Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ерөнхий сайд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ
2019.02.14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт оролцох Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжууд бий болж байна. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан, та бүгдийн зүгээс шахаж шаарддаг цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Тухайлбал, манай Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018, 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан тус тус 8.0 хувиар буюу нийтдээ 16.6 хувиар нэмэгдүүлэн тогтоолоо. Төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшнээс 27.5 хувиар нэмэгдлээ.

Цалин нэмэгдүүлэх хоёр удаагийн арга хэмжээгээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт ажиллагчдын цалин дунджаар 20.0 хувиар нэмэгдсэн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж тусгагдсан арга хэмжээг боловсрол, эрүүл мэндийн салбарт ажлын байрны үнэлгээ хийх замаар хийж гүйцэтгэлээ.

Засгийн газар дээрх шийдвэрүүдээр эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх болон цалин нэмэгдүүлэх 2 арга замаар төрийн албан хаагчдын сарын цалин, орлогыг өсгөв.

МҮЭХ, МАОЭНХ, Засгийн газрын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 2019 онд 320.0 мянган төгрөг, 2020 онд 420.0 мянган төгрөгөөр тогтоосон.Энэхүү арга хэмжээний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдон цалинжиж байгаа  100 мянга орчим хүний цалин хөлс 33,3 хувиар нэмэгдлээ.

Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлтөөс өндөр байна гэж олон нийт болон та бүхний зүгээс шүүмжилж байсан. Иймээс Засгийн газраас даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд 3 сараар нэмж 65 насанд хүргэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн өргөн мэдүүлснийг  2018 оны 02 дугаар  сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын  чуулганаар хэлэлцэн баталлаа.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт үндсэндээ биелж, 83.2 хувьтай байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрийг эхлүүлэх саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирүүлсэнтэй холбоотойгоор “Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, Засгийн газраас баримтлах чиглэл болон талуудын саналыг тусган Улсын хэлэлцээрийн төслийг ажлын хэсгийн түвшинд боловсруулах, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан бэлтгэл ажлууд хийгдэж байгааг Ерөнхий сайд ярилаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж, 2018 оны 3 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх дэд ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын төлөөллийг оролцуулан ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд улс орны эдийн засаг, нийгэмд тогтвортой байдлыг хадгалахад нийгмийн түншлэлийн талуудын зөвшилцөл, харилцан ойлголцлыг эрхэмлэх нь чухал. Ойлголтуудаа нэгтгэж, хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлууд, нийгмийн хамгааллыг сайжруулах, Монгол Улсыг хөгжүүлэхэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой Засгийн газар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл санал, хүсэлтээ хэллээ. 

МЭҮ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Цалинг бодитой нэмлээ. Удахгүй хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хэлэлцээрийг эхлүүлэх гэж байна гэлээ. Тэрбээр мөн Засгийн газар бүхий л шатанд сахилга, хариуцлагыг шаардаж ажиллаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Аймаг болон салбар хороодын төлөөлөл мөн санал хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайдаас хариулт авлаа.

Ерөнхий сайд тэдний асуултад хариулах үеэрээ,

-Монголын дайсан бол ажилгүйдэл. Ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах. Засаг дарга нар орон нутагтаа биенес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэж, баялаг бүтээж байгаа болон үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих ёстой гэдгийг үүрэг болгосон гэлээ.

Олон тулгуурт эдийн засагтай болох, тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байна.

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн өмч хөрөнгийг хураахгүй, хувийн өмчид халдахгүй. Хувийн өмчийг, бизнес эрхлэж байгаа хүмүүсээ дэмжинэ. Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж  байгаа хүмүүсээ дэмжинэ ээ. Ажлын байр бий болгож байгаа иргэдээ талархан дэмжинэ гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний...

Уншсан: 1120 | Түгээх |
Холбоотой мэдээ
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
2019.05.19
УИХ-ын байнгын болон түр хорооны хуралдааны тов
2019.05.19
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
2019.05.19
УИХ-ын байнгын болон түр хороо хуралдана
2019.05.13
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011