Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Баян-Өлгий, Увс аймагт ажиллаад ирлээ
2019.11.30

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг эхлээд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Салбарын сайд БСШУСЯ-ны зарим бодлогын газар, харьяа байгууллага, тус аймгийн удирдлагуудын хамт Өлгий хотын хоёрдугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын хоёр, тавдугаар сургуулиудын үйл ажиллагаа, шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, бодлого шийдвэр хамгийн алслагдмал аймагт хэрхэн хэрэгжиж байгааг биечлэн үзэв. Энэ онд салбарын сайд үндэстний цөөнхөд чиглэсэн таван чухал шийдвэр гаргасанд, тухайлбал казах хэл заах арга зүйн сургалтыг 30 жилийн дараа зохион байгуулж, 500 багшийг хамруулсанд багш нар талархалтай байлаа.

М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт болсон салбарын сайдын уулзалтад Баян-Өлгий аймгийн 13 сумын 43 сургууль, 45 цэцэрлэгийн удирдлага, багш нар, соёл, спортын байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо. Сайд Ё.Баатарбилэг 2019 онд салбарын яамнаас дэвшүүлсэн гурван зорилтын хэрэгжилтээ тайлагнаж, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй гол ажлуудаа танилцуулав.

Сум орон нутаг, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын удирдлагууд засвар, хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн бол багш, сурган хүмүүжүүлэгчид хос хэлний сургалтын арга зүйг боловсронгуй болгож, зарим мэргэжлийн багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэхэд анхаарч ажиллахыг сайдад уламжилж байлаа. Мөн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг сайжруулах, ялангуяа сурагчдын дотуур байр, цэцэрлэгүүдийн орчин нөхцөлийг стандартад нийцүүлэх асуудлыг үг хэлсэн олон төлөөлөгч хөндөв.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсний зэрэгцээ үндэстний цөөнхийн нөхцөл байдалд судалгаатай, алсын хараатай хандаж Эх хэл дээр суурилсан хос хэлний хөтөлбөр боловсруулахыг Боловсролын хүрээлэнд үүрэг болголоо.

САЙД Ё.БААТАРБИЛЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАВ

Сайд Ё.Баатарбилэг үргэлжлүүлэн Увс аймагт ажиллаж, Улаангом хотын "Ойрад" театрт уулзалт хийлээ. Уулзалтад Увс аймгийн бүх сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн удирдлага, аймгийн номын сан, музей, театрын ажилтан, албан хаагчид оролцлоо.

Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулж, Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт, багшийн ном, цахим журналын журам, уралдаан тэмцээн, олимпиадыг хязгаарлах шийдвэр, "Би багш" уралдаант нэвтрүүлэг зэрэг багш мэргэжлийн нэр хүндийг өсгөж, ачааллыг бууруулах чиглэлд дорвитой ажлууд хийж байгаад багш нар салбарын сайддаа талархал илэрхийлж, цаашид анхаарах олон саналыг хэлэв.

Салбарын сайд хэлсэн үгэндээ "Ажил, үүрэгт нь байхгүй ажилд дайчлахыг хориглосон. Хичээлийн цагийн 40 минут багшийн мэдэлд байх ёстой. Сум, сургуулийн удирдлага ч саад болох ёсгүй" гэдгийг онцлов. Мөн соёл, спортын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх чиглэлд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав.

ТАРИАЛАНГИЙН БАГШ, СУРАГЧИД "БАХАРХЛЫН ӨРГӨӨ"-ТЭЙ БОЛНО

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол бахархлын өдрөөр Увс аймгийн Тариалан суманд ажиллаж, ерөнхий боловсролын сургууль, сурагчдын дотуур байр, хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.

Урлагийн авьяастнууд, эрдэмтэн төгсөгчдөөрөө бахархдаг Тариалангийн сургууль 80 жилийн ойгоо угтаж "Бахархлын өргөө"-тэй болох төслөө танилцуулсныг салбарын сайд дэмжихээ илэрхийллээ. Мөн шинээр баригдах цэцэрлэгт шаардлагатай эд зүйлс, тоног төхөөрөмжийг сайдын багцад багтааж шийдвэрлэнэ гэв.

Монгол соёлын өв бий биелгээгээрээ алдартай Хотон ястны өлгий Тариалан сумын дунд сургуулийн сурагчид "Чингис" дуугаар мэндчилж, бий биелгээн үзүүлбэрээр бэлэг барив.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг эхлээд Баян-Өлгий ай...

Уншсан: 153 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үр дүнд суурилсан боловсролын талаарх эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2019.12.05
Архангай аймгийн малчдын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна
2019.12.05
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ
2019.12.04
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа
2019.12.04
“Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-ийн Номын санд нээлтээ хийлээ
2019.12.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
9 цаг 5 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
9 цаг 10 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.11.28
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруу...
2019.11.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2019.11.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
2019.11.19
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхы...
2019.11.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.11.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2019.11.12
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
2019.11.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.11.05
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
2019.11.04
Ё.Баатарбилэг ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд...
2019.11.21
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
2019.10.31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...
2019.11.01
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
2019.10.31
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
2019.10.29
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
2019.10.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.10.28
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
2019.10.25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2019.10.25
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан
2019.10.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2019.10.24
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
2019.10.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.10.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2019.10.21
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
2019.10.21
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2019.10.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.10.18
Гоо сайхны СУПЕР САЛОН-Tenger Bella Beauty
2019.10.11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011