Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Түгжрэл бууруулах ажлын хэсэг хуралдлаа
2019.01.09

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хүүхдийн автобус” төсөл хэрэгжүүлэх тухай санал танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 245 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн 137, төрийн бус өмчийн 108 сургууль байна. нийслэлийн 245 сургуульд нийт 264240 сурагч суралцаж байгаа юм. Үүнээс төрийн өмчийн сургуульд 88.2 хувь буюу 232932 сурагч, төрийн бус өмчийн сургуульд 21308 сурагч буюу 11.8 хувь суралцаж байна. Сурагчдын 57.1 хувь нь буюу 150949 хүүхэд бага ангид, 79019 хүүхэд дунд ангид, 13 хувь нь ахлах ангид суралцаж байна.

Нийслэлийн Боловсролын газраас 2018-2019 оны хичээлийн жилд нийслэлийн 7 дүүргийн төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 21 нийт 52 сургуульд 130 автобусаар 6784 сурагчийг тээвэрлэж байна. Сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хотын төвөөс алслагдсан, сурагчид гэр сургуулийн хооронд олон км алхаж ирдэг сургуулийг автобустай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2018 онд 59, 74, 109 дүгээр сургуулиудад хүүхдийн автобус олгосон байна.

Ерөнхий боловсролын сургуулийн зорчилтын судалгааг авч үзвэл 2018 оны байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчдын 53.9 хувь буюу 128984 хүүхэд явганаар, 28.3 хувь буюу 67645 нь нийтийн тээврээр, 17.4 хувь буюу 42566 хувь нь хувийн автомашинаар үйлчлүүлж байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг ачаалалтай цаг буюу өглөөний 08:00 цагт сургуулийн 1 дүгээр ээлжинд нийт 42269 хүүхэд хичээллэдэг. Харин 2 дугаар ээлж 13:30-аас 31636 хүүхэд, 3 дугаар ээлж 15:00 цагаас 2863 хүүхэд хичээллэж байна.

Хөдөлгөөний оргил ачааллын цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх, төлөвлөлтийг боловсруулсан байна. Хотын хойд, урд, баруун, зүүн зүгээс 4 чиглэлд нийт 12 тээврийн хэрэгслийг өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Дээрх 4 чиглэлд 12 автобус нэмж гаргахад 60 орчим сая төгрөг шаардлагатайг хэллээ. Уг чиглэлийг туршихад хүүхдийн автобусанд тавих стандартыг хангасан автобус үйлчилгээнд гаргах, байршил тогтоогч суурилуулах, чиглэл, маршрут, зогсох цагийн хуваарийг нарийн гаргах, мэргэшсэн жолооч ажиллуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлтээр “Хүүхдийн автобус” төслийн судалгааг илүү нарийвчлалтай, бодитой байлгах талаар санал хэллээ. Мөн нийслэлээс хэрэгжүүлдэг “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулан хүүхдийг сургуульд хүргэх болон, авах үйлчилгээг эцэх эхчүүдтэй хэрхэн хамтран зохион байгуулах тал дээр судалгаа хийхийг ажлын хэсгийн ахлагч П.Баярхүү үүрэг болголоо. Мөн сургуулийн автобусны нэгтгэл байгуулах, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг сургуулийн автобустай болгох талаар судалгаа гаргах, эдийн засгийн тооцоолол боловсруулах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажл...

Уншсан: 1531 | Түгээх |
Холбоотой мэдээ
Налайхын замын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
2019.03.21
НЗДТГ, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав
2019.03.21
Даатгалын байгууллагад аудит хийх компани эрх бүхий хоёр аудитортой байх шаардлагатай
2019.03.20
Өнөөдөр Дэлхийн аз жаргалын өдөр
2019.03.20
Нислэгийн хөөрөлт, буултын мэдээг шуурхай авах боломжтой
2019.03.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011