Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хэсэг байгууллаа
2019.01.07

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2019 оны 01 дүгээр сарын 07-ын өдөр хуралдаж, Сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай, “Олон улсын худалдаа ложистикийн төв”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, ирэх тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулах, түлшинд хэрэглэхийг хориглосон. Энэ хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэж, айл өрхөд нийлүүлэх юм. Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар сайжруулсан түлш нийлүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ахлах бөгөөд бүрэлдэхүүнд холбогдох албаны төлөөллүүд, төрийн бус байгууллагынхан орж буй. Ажлын хэсэг байгуулж буйтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Сайжруулсан түлшийг одооноос нийлүүлж, үр дүнг нь олон нийтэд таниулах хэрэгтэй. Мөн үнийг нь тодорхой болгож, худалдаалах цэгүүдээ оновчтой тодорхойлох ёстой” гэсэн бол Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Сайжруулсан түлшнээс худалдан авч, өөрийн сонгогдсон тойргуудад туршилт хийлгэсэн. Үр дүнтэй байна гээд иргэдээс худалдаанд гаргаач гэсэн санал олон ирүүлж байна. Тиймээс хэрэглээнд даруй нийлүүлэх шаардлагатай” гэв. Харин Тэргүүлэгч Ц.Байгалмаа “Сайжруулсан түлшийг өнгөрсөн зун туршихад утаа хаялт нь бага ч асахдаа хүндрэлтэй байсан. Энэ мэтэд анхаарч, энд тэнд бус, тодорхой хэсэгт нүдэнд харагдахуйц туршилт хийж, иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай байна. Мөн үүнийхээ хажуугаар сууцны дулаан алдалтыг багасгах талаар анхаарах” гэв.

Тэргүүлэгч П.Баярхүү түлшийг борлуулахаар тодорхойлсон цэгүүдийн байрлал хэр оновчтой, түүнд нь хэдэн хүн ажиллах юм бэ гэдгийг судлах хэрэгтэйг онцолсон. Мөн өнгөрсөн онд баталсан хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг агаарын чанарын эргүүлээр ажиллуулах тогтоолын хэрэгжилтийг хангуулж, ажлын хэсгийнхэн үйл ажиллагаандаа татан оролцуулах ёстой гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулахаар холбогдох бүх албанаас ажил санаачилж байгаа. Үүний үр дүн иргэн бүрийн оролцооноос хамаарна. Тиймээс харилцан ойлголцож, хамтарч ажиллаж чадвал агаарын бохирдол буурна. Ажлын хэсгийнхэн сайжруулсан түлшний үнэ, түгээлт, борлуулах цэгийн мэдээллийг иргэдэд хүргэж, хэрэглэх заавар өгөх хэрэгтэй. Хадгалах агуулах, түгээх цэгүүд хаана байх, одоо түлш худалдаж буй хүмүүсийг үүнд хэрхэн татан оролцуулах юм, мөн хэдэн ажлын байр нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах ёстой. Түлш иргэдийн худалдан авах чадамжид нийцсэн үнэтэй байхад анхаарч, хэрэглээнд нь хяналт тавих, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөтэй ажлаа уялдуулж, агаарын чанарын хяналтын байцаагч нарыг үйл ажиллагаанд татан оролцуулах нь зөв. Эцэст нь, лабораторийн шинжилгээний хариу эргэлзээтэй, эсэхийг тодруулж, иргэдэд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хадгалахаас илүүтэй түгээж, айл өрхүүдийг сайжруулсан түлш хэрэглэхэд хэвшүүлэх нь чухал. Ажлын хэсгийнхэн 14 хоног тутам үйл ажиллагаагаа дүгнэх хэрэгтэй” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2019.01.07-ын өдөр) хуралдаж, Сайжруулс...

Уншсан: 1374 | Түгээх |
Холбоотой мэдээ
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019.01.17
Шимтгэл төлж, ажилласан хугацаа нь хангалттай бол тэтгэврийн нас хойшлохгүй
2019.01.17
Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орлоо
2019.01.16
Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
2019.01.16
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ
2019.01.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019.01.17
Шимтгэл төлж, ажилласан хугацаа нь хангалттай бол ...
2019.01.17
Насны хишиг олгох журамд нэмэлт өөрчлөлт орлоо
2019.01.16
Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ
2019.01.16
Ирэх сараас тэтгэврийг 7.6 хувиар нэмнэ
2019.01.16
Эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгоно...
2019.01.16
Нэр дэвшигч С.Мөнхчулуун 24 санал авлаа
2019.01.16
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан эхэллээ...
2019.01.16
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
2019.01.16
Зарим орноос гахайн мах, өөх импортлохыг түр хориг...
2019.01.15
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
2019.01.15
Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, XXV хорооны ахма...
2019.01.15
Цагаан сараар бага насны хүүхдээ дагуулж айл хэсэх...
2019.01.15
Гахайн мялзан өвчнөөс сэргийлье
2019.01.14
Эрээн, Замын-Үүд чиглэлд нэмэлт автобус гаргажээ
2019.01.14
Малын хулгайн хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байн...
2019.01.14
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2019.01.14
Төрийн албан хаагчийн төлөөллийн сонгон шалгаруула...
2019.01.14
Сэрэмжлүүлэг: Авто зам, тээвэрлэлтийн аюулгүй байд...
2019.01.13
Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга ...
2019.01.13
Хүүхдийн эмч нар сургалтад хамрагдлаа
2019.01.13
Нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас дээгүүр тави...
2019.01.09
Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдийг байрлуул...
2019.01.09
МСҮТ-д суралцагч 100 мянган төгрөгийн тэтгэлэг авн...
2019.01.09
"Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам...
2019.01.09
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.01.09
Түгжрэл бууруулах ажлын хэсэг хуралдлаа
2019.01.09
Улсын аварга малчид, саальчид, фермерүүд тодорлоо
2019.01.09
Улсын аварга тариаланч, аварга тариаланч хамт олны...
2019.01.09
Нийт гэмт хэргийн 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэ...
2019.01.08
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011