зарлиг гаргаж зарим шүүхийн шүүгч, Ерө...
9 цаг 29 минутын өмнө
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд и...
2019.06.26
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эрүүл мэндийн байгу...
2019.06.25
Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга ...
2019.06.25
Монгол, Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган ...
2019.06.20
Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэрг...
2019.06.20
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.06.20
Эвлэрлийн гэрээтэй аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргэ...
2019.06.20
Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнг...
2019.06.20
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ху...
2019.06.19
Д.Цогтбаатар: Хар тамхи тээвэрлэж байгаад баривчла...
2019.06.19
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуула...
2019.06.18
УИХ-ын байнгын хороод хуралдана
2019.06.18
УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
2019.06.17
Бүгд Найрамдах Армен Улсын парламентын төлөөлөгчди...
2019.06.14
Байнгын хороодын хуралдаан болно
2019.06.11
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2019.06.12
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
2019.06.12
С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг сан...
2019.06.12
Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатары...
2019.06.12
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.06.09
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол бо...
2019.06.07
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
2019.06.05
УИХ-ын байнгын болон түр хороод хуралдана
2019.06.04
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.06.04
Байнгын хороодын хуралдаан болно
2019.06.03
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
2019.06.02
УИХ-ын байнгын болон түр хороод энэ 7 хоногт...
2019.06.02
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011