Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Бямбацогтыг Байнгын хорооны даргаар сонгохыг санал нэгтэй дэмжив
2019.06.12

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг нэр дэвшүүлж буй талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Сандагийн Бямбацогт нь 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ.

Тэрбээр 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группын ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Улмаар 2008-2012, 2012-2016 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2013-2016 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2016 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож ажилласан.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаа...

Уншсан: 1617 | Түгээх |
Холбоотой мэдээ
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана
20 цагийн өмнө
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
2019.08.15
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа
2019.08.15
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна
2019.08.14
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ
2019.08.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
20 цагийн өмнө
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсни...
2019.08.15
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг у...
2019.08.15
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьт...
2019.08.14
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ...
2019.08.12
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ...
2019.08.09
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2019.08.07
Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас...
2019.08.08
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина
2019.08.08
Ажлын дэд хэсгийн ахлагчид Үндсэн хуульд оруулах н...
2019.08.07
Норовлин суманд баригдах “Шихихутаг-Их засаг” ...
2019.08.07
Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” бүтээн байгу...
2019.08.07
Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймгийн бүтээн байгуулал...
2019.08.06
Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёол...
2019.08.06
Гадаад харилцааны Сайд Д.Цогтбаатар Асано Кацухито...
2019.08.06
Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажил...
2019.08.05
Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсни...
2019.08.02
УИХ-ын дарга Г.Занданшатар хууль, шүүхийн байгуулл...
2019.08.02
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ...
2019.08.02
Засгийн газар: Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар...
2019.08.01
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хамтран тунхагла...
2019.08.01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхий...
2019.08.01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхи...
2019.08.01
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-АНУ-ын харилцааны...
2019.07.31
Хонгконгод зорчих иргэдийн анхааралд
2019.07.30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлал өнө...
2019.07.29
БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп ма...
2019.07.29
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтг...
2019.07.26
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчи...
2019.07.25
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар цувра...
2019.07.25
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011