Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг баталлаа
2019.02.01

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа аж.

Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигджээ. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэнэ. Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан аж.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 01 дүгээр 30-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир асуулт асуун, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын тогтоолын  төслийг батлах саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.7 хувь нь дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.02.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Бү...

Уншсан: 3083 | Түгээх |
Холбоотой мэдээ
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов
2019.04.18
Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.04.18
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
2019.04.18
Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг зөвшилцөн дэмжлээ
2019.04.18
Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов
2019.04.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий...
2019.04.18
Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжл...
2019.04.18
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...
2019.04.18
Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуу...
2019.04.18
Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их с...
2019.04.18
ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2019.04.17
Байнгын хороодын хуралдаан болно
2019.04.17
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.04.17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2019.04.16
Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
2019.04.14
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.04.10
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөг...
2019.04.10
Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлц...
2019.04.10
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2019.04.09
УИХ-ын байнгын хороод хуралдана
2019.04.08
Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.04.07
Энэ 7 хоногт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2019.04.07
УИХ-ын байнгын хороод энэ долоо хоногт...
2019.04.07
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэл...
2019.04.05
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны төлөөлли...
2019.04.04
Бодлогын судалгааны орон тооны бус зөвлөл байгуула...
2019.04.04
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2019.04.02
Элчин сайд Шин Хаймин Гадаад харилцааны сайд Д.Цог...
2019.04.02
Элчин сайд Майкл Клечески шүүх, хуулийн байгууллаг...
2019.04.01
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Дэвид Спрули...
2019.04.01
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Дэд д...
2019.04.01
ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2019.03.31
Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ...
2019.03.28
ЗХАНЗХ-ны гишүүдийг хүлээн авч уулзав
2019.03.28
Сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайды...
2019.03.28
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011