Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай үерт автав
2019.06.17

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан.

Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж бөгөөд МХЕГ-аас мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байна. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийгдэж байна. Компанийн олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд Тус зөвлөмжийн 9 дүгээр заалт “Хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад зуны улиралд суулт гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, болзошгүй үер, усны аюул бүхий уурхайд хаалт, хамгаалалтын арга хэмжээг урьдчилан хийж, үерийн уснаас хамгаалах суваг, далан хаалт байгуулах, үерийн урсгалыг уурхайд нэвтрүүлэхгүй арга хэмжээг авах,” тухай тодорхой заасан хэдий ч урьдчилсан байдлаар тус компани ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, даланг байгуулаагүйгээс тухайн нөхцөл үүссэн гэж үзэж байна.

Үүнээс гадна нуруулдан уусгах 2, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна.

Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Цианидын агуулахыг лацдаж, Зөрчлийн хуулийн дагуу аймгийн Прокурорын зөвшөөрлөөр Улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.

МХЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө...

Уншсан: 814 | Түгээх |
Холбоотой мэдээ
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ
2019.07.19
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг савлаж байна
2019.07.03
Хурим найрын үйлчилгээ явуулдаг 15 газарт хяналт шалгалт хийжээ
2019.07.02
Хөх хотод суугаа Ерөнхий консулыг эргүүлэн татлаа
2019.07.01
Ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэхийг завджээ
2019.06.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын ...
2019.07.19
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг сав...
2019.07.03
Хурим найрын үйлчилгээ явуулдаг 15 газарт хяналт ш...
2019.07.02
Хөх хотод суугаа Ерөнхий консулыг эргүүлэн татлаа
2019.07.01
Ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэх...
2019.06.25
Хилийн орчимд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн х...
2019.06.20
Дэлхийн 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цааз...
2019.06.19
Он гарсаар 12 хүн усны ослоор амь насаа алдаад бай...
2019.06.18
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан у...
2019.06.17
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг түр ха...
2019.06.17
Үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн бус мас...
2019.05.30
Гурван тонн гаруй “Хар зайрмаг”-ийг устгалаа
2019.05.30
Солонгос хоолны газруудад цэвэрлэгээ халдваргүйтгэ...
2019.05.30
Хуурамч мэдүүлэгтэй ачаанаас 10.7 тн полиэтилен гл...
2019.05.28
С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барих...
2019.05.28
Иргэний хөдөлгөөнийхөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-...
2019.05.28
Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж а...
2019.05.26
Хэнтий аймагт ОХУ-аас ойн түймэр орж иржээ
2019.05.23
Ж.Амарсанаагийн хувийн эрх ашиг хөндөгдөхөөр эмэгт...
2019.05.23
Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжү...
2019.05.20
Зочид буудлын өрөө, айлын гэрт гоо сайхны тарилгыг...
2019.05.09
Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдэл х...
2019.05.05
Сүхбаатарын талбайн урд талын зогсоолын газрыг алб...
2019.04.29
“Сод монгол" ХХК нь иргэдийг хохироосон гэж шүүх...
2019.04.21
Гүний усыг зөвшөөрөл, дүгнэлт, тоолуургүйгээр ашиг...
2019.04.18
"Гоодойн ам”-д түймэр гарч, 10 айлын байшин шатж...
2019.04.14
100 гаруй тонн хаягдлыг цэвэрлүүлэв
2019.04.01
Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг этгээ...
2019.04.01
Их хэмжээний тариаг улсын хилээр хууль бусаар нэвт...
2019.03.17
Жаран сая төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан хэрг...
2019.03.13
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэ...
2019.01.29
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011