Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Сахарын өвчний ганц эмчилгээ нь рашаан
2019.03.07

Хүн бол байгалийн бүтээл бөгөөд түүнийг
анагаах төгс эмч нь байгаль өөрөө юм.

Гиппократ 

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн байгалийн эзэн нь байх, байгаль дэлхийгээ өөрийн эрхшээлд оруулах гэж хэдэн мянган жилийг элээсэн. Үйлдвэрийн хувьсгал хийж, хиймэл оюун ухааныг бүтээж, сансарт нисч, саранд аялж чадсан. Генийг хүртэл хувилж, хүнийг хиймлээр бүтээж, олон мянган төрлийн эм бэлдмэл гаргаж авч, түүнийг  өөр дээрээ туршиж үзсэн. Гэвч энэ их үсрэнгүй хөгжил дэвшил, өөрчлөлтийн үр дүнд  хүн төрлөхтөн ганцхан зүйлийг л хатуу ойлгов.  Энэ бол “Хүн байгаль хоёр харилцан шүтэлцээтэй амьдардаг.Байгаль хүнийг бүтээж, байгаль л хамгийн сайн эмч” гэж тэртээ хэдэн мянган жилийн өмнө хэлсэн өвгөн номлогчийн үг байлаа.

Өнөөдөр олон зуун жилийн туршилт, судалгааны үр дүнгээр гаргаж авсан химийн элдэв бүтээгдэхүүн, эм бэлдмэлээс бүгд зайлсхийж, илүү байгальдаа ойр байхыг хүсч байна. Энэ хэрээрээ шинэ нээлт, шинэ туршилт, хэмээн үзэж байсан олон эд зүйлс, амьдралын шинэ дадал хэвшил  бидэнд шинэ өвчин, шинэ асуудал, шинэ бэрхшээл дагуулж байсныг  ойлгож эхлэв. Өнөөдөр хүн төрлөхтний сэтгэлийг зовоож байгаа олон асуудлын нэг нь чихрийн шижин буюу бидний хэлж заншсан сахрын өвчин.  Буруу хоололт, стресс бухимдал, хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг энэ өвчин дэлхий нийтээр тархаж, 21-р зууны “Цагаан тахал” хэмээн нэрлэгдэх дээрээ туллаа. Анагаах ухаанд “Нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин нь бие эсүүдэд нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг бодисын солилцооны бүлэг өвчин” гэж бүртгэгдсэн чихрийн шижинг бүрэн гүйцэд эмчлэх аргыг дэлхий нийтээрээ хайж байна. Энэ нь ч аргагүй.  Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 380 саяд хүрч, жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож,  чихрийн шижин өвчнөөр дэлхий дахинд 6 секунд тутамд 1 хүн нас барж, 30 секунд тутамд 1 хүн хөлөө тайруулж байна.

Хүн төрлөхтөнг түгшээж буй энэ өвчин Монголчуудад ч заналхийлж байгаа нь нууц биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны дүнгээс үзэхэд  Монголын нийт хүн амын 10 орчим хувь нь чихрийн шинжинтэй. Энэ өвчнөөс болж жилдээ 240 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэсэн тоо баримт байх юм. Чихрийн шижингээс болж хараа муудах, бөөрний дутагдалд орох, хөлийн шархтай болох улмаар хөлөө тайруулахад хүрдэг. Цусан дахь сахрын хэмжээ ихсэн бөөр, нүдний хараа, захын тэжээгч судаснуудыг хамгийн түрүүнд гэмтээж, цаашлаад зүрх, элэг гэх мэт цуллаг эрхтнүүдийг “идэж” эхэлдэг.

Чихрийн шижин өвчний үед  хоолны нарийн дэглэм барих, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхийг анхааруулах, өвчин даамжирсан үед инсулин тарих, эм уулгахаас өөр эмчилгээ байдаггүй. Тиймээс энэ өвчинтэй тэмцэх аргыг Монголчууд байгаль дэлхийгээсээ хайж байна. Эртний эм, домын сударт чихрийн шижинг “Цангах” өвчин хэмээн нэрлэж байсан тухай баримт бий. Мөн чихрийн шинжинд тустай рашаан, усны талаар ч өгүүлсэн нь бий. Тэдний нэг нь Шаргалжуутын сахрын рашаан.  Нийтдээ10 га газрыг эзэгнэсэн 300 гаруй халуун рашаан булаг 30-96 хэмийн халуун ус ундарч, хоногт 6-7 сая литр рашаан урсан гардаг энэ рашааны бүлэг ордод хүний бүхий л эд эрхтэнд сайн рашаан бий. Сүүлийн үед  Шаргалжуутын рашаан сувилалын газарт чихрийн шижин өвчтэй хүмүүс чихрийн шижингийн рашааныг бөөр, нүдний рашаантай хослуулан хэрэглэж, захын судас үрэвсэн хөл, гараа тайруулах дээрээ тулсан өвчнүүд шавар тавиулан эдгэрч байгаа аж. Чихрийн шижин өвчтэй хүмүүс

Шаргалжуутын рашаан хүртснээр элэгний үзүүлэлт эрс сайжирч, шинжилгээ хийлгэж үзэхэд АСАТ, АЛАТ –ын хэмжээ өмнөх үеэсээ эрс буурч байгаа аж.

Шаргалжуутын рашааныг Япончууд олон жил судалж, Саппрогийн Олон Улсын их сургуулийн профессор рашаан судлаач эрдэмтэн Мацуда Тоданари тэргүүтэй эрдэмтэд

-Хүний бие махбодид хамгийн тохиромжтой шүлтлэгийн хэмжээтэй

-Ус төрөгчийн ион маш өндөртэй. Ус төрөгчийн ионы хэмжээ намар, өвөл, хавартаа хамгийн өндөртэй.

-Цахилгаан дамжуулах чадвар өндөр. (Усны цахилгаан дамжуулах чадвар нь түүний шинэ, цэнгэг байдлыг илэрхийлдэг)

-Антиоксидант өндөр. (Антиоксидант нь хүний хөгшрөлт, өвдөлт, эмзэг байдлын шалтгаан болоод буй чөлөөт радикалын давамгайллыг тэнцвэржүүлж, биеийг эрүүлжүүлдэг)

-Усны химийн шинж чанар удаан хадгалагддаг гэдэг дүгнэлт гаргажээ.  Хэвийн бодисын солилцооны үед хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг. Гэхдээ чөлөөт радикал ихэсвэл эсийн бүрхүүлийг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэн, судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг. Антиоксидантууд нь хүний биед ядаргаа болон бусад гадны нөлөөллийн улмаас нэмэгддэг чөлөөт радикалын давамгайллыг эсэргүүцсэнээр тухайн эсийг болон организмыг хоргүйжүүлэх нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг. Шаргалжуутын рашааны анагаан эмчлэх чанар нь 85 хувьтай байгаа нь устөрөгчийн ионы үйлчлэлээр идэвхжсэн хүчилтөрөгчийг устгаж, шохойжилтыг эсэргүүцэх гайхамшигтай чадварын үр дүн гэдэг дүгнэлт гаргаж байжээ. Тус рашааны хоргүйжүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ чихрийн шижин өвчнийг анагаахад  нөлөөлдөг хэмээн эмч нар болон өвчтөнүүд ярьж байна.

Шаргалжуутын рашаан бол ууж, орж, үнэрлэж, амталж  бүхий л мэдэрхүйгээрээ хүртэж болдог гайхамшигт рашаан. Гэвч бидэнд бурхнаас өгсөн гайхамшигт бэлэг Шаргалжуутын рашааныг бид төдийлөн сайн ашиглаж чаддаггүй. Жилийн дөрвөн улиралд өөрийн гэсэн өвөрмөц чанараа хадгалсаар байдаг Шаргалжуутын рашааныг зорих рашаанчид, аялагчдын тоо зуны гурван сард хэрээс хэтэрч, хэдэн мянгаараа бөөгнөрдөг аж. Рашаан хүртэх гэсэн олон хүмүүс хэдэн цагаар дугаарлан зогсож, настайчууд ядарч, нялхас зутарсан нэг л дүр зураг хөвөрсөөр...  Гэтэл Шаргалжуутын рашааны эмчлэх гайхамшигт чанар болох ус төрөгчийн ионы  хэмжээ, антиоксидант чанар нь  хавар, намар, өвөлдөө хамгийн өндөр байгааг Японы эрдэмтэд тогтоожээ. Тиймээс тус рашааныг хүртэхийн тулд заавал зуныг хүлээлгүйгээр хямд зардалтай, хүн цөөтэй дээр амарч сувилуулах боломжтой юм байна.

Шаргалжуутын рашаан сувилал шавраа 100 гаруй км-ын цаана орших Үүдийн нуураас татаж авчиран халуун рашаанаар халаадаг.  Шаргалжуутад ирсэн зочид хүйтэн сэрүүний улирал ч байсан ялгаагүй байгалийн жамаараа газрын гүнээс ундран гарч байгаа рашаануудыг эх ундрагаас нь шинээр нь ууж, рашаан ваннд орж, рашаан бүхий саунд алжаалаа тайлах  боломжтой. Мөн өндөр эрдэсжилттэй, радонтай анагаах шавраар эмчилгээ хийлгэж,  зөвхөн Шаргалжуутын рашаан дотор ургадаг +96 хэмийн халууныг тэсвэрлэх чадалтай хар халтар, улбар шар, ногоон, улаан зэрэг замгуудыг өвчний заалтаар тавьж эмчлүүлдэг аж.

Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаасаа эхлэн байгалийн эзэн нь байх, байгаль дэ...

Уншсан: 2279 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2019.09.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2019.09.17
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
2019.09.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.09.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.09.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2019.09.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2019.09.17
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
2019.09.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.09.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.13
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2019.09.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.09.13
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2019.09.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.09.12
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2019.09.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2019.09.11
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2019.09.10
Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутга...
2019.09.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.09.09
Luxury Gold Therapy-Aлттай арьс арчилгаа
2019.09.06
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2019.09.06
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2019.09.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
2019.09.05
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
2019.09.04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжир...
2019.09.04
Улсын аварга шалгаруулах паралимпийн наадамд Өмнөг...
2019.08.30
Соён гэгээрүүлэх үйлсэд түүчээлэн ажиллахыг уриалл...
2019.09.01
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2019.08.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.08.22
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2019.08.21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.08.20
“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд ...
2019.08.19
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
2019.08.19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.08.19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011