Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа
2019.08.07

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ сарын 5-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар гудамжаар ус ихээр урсаж айлуудын гэр, хашаа усанд автсан байна. Баянзүрх дүүргийн “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам, “Баян монгол” хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн “Хүннү Молл”, АПУ ХХК, “Гэгээнтэн” хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн “Соёолж”, 7 буудал, Баянгол дүүргийн Нарны гүүр, 25 дугаар эмийн сан, Вокзал, “Богд-Ар” хороолол, “Алтай”  хотхоны авто зам, нүхэн гарц дагуу ус тогтсон зэрэг нийт 33 удаагийн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарт иржээ.

Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Дээрх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллалаа. Нийт 60 дуудлага ирсний дагуу 43 албан хаагч 13 техник хэрэгсэлтэй ажиллаж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд үерийн усанд боогдсон 18 том хүн, 15 хүүхэд, Налайх дүүрэгт 3 том хүн 13 хүүхэд, нийт 49 хүнийг аюулгүй газар гаргасан байна. Нийт 14 байршлаас Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын 30 ажилтан, 5 техник хэрэгсэлтэй 135 удаагийн ресс хийж 2094 тонн усыг соруулан, авто замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулсан” хэмээн танилцуулгадаа дурдлаа.

Хурлын төгсгөлд “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ахлан ажиллахаар боллоо.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан гамшгаас урдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хэрэгжүүлэн, биелэлт, хэрэгжилтийн талаар цаг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад танилцуулж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой ...

Уншсан: 1569 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үр дүнд суурилсан боловсролын талаарх эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2019.12.05
Архангай аймгийн малчдын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна
2019.12.05
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ
2019.12.04
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа
2019.12.04
“Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-ийн Номын санд нээлтээ хийлээ
2019.12.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үр дүнд суурилсан боловсролын талаарх эрдэм шинжил...
2019.12.05
Архангай аймгийн малчдын зөвлөгөөн Төрийн ордонд б...
2019.12.05
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож...
2019.12.04
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцл...
2019.12.04
“Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-и...
2019.12.03
Хамтын хэлэлцээрийн төслийг баталлаа
2019.12.04
Нийслэлийн лаборатори 23 дугаар сургуулийн өргөтгө...
2019.12.04
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо
2019.12.03
Монголын гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээ...
2019.12.03
Монгол брайль үсгийн стандарттай боллоо
2019.12.03
ЕБС-ийн сурагчдын ээлжит амралт энэ сарын 23-наас ...
2019.12.02
Бага Шар хоолойн Бэрх төгөл, Дээндийн нурууг орон ...
2019.12.02
Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй
2019.12.02
Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой
2019.12.02
БНХАУ-ын боловсролын сайдтай уулзлаа
2019.12.03
Өнөөдөр 11 цагт нийслэлийн авто замуудыг хаана
2019.11.29
"Шинэ хөдөө" төсөл Булганчуудад тайлангаа тавив
2019.11.29
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал ...
2019.12.02
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Баян-Өлгий, Увс аймагт...
2019.11.30
Гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажилл...
2019.11.28
Боловсролын Мастер төлөвлөгөөний анхны хувилбарыг ...
2019.11.29
Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, баг...
2019.11.25
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах н...
2019.11.25
Эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна
2019.11.25
Сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх ...
2019.11.25
Шинжлэх ухааны шилдгүүд тодорлоо
2019.11.25
Тамхинаас татгалзах уриалгыг хэрэгжүүлэх "Хор баяр...
2019.11.25
Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн
2019.11.22
ЖДҮ эрхлэгчид нэгдэн “Coop” хамтын дэлгүүрээ н...
2019.11.22
БНСУ-ын Пусан хотод зорчих иргэдийн анхааралд
2019.11.22
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011