Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Баярсайхан: Олон тендер авчихаад гүйцэтгэж чадахгүй байгаа компаниудад хариуцлага тооцуулна
2019.07.19

Монгол Улсын хэмжээнд энэ жил ашиглалтад оруулах 200 орчим сургууль, цэцэрлэгээс  Улаанбаатар хотод  64 цэцэрлэг, 22 сургуулийг барьж, өргөтгөж байгаа билээ. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн зарим цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцсан юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл,  буулгаад шинээр барьж буй 30 дугаар цэцэрлэг,  Сонгинохайрхан дүүргийн 55 болон  XXIV хороонд шинээр төлөвлөн барьж буй цэцэрлэгийн барилгын ажилтай газар дээр нь очиж танилцан, үүрэг даалгавар өгч, ажлаа эрчимжүүлэхийг шаардсан  юм. Бид эхний ээлжид 55 дугаар цэцэрлэгийн талаарх мэдээллийг хүргэж байна.  Бусад цэцэрлэгийн барилгын ажлын явцын мэдээллийг дараа дараагийн дугаарт хүргэх болно.

Барилгын ажил 90 гаруй хувьтай байна

Эдгээр цэцэрлэгийн барилгын ажлаас хамгийн удаашралтай нь Сонгинохайрхан XXIV хороонд “Вива Зона” компанийн барьж буй цэцэрлэг байсан бол мөн тус дүүрэгт буулгаад шинээр барьж буй 55 дугаар цэцэрлэгийн ажил нэлээд урагштай байлаа. Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны 55 дугаар цэцэрлэгийг 1963 онд ашиглалтад оруулан үйл ажиллагаа явуулсан бөгөөд зориулалтын бус барилга байсан учраас 2005 онд дээврээсээ нуралт өгч байжээ. Ашиглалтын шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явууулах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гурван ч удаа гаргасан байна. Иймд өнгөрсөн 2018 онд хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг мөн оны есдүгээр сарын 12-нд  эхлүүлэн гүйцэтгэлээ өнөөдрийн байдлаар 90 гаруй хувьд хүргэжээ.

Цэцэрлэгийг ирэх сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй шахаж ажиллаж буйг гүйцэтгэгч “Render BAU” компанийн гүйцэтгэх захирал Б.Базаррагчаа хэллээ. Тэрбээр “Хоёр тэрбум 500 000 төгрөгийн төсөвт өртөгтэй цэцэрлэгийн ажлыг  хоёр тэрбум 20 сая төгрөгөөр гүйцэтгэлээ. Гадна шугам, цахилгааны асуудлаас шалтгаалан гадна талын тохижилтын ажлаа хийж чадахгүй, хүлээлтийн байдалтай байна. Энэ талаар Барилгын хөгжлийн төв, нийслэлийн Боловсролын газар мөн БСШУСЯ-нд албан бичиг өгч, хандсан. Эдгээр газар нааштай хариу өгсөн. Холбогдох газраас нь зохих шийдвэр гаргасан даруйд техникээ оруулан ажиллах боломжтой.

Цэцэрлэгийн зураг төсөлд хашаа байхгүй юм билээ. Тэгэхээр үүнийг нэмэлтээр хийх шаардлагатай байгаа. Гадна цахилгаан дамжуулах утас хийхээс гадна дэд өртөө тоноглох ёстой болсон. Үүний техникийн нөхцөл, зураг төслийг нь гаргачихсан байгаа. Барагцаагаар 300 орчим сая төгрөгийн ажил нэмэлтээр хийхээр байна” гэлээ. Үүнд БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн инженер “Нэмэлт хөрөнгө нь гэрээнийхээ 15 хувьд багтсан учраас нэмэлт гэрээ байгуулахаар болсон. Энэ нь албажих шатандаа явж байна” гэсэн хариулт өгсөн бол  санхүүжилтийг шийдэж өгөхөөр болсон тул дулааны шугам сүлжээний ажлыг чанартай гүйцэтгэн цэцэрлэгийн гаднах тохижилтын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үүрэгдэв.

Хүүхдүүд шинэ цэцэрлэгтээ эргэн уулзах нь

Зураг төслийнхөө дагуу цэцэрлэгийн шалан дээр дорож дэвсэх ёстой ч ашиглагч, захиалагч болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагуудын хүсэлт буюу  эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэгч компани паркетан хийхээр болжээ.

Сонгинохайрхан дүүргийн XVIII хороонд цэцэрлэгийн насны 1343 хүүхэд амьдардаг бөгөөд тус хороонд 55-аас гадна 79 болон 90 дүгээр  цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Иймд 55 дугаар цэцэрлэг хамран сургах тойргийнхоо 680 хүүхдийг хүлээн авах боломжтой болж буйг тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхжаргал хэллээ. Тэрбээр “Шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар нэг ангид 35-40 хүүхэдтэй арван бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулахаар тооцсон.  “Залуус” хороолол болон XXIX хорооны 18 дугаар байр болон эргэн тойрны шинэ орон сууцны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Цэцэрлэгийн хуучин барилгыг өнгөрсөн намар буулгасан учраас хүүхдүүдээ хэдэн хэсэгт хуваажээ. Тодруулбал, канад техинологиор барьсан 100 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлд 200 орчим, мөн хоёр гэр бүлэг нээн 100 орчим хүүхэд хамруулахын зэрэгцээ 79 болон 90 дүгээр цэцэрлэгт ч мөн хуваан суралцуулсан байна. Өнгөрсөн жилийг иймэрхүү тарж бутарсан байдалтай үдсэн хүүхдүүд энэ хичээлийн жилд будаг нь ханхалсан шинэхэн байрандаа баяртайгаар эргэн уулзах гэж байна.

“Компаниуд дулааны улиралд ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй”

Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлж рүү шилжүүлэх зорилтдоо хүрэх боломж байна уу?

- Улаанбаатар хотод 2019 оны есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээн авах ёстой 64 цэцэрлэгээс удаашралтай, ямар нэгэн байдлаар ажил нь гацсан газруудад  өнөөдөр /өчигдөр/ ажиллаж байна. Улсын хэмжээнд энэ жил 132 цэцэрлэг, 57 сургуулийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнээс хотод 64 цэцэрлэг, 22 сургуулийг ашиглалтад оруулна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжид шилжүүлнэ” гэсэн том зорилт тавьсан. 2018 оноос манай улсын эдийн засагт эерэг өөрчлөлт гарсан учраас боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Өмнөх жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг хамгийн багадаа таван жилийн хугацаанд бага багаар хувааж тавьдаг байсан. Энэ нь тухайн барилгын чанар, стандарт зэрэгт ихээхэн нөлөөлдөг байсан. Тэгвэл энэ жилийн тухайд санхүүжилтийн хувьд ямар нэгэн саад, хүндрэл бэрхшээл гаргахгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.  

-Ажил гүйцэтгэж буй компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, багш нарын ачаалал эрс нэмэгддэг, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж буйн нэг шалтгаан нь барилгын компаниуд ажлаа цаг хугацаанд нь хийдэггүйтэй  холбоотой юм билээ. Жишээлбэл, барилгын компаниуд боловсролын салбарт тендер авчихаад хүүхдээ хэрэглэгч гэдэг талаас нь харж мэддэггүй. Тухайн барилгыг  ашиглалтад оруулахгүй бол хүүхдүүдийг нь өөр цэцэрлэг рүү шилжүүлэх шаардлагатай болдог. Ингэснээр нэг ангид сурах хүүхдийн тоо нэмэгдэж,  хэвийн стандарт алдагдаж, ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг дагаад хүүхэд ханиад томуу хүрэх, орчны аюулгүй байдал алдагдах зэрэг олон хүндрэл бэрхшээл үүсдэг. Тендер авсан компаниуд ашгаа тодорхой хэмжээнд шингээсэн байдаг учраас хүүхдийг хэрэглэгч гэдэг талаас нь харж, тохирсон хугацаандаа стандартын дагуу чанартай барилга барьж хүлээлгэн өгдөг байх хэрэгтэй.  Бидний ирээдүй болсон хүүхдүүдээ чанартай, аюулгүй орчинд хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлэхийн төлөө хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн бүх байгууллага нэгдэх ёстой. Манай улсын хувьд барилгын ажил улирлын чанартай байдаг учраас барилгын компаниуд дулаан цагт ажлаа эрчимжүүлэх нь зүйтэй. Гэтэл компаниуд ажлаа өглөө эрт эхлүүлэхгүй дүр зураг нийтлэг харагдаж байна. Үүнээс гадна олон ажил давхардуулж авсан компани цөөнгүй байна. Тэд аль алийг нь хангалттай гүйцэтгэж чадахгүй байна.

-Ажил давхардуулж авсан хэчнээн компани байна вэ. Тэдэнд ямар арга хэмжээ авах вэ?

-20-оод компани бий. Иймд бид Сангийн яамтай хамтарч эдгээр компанийг хар жагсаалтад оруулах, боловсролын салбарын тендерт оролцох эрхийг нь хасах, барилга барих тусгай зөвшөөрөл зэргийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авна.

-Цэцэрлэг, сургуулийн барилгыг барих явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах, шийдвэрлэх талд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Хэрэв сургууль, цэцэрлэгийн зураг төсөл бүгд адилхан байвал илүү амар. Гэтэл тухайн орон нутаг, нийслэл, газрын хүрэлцээ зэрэг онцлогоос шалтгаалан өөр өөр зураг гаргадаг. Тиймээс ажлын явцад нэмэлт санхүүжилт авах зайлшгүй шаардлага гардаг. Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт барьж буй цэцэрлэгийг өргөтгөлийн зоорийн давхарт цонхтой хоёр том заалыг бий болгосон байх жишээтэй. Засгийн газрын хуралдаанаар нэмэлт санхүүжилт авах шаардлагатай 31 газар байгааг тодорхой болгосон. Тэдгээрт нэмэлт санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Гэхдээ үүний хажуугаар бас нэг асуудал гардаг. Маш бага үнээр тендерт ялчихаад ажлаа гүйцэтгэж байгаад зогсонги байдалд оруулан нэмэлт санхүүжилт шаарддаг тал бий. Гэхдээ энэ бол ёс зүй, хандлагын асуудал. Яамны хувьд Монгол Улсын хэмжээнд барьж буй сургууль, цэцэрлэг, спортын төвийн барилгын ажлыг эрчимжүүлэхийн тулд 110-аад ажилтан таван бүсэд хуваагдан хяналтын инженерийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөн бид Барилгын үндэсний ассоциацитай  хамтарч ажиллаж байгаа. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгүүлч С.Юмсүрэн

Монгол Улсын хэмжээнд энэ жил ашиглалтад оруулах 200 орчим сургууль, цэцэрлэгэ...

Уншсан: 298 | Түгээх |
Холбоотой мэдээ
“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ
6 цаг 34 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
16 цаг 28 минутын өмнө
Эрүүгийн хуулийн өөрчлөлт буюу эрхийн "балайрал" хууль тогтоогчид
2019.10.21
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хүн бүхэнд хамаатай
2019.10.21
Хэн нь хэн бэ: "Ла Сантэ" эмнэлгийн захирал З.Болормаа
2019.10.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011