Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
"Орон сууц" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 150 мянган айлын орон сууц барина
2019.05.23

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. 

Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ. 

Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх, хаяа, дагуул, хот, тосгодыг хөгжүүлэх замаар хот, суурин газрын хэт төвлөрлийг сааруулах, орон сууцны хотхон хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хамтаар барьж байгуулах, гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөж барилгажуулах, гэр хорооллын айл, өрхүүдийг инженерийн хангамжид холбох, ногоон сууцны нийлүүлэлтийг дэмжих, инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг шинэчлэх, өргөтгөх, шинээр барих, байгалийн нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах, түрээсийн болон халамжийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулаад байна. Хөтөлбөр албажиж, олны хүртээл болсны дараа уг төсөлд холбогдох байгууллагуудаас дахин санал авч, хянан нэгтгэж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

Энэхүү хөтөлбөрийг боловсруулах хүрээнд Барилга, хот байгуулалтын яамнаас ирэх таван жилийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийгээд байна. 

Уг судалгаагаар нийслэлд амьдарч байгаа нийт өрхийн 174,491 өрх нь нийтийн зориулалттай орон сууцанд, 3664 өрх нь амины орон сууцанд, 107,878 өрх нь гэр хорооллын байшинд, 101,136 өрх нь монгол гэрт амьдарч, 284 өрх нь өөрийн орон гэргүй байна. Орон нутагт 194 мянга гаруй өрх нь аймгуудын төвд амьдарч байгаагаас 58,8 мянган өрх нь нийтийн болон амины орон сууцанд, 135 мянга гаруй өрх нь монгол гэр, гэр хорооллын байшинд амьдарч байна. 

Ирэх таван жилд нийслэлийн 216 мянга гаруй өрх, орон нутгийн 121.9 мянган өрх орон сууц худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд нийслэлд 16,3 хувь буюу 35,497 өрх, аймгуудад 9,6 хувь буюу 11738 өрх худалдан авах чадвараар баталгаажсан судалгаа гарчээ. Гэр хороололд амьдардаг нийслэлийн 73336 өрх, орон нутгийн 37266 өрх байшингаа инженерийн хангамжид холбуулах, нийслэлд 44747 өрх, орон нутагт 32048 өрх орон сууц түрээслэн амьдрах хэрэгцээтэй байна.

   Улсын хэмжээнд 192,475 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127,585 нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна. Эдгээрийн 62,666 нь боловсролын салбарын, 20,401 нь эрүүл мэндийн салбарын ажиллагсад байна. Орон сууц худалдан авах хэрэгцээтэй 56467 төрийн албан хаагч байгаагийн 15360 нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлттэй гарсан аж. 

Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоогоор 2023 онд манай улсын суурин хүн амын тоо 3,463,576, өрхийн тоо 962,104-д хүрэх төлөвтэй байна. 

   Өрхүүдийн 70,0 хувь нь төв, суурин газарт амьдардаг манай орны одоогийн нөхцөл байдал хадгалагдана гэж үзвэл, төв, суурин газарт 673,473 өрх амьдрахаар, эдгээрийн дийлэнх олонх буюу 66,6 хувь нь инженерийн хангамж бүхий орон сууцанд амьдарна гэж үзвэл, инженерийн бүрэн хангамжтай орон сууцны тоог дор хаяж 150,000-аар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. 

“Орон сууц” үндэсний хөтөлбөрт: 

  • Инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээний суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн хүрээнд инженерийн хангамжид холбогдох амины орон сууц-10,000
  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн  хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц-45,000
  • Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууц -57,000
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд баригдах нийтийн зориулалттай орон сууц-3000
  • Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд баригдах нийтийн зориулалттай болон амины орон сууц-16,512
  • Түрээсийн орон сууц-18,488

Нийт 150 мянган айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, Засгийн газрын үнэт цаас, концессын гэрээ, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, ...

Уншсан: 2368 | Түгээх |
Холбоотой мэдээ
Tenger Bella beauty
2019.06.11
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томиллоо
2019.06.07
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа
2019.06.07
Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна
2019.06.04
“Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сургалт зохион байгууллаа
2019.06.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011