Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Дубайн алтан элс...
2019.01.07

Арабын Нэгдсэн Эмират Улсын долоон вант улсын нэг Дубай нь нэгэн үед дэлхийн хамгийн үржил шимгүй, хоосон, уйтгартай хотуудын нэг байв. Гэвч сүүлийн жилүүдэд цагдаа нар нь Ламборгини унадаг, алтны хольцтой нэг халбага зайрмаг 800 долларын үнэд хүрсэн, тансаг, орчин үеийн хот болон хувирчээ.

Энэхүү амжилтын түүх бол авлига болон зохион байгуулалттай гэмт хэрэг улам глобалчлагдаж буйтай нягт холбоотойг үгүйсгэх аргагүй юм. Африкаас алт хууль бусаар тээвэрлэх, Ал кайда, ISIS бүлэглэлүүдийг санхүүжүүлэх, Энэтхэгийн Давод зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглүүдэд туслах зэргээр Дубайн нууц оффшор санхүүгийн систем нь бараг бүх л олон улсын авлигын ноцтой хэргүүдэд ямар нэг байдлаар оролцдог.

“Дубай хууль бус мөнгийг оруулахыг зөвшөөрдөггүй байсан бол одоогийнх шигээ өндөр хөгжилтэй болж чадахгүй байсан” гэж Афганистаны шударга байдлын төлөөх төрийн бус байгууллагын дарга Саед Икрам Афзали хэлж байна. Тус төрийн бус байгууллага нь Афганистанаас Дубай руу орж ирдэг асар их хэмжээний хууль бус мөнгөний урсгалыг тогтооход тусалсаар ирсэн юм.

Татварын шударга байдлын сүлжээ Дубайг дэлхийн хамгийн нууцлагдмал улсуудын 9 дүгээрт эрэмбэлсэн байдаг. Лондон, Сингапур хоёрын дунд дөнгөж 3 цаг хагас нисээд хүрэх боломжтой газар зүйн асар их ашигтай байрлалд оршдог нь Дубайг бизнесийн төв болоход нь нөлөөлсөн гэж хэлж болно.

Иймээс ч Дубай нь том хэмжээний, мөн хууль ёсны дагуу ажилладаг бизнесийн салбартай. Гэвч ил тод бус байдал, хөнгөн хуулийн зохицуулалтууд, улсад нь орж ирж буй хөрөнгийн эх үүсвэрийг үл хайхардаг хандлага нь Дубайг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд, терриристууд, дарангуйлагчид, авлига болон бусад гэмт хэргээс орлого олдог хүмүүсийн диваажин болгож хувиргажээ. Тэд мөнгөтэй бас засгийн газрыг эвгүй байдалд оруулахгүй л бол тэнд чөлөөтэй байж болно.

Үүний үр дүнд Дубай нь баячууд татвараас зайлсхийх, ял шийтгэлээс зугтах, мөнгө угаах, өөрийн улсын цагдаа, татварын байцаагч нараас хөрөнгөө нуух нэг цэгийн үйлчилгээ үзүүлэгч болсон байна.

Хотын хурдацтай өсөж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь дэлхийн том хөрөнгө оруулагчдыг Дубайн олгодог нууцлагдмал орчинд, тансаг орон сууцнуудад хөрөнгө оруулах боломж олгодгоороо татдаг юм.

Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн нэгтгэсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл болон оршин суугчдын талаарх мэдээллийн санг C4ADS нэртэй ашгийн бус бүлэг авч, Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP)-д өгсөн нь Дубайн нууцлагдмал байдлыг ашигладаг олон хүний нэрийг нийтэд зарласан билээ. Тус мэдээллийн санд 181 улсын 129,000 эзэмшигчтэй 54000 хаяг бүртгэгджээ. Мэдээж энэ жагсаалтад байгаа бүх хүнийг хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй ч улс төрчид болон зарим чинээлэг хүмүүсийн мэдээллийг зайлшгүй нягтлан шалгах нь зүйтэй юм.

Түүнчлэн тус мэдээллийн санд ял, шийтгэл хүлээж байсан иргэд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон олон улсад эрэн сурвалжлагдаж буй хүмүүс ч багтсан байна.

2013 оноос эхлэн дэлхийн саятнуудын нүүдлийг судалж буй Өмнөд Африкт төвтэй нэгэн судалгааны төвөөс Арабын Нэгдсэн Эмират Улсыг АНУ, Канад, Австрали улсуудын хамт дэлхийн баячуудыг хамгийн их татдаг улсуудын нэгээр нэрлэжээ.

Дубайн ачаар Арабын Нэгдсэн Эмират Улс нь 2017 онд нийт 5000 саятныг хүлээн авсан нь нийт саятан хүн амынхаа хэмжээг бараг 6 хувиар өсгөсөн явдал юм.

Эдгээр баян хүмүүст үзүүлдэг зарим үйлчилгээг дурдвал:

- Дубайн “алдарт” нууцлагдмал банкны системийг ашиглан мөнгө угаах;
- Мөнгөний эх үүсвэрийг тайлбарлалгүйгээр эсвэл хэдхэн асуултад хариулаад их хэмжээний бэлэн мөнгөөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авах;
- Хулгайлагдсан алт, үнэт эдлэлийг наймаалцах;
- Хавала зэрэг бэлэн мөнгөнд суурилсан гүйлгээний системүүдийг ашиглан хууль, эрх зүйн ямар нэгэн хяналтгүйгээр дэлхий даяар мөнгө шилжүүлэх;
- Хөнгөн зохицуулалтуудтай худалдааны чөлөөт бүсүүд нь тамхи болон бусад төрлийн бүтээгдэхүүнүүд хууль бусаар наймаалцдаг хүмүүст гааль, татварын мөнгө төлөхгүй байх боломж олгодог;
- Засгийн газар нь цөөхөн хуулийн зохицуулалтыг илүүд үзэж, бага хяналт тавьдаг.

Арабын Нэгдсэн Эмират Улсын долоон вант улсын нэг Дубай нь нэгэн үед дэлхийн ха...

Уншсан: 1943 | Түгээх |
Холбоотой мэдээ
Энэтхэг улсын визийн журам шинэчлэгдлээ
2019.09.09
Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2019.09.09
Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ
2019.08.20
Сэрэмжлүүлэг
2019.08.15
Латви Улсын авлигын эсрэг тэмцэл зогсонги байдалд орлоо
2019.06.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Энэтхэг улсын визийн журам шинэчлэгдлээ
2019.09.09
Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаар...
2019.09.09
Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хү...
2019.08.20
Сэрэмжлүүлэг
2019.08.15
Латви Улсын авлигын эсрэг тэмцэл зогсонги байдалд ...
2019.06.09
Киргизстаны өмнөх засаглалтай холбоотой албан туша...
2019.06.09
ОХУ-ын Засгийн газар нийгэм дэх авлигын түвшинг үн...
2019.06.07
Ерөнхийлөгч Зеленский Аюулгүй байдлын албаны орлог...
2019.06.07
Сайд асанг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр...
2019.04.03
Корэйн Эйр компанийн ТУЗ-ын дарга ажлаас чөлөөлөгд...
2019.04.01
Хятадын шүүх авлигын 31883 хэргийг эцэслэн шийдвэр...
2019.03.18
Тройкагийн мөнгө угаасан хэргийг Кремль үгүйсгэв
2019.03.18
Зузана Чапутовагийн эхний ялалт
2019.03.18
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Азийн мэдээллийн сүлжээнд о...
2019.03.12
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин авлигатай тэмцэх ажлаа ...
2019.03.11
Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд найман шү...
2019.02.28
Судалгаагаар арван хүн тутмын найман авлигыг мэдээ...
2019.02.26
Мексикийн экс ерөнхийлөгч хар тамхины наймааны тол...
2019.01.27
Саатуулагдсан Интерполын экс даргын эхнэр Францаас...
2019.01.27
Хятад улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа дарааг...
2019.01.17
Япон улсын Олимпийн хорооны дарга хээл хахуулийн х...
2019.01.16
Франц Улс ОХУ-ын сангийн сайд асныг шилжүүлэн өгчэ...
2019.01.14
Дубайн алтан элс...
2019.01.07
Корлеоний мафийн бүлэглэлтэй холбоотой их хэмжээни...
2019.01.01
Хятад улс хилийн чанадаас 4800 гаруй авлигачдыг эр...
2018.12.23
НҮБ: Жил бүр хахуульд нэг их наяд ам.доллар зарцуу...
2018.12.16
ОХУ-ын Дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтн...
2018.12.11
Тайландын “сүнс оюутнууд”
2018.12.09
Данске банкийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж б...
2018.12.03
Тайландын “сүнс оюутнууд”
2018.12.03
Монголд фашизм хэрхэн сэрж байгаа нь
2017.07.05
Өнөөдөр “Дэлхийн сонсгол хамгаалах” өдөр
2018.03.03
ПАРИС: Өчигдөр ба өнөөдөр...
2017.10.06
БНСУ хуулийн хориглолтоо бууруулна
2017.12.18
Индонез олон улсын авлигын эсрэг өдрийг тэмдэглэн ...
2017.12.18
Индонезийн шоронд авлигын гэмт хэрэгтэнгүүд онцгой...
2018.08.02
Африкт өлсгөлөн газар авч байна
2012.03.23
“Диваажингийн баримтууд” Индонезийн улс төрчди...
2017.11.15
Авлигын хэрэгт холбогдсон сайд нарыг чөлөөлнө
2017.10.19
“Хулгайлагдсан хөрөнгө илрүүлэх дэлхийн форум”...
2017.12.04
Афганистаны авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуу...
2017.12.04
Авлигын гэмт хэргийг шийдвэрлэх шүүх байгуулна
2017.11.15
АНУ-ын ерөнхийлөгчийн шинэ оны анхны жиргээ...
2018.01.03
Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллаж, иргэдийн ...
2018.03.02
Кени улс төмөр замтай холбоотой авлигын хэрэгт 17 ...
2018.08.23
Халдлагад өртсөн мөрдөгч ажилдаа эргэн оржээ
2018.08.01
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг ба...
2018.03.22
Авлигын хэргийн хамгийн том хамсаатан хэн бэ?
2018.01.18
БНСУ криптовалютыг хориглохгүй
2018.03.09
Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга аж...
2018.07.18
Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг Ор...
2017.11.30
Авлигын хэргээр 43 төрийн албан хаагч баривчлагджэ...
2018.01.07
АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний ха...
2018.04.12
Авлигатай тэмцэх газрын дарга авлигын хэргээр ял с...
2018.08.22
Авлигын хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шилжүүлэн ...
2018.01.18
Төрийн өндөр албан тушаалтнууд нэгдүгээр зэрэглэли...
2018.08.30
Рио Тинтогийн Монгол Улс дахь уурхайтай холбоотой ...
2018.03.22
Тайланд улс авлигын эсрэг шинэ хуультай боллоо
2018.08.28
БНСУ-ын Үндэсний ассемблейн дарга авлигын эсрэг ху...
2018.08.12
АНУ-ын нэгэн хотын захирагч авлигын хэрэгт ял шийт...
2018.03.09
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011