Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.04.10

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн 2019 оны 4 сарын 09-ний өдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан ба үүнд: “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд ...20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэжээ.

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд дээрх заалтын улмаас олон эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт албадан шахуу гаргасан байна.

Хууль болон хууль хэрэгжүүлэхээр гаргасан холбогдох шийдвэр нь дээрх насны эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан буюу хөдөлмөрлөх эрхээ эрт хасуулж, олон арван жилийн туршид тэдгээр эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийнхний эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр болжээ хэмээн хууль санаачлагчид үзэж буй аж. 

Хэдийгээр төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон дээрх эхчүүдээс 15.4 мянган эхчүүд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа нь анх тогтоолгосон эхчүүдийн 46 хувь нь юм байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт нь 1990 онд батлагдсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоохоор заасны дагуу тухайн үед өндөр насны тэтгэвэр тогтоох насанд хүрээгүй ч хүүхдийн тоогоор насны тэтгэвэр тогтоолгож одоог хүртэл авч байгаа эхчүүд болон 1997 оны 2 дугаар сараас өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэр тогтоолгосон эхчүүд хамаарах ажээ.

Нийгмийн даатгалын газраас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300,0 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа юм байна.

Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцэх тул энэхүү хуулийн төслийг санаачилсан хэмээн танилцуулгад дурдсан.

Засгийн газар дээрх хуулийн төслийг хэлэлцээд хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо судалгааг хийх шаардлагатай гэж үзсэн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлсэн. Мөн Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний ачаалал ирэх нь тодорхой байгааг тэрбээр дурдаад Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхдээ гишүүдийн гаргаж буй дээрх саналыг тусгах боломжтой гэж Засгийн газрын хуралдаанаар үзсэн гэж мэдээллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн үйлчлэлд хэдий тооны хүн хамрагдах, тэдгээр хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд хэдий хэрийн мөнгө шаардлагатай талаар лавлаж байлаа. Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хариулснаар, улсын дундаж тэтгэврийг 342 мянган төгрөг гэж тооцож байх үед гаргасан судалгаагаар 18.6 мянган ээжийг тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарчээ.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгууллаа.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн ...

Уншсан: 1999 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав
16 цаг 13 минутын өмнө
УИХ-ын байнгын хороод хуралдана
16 цаг 33 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
2019.06.17
Бүгд Найрамдах Армен Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2019.06.14
Байнгын хороодын хуралдаан болно
2019.06.11
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуула...
16 цаг 13 минутын өмнө
УИХ-ын байнгын хороод хуралдана
16 цаг 33 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
2019.06.17
Бүгд Найрамдах Армен Улсын парламентын төлөөлөгчди...
2019.06.14
Байнгын хороодын хуралдаан болно
2019.06.11
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2019.06.12
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
2019.06.12
С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг сан...
2019.06.12
Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатары...
2019.06.12
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.06.09
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол бо...
2019.06.07
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
2019.06.05
УИХ-ын байнгын болон түр хороод хуралдана
2019.06.04
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.06.04
Байнгын хороодын хуралдаан болно
2019.06.03
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганаар...
2019.06.02
УИХ-ын байнгын болон түр хороод энэ 7 хоногт...
2019.06.02
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.06.02
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчл...
2019.05.30
УИХ-ын байнгын хороод хуралдана
2019.05.28
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.28
ОУПХ-ны зочид, төлөөлөгчид “Бэсрэг наадам” үзэ...
2019.05.27
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтг...
2019.05.27
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.27
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Кувейтын судалгааны ...
2019.05.26
“Азийн хүүхдүүд-2020 наадмын тосгоны бүтээн байг...
2019.05.26
Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
2019.05.26
Х.Мандахбаяр: “Оюуны Ундраа” группын удирдлагу...
2019.05.25
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2019.05.21
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.05.21
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011