Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
2019.06.27

Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Cанамж бичгийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, дүрэм журмыг чанд мөрдөн уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, өндөр хүчин чадалтай техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологи, инноваци, менежмент, арга туршлагаасаа харилцан солилцох юм. Уг санамж бичгийг гурван жилийн хугацаанд мөрдөн ажиллах бөгөөд уурхайн үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц, усан хангамжийн шийдэл, нөхөн сэргээлт, байгаль орчны удирдлагын тогтолцоо, орчны хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоот мониторинг, аюултай хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажлын байр гэх мэт 18 чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Манай хоёр үйлдвэр, үйлдвэрлэлийн техник технологи, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж буй энэ хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа улс орон, бүс нутагт ил тод, үр өгөөжтэй байх талыг хамтын ажиллагааныхаа чиг шугам болгож байна. “Эрдэнэт” хүдэр олборлон баяжуулж, боловсруулдаг үйлдвэр. 40 гаруй жил амжилттай, дурсамж дүүрэн ажиллаж байна. Эрдэнэс таван толгойн хувьд нүүрсний нөөц баялаг, чанараараа дэлхийд гайхагддаг орд. Эрдэнэт үйлдвэр хангайн бүсэд, Эрдэнэс таван толгойн орд говийн бүст оршдог. Тэгэхээр Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордуудыг улс орон, бүс нутгийн хөгжил дэвшил, ард түмний тусын тулд хангай, говийн бүсэд хөгжүүлж буй нь онцлог. Бид стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахдаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Нийгмийн хариуцлагыг өндөрт авч явах ёстой гээд олон зүйлийг тэмдэглэж болно. Нийт ард иргэд, уурхайчдынхаа төлөө ашиг тустай, үйлс зорилготой ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ,”Манай компанийн хөгжлийн түүчээ нь Эрдэнэт үйлдвэр. Бид үйл ажиллагаагаа эхлээд есөн жил болж байна. Гэвч манай үйлдвэрийн төсөл эхлэх шатандаа явна. 2018 онд Монгол Улсын Их Хурлын 73-р тогтоолоор дагалдах төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эргэлтэд оруулах үүргийг бидэнд өгсөн. Үүний дагуу бид нүүрс баяжуулах хөтөлбөр, усан хангамж, хими технологи, төмөр болон авто замынхаа төслийг амжилттай эхлүүлсэн. ТЭЗҮ боловсруулах, барилгын ажил ид явагдаж байна. Манай компани 2018 онд 807.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Манай компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана” гэв. Уг ёслолын арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс
                                                                                                                                                         

 

Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, &l...

Уншсан: 4235 | Түгээх |
Холбоотой мэдээ
ФАТФ-ын мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга хэмжээ авах талаар дурдаагүй
2019.10.24
“Хуримтлалтай-хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна
2019.10.22
Монголбанкны мэдэгдэл
2019.10.21
Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой
2019.10.17
“Шинэ Хөдөө” төслийн хүрээнд Түлүүгийн даваанд худалдааны цэг байгуулах, тохижилтын ажил эхэллээ
2019.10.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
ФАТФ-ын мэдэгдэлд Монгол Улсад ямар нэг хориг арга...
2019.10.24
“Хуримтлалтай-хувьцаатай иргэн” аян Хөвсгөл ай...
2019.10.22
Монголбанкны мэдэгдэл
2019.10.21
Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурха...
2019.10.17
“Шинэ Хөдөө” төслийн хүрээнд Түлүүгийн даваанд...
2019.10.15
Гэр хорооллын 200 гаруй мянган өрхөд угаар мэдрэгч...
2019.10.10
Махны чиглэлийн франц үхэр бяруу болмогцоо 550 кг ...
2019.10.04
Монголд баригдах газрын тосны үйлдвэрт 1.2 тэрбум ...
2019.10.01
Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ү...
2019.09.26
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр д...
2019.09.19
Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна
2019.09.19
Гурван улсын бизнесмэнүүд Манжуур хотод чууллаа
2019.09.17
Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигта...
2019.09.12
Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгр...
2019.09.05
Сангийн дэд сайд Х.Булгантуяа Азийн төлөөх Боао фо...
2019.08.30
Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын...
2019.08.22
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримт...
2019.08.22
Хэрэглэгч хүссэн үедээ шатахуун түгээх станцын бат...
2019.08.19
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруу...
2019.08.15
Барилгын материалын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна...
2019.08.12
Барилгын салбарын 2019 оны “Шилдэг байгууллага, ...
2019.08.12
Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүр...
2019.08.06
Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын дэмж...
2019.08.05
20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөл...
2019.08.03
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх ...
2019.07.24
“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх н...
2019.07.23
Хан-Уул дүүрэг дэх зорилтот бүлгийн цэцэрлэгийн ба...
2019.07.22
Зээлийн багцын чанарыг сайжруулна
2019.07.04
Оюу толгойн гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээ...
2019.07.18
Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?
2019.07.03
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011