Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монголын төр үрсээ өндөр нэр, өргөн сүрээрээ өмгөөлж хамгаалах болтугай!!!
2019.05.09

Өнөөдөр төрийн ордонд "ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож тулгамдаад буй асуудлуудыг тал талаас нь хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлуудад талууд санал нэгдсэн.

УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус хэлэлцүүлэгт оролцож эмэгтэйчүүдийн байгууллагын байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Азарга хүртэл төлөө гишгэдэггүй амьтны зөнтэй байхад ямар харамсалтай зэрлэг нийгэм, ямар араатанлаг хүмүүс өнгөрсөн он жилүүдэд бүрэлдэн бий болоо вэ? Ингэж жигшихийн учир хүчирхийлэл, ялангуяа хүчингийн гэмт хэргийг үйлдэгчид ихэвчлэн хохирогчдын ар гэр, ахуй амьдралд ойр тэр ч бүү хэл ураг садны холбоотой хүмүүс, цаашлаад ах нь дүүгээ, аав нь охиноо хүчирхийлдэг, хүмүүн бус, ёс бус амьтанлаг үйлдлийг 21-р зууны ухамсарт хүн үйлдэж буй мэдээллийг нийтээрээ, нийгмээрээ сонсож, шогшрон гайхаж зэвүүцэхдээ олон нийтийн сүлжээгээр хохирогчийн нэр, сургууль соёл, ар гэрийнхний мэдээлэл зэргийг огт нууцлаагүй байдлаар дамжуулан түгээж, дам хүчирхийлэл ч хамтран үйлдэцгээж байна!!!

Хүчирхийлэл, доромжлол гэгч нас хүйс, алдар нэрээс үл хамааран үйлдэгдэж, өртөгдөж байгаа олон жишээг бид бэлхнээ сонсож байна. Иймд МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО олон олон охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн эрх ашгийн нэрийн өмнөөс Монгол орны 21 аймаг 330 сум, 9 дүүргийн төлөөлөл 1000 ээжийн саналыг “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганаас нэгтгэн цуглуулж, хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл эрхэм гишүүдэд хүргүүлсэн.

  •           Бид “Хүчингийн гэмт хэрэг нь ураг удам, ах дүү амраг садны дотор үйлдэгдсэн тохиолдолд мэдээлэгдэхгүй өнгөрөх, тэр ч бүү хэл хэрэг хянан шийдвэрлэгдэх үйл явц дунд хохирогчийн сэтгэл санаа болоод бие эрхтний хохирлыг үл хайхран зөвхөн нэр нүүрээ хаацайлж үлдэхийн тулд, хохирогчийг төлөөлөх эрх бүхий насанд хүрэгчид хөндлөнгөөс гомдол татах асуудал байгааг, мөн бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүд ял завших нөхцөлийг хаах шаардлагыг
  •          Мөн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхтэй холбоотой хуулиудад яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг тодорхой дурдаад, дээрх асуудалтай холбогдуулан төр, хууль тогтоох дээд байгууллагууд маань иргэний нийгмийн байгууллага болон, ард иргэдийнхээ үгийг сонсдог, бодлого шийдвэртээ тусгадаг байгаасай хэмээн 2019 оны 3-р сард УИХ-ын 76 гишүүнд тэрхүү шаардлагыг хүргүүлсэн билээ. Харамсалтай нь өнөөг хүртэл ганцхан гишүүн хариу ирүүлснээс өөрөөр Монголын төр дүлий байна!!!


Хүний эрхийг дээдэлсэн 21-р зуунд хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдэд үүрүүлэх ялын бодлогыг чангатгаж, тэрхүү адгуус мэт хүмүүст хариуцлагыг хуулийн дагуу хүртээх нь зүй ёсны хэрэг. Гэсэн ч бид “Араатныг яллалаа” гэж санаа амрах биш хажуудаа байгаа хүүгээ, охиноо хэрхэн хүмүүжүүлж, зөв хүн болгож төлөвшүүлэх вэ, хүчирхийлэгч биш иргэнийг бид өөрсдөө төлөвшүүлнэ гэсэн бодлогыг гаргаж, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болоод ЕБС-иудад хүүхдийг багаас нь эр эм хүйс, баян ядуугаар ялгахгүйгээр хүмүүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх тусгай хөтөлбөрийг яаралтай оруулж, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОЦРОГДЛОО нэн даруй арилгаж авах ИХ ЭРГЭЛТИЙН ЦАГ ИРЖЭЭ гэж үзэж байна.

Мөн хүчирхийлэлгүй, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, амьдрах иргэн бүрийн эрхтэй нь хамт таны, бас миний, ээж аав хэн бүхний өмнө ҮР ХҮҮХДЭДЭЭ АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИХ, ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ дархан үүрэг хамт оршдогийг бид мартах учиргүй юм.

Чин үнэнийг хэлэхэд та бидний аж амьдралын хэв маяг өнөөдөр нялх үрсээ сургуульд, багшид, өдөр өнжүүлэхэд, секц дугуйлангийн орчинд, өвөө эмээгийн оролцоонд найдаж орхидог тийм нөхцөл рүү түлжээ. Энэхүү үл хайхрах аюулаас ч хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл үүсч болзошгүй билээ.

Тиймээс “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 2019 онд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” уриатайгаар Монгол орны бүхий л аймаг, сум дүүрэгт “Хүчирхийллийг үл тэвчигч, мэдээлэгч, хамгаалагч, соён гэгээрүүлэгч, соёлыг түгээгч” иргэн байхын тулд ТА ямар оролцоотой байж болох тухай мэдээлэл лекцүүдийг гэр бүлийн гишүүн бүрээр дамжуулан, тухайн өрхөд хүргэхийг зорин ажиллаж байгаа" гэв.

МЭХ-ны Хэвлэлийн алба

Өнөөдөр төрийн ордонд "ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" сэдэвт...

Уншсан: 1748 | Түгээх |
Холбоотой мэдээ
Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ
16 минутын өмнө
Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ
25 минутын өмнө
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа
59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
1 цаг 5 минутын өмнө
"ABU ROBOCON 2019 MONGOLIA" Олон улсын тэмцээн энэ сарын 25-нд болно
2019.08.21
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ
16 минутын өмнө
Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах с...
25 минутын өмнө
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрө...
59 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
1 цаг 5 минутын өмнө
"ABU ROBOCON 2019 MONGOLIA" Олон улсын тэмцээн энэ...
2019.08.21
Зарим чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн ...
2019.08.21
АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
2019.08.21
Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна
2019.08.21
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя
2019.08.21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.19
Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг УИХ-...
2019.08.15
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэм...
2019.08.15
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэм...
2019.08.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.15
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сары...
2019.08.14
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 са...
2019.08.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүн байна
2019.08.13
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн г...
2019.08.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.13
“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээр...
2019.08.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.12
"Дэлхийн Монголчууд" хүүхдийн бэсрэг наадам боллоо...
2019.08.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.09
"Аравт" олон улсын тэмцээнд Монгол Улсын баг тэргү...
2019.08.09
Олон улсын химийн олимпиадаас манай улс хос медаль...
2019.08.07
Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл ши...
2019.08.08
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.08
“Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн яармагт оролц...
2019.08.07
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011