Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Тогтоолын төслийг дэмжээгүй учраас төсөл санаачлагчид нь буцаав
2019.01.24

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 1 дүгээр сарын 24-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Монгол Улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бий болгох Үндсэн хуулийн эрхэм зорилго, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үзэл баримтлал болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн аудитын байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар сайн засаглалыг дэмжиж, зөвлөн туслах үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон төрийн аудитыг хөгжүүлэх зорилго, зорилтын хүрээнд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулсан.

Улс орны тогтвортой хөгжилд төрийн аудитын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн аудитын нийгэмд оруулах үнэ цэнэ ба өгөөж, улс орны хөгжилд үзүүлэх бодит нөлөө, аудитын олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, төрийн аудитыг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд төрийн аудитын бодлого, чиглэлтэй аудитын хуулийн этгээдийн тогтолцоо, дотоод аудит болон байгаль орчны, мэдээллийн технологийн зэрэг бусад аудитын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулж, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлж, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, хараат бус байдал бэхжинэ гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.

Мөн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2018 оны 10 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, М.Билэгт, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар төсөл санаачлагч гишүүд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Бодлогын баримт бичиг боловсруулах болсон гол шаардлага, шалтгаан, үр дүнг хэрхэн харж байгаа, заавал бодлогын баримт бичиг боловсруулж батлуулах гэхийн оронд одоо мөрдөж байгаа хуулиа шинэчлэхээр оруулж ирэх нь цаг хугацааны болоод эрх зүйн чадамжийн хувьд ашигтай биш үү, цаашид төрийн аудитын байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх, аудитын хяналт, шалгалтын үр өгөөжийг сайжруулах боломж,  арга зам байгаа талаар гишүүд тодруулж байв.  

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунблэг гишүүдийн асуултад хариулахдаа, төрийн аудитын байгууллага нь хийсэн хяналт шалгалтын талаарх дүгнэлтээ хууль хяналтын байгууллагад шилжүүлээд л орхидог, эрх зүйн ийм зохицуулалттай, харин хууль хяналтын байгууллагууд нь төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг бүрэн нотлох хэмжээний баримт гэж үздэггүй. Тиймээс эрх зүйн энэ зохицуулалтыг өөрчилж, төрийн аудитын байгууллагын чадамжийг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Мөн төрийн аудитын байгууллагаас өнгөрсөн онд хийсэн аудитын дүгнэлтийн дагуу 667 албан тушаалтанд хариуцлага тооцох саналаа холбогдох байгууллагад хүргүүлсэн, 87 албан тушаалтны асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлсэн гэдгийг дурдав.

Төрийн аудитын байгууллага нь санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудит хийхээр хуульчлагдсан бөгөөд гүйцэтгэдэг аудитын тоо болон ажлын ачаалал их, санхүүгийн тайлангийн аудит хийх нийт байгууллагын зөвхөн тал хувьд нь өөрийн санхүүгийн болон хүний хязгаарлагдмал нөөцөөр аудит хийдэг байна. Зөвхөн 2017 онд гэхэд улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитад хамрагдвал зохих 6213 байгууллагын 3179-д нь дүгнэлт гаргаж, аудитад хамрагдвал зохих нийт тайлангийн 51.2 хувьд аудит хийсэн байна. Үүнээс 2116 аудитыг төрийн аудитын байгууллага, 1063-ыг хувийн хэвшлийн аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлжээ.

Төрийн аудитын байгууллагын удирдлагыг Улсын Их Хурлаас томилж, бүтэц, орон тоо, төсвийг нь баталдаг. Тиймээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасан төрийн захиргааны төв байгууллагад хамаарахгүй гэж үзэж байгаа учраас  Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу тогтоолын төслийг боловсруулж оруулж ирсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунблэг хариултдаа дурдлаа.

Харин уг тогтоолын төсөлд Засгийн газраас “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газраас баталсан журмын дагуу боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахаар хуульчилсан байна. Иймд тогтоолын төсөлд тусгасан төрийн аудитын асуудал нь дээр дурдсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд суурилсан эсэх, уг бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаар батлуулах нь зүйтэй эсэхийг дахин нягтлах” гэсэн санал өгчээ.

Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Д.Тогтохсүрэн нар төрийн аудитын байгууллага нь төрийн өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад төр, нийт иргэдийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийж дүгнэлт гаргадаг, УИХ-ын дэргэдэх байгууллага учраас эрх зүйн чадамж, санхүү, хүний нөөцийн чадавхыг нь хангаж өгөх шаардлагатай, иймээс бодлогын баримт бичгийг Улсын Их Хурал хэлэлцэж батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Оюундарь, Ц.Мөнх-Оргил нар төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулах, чадамжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай ч хуульдаа бодлогын баримт бичгийг Засгийн газраас боловсруулж батлахаар заачихсан учраас заавал Улсын Их Хурлаар батлуулна гэж зүтгэх нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Харин үүний оронд эхлээд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юм гэдгийг хэлж байв.

Ингээд “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.0 хувь дэмжсэнгүй. Иймээс тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы 2019 оны 1 дүгээр сарын 24-ний ...

Уншсан: 1291 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
4 цаг 41 минутын өмнө
Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
2019.02.19
ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов
2019.02.18
Мюнхений аюулгүй байдлын бага хурал өндөрлөлөө
2019.02.17
С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ Ерөхий сайд албан ёсоор мэдэгдлээ
2019.02.17
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төл...
4 цаг 41 минутын өмнө
Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ху...
2019.02.19
ОХУ-ын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцов...
2019.02.18
Мюнхений аюулгүй байдлын бага хурал өндөрлөлөө
2019.02.17
С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ Ерөхий сайд ал...
2019.02.17
Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, ...
2019.02.14
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, б...
2019.02.12
Уяачдад Монгол Улсын цол хүртээв
2019.02.03
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар н...
2019.02.01
Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чө...
2019.02.01
Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогд...
2019.02.01
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт а...
2019.02.01
Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь огцруулж...
2019.02.01
УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Их Хурл...
2019.02.01
Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2019.01.30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт....
2019.01.30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт....
2019.01.30
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан болн...
2019.01.30
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дар...
2019.01.28
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2019.01.28
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.01.28
Гадны хөрөнгө оруулагчдын гар, хөл болсон Ц.Мөнх-...
2019.01.28
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.01.27
Тогтоолын төслийг дэмжээгүй учраас төсөл санаачлаг...
2019.01.24
Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүдий...
2019.01.24
УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт ши...
2019.01.24
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан болн...
2019.01.22
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг хуралдана
2019.01.21
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.01.20
Г.Занданшатар: Засгийн газар 2019 оныг "Иргэн төвт...
2019.01.15
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011