Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Түвшинтөгс: Энэ удаагийн банкны дампуурал тэс өөр тогтолцооны үед тохиосон гэдгээрээ онцлогтой
2019.04.15

Эдийн засагч Б.Түвшинтөгстэй банкны салбарын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт банкны салбарт гэнэтийн гэж болохоор мэдээлэл цацагдлаа.  Улмаар иргэдийн дунд банкинд мөнгөө хадгалах нь зөв эсэх талаар эргэлзээ үүсээд байна. Судлаачийн хувьд банкны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Банкны салбар эрүүл мэндээ тодорхойлдог маш тодорхой үзүүлэлтүүдтэй.  Арилжааны банкууд улирал тутамд үзүүлэлтүүдээ тайлагнаж байгаа. Олон нийтэд ил мэдээлэл учраас судлаач бидний хувьд үнэлэлт дүгнэлтээ хийгээд явж байдаг. Гэтэл Капитал банк улирлын тайлангаа гаргахаа больчихсон. Тэгэхээр олон нийт, ялангуяа судлаачдын хүрээнд ч мэдээлэлгүй болсон. Тэр талаараа харамсалтай. Миний хувьд тоон үзүүлэлтүүдээ нийтэд ил болгоогүй учраас тухайн банк ямар шалтгааны улмаас хүндрэлд орсон талаар хэлэхэд хүндрэлтэй. Харин нийт банкны системийн үзүүлэлт хагас жил тутам дэлгэрэнгүй тайлан дээр гарч байгаа.  2016-2019 оныг хүртэл нөхцөл байдлыг аваад үзэхэд, 2016 онд банк систем нийтээрээ хүндрэлтэй байсан. Хамгийн гол үзүүлэлт болох чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ өндөр байсан. Чанаргүй зээл 12-13 хувь байна гэдэг бол Монголын хувьд харьцангуй өндөр үзүүлэлт. Энгийн үед 5-6 хувь байдаг. Дээрээс нь чанаргүй болсон хэрнээ чанаргүй ангилалд оруулаагүй зээл их байх шиг байсан. Тийм ч учраас Олон улын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудын активт чанарын судалгаа хийсэн. Зээлийн ангиллыг оновчтой болгох, олон улсын стандартад нийцүүлэх зэрэг алхмыг хийснээр одоо банкуудын гаргаж буй тэнцэл олон улсын шаардлагыг хангахуйц болох ёстой. Энэхүү активын чанарын үнэлгээ дээр үндэслэн Олон улсын валютын сан өнгөрсөн оны төгсгөлд Монголын банкны систем харьцангуй эрүүл байна гэдгийг зарласан. Одоогийн байдлаар чанаргүй зээл түгшүүр зарлах хэмжээнд биш байгаа. Энэ бол эдийн засгийн хүндрэлээс гарч яваагийн шинж гэж би харж байгаа. Энэ шилжилтийн үед системийн хувьд ач холбогдол багатай банкинд хүндрэл гарч байна. Ерөнхий эдийн засгийн цаашдын төлөвийн хувьд түүхий эдийн ханш, төсөв сангийн бодлого хэр тогтвортой байхаар тодорхойлогдоно. Одоогийн ерөнхий үзүүлэлтүүдээс дүгнээд үзэхэд, өнгөрсөн жилийн тогтвортой байдал 2019 оны турш үргэлжилнэ гэж харж байна.

-Та системийн бус банк гэж онцоллоо.  Банкуудыг системд нөлөөтэй, бага нөлөөтэй гэж хоёр ангилж байгаа. Ялгаа нь юу вэ?

-Нийт системийн хувьд ач холбогдолтой банк гэх ойлголт бий. Системд томоохон байр суурь эзэлж буй банк хүндрэлд орвол нийт системээ араасаа дагуулах эрсдэлтэй. Жишээлбэл, системийн нийт хөрөнгийн 20 хувийг төвлөрүүлсэн банкинд хүндрэл үүсвэл, үлдсэн 80 хувьд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тиймээс системийн хувьд ач холбогдолтой томоохон банкуудыг ангилж, илүү өндөр хяналт тавьж үйл ажиллагааг нь хянах шаардлагатай болж байгаа юм. Энэ бол зөвхөн Монголд баримталж буй бодлого биш. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр үүссэн асуудлуудын нэг нь энэ. Тухайн үед ач холбогдолтой банкууд системдээ том хувь эзэлдэг, мөн нэг нь нөгөөгөөсөө маш их хамааралтай болчихсон байсан. Улмаар нэг банк нь хүндрэхэд системийн хэмжээний эрсдэл үүссэн. Энэ бол дэлхийн санхүүгийн хямралаас авсан том сургамж. Монголд түүнээс өмнө системийн ач холбогдолтой, ач холбогдол багатай банк гэх ойлголт байгаагүй.

-Өнгөрсөн долоо хоногт Төв банкнаас татан буулгах арга хэмжээ авсан арилжааны банкны тухайд нийт системдээ ямар нөлөөтэй байсан бэ?

-Нийт системд нөлөөлөхүйц банк биш. Өөрөөр хэлбэл, нийт актив нь системийн хэмжээнд бага хувь эзэлдэг. Одоогийн байдлаар системийн ач холбогдолтой банкууд Монголбанкнаас тавьсан шаардлагуудыг хангаад, хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

-Гэхдээ маш олон хадгаламжид эзэмшигчид хохироод үлдлээ шүү дээ?

-Хадгаламж эзэмшигчдэд хүнд байгаа. Гэхдээ урд өмнө нь дампуурч байсан банкуудтай харьцуулахад, Капитал банкны дампуурал тэс өөр зохицуулалт, өөр тогтолцооны үед болж байгаа гэдгээрээ онцлогтой. Капитал банк дампуурч буй сүүлчийн банк биш. Харамсалтай нь ирээдүйд ч ийм зүйл тохиолдоно. Үүнийг бүх цаг үеийн Төв банкны удирдлагууд болоод УИХ, Засгийн газрын бодлого боловсруулагчид харж байсан. Тиймээс ийм хүндрэл тохиолдвол хэрхэн даван туулах вэ гэдэг асуудалд бодлогын шийдэл гаргасан байдаг. Өмнө нь Сэргээлт босголт, Хадгаламж, Зоос, Анод гээд л банкууд дампуурч байсан. Тэр болгонд төр өөрөө эрсдэлийг нь хүлээж ирсэн. Засгийн газар, Монголбанк дампуурсан банкны алдагдлыг өөр дээрээ шилжүүлэн авдаг байсан. Банкны эзний алдааг төр буюу татвар төлөгч бид үүрч ирсэн. Ингээд яваад байж болохгүй гэдгийг бид бүгд мэдэж байна. Өөрөөр хэлбэл, төр хүмүүсийн эрсдэлд өртсөн хадгаламжийн мөнгийг олгож ирсэн. Гэтэл дампуурсан банкнаас гарсан зээлийг эргэн төлүүлэх буюу төр гаргасан мөнгөө буцаан олж авахад асар их хүндрэл үүссэн. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг энэ тогтолцоог сууриар нь өөрчлөхийн тулд 2013 онд хадгаламжийн даатгалыг бий болгосон. Хадгаламжийн даатгалын тогтолцоо бол төр төлөөсийг нь үүрдэг буруу тогтолцоог халах гэж оролдож буй эхний алхам. Одоогийн байдлаар 100 хувь халж чадаагүй ч эхний алхам нь хийгдсэн. Хадгаламжийн даатгалын корпорац бол төрийн байгууллага. Энэ байгууллага алдагдал хүлээвэл төрд ачаа болно гэсэн үг. Хадгаламжийн даатгалын корпорацад сан хэлбэрээр цугларсан мөнгөөр даатгагдсан хадгаламжийг нөхөн олгох боломжтой байна. Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь даатгагдсан гэж мэдээлсэн. Тэд санаа зовох зүйлгүй даатгалаасаа мөнгөө авна гээд байгаа нь хадгаламжинд даатгалын тогтолцоо нэвтрүүлсний ач тус. Бид эрсдэлээ хаах ийм том дэвшил гаргасан шүү гэдгийг хэлж байхгүй бол нийгэмд банк дампуурлаа гэхэд хамгаалдаг тогтолцоо огт байдаггүй мэтээр буруу сэтгэгдэл төрөөд байна. Гэхдээ энэ тогтолцоог улам сайжруулахын тулд хийх зүйл олон бий.

-Цаашид ямар алхам хийх ёстой вэ?

-Банк дампуурахад энэ сан эрсдлийг нь хааж байна. Гэтэл арилжааны банкин дээрх хяналт шалгалтыг Төв банк хийдэг. Мөнгө төлөх болохоор Хадгаламжийн даатгалын корпорац, өдөр тутмын хяналтыг Монголбанк хийж буй завсардлыг арилгах ёстой. Өөрөөр хэлбэл, Хадгаламжийн даатгалын корпорац өөр дээрээ эрсдэл авч байгаа учраас банкуудад хяналт, шалгалт хийж ирээдүйн эрсдэлийг урьдчилан хардаг байх ёстой. Хадгаламжийн даатгалын корпорацын удирдлагууд Монголбанк, Сангийн яамны төлөөллөөс бүрдэж байгаа. Энэ утгаараа Монголбанкны нэг үргэлжлэл мөн.  Гэхдээ энэ тогтолцоог улам зах зээлд суурилсан болгох шаардлагатай. Хадгаламжийн даатгалын тогтолцоо бол зах зээлд суурилсан механизм. Төрд ирж байсан ачааллыг арилжааны банкууд буюу хувийн хэвшилд тэнцүү үүрүүлж байгаа тогтолцоо юм. Хадгаламжийн даатгалын корпорацаас хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төлнө гэдэг бол арилжааны банкуудаас цугларсан хураамжаас эргүүлэн олгож байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Төсвөөс хамааралгүйгээр банкууд өөрсдөө хүндрэлээ шийддэг тогтолцоо руу явж буй үйл явц. Цаашдаа банкуудаас авсан хураамжаар дампуурсан банкны хадгаламж эзэмшигчдийн  мөнгийг төлж байгаа учраас Хадгаламжийн даатгалын корпорац бүх банкуудад жинхэнэ утгаар нь хяналт тавидаг байх ёстой.

-Капитал банкийг татан буулгаснаас хойш Арилжааны банкинд хяналт шалгалт хийдэг Монголбанк өнгөрсөн хугацаанд яагаад дуугүй байсан бэ” гэх шүүмжлэл гарлаа?

-Олон нийтийн зүгээс ийм асуулт тавихаас өөр аргагүй.  Гэхдээ үүнийг хууль, журмаар зохицуулаад өгчихсөн байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Журмаараа, Монголбанк тухайн банкинд хүндрэлээс гарах цаг хугацаа олгодог. Тухайлбал, аль ч банк алдагдалтай ажиллахад банкны эздийг “нэмж хөрөнгөө оруул” гэх шаардлагыг Монголбанкнаас тавьдаг. Өөрөөр хэлбэл, алдагдлаа хаахын тулд хадгаламж эзэмшигчдийн мөнгө рүү орж болохгүй, тиймээс өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэдэг шаардлага тавьдаг. Олон улсын валютын сангийн хийсэн активын чанарын үнэлгээгээр “Банкууд өөрийн хөрөнгийн дутагдалтай байна. Эзэд нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай” гэдэг дүгнэлт гарсан. Капитал банкны хувьд ч “Нэмж хөрөнгө оруул“ гэж шаардлага тавигдаад, тавигдсан шаардлагыг биелүүлж чадаагүй учраас татан буулгах арга хэмжээ авагдаж байна гэж ойлгож байгаа. Энэ бол зөвхөн Монголд байгаа практик биш, олон улсад хэрэгжиж буй практик. Эцсийн дүндээ энэ бол банкны удирдлагын чадамжтай холбоотой гарч буй асуудал.  

Банкны салбар эрүүл мэндээ тодорхойлдог маш тодорхой үзүүлэлтүүдтэй. &nbs...

Уншсан: 1491 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг анхаарах вэ?
2019.04.18
Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх боломжтой боллоо
2019.04.16
Монголын Ипотекийн Корпорациас мэдэгдэл гаргав
2019.04.14
Эрдэнэтийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад орууллаа
2019.04.11
Эдийн засгийн байнгын хорооны тогтоолыг баталлаа
2019.04.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011