Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
2018 оны эдийн засгийн онцлох 10 үйл явдал
2018.12.30

НЭГ. Монгол Улсын эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр хувиар буюу 6.4 хувиар өслөө

Эдийн засаг ийнхүү өсөхөд экспортын орлого 14 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 32 хувиар өссөн, төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч, Засгийн газар арилжааны банкнаас зээл авахаа зогсоосноор хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт 2018 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7 орчим хувьд хүрэхээр байна.

ХОЁР. Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарав

2018 онд төсвийн сахилга батыг сайжруулж, Засгийн газрын мөнгөн хөрөнгийг оновчтой удирдаж, өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоож, зээлийн хүүгийн зардлыг бууруулав. Эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр татварын орлого 30 орчим хувиар өсөж, нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарахаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 оны 11 дүгээр сарын гүйцэтгэлээр 266 тэрбум төгрөгийн ашигтай байна.

ГУРАВ. Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт 6.5 их наяд төгрөг төлсөн, үүнээс 2018 онд 3.7 их наяд төгрөгийг төлөв

2018 онд өндөр хүүтэй дотоод бонд гаргаагүй, нийт 2.1 их наяд төгрөгийн дотоод бондын үндсэн болон хүүгийн төлбөр төлж, дотоод бондын үлдэгдлийг 1.6 их наяд төгрөг болгон буулгав. Мөн 500 сая ам.долларын Чингис болон 1 тэрбум юанийн Дим сам зэрэг гадаад бондуудыг төлж барагдуулсан. Ингэснээр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 74.4 хувиас 61 хувь болж буураад байна.

ДӨРӨВ. Макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрав

2018 онд Олон Улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ. Зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлс:

•  Төсвийн сахилга бат сайжирч, өрийн дарамт буурч байгаа, 2021 он хүртэл гадаад бондын эргэн төлөлтгүй болж, дахин санхүүжилтийн эрсдэл буурсан,

•  Гадаад валютын нөөц нэмэгдсэн,

•  Монголын эдийн засаг бусад ижил түвшний зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр өсөж байгаа,

•  Макро эдийн засгийн бодлогууд амжилттай хэрэгжиж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, эдийн засаг тогтворжиж, өсөлт нэмэгдсэн,

•  ОУВС-гийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.

ТАВ. Ажилгүйдлийн түвшин буурч, өрхийн орлого 15 хувиар өслөө

11.6 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшин буюу 6.9 хувьд хүрлээ. Хөдөлмөр эрхэлдэг хүний тоо 2018 оны 3 дугаар улиралд өмнөх оноос 50 мянгаар нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлд эрэлт өсөж, ажилгүйдэл буурснаар дундаж цалин 2017 оноос 8 хувиар өссөн. Эдийн засаг өссөнөөр цалин нэмэгдэж, хувийн хэвшлийг дэмжсэний зэрэгцээ мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ өссөн. Эдгээр өөрчлөлтийн дүнд өрхийн орлого 15 хувиар өсөөд байна.

ЗУРГАА. Арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүү 17.6 хувьд хүрч буурав

Засгийн газрын арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авч байсныг зогсоож, өмнө гаргасан өндөр хүүтэй бондуудыг буцааж төлснөөр эдийн засаг дахь зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн. Монгол руу орох хөрөнгийн урсгал нэмэгдэж, экспортын орлого өссөнөөр дотоод хуримтлал өссөн. Ингэснээр 2016 онд 19.7 хувь хүртэл өсөж байсан арилжааны банкны зээлийн хүү 2017 онд 0.7 нэгжээр, 2018 оны 10 дугаар сард 1.4 нэгжээр тус тус буураад байна. Энэхүү бууралтын үр дүнд зээлийн хүү 2013 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн бага түвшинд буюу 17.6 хувьд хүрлээ.

ДОЛОО. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2018 онд түүхэн дээд хэмжээнд хүрэв

Макро эдийн засгийн орчин сайжирч, зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Үнэт цаасны зах зээлийн эрэлт нэмэгдэж, хувьцаат компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар жилийн дундаж зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 37 хувиар өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа.

НАЙМ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд саараад байсан нүүрсний экспорт нэмэгдэж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хил гааль дээр үүсээд байсан асуудлыг шийдвэрлэх, боомтын нэвтрэлтийг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр яриа хэлэлцээрийн үр дүнд 2017 оны сүүлийн хагас, 2018 оны эхний улирал саараад байсан нүүрсний экспорт огцом нэмэгдэж, Монгол Улс түүхэндээ анх удаа 36.5 сая тонн нүүрс экспортолж байна.

ЕС. БНХАУ, Мянганы сорилын сан, БНСУ, БНЭУ, АХБ-ны хөрөнгөөр Улаанбаатар болон орон нутгийн цэвэрлэх байгууламж, усан хангамж, орон сууцны хангамж, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг Монгол Улсын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийхээр шийдвэрлэв

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 300 сая ам.долларын өртөг бүхий “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээг байгуулж, “Улаанбаатар хотын гүний усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн талаар танилцуулах арга хэмжээнд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны хангамжийг сайжруулахад 500 сая ам.долларыг зарцуулахаар тохиролцов.

Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

-  Хөдөлгөөний эрчим өндөртэй, зорчигч болон ач тээврийн гол замууд болох Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замуудыг шинэчлэх, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн авто замын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэв.

АРАВ. Монгол Улс Европын холбооны “хар жагсаалт”-аас гарав

 

Европын холбоо манай улсыг “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалт”-д хамруулан хамтын ажиллагаагаа хумигдуулах шийдвэр гаргасан юм. Хэрэв дээрх жагсаалтаас манай улс гараагүй байсан бол бизнес эрхлэгчид европын холбооны зах зээлд хандах эрхгүй буюу тус холбооноос ямар нэгэн санхүүжилт болон хөрөнгө оруулалт авах боломжгүй болох байсан юм. Иймд Засгийн газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж, тодорхой шаардлагыг нь хангасны үр дүнд тус жагсаалтаас гарч, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин бүрдүүллээ.

Эдийн засаг ийнхүү өсөхөд экспортын орлого 14 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруу...

Уншсан: 1042 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хүнсний үйлдвэрлэлийн анхны IPO гарлаа
2019.01.16
Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна
2019.01.15
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа
2019.01.15
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа
2019.01.14
Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт орууллаа
2019.01.08
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хүнсний үйлдвэрлэлийн анхны IPO гарлаа
2019.01.16
Шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна
2019.01.15
Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргалаа
2019.01.15
Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого анх удаа 10 их наяд ...
2019.01.14
Зарим ББСБ-ууд хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ...
2019.01.08
Дулааны эрчим хүч бодит өртгөөсөө 1-4 дахин хямд ү...
2019.01.08
Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид ...
2019.01.07
Өндөр өртөгтэй, үнэ цэнэтэй ч үнэ тариф нь үнэгүйд...
2019.01.07
ББСБ-ууд 2019 онд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.4 тэр...
2019.01.02
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг мө...
2019.01.02
Монголбанк 22 тонн алт худалдан авлаа
2019.01.01
2018 оны эдийн засгийн онцлох 10 үйл явдал
2018.12.30
Оюутолгойн уурхай дотоодоос эрчим хүч авна
2018.12.26
Шинэчлэн баталсан журмыг мөрдүүлэх сургалт зохион ...
2018.12.25
Шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлн...
2018.12.23
Банк бус санхүүгийн байгууллагууд ёс зүйн дүрэмтэй...
2018.12.20
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улс...
2018.12.18
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжа...
2018.12.17
Монголбанкны худалдан авсан нийт алт 20 тоннд хүрл...
2018.12.16
I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалж...
2018.12.16
Эрдэнэсийн уурхайчид Их түүхийн эзэддээ 40 жилийн ...
2018.12.14
"Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж бар...
2018.12.12
Банк бус санхүүгийн байгууллагын харилцагчдын тоо ...
2018.11.23
Замын мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх тухай сан...
2018.11.18
СХД-ийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат гардуу...
2018.06.29
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Явган хүний зам, гарц чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхий...
2018.10.30
Тэргүүний 300 архивчдын нэгдсэн зөвлөгөөн болно
2018.10.25
Ерөнхийлөгч Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврий...
2018.10.24
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011