Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй
2019.05.16

Монголын салоны нийт үсчиддээ зориулан “Үс арчилгаа, будагны өнгө гаргалт, цайруулалт, шинэ ур чадварын техник, “Tahe” Брендийн бүтээгдэхүүний талаар мэдлэг өгөх гурав хоногийн эрчимжүүлсэн  сургалт болох гэж байна.  Тус сургалтад Испани улсын “Tahe” компаниас сургагч багш нар ирж оролцохоос гадна “Tahe Mongolia” компаниас мэргэжлийн сургагч багш нар оролцох аж.

Тус сургалтын талаар “Tahe Mongolia” компанийн үүсгэн байгуулагч Т.Оюунжаргалтай ярилцлаа.

 -Танай компанийн зүгээс үсчдэд  зориулсан гурав хоногийн сургалт явуулах гэж байгаа юм байна. Энэ сургалтын гол зорилго нь юу вэ?

-Би анх салонд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэгээд дагалдан үсчин хийж, чадвараа хөгжүүлсээр өнөөдөр өөрийн гэсэн салоноо байгуулаад явж байна. Энэ хугацаанд хүнд хамгийн дутмаг байдаг зүйл бол санхүүгийн асуудал, үйлчилгээний соёл, ур чадвар гэдгийг анзаарсан. Тэгээд өөрийгөө хөгжүүлэхээр өөрөө зардлаа гаргаад Ази, Европын орнуудад сургалтад сууж, гадаад дотоодын туршлагыг судалж, чадвараа дээшлүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Ингээд Монголдоо ирээд 21 аймаг, нийслэлийн зарим дүүргүүдэд сургалт явуулж, өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад зааж эхэлсэн.

Тиймээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа маань их учиртай. Би гурван жилийн өмнө алдарт “Tahe” брэндийг үйлдвэрлэдэг Испанийн “Tahe”  компанитай хамтарч, тэдний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэн Монголын бүх салонуудад нийлүүлж байна. Ингэхдээ тус бүтээгдэхүүнийг танилцуулах, гадны улсын туршлагаас судлах, шинэ дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд гадны орноос энэ салбарын төлөөлөгчдийг урьж сургалт хийж байсан. Сургалтаа тайзан дээр шоу маягаар зохион байгуулж, тайзны ард 500 үсчин цугласан асар том шоу болсон. Шоуны дараа тус брэндийг сонирхсон хүн нэмэгдэж үйлчлүүлэгчид энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдэрсэн.

 Гэхдээ шоу маягаар хийхээр хүмүүст юм үлддэггүй юм байна. Гоё юм байна гэхээс техникийг нь детальчилж заахгүй бол шоу гэдэг утгаар л хүлээж аваг юм байна гэдгийг харсан.  Харин одоо бид энэ сарын 20, 21, 22-нд  сургалт явуулах гэж байна.

-Энэ сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэхүү сургалтад хамрагдсанаар олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай органик эрүүл бүтээгдэхүүн дээр ажиллаж сурна. Дэлхийн жишиг өнгө гаргалтын техникийг сурч авна. Өнөөдөр үсний 50 хувьтай ажиллахад 50 хувь  нь эрүүл байлгах хэрэгтэй. 50 хувь нь эрүүл 50 хувьд нь гоё ганган өнгө хийгддэг. Мэргэжил нэгт нөхдүүд нэг дор цуглахаараа өөрийн туршлагаа их солилцдог. Хэрэглэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулах үр дүнтэй сургалт болно.

 Ер нь сургалт хийхэд үсчид тодорхой хэмжээний бэрхшээл үүсэх нь бий.  Гэхдээ сурч авснаараа өндөр үр дүн хүртдэг. Үйлчлүүлэгчид дэвшилтэт үйлчилгээ хүсээд байхад бид өгч чадахгүй, сэтгэлд нь хүрэхгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс үсчид бид өөрсдийгөө хөгжүүлье. Дэлхий нийтэд шинээр хэрэглэгдэж байгаа шинэ үйлчилгээг сурч хэрэглэгчдэдээ бэлэг барья. Нэг ч үйлчлүүлэгч сэтгэл ханамж муутай гардаг баймааргүй байна.

-Би үсчдийг олон жил ажилласан бол туршлагатай сайн үсчин гэж боддог. Гэтэл таны ярьж байгаагаар бол илүү ихийг сурч мэдэж,  нийгмийн хөгжлийг дагаж хөгжиж байгаа нь сайн үсчин гэж ойлгож байна?

-Намайг дөнгөж үсчин болсны дараа хэрэглэгчид надаас миний чадахгүй зүйлийг хүсээд байдаг байсан. Тэгэхэд би “Энэ үйлчилгээ танд зохихгүй ээ” гээд гаргадаг байсан. Энэ бол аягүй муухай. Чаддаг болоод юу гэж хэлдэг болсон гэхээр “Ёстой гоё сонголт байна. Танд баяр хүргэе. Би сэтгэлд тань нийцтэл хийж өгье” гэдэг болсон.

Нэг удаа телевизийн нэвтрүүлэгт орж байхад нэг хүн залгаад чи том, том юм яриад л байх юм. Хаана ямар сургууль төгсөөд юу хийж чаддаг хүн бэ гэж асуухад надад үзүүлэх зүйл байгаагүй. Тэр үед би дөнгөж салоноо нээгээд л байсан үе. Тэгээд би тэр хүний үгнээс нэг зүйлийг ойлгож Бээжин рүү академид явж суралцсан.  Би тэнд нүүр хувиргалт, хуурай угаалга гэдэг зүйлийг сайн сурч ирсэн. Бизнесийн талаар, салон эрхлэх талаар хүртэл сургаж байсан.

Монголд сайн мундаг үсчид  олон байна. Гэхдээ төгс хүн гэж байхгүй шүү дээ. Тэд маань алхам тутамдаа өөрсдийгөө хөгжүүлж л байх    хэрэгтэй. Миний мэддэг үсчид хэдий чадварлаг сайн байдаг ч гэлээ бараг ашиггүйгээр үс будаад байдаг. Тиймээс санхүүгийн мэдлэг мэдээллийг олж авах хэрэгтэй. Үсчид  бид өөрсдөө хөгжиж байж л үйлчлүүлэгчийг татна. Үүнийгээ дагаад амжилт ирнэ.

-Олон гадаадын оронд очиж суралцаж, туршлага судалж явдаг хүний хувьд манай улсынхтай харьцуулж байсан байх. Ямар ялгаатай зүйл ажиглагддаг вэ? 

– Сүүлийн гурван жил энэ талын хичээл зааж байгаа хүний хувьд манайд  үйлчилгээ хөгжиж байна. Үс арчилгаа нь үсний бүтцээ мэддэг байхаас эхэлдэг. Манай үсчдийн хамгийн том дутагдалтай тал нь өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Нэг зүйлд хэтэрхий дадах тал бий.   Гэтэл дэлхийн хөгжилд шинэ шинэ технологиуд зөндөө гарч байна шүү дээ. Бид тэрнээс хоцрох эрхгүй. Хэрэглэгчид маань биднээс давсан мэдлэгтэй болоод байгаа энэ үед бид суралцахгүй л бол хоцрогдоод байна гэдгийг дахин хэлье.

-Гадаадын оронд үсчдийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

– Гадаадын орнуудад 4 жил бэлтгэдэг. Ингэхдээ давхар давхар мэргэжлийг эзэмшээд төгсдөг. Эмч, сэтгэл судлаач зураач, гээд л. Үйлчилгээний стандартыг бий болгохын тулд бусад орнуудын адил сургах ёстой. Манайд бол үсчин мэргэжлээр 2,5 жилээр МСҮТ-үүд л мэргэжил эзэмшүүлдэг. Ганцхан Сити дээд сургуульд л 4 жилээр сургаж байгаа. Үсчин  үйлчлүүлэгчийнхээ үсийг будахдаа л будгаа хэмжихээс эхлээд л мэргэжлийн байх асуудал эхэлдэг. Хэрвээ таны үсийг будах будгаа хэмжихгүй таамгаар будгаа найруулж байх л юм бол тэр үсчин технологийн алдаа гаргаж байна  л гэсэн үг.

-Энэ эрчимжүүлсэн сургалтад суухыг хүссэн, өөрийгөө хөгжүүлж, хүн бүрийн дурлаад байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн гэсэн үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг хүссэн хүн хэрхэн бүртгүүлэх вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай “Tahe Mongolia” пэйж хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой. Хүний тоо хязгаартай байгаа.  Ерөнхийдөө эрчимжүүлсэн VIP сургалт гэж хэлж болно. Цөөн хүнд чанартай сургалт явуулахыг зорилго болгож байгаа. Олон улсын certificate олгоно.

Х.Соёл

Монголын салоны нийт үсчиддээ зориулан “Үс арчилгаа, будагны өнгө га...

Уншсан: 10990 | Түгээх |
Холбоотой мэдээ
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн
2019.07.03
П.Хорлоо: 2017-2018 онд 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч байсан...
2019.07.02
Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууруулах бодлоготой болно
2019.07.01
Б.Баянжаргал: Бид Жэжүгийн аялалыг 12 жил хамгийн хямдаар зохион байгуулж байна
2019.06.25
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруулсан
2019.05.23
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011