Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хан-Уул дүүргийн 28, 53 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын явц 85-90 хувьтай байна
2019.07.23
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгох, анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, хөдөө орон нутагт хэрэгцээ, шаардлага, үйлчилгээний чанар, үр дүнтэй уялдуулан соёл урлагийн барилга байгууламжийг барих ажлыг үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. 
 
Энэ онд л гэхэд боловсролын салбарт нийт 460 төсөл, соёлын салбарт нийт 98 төсөл, спортын салбарт нийт 44 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлэх аж. Үүнээс зөвхөн барилгын салбарын хөрөнгө оруулалтыг авч үзвэл 2018 онд эхлэж, 2019 онд шилжин хэрэгжиж буй 222 төсөл арга хэмжээ, 2019 онд шинээр хэрэгжих 381 төсөл арга хэмжээ батлагдсан байна. 
 
Тухайлбал, Хан-Уул дүүргийн хувьд шилжин хэрэгжиж буй 11 төсөл байгаа бөгөөд тэдгээрт яамны болоод бусад холбогдох албан тушаалтнууд хяналт тавин ажиллаж байгаа юм. Өнгөрөгч 19-ний өдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн I, III хороонд баригдаж буй 53, 28 дугаар цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. 

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар гаруйханы хугацаа үлдсэн эдгээр өдрүүдэд барилга гүйцэтгэгч компани болоод захиалагч талууд ч завгүй ажиллаж байна. 
 
Хан-Уул дүүргийн III  хороонд шинээр баригдаж буй 28 дугаар цэцэрлэгийн хувьд 10 бүлэгтэй, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх юм. Барилгын гүйцэтгэгчээр “Морин сувд” ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх  хичээлийн шинэ жил гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Одоогоор барилгын гүйцэтгэл 85-90 хувьтай явж байгаа ч санхүүжилтийн хувьд асуудал үүсэх магадлалтай байгааг гүйцэтгэгч талаас учирлаж байлаа. Үүнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Төслөө хугацаанд нь дуусгаж, хүлээлгэж өгсөний дараа нэмэлт санхүүжилтийн асуудлыг яамны хэмжээнд ярилцах боломжтой” гэсэн хариулт өгсөн юм. 
 
Харин Хан-Уул дүүргийн I хороонд баригдаж буй 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын хувьд 85-90 хувьтай явагдаж байгаа аж. Өнгөрөгч оны долоодугаар сарын 1-нээс эхэлсэн тус барилгын ажлыг “Хорго групп” ХХК хариуцан гүйцэтгэж байна. Тус компанийн ерөнхий менежер Б.Ерэнбат “Барилгын ажил ерөнхийдөө оройтож эхэлсэн. Барилгаа барих гэхэд энэ газар дээр маш их мод ургасан байсан учраас тэрхүү модыг устгахын тулд нийслэлийн хот тохижилтоос эхлээд маш олон газраас зөвшөөрөл авдаг юм билээ. Мөн оршин суугчид нь бидний барилга барих гэж байгаа хашааг нураахаас эхлээд хүндрэл гарч байсан. Одоогоор манай барилгын ажил 85-90 хувьтай байна. Ажлын зураг нь анх 150 хүүхдийн ортойгоор гарч, яаманд батлагдсан юм билээ. Харин тендерт ороход 100 ортой гэсэн өгөгдөл өгсөн. Ингэхээр 50 хүүхдийн орны зөрүү үүсч, төсөв санхүү дутах нь дутсан. Гэхдээ бид санхүүжилтийнхээ хэмжээгээр ажлаа явуулж байгаа. Огт зогссон зүйл байхгүй” хэмээн ярьж байв. 
 
“Хорго групп” ХХК-ийн хувьд салбар яамандаа төсөв дутагдаж байгаа талаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэ талаараа “Эхний ээлжинд бид гадна тохижилтоо хийхийн тулд 140 сая төгрөг хэрэгтэй байна гэж БСШУСЯ-д саналаа дэвшүүлсэн байгаа. Ер нь үндсэн ханш нь нэг тэрбум 200-300 сая төгрөг болдог юм билээ. Харин манайх 950 сая төгрөгөнд багтааж байгаа. Тэгэхээр бодит өртөг ойролцоогоор нэг тэрбум 200 орчим сая төгрөг болно. Харин одоогийн байдлаар улсаас 850 сая төгрөгийн санхүүжилт аваад ажиллаж байна. Хамгийн гол нь бид өөрсдийнхөө бололцоогоор ажиллаж байгаад барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгнө. Шаардлагатай төсвөө өөрсдөөсөө гаргаад ч хамаагүй барилгаа дуусгачихаад сүүлд нь яамнаас мөнгөө гаргуулж авах төлөвлөгөөтэй байна” гэв. 
 
Б.Цэнд-Аюуш: Манай хорооны цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 450 хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгтэй болно


 
53 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Цэнд-Аюуш “Манай хороонд 2-5 насны нийтдээ 1079 хүүхэд байдаг. Тэднээс 450 нь аль нэг цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Харин энэ өргөтгөл баригдсанаар 85 хувь нь цэцэрлэгтэй болно. Үүний сацуу ажиллах боловсон хүчний хувьд ч нэмэгдэж, 16 хүнийг шинээр ажлын байраар хангах боломжтой болж байгаа юм. Гүйцэтгэгч талын хувьд барилгаа ирэх наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусгана гэж анх ажлаа эхлүүлж байсан. Итгэж найдаад л, хяналт тавиад л байж байна” хэмээн ярьсан юм. 
 
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хяналт хийж явах үедээ “Тухайн цэцэрлэг, сургуулийн барилга заасан хугацаандаа ашиглалтанд орохгүй байгаа шалтгааныг бид цаасан дээр зурж тэмдэглэсэн. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжид барилгын компаниуд 3-5 жилээр төлөвлөгддөг байсан болохоор тэдний зүгээс ямар нэгэн асуудал гарлаа ч буруу өгч чаддаггүй байсан. Харин одоо тухайн компанийг ажлаа хийх чадвартай юу, шинэ байгуулагдсан уу, өмнө нь ямар барилга барьсан бэ гэх мэтээр ялгаж байна. Одоогийн байдлаар энэ онд улсын хэмжээнд барилгын 22 компани ажлаа тарамдуулж байна. Ажил авсан хэрнээ гүйцэтгэж чадахгүй. Эсвэл ажилчидаа өөр газар хуваагаад ажлуулдаг. Биднийг ажлаа шалгаад очихоор дөрөвхөн ажилтантай зогсч байсан тохиодол ч бий. Миний хэлэх гэсэн зүйл юу вэ гэхээр тухайн компани хэдэн ч ажил зэрэг авч болно. Гагцхүү амласан амлалтандаа хүрч нэн шаардлагатай барилгуудаа барьж гүйцэтгэх хэрэгтэй. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг үлгэр байж болохгүй. Засгийн газар зорилтоо тавиад мөнгөө шийдчихсэн. Санхүүжилт нь хоёрхон хоногийн дотор гардаг. Тэгэхээр барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин олгогдохгүй байна, материал дутуу байна гэх мэт асуудал гарах ёсгүй” гэж байв.  

 Өнгөрөгч 19-ний өдөр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар...

Уншсан: 1633 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үр дүнд суурилсан боловсролын талаарх эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2019.12.05
Архангай аймгийн малчдын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна
2019.12.05
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ
2019.12.04
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа
2019.12.04
“Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-ийн Номын санд нээлтээ хийлээ
2019.12.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үр дүнд суурилсан боловсролын талаарх эрдэм шинжил...
2019.12.05
Архангай аймгийн малчдын зөвлөгөөн Төрийн ордонд б...
2019.12.05
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож...
2019.12.04
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцл...
2019.12.04
“Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-и...
2019.12.03
Хамтын хэлэлцээрийн төслийг баталлаа
2019.12.04
Нийслэлийн лаборатори 23 дугаар сургуулийн өргөтгө...
2019.12.04
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо
2019.12.03
Монголын гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээ...
2019.12.03
Монгол брайль үсгийн стандарттай боллоо
2019.12.03
ЕБС-ийн сурагчдын ээлжит амралт энэ сарын 23-наас ...
2019.12.02
Бага Шар хоолойн Бэрх төгөл, Дээндийн нурууг орон ...
2019.12.02
Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй
2019.12.02
Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой
2019.12.02
БНХАУ-ын боловсролын сайдтай уулзлаа
2019.12.03
Өнөөдөр 11 цагт нийслэлийн авто замуудыг хаана
2019.11.29
"Шинэ хөдөө" төсөл Булганчуудад тайлангаа тавив
2019.11.29
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал ...
2019.12.02
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Баян-Өлгий, Увс аймагт...
2019.11.30
Гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажилл...
2019.11.28
Боловсролын Мастер төлөвлөгөөний анхны хувилбарыг ...
2019.11.29
Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, баг...
2019.11.25
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах н...
2019.11.25
Эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна
2019.11.25
Сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх ...
2019.11.25
Шинжлэх ухааны шилдгүүд тодорлоо
2019.11.25
Тамхинаас татгалзах уриалгыг хэрэгжүүлэх "Хор баяр...
2019.11.25
Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн
2019.11.22
ЖДҮ эрхлэгчид нэгдэн “Coop” хамтын дэлгүүрээ н...
2019.11.22
БНСУ-ын Пусан хотод зорчих иргэдийн анхааралд
2019.11.22
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011