Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Дөрвөн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
2019.03.10

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу  салбарын хэмжээнд Удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна. Зөвлөгөөнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 160 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо. Арга хэмжээг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нээж, салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ.

Салбарын хэмжээнд нийт 3,218 байгууллагад 105,291 албан хаагч ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлж байна. Монгол Улсын нийт хүн амын 32.5 хувь нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол эзэмшүүлэх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа бол соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлэгч иргэдийн тоо давхардсан тоогоор 6 сая орчимд хүрсэн нь тус салбарын үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж өндөр байгааг илэрхийлж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 18 хууль, 14 олон улсын конвенц, 6 Улсын Их Хурлын тогтоол, 33 Ерөнхийлөгчийн зарлиг, 132 Засгийн газрын тогтоол, шийдвэр, 128 сайдын тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Цаашид салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгохоор 13 хууль, 9 Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоомжуудыг боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг барьж, хүн амын соёл, боловсрол, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны улсын төсөвт шилжих 222, шинэ 381 төсөл арга хэмжээний 616.4 тэрбум төгрөг батлагдсан. Шинээр батлагдсан 381 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга болон ТӨБЗГ-т шилжүүлээд байна. 

Салбарын хөрөнгө оруулалтын богино болон дунд хугацааны тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй буюу 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийг 2 ээлжид шилжүүлэх, малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт дэд бүтцийг сайжруулах, үндэсний урлагийн ордон, байгалийн түүхийн музей, театр байгуулж, соёл урлагийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

БОЛОВСРОЛ

Боловсролын салбарын хувьд нийт 2332 байгууллагад 89.289 багш, ажилтан ажиллаж сургуулийн өмнөх, бага болон дунд боловсрол, дээд боловсролын үйлчилгээг нийт 1 сая гаруй суралцагчид хүргэн ажиллаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн агуулгыг нягталж, сайжруулах, Багш нарын хүртээмж, ажиллах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлууд энэ онд төлөвлөгдөөд байна.  2019 онд 132 цэцэрлэг шинээр барьснаар 19500 хүүхэд, 2020 онд 42 цэцэрлэг шинээр барьснаар 6850 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж тус тус нэмэгдэхээр байна.  Үүний зэрэгцээ төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагууд дэргэдээ цэцэрлэг нээж бие даан ажиллуулах, бүлэг дүүргэлт өндөртэй төрийн өмчийн цэцэрлэгүүд ээлжийн багш ажиллуулах зэрэг арга хэлбэрийг ашиглаж, үндсэн болон хувилбарт сургалтын хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

Ерөнхий боловсролын сургалтын  “Цөм” хөтөлбөрийн агуулгад судалгаа, дүн шинжилгээ хийж, хөтөлбөрийн зарим алдаа дутагдлыг засаж, үр дүнг сайжруулна.  ингэснээр ЕБС-ын сурагч, багш нарын ачааллыг бууруулна.

Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд энэ онд Их дээд сургуулиудын магадлан итгэмжлэл, явцын үнэлгээний журам зааврыг шинэчилж, их дээд сургуулиудын боловсролын чанарын асуудалд онцгой анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллана.  Дээд боловсролын сургалтын 94 байгууллагын 14 нь магадлан итгэмжлэгдээгүй. Шинээр байгуулагдсанаас бусад хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа сургуулийг магадлан итгэмжлэхгүй.

Зарим төрийн өмчит их дээд сургуулиудыг хотхоны зохион байгуулалттайгаар шинээр байршуулан,  хөгжүүлэх судалгааны ажлыг эхлүүлээд байна.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ

2018 оны эцсийн статистикийн мэдээгээр шинжлэх ухааны салбарт нийт 4534 хүн ажиллаж байна. 2019 онд ШУА-ийн нэгдсэн байрны өргөтгөлийг барих зориулалтаар 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн инженер технологийн дээд боловсрол төслөөр МУИС, ШУТИС-ийн судалгааны лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж 34 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг хийнэ.

Энэ онд Шинжлэх ухааны нэгдсэн лабораторийн барилгыг ашиглалтад оруулж салбар дундын нээлттэй лабораториуд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх,  Шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны хүрээлэн, төвүүдийн өөрийн үйл ажиллагаа, судалгаа боловсруулалтын үр дүнгээс олсон орлогыг өөрсдөө зарцуулдаг байх боломж нөхцөлийг судалж шийдвэрлэх ажлыг төлөвлөөд байна.

СОЁЛ УРЛАГ

Соёл урлагийн салбарт нийт 338 соёлын төв, 42 театр чуулга, 36 музей, нийслэл болон орон нутагт нийт 376 нийтийн номын сан үйл ажиллагаа явуулж байна.

Бүх ард түмний урлагийн их наадмыг зохион байгуулах, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Соёл, урлагийн үндэсний зөвлөлөөс “Монгол хүний үнэ цэнийг дээдлэх, нийтийн соёлын түвшинг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх” цогц арга хэмжээг улс орон даяар зохион байгуулах, Халх голын ялалтын 80 жилийн ой, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах,  Олон улсын театрын "Прагийн Квадреналь" буюу "PQ-19" сценографийн их наадам, Венецийн 58 дугаар биеннальд Монгол Улс албан ёсоор оролцох зэрэг ажлыг зохион байгуулна.

Мөн үндэстний дархлаа болсон язгуур өв соёл, ардын мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэх бодлогын баримт бичиг болох “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, 2019-2023 онд, чулуун соёлын өвийг бүртгэх, хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох “Чулуун соёлын өв” хөтөлбөрийг 2018-2024 онд, “Сонгодог урлаг-3” үндэсний хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлэхээр тус тус батлуулаад байна.

СПОРТЫН САЛБАР

Улсын хэмжээнд төрийн 32 байгууллагад 506 хүн, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн 3 газарт 69 хүн ажиллаж,  идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 70 спорт холбоод, 303 спортын клуб /төрийн бус байгууллага/ байна.

2019 онд спортын салбарт Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого болон Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг батлуулах, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны төлөвлөгөөт ажлыг эрчимжүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдыг олон улсын тэмцээн болон хамтарсан бэлтгэлд оролцоход дэмжлэг үзүүлж бэлтгэлийг хангах, БСШУС-ын сайд, Спортын клубын магадлан итгэмжлэх журмыг баталснаар магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр үйлчлүүлсэн иргэний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас сангаас төлдөг болох, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт Бие бялдрын түвшин тогтоох сорилыг оруулах төслийг боловсруулж батлуулах зэрэг ажлыг онцлон дурдаж болно.

Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнд оролцогчид салбарын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийт удирдах ажилтнуудад хандаж, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүү хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд онцгой анхаарах, иргэний ёс зүйн боловсролын жил болгох чиглэлд 19 зүйл бүхий уриалгыг гаргалаа. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу  салбарын хэмж...

Уншсан: 1333 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт боллоо
2019.09.17
Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая
2019.09.16
“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийн нээлт өнөөдөр болно
2019.09.16
Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
2019.09.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.09.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт б...
2019.09.17
Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая
2019.09.16
“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуули...
2019.09.16
Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөн...
2019.09.16
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.16
Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай автомашинг...
2019.09.13
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” с...
2019.09.13
Smartcar системд шинэ үйлчилгээ нэмэгдлээ
2019.09.12
Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэр...
2019.09.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.12
Дээрхийн гэгээнтэний мэлмий гийсэн өдөр мэндэлсэн ...
2019.09.11
“Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” с...
2019.09.11
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.11
Имартынхан Нийслэлийн Онцгой Байдлын газарт хүчилт...
2019.09.10
Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг ...
2019.09.10
Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас 20 төрлийн лавла...
2019.09.10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.10
Эх орны хөрсөнд боловсорсон эрүүл хүнсээ худалдан ...
2019.09.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.09
Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөн...
2019.09.06
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.05
Ж.Мөнх-Эрдэнэ: Газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барил...
2019.09.05
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.05
Зөрчилд арга хэмжээ тооцсон ч зөрчлийн тоо багасах...
2019.09.04
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.09.04
"Элсэн манхны баяр-2019" есдүгээр сарын 14, 15-ны ...
2019.09.02
Энэ хичээлийн жилд 22 сургуульд 13000 гаруй сурагч...
2019.09.02
Цахим засаглалаар дамжуулан засаглалыг сайжруулах ...
2019.03.20
Есдүгээр сарын 1-нээс Замын-Үүд боомтын үйл ажилла...
2019.09.02
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн шин...
2019.09.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011