Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Сарьдагийн хийд” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
2019.09.26

ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэндээ “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. .

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийсэн. Эл судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйл зэрэг олон олдвор илрүүлсэн юм. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжсэн. Тэгвэл тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа олон түмэндээ энэхүү цогц үзэсгэлэнгээр тайлагнаж байгаа нь энэ юм.

Үүнээс гадна Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой 10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болжээ. Цаашлаад Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс алдарт ногоон дара эх 300 жилийн тэртээд хамт байсан язгуурын 1000 бурхантай нэгэн дор “чуулах” юм. Мөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг дээрх үзэсгэлэнд дэлгэн сонирхуулах төдийгүй Европт хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлийг дэлгэхээр болжээ.

Эрхэм уншигч танд дээрх үзэсгэлэнгийн үеэр болох лекц, хөтөлбөрийн хуваарийг хүргэж байна.

2019.09.27 /Баасан гараг/

16.00: “Сарьдагийн хийд. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон: Сарьдагийн хийдэд явуулсан малтлага судалгаа” лекц - академич С.Чулуун

14.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр (Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд)

2019.10.04 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээний дэг сургууль, хийц” лекц - Бурханч лам Г.Пүрэвбат /Ph.D/

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд/

2019.11.15 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын Монголын бурхан шашинд гүйцэтгэсэн үүрэг” лекц -Н.Хатанбаатар

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд

2019.12.18 /Баасан гараг/

14.00: “Өндөр гэгээн Занабазарын өв” лекц - Урлаг судлаач Ц.Уранчимэг /Ph.D/

16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд болно.

ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн Чингис хааны алтан ургийн нөлөө бүхи...

Уншсан: 1574 | Түгээх |
Холбоотой мэдээ
Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцож байна
2019.12.13
Дуучин А.Нарандулам шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байна
2019.12.12
Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэг
2019.12.09
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээний нээлт боллоо
2019.09.02
“UB DANCE” орчин үеийн бүжгийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулна
2019.11.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцож б...
2019.12.13
Дуучин А.Нарандулам шинэ уран бүтээлээрээ бэлэг ба...
2019.12.12
Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч ...
2019.12.09
“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга...
2019.09.02
“UB DANCE” орчин үеийн бүжгийн тэмцээнийг дөрө...
2019.11.29
"The Hu" хамтлаг “Чингис хаан” одон хүртлээ
2019.11.28
“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ
2019.11.19
“Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгө...
2019.11.18
Францад тоглох уран бүтээлчдийнхээ бэлтгэл сургуул...
2019.11.18
СТА, зураач Н.Амгаланбаатарын уран бүтээлийн дөрөв...
2019.11.15
“Дэлхийд данслагдсан монгол өв: монгол наадгайн ...
2019.11.15
“Фауст” жүжгийг үзэх 5 шалтгаан
2019.11.14
"Увс нуур" дуу хөшөөтэй боллоо
2019.11.11
Гавьяат Л.Болдбаатар кинонд тоглов уу, кино шиг кл...
2019.11.06
Дуучин Н. Ундралын шинэ уран бүтээл “Дурлаарай...
2019.11.06
The Voice шоуны оролцогч Ж.Ариунжаргалын ШИНЭ ДУУ ...
2019.11.06
"Мандах нар" үндэсний хэв маяг, орчин үеийн хослол...
2019.11.04
“Honeymoon” хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт о...
2019.10.31
Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концертод 8...
2019.10.29
Дэлхийн цэргийн наадамд манай улсын 82 тамирчин өр...
2019.10.28
Дуучин Б.Ангирмаа, Х.Оюунбилэг нарын хамтран дуулс...
2019.10.25
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
2019.10.16
“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” Олон Улсын Эрд...
2019.10.11
Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалд...
2019.10.10
Монголын Соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион бай...
2019.10.21
Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтэ...
2019.10.07
Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярыг 2000 гаруй жуу...
2019.10.07
Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгуул...
2019.10.04
“Токио олимп сан"-гийн Цомын аяныг спортын тэмцэ...
2019.10.30
“Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэл” эм...
2019.10.01
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
“Хулсан ташуур” дууны домог
2011.12.15
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Намрын хит 2017
2017.10.13
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хори...
2019.01.30
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011