Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Япон улсын Олимпийн хорооны дарга хээл хахуулийн хэргийг үгүйсгэлээ
2019.01.16

Францын зүгээс авлигын хэрэгт буруутгагдсан Японы Олимпийг хариуцсан дарга хээл хахуулийн хэргийг үгүйсгэлээ. Өнгөрөгч Баасан гарагт “2020 оны Олимп”-ийн үнийн саналтай холбоотой Франц улсын зүгээс яллагдагчаар татаад буй авлига, хээл хахуулийн хэрэгтэй ямар нэгэн холбоогүй, ямар нэг буруу хийсэн зүйл байхгүй хэмээн эрс үгүйсгэсэн байна.

Францын шүүх байгууллагын эх сурвалжын хэлснээр, тэрээр Токиогийн тэмцээнийг зарлахтай холбоотой үйл ажиллагаанд “авлигын идэвхитэй” үйлдэл гаргасан гэж яллагдагчаар татсан байна.

Өдгөө 71 нас хүрч байгаа тэрээр Япон улсын нийслэлд Олимпийг зохион байгуулахаар сонгогдохоос өмнө шүүгчид ойролцоогоор 2 сая евро /3.1 сая ам.доллар/-г өгсөн байж болзгошгүй хэрэгт өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд буруутгагдсан юм. Олимпийн тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрхийг авахад удирдан зохион байгуулсан Такида нь ОУ-ын Олимпийн хороонд ч нөлөө бүхий гишүүнд тооцогддог байна. Дашрамд дурьдахад Токио хот 2013 оны санал хураалтад Мадрид, Истамбулийг ялснаар энэ эрхийг авсан юм.

2016 онд эхэлсэн Франц улсын дээрхи мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэй хоёр ч төлбөр хийгдсэний нэг нь Сингапурын Блэк Тайдингс, нөгөө нь Сенегал гаралтай Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны хуучин ерөнхийлөгч, Ламин Диакийн хүү Папа Маса Диактай холбогдсон фирм юм. Хүү Диак нь Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны хүчирхэг маркетингийн зөвлөхөд тооцогддог юм.

Дээрхи төлбөр төлөлт нь хоёр үе шаттай хийгдсэн ба Олон улсын Олимпийн хорооны зохион байгуулагч хотыг сонгох санал хураалтын өмнө, дараа гэж хуваасан байна. Папа Маса Диакийг “ПМД” ч гэж нэрлэх бөгөөд сэжигтэн нь Рио Дэ Жаниеро болон Токиогийн 2016, 2020 оны олимпуудтай холбоотойгоор хэдэн сая еврогийн хахуулийг ивээн тэтгэх гэрээ, дэмжлэг туслалцаа нэрийн дор хүлээн авчээ.

Маса Диак нь 2015 оны 12 дугаар сараас хойш Интерполын “Онц ноцтой” гэмт хэрэгтнийг эрэн хайх жагсаалтанд байгаа ч Сенегалийн засгийн газар түүнийг Францын талд хүлээлгэн өгөхөөс өдгөөг хүртэл татгалзсаар байгаа юм. Тийм ч учир өнгөрсөн сард ОУ-ын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Сенегал улсад Францын эрх бүхий байгууллагын авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллах албан хүсэлтийг хүргүүлсэн байна.

Одоогоор 2020 оны Олимпийг зохион байгуулах хорооны орлогч даргаар ажиллаж буй Такида нь 2017 онд Францын шүүх байгууллагад байцаалт өгсөн байна. Францын шүүх хөрөнгө оруулалтыг Франц улс дотор мөнгө угаахад ашигласан байж болзошгүй гэдэг асуудлаар маргаан үүсгэсэн байна.                 

Франц улс мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь уг хэрэгт холбогдоод байгаа ОУ-ын Хөнгөн атлетикийн холбоо нь ОХУ-ын тамирчдын допингийн шинчилгээг буруу шинжилсэн асуудалд давхар холбогдсон явдал билээ. Папа Маса Диакийн эцэг, Лиам Диак нь ОУ-ын Хөнгөн атлетикийн холбоог 1999 оноос урирдан ажиллаж байгаад 2015 онд Францад баривчлагдсан юм. Тэрээр ОУ-ын Хөнгөн атлетикийн холбооны хоёр ажилтны хамтаар ОХУ-ын тамирчын допингийн шинжилгээг халхавчилж, олон сая доллар авсан хэрэгт буруутгагдсан бол өнгөрөгч 6-р сард өөрийн хүүд туслахаар ивээн тэтгэх, телевизийн эрхийн тухай асуудлаар ял авсан байна.

Харин Японы Олимпийг хариуцсан сайдын хэвлэлийн төлөөлөгч Ёошитака Сакурада Баасан гарагт асуултад хариулахаас татгалзаж, “Бид өөрсдийн мэдэхгүй байгаа хавтаст хэрэгт яаж хариулт өгөх вэ” гэв. Харин Токио хотын захирагч Юрико Койкэ асуултад “Надад хангалттай мэдээ алга, би мэдээлэлтэй болж байж хариулах хэрэгтэй, ихэд гайхаж байна” гэж хариулсан байна.

Францын зүгээс авлигын хэрэгт буруутгагдсан Японы Олимпийг хариуцсан дарга хээл ...

Уншсан: 1984 | Түгээх |
Холбоотой мэдээ
Гал түймрийн аюулд өртөхөөс сэрэмжлүүлж байна
2019.10.29
Энэтхэг улсын визийн журам шинэчлэгдлээ
2019.09.09
Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2019.09.09
Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ
2019.08.20
Сэрэмжлүүлэг
2019.08.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Гал түймрийн аюулд өртөхөөс сэрэмжлүүлж байна
2019.10.29
Энэтхэг улсын визийн журам шинэчлэгдлээ
2019.09.09
Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаар...
2019.09.09
Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хү...
2019.08.20
Сэрэмжлүүлэг
2019.08.15
Латви Улсын авлигын эсрэг тэмцэл зогсонги байдалд ...
2019.06.09
Киргизстаны өмнөх засаглалтай холбоотой албан туша...
2019.06.09
ОХУ-ын Засгийн газар нийгэм дэх авлигын түвшинг үн...
2019.06.07
Ерөнхийлөгч Зеленский Аюулгүй байдлын албаны орлог...
2019.06.07
Сайд асанг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр...
2019.04.03
Корэйн Эйр компанийн ТУЗ-ын дарга ажлаас чөлөөлөгд...
2019.04.01
Хятадын шүүх авлигын 31883 хэргийг эцэслэн шийдвэр...
2019.03.18
Тройкагийн мөнгө угаасан хэргийг Кремль үгүйсгэв
2019.03.18
Зузана Чапутовагийн эхний ялалт
2019.03.18
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Азийн мэдээллийн сүлжээнд о...
2019.03.12
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин авлигатай тэмцэх ажлаа ...
2019.03.11
Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд найман шү...
2019.02.28
Судалгаагаар арван хүн тутмын найман авлигыг мэдээ...
2019.02.26
Мексикийн экс ерөнхийлөгч хар тамхины наймааны тол...
2019.01.27
Саатуулагдсан Интерполын экс даргын эхнэр Францаас...
2019.01.27
Хятад улс авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа дарааг...
2019.01.17
Япон улсын Олимпийн хорооны дарга хээл хахуулийн х...
2019.01.16
Франц Улс ОХУ-ын сангийн сайд асныг шилжүүлэн өгчэ...
2019.01.14
Дубайн алтан элс...
2019.01.07
Корлеоний мафийн бүлэглэлтэй холбоотой их хэмжээни...
2019.01.01
Хятад улс хилийн чанадаас 4800 гаруй авлигачдыг эр...
2018.12.23
НҮБ: Жил бүр хахуульд нэг их наяд ам.доллар зарцуу...
2018.12.16
ОХУ-ын Дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтн...
2018.12.11
Тайландын “сүнс оюутнууд”
2018.12.09
Данске банкийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж б...
2018.12.03
Монголд фашизм хэрхэн сэрж байгаа нь
2017.07.05
Өнөөдөр “Дэлхийн сонсгол хамгаалах” өдөр
2018.03.03
ПАРИС: Өчигдөр ба өнөөдөр...
2017.10.06
БНСУ хуулийн хориглолтоо бууруулна
2017.12.18
Африкт өлсгөлөн газар авч байна
2012.03.23
Индонез олон улсын авлигын эсрэг өдрийг тэмдэглэн ...
2017.12.18
Индонезийн шоронд авлигын гэмт хэрэгтэнгүүд онцгой...
2018.08.02
“Диваажингийн баримтууд” Индонезийн улс төрчди...
2017.11.15
Авлигын хэрэгт холбогдсон сайд нарыг чөлөөлнө
2017.10.19
“Хулгайлагдсан хөрөнгө илрүүлэх дэлхийн форум”...
2017.12.04
Афганистаны авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуу...
2017.12.04
Авлигын гэмт хэргийг шийдвэрлэх шүүх байгуулна
2017.11.15
АНУ-ын ерөнхийлөгчийн шинэ оны анхны жиргээ...
2018.01.03
Нийслэлийн удирдлагууд хороодод ажиллаж, иргэдийн ...
2018.03.02
Кени улс төмөр замтай холбоотой авлигын хэрэгт 17 ...
2018.08.23
Халдлагад өртсөн мөрдөгч ажилдаа эргэн оржээ
2018.08.01
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг ба...
2018.03.22
Авлигын хэргийн хамгийн том хамсаатан хэн бэ?
2018.01.18
БНСУ криптовалютыг хориглохгүй
2018.03.09
Румын улсын Авлигатай тэмцэх байгууллагын дарга аж...
2018.07.18
Авлигын хэргээр 43 төрийн албан хаагч баривчлагджэ...
2018.01.07
Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг Ор...
2017.11.30
АНУ-аас ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний ха...
2018.04.12
Авлигатай тэмцэх газрын дарга авлигын хэргээр ял с...
2018.08.22
Авлигын хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шилжүүлэн ...
2018.01.18
Тайланд улс авлигын эсрэг шинэ хуультай боллоо
2018.08.28
Төрийн өндөр албан тушаалтнууд нэгдүгээр зэрэглэли...
2018.08.30
Рио Тинтогийн Монгол Улс дахь уурхайтай холбоотой ...
2018.03.22
БНСУ-ын Үндэсний ассемблейн дарга авлигын эсрэг ху...
2018.08.12
АНУ-ын нэгэн хотын захирагч авлигын хэрэгт ял шийт...
2018.03.09
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011