Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Эмгэнэл
2019.05.21

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд асан, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-нд зуурдаар таалал төгсөж, монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Г.Батхүү 1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд хуучнаар ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторантыг тус тус төгсөж, 1999 онд ШУТИС-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Монгол Улсад парламентат ёс, ардчиллыг хөгжүүлж төлөвшүүлэх, дэд бүтэц, зам тээврийн салбарын төрийн бодлогыг тодорхойлоход оюун билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдон, Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжил, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад тод томруун ул мөр үлдээсэн төрийн зүтгэлтэн байв. Түүний санаачилж батлуулсан олон хууль тогтоомж эдүгээ Улсын Их Хурал, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Г.Батхүү улс төрийн нөр их ажлын зэрэгцээ төрийн түшээдийн томоохон төлөөллийн хувьд хөрш орнуудтай харьцах харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дэд дарга, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгч зэрэг албан тушаалд өндөр хариуцлага, идэвх санаачлагатай ажиллаж байв.

Тэрбээр үндэсний АПУ компанийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсын тэргүүлэгч аж ахуйн нэгж “Шунхлай” групп болж өргөжсөн бөгөөд олон улсын стандартыг нутагшуулах, шинэ техник технологи, менежмент, маркетингийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлсэн анхдагчдын нэг байлаа.

Г.Батхүү олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө идэвхийлэн ажиллаж Монголын Ардчилсан Нам хөдөлгөөн, Ардчилсан залуучуудын холбоо, Монголын баг сумдын үндэсний холбоог үүсгэн байгуулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч, даргаар удаа дараа сонгогдон ажиллажээ. Тэрбээр Үндэсний Их баяр наадамд 20, 21 дүгээр зуунд дээд насны 3 морь түрүүлүүлсэн хоёр уяачийн нэг билээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллагуудын тэргүүн, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Г.Батхүүгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тод манлай” уяач цолоор шагнажээ.

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд асан, талийгаач Гаваагийн Батхүүгийн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай хүнлэг зан чанар, даруу төлөв гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,
Л.ЭНХ-АМГАЛАН, Я.САНЖМЯТАВ, Д.ТОГТОХСҮРЭН, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Я.СОДБААТАР, С.ЧИНЗОРИГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.БАДЕЛХАН, Н.ЭНХБОЛД,
Б.ЭНХ-АМГАЛАН, С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ, Б.ПҮРЭВДОРЖ, А.ИШДОРЖ, Г.ГАНБОЛД

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Ул...

Уншсан: 1419 | Түгээх |
Холбоотой мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
8 цаг 45 минутын өмнө
Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2019.06.17
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна
2019.06.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.06.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.06.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
8 цаг 45 минутын өмнө
Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ан...
2019.06.17
Иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна
2019.06.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.14
Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана
2019.06.14
Арьс шир боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн а...
2019.06.11
"И-Март"-ын "Чингис" салбар тодорхойгүй хугацаанд ...
2019.06.10
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн...
2019.06.09
Галыг бүрэн унтраажээ
2019.06.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.07
Хуванцар саваар хүлэмж байгуулжээ
2019.06.07
“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фест...
2019.06.06
“Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд жил...
2019.06.06
Б.Саранчимэг: Аз жаргалтай хотыг ногоон байгууламж...
2019.06.05
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал...
2019.06.05
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.04
Өмнөговьд Байгаль, түүхийн музейн ерөнхий төлөвлөг...
2019.06.03
Астана-Улаанбаатарын хооронд шууд нисч эхэллээ
2019.06.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.02
Цагаан тоостой танилцсан сурвалжлага /1-р хэсэг/
2019.05.31
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.05.30
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж....
2019.05.30
Л. Наранбаатарын санаачилсан жагсаалд гишүүд нь ир...
2019.05.29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.05.28
Үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай байна
2019.05.28
Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж аху...
2019.05.28
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
2019.05.27
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011