Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Өнөбат: Ахмадууддаа олон сайхан бэлэг барьж байна
2019.10.01

Өнөөдөр Олон улсын Ахмадын баярын өдөр. Эл өдрийг Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас уламжлал болгон тэмдэглэж, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Энэ жилийн тухайд хэрхэн тэмдэглэж буйг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодрууллаа.

  - Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүхэн ололт амжилт манай анхдагч, ахмадуудтай салшгүй холбоотой. Энэ утгаараа үйлдвэрийнхээ харьяаны ахмадуудад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Энэ жил Ахмадын баярын хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
   -
Юуны өмнө Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үе үеийн нийт ахмадууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд үйлдвэрийн удирдлага хамт олон, уурхайчдынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье! Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон цаг үеэсээ нийгмийн хариуцлагын бодлого хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд Эрдэнэтийн шанг таталцсан анхдагч, үе үеийн ажиллагсад, өнөөдөр ч үйлдвэрийнхээ ажил үйлсэд өөрсдийн үнэт зөвлөгөө, туршлагаа өгсөөр яваа ахмадууддаа чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ жилийн Ахмадын өдрөөр бид олон хэлбэрийн бэлэг барилаа. Тухайлбал, өнгөрсөн 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон  ахмадууд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүмүүст жил бүрийн Монголын цагаан сар, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад тус бүрт 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж байхаар болсон. Энэ тушаал өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, бүх ахмадуудаа хамруулж байгаа. Өмнө нь энэ мөнгөн дэмжлэгийн хэмжээ 45 мянган төгрөг байсан бол одоо 100 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Мөн бид ахмадууддаа зориулж, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэдний дунд “Мөнхийн залуу нас” дуун цэнгүүн, “Цэнгэлийн эгшиг” бүрэн хэмжээний тоглолтыг Соёл урлагийн цогцолбороор дамжуулан ахмадын баярын бэлэг болгон толилуулсан. Энэ үйл ажиллагааг манай хэлтэс үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Мөн цех нэгж бүр өөрсдийн харьяаны ахмадуудаа энэ өдрөөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, баярлуулж байна.

   - Өнөөдрийн байдлаар үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан хичнээн ахмадууд байдаг вэ? Эрдэнэт үйлдвэрээс хичнээн төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ?
  -
Манай үйлдвэрийн нийт ахмадын тоо 2358-д хүрсэн. Үүн дээр мэргэшлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон 207 ахмад нэмэгдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас ахмадуудынхаа нийгмийн хамгаалалд зориулж жил бүр 6-7 төрлийн тусламж, дэмжлэг үзүүлдэг. Тодруулбал, бүх ахмаддаа сар бүр 124800-168000 төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр олгож байна. Мөн тэдний эмчилгээ сувилгаанд жил бүр  нэг хүнд 300 мянган төгрөг зориулдаг. Энэ оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрийн хэмжээнд ахмадуудын тэтгэмж, дэмжлэгт 3 тэрбум 910 сая төгрөгийг зарцуулаад байна. Тэмдэглэлт ойн баярын үеэр үйлдвэрийн захиргаанаас ахмадуудаа урамшуулах бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлсээр ирсэн. Сүүлийн хоёр жилийн байдлаар, 2017 онд тохиосон Уул уурхайн салбарын 95 жилийн ойгоор бүх ахмадууддаа тус бүр 300 мянган төгрөг, 2018 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 40 жилийн ойгоор тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал хүртээж байв. Энэ мэтчилэн Эрдэнэт үйлдвэр  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ахмадууддаа чиглэсэн олон дэмжлэг, халамж үзүүлж байгаа. Хамгийн сүүлийн таатай мэдээ нь миний өмнө хэлсэн Монголын цагаан сар, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан олгодог мөнгөн дэмжлэгийн хэмжээг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр юм. Цаашид ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ахмадууд, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг бодитой, өгөөжтэй шийдэх бодлого баримтлан ажиллана. Үүний нэг хэсэг нь нийгмийн асуудлыг цогцоор нь хариуцаж ажиллах Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр байгуулсан явдал гэж хэлж болно.

- Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Өнөөдөр Олон улсын Ахмадын баярын өдөр. Эл өдрийг Эрдэнэт үйлдвэрийн захиргаана...

Уншсан: 1079 | Түгээх |
Холбоотой мэдээ
Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандлагатай болсон
2019.12.06
Ч.Болорцэцэг: ААН-ийн орлого 50 сая төгрөгнөөс доош бол хялбаршуулсан горимоор тайлан өгнө
2019.11.25
П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл гарч байж магадгүй учраас цаашид дэмжихгүй гэсэн байр суурьтай байна
2019.11.21
Г.Нармандах: Би эмэгтэй хүнийг хамгийн сайхнаар нь харуулахыг хүсдэг
2019.11.19
И.Бямбасүрэн: 0-6 хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой
2019.11.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
22 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
22 цаг 4 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
2019.12.12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2019.12.12
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
2019.12.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...
2019.12.11
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
2019.12.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2019.12.10
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2019.12.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2019.12.09
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2019.12.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2019.12.06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.11.28
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруу...
2019.11.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2019.11.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.11.19
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхы...
2019.11.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.11.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2019.11.12
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
2019.11.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.11.05
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
2019.11.04
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
2019.10.31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...
2019.11.01
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
2019.10.31
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
2019.10.29
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
2019.10.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.10.28
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
2019.10.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2019.10.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011