Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг өөрийнхөө үр шигээ өмөөрч хайрласан ээжүүд байдаг
2012.03.15
Манай оронд боловсролын салбарт ажиллаж байгаа олон эмэгтэй багш нарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэх цаг хэдийнэ болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдрийг тохиолдуулан бид Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын ажлын албаны дарга Б.Одгэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Өнөөдөр боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд шийдвэрлэгдэж чадаж байна уу?
-Төр  засгийн газраас  Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн батлагаа нь хүн ардын бүтээх чадвараар тодорхойлогдоно гэж үздэг.  Тиймдээ ч  боловсролын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч иргэнийхээ боловсролын чанарыг дээшлүүлэхэд  анхаарч байна.  Монгол Улсын боловсролын тогтолцоо 12 жилд шилжиж ,  зургаахан настай балчирхан хүүхдүүд сургуулийн алтан босгоор  орж ирдэг  болсон.  Нэгд.  Сургалтын шинэ стандартыг хэрэгжүүлэх,  Хоёрт:  Багш нарын шавь нартаа сургах арга барилд шинэчлэл өөрчлөлт гаргах чиглэлээр  боловсролын  салбарт  шинэчлэлт явагдаж байна.   Олсон ололт  ч бий. Бас засч залруулах шаардлагатай  асуудлууд ч байна. Сургууль боловсролын агуулга,  стандарт цаасан дээр шинэчлэгдэж ,эрх зүйн  зохицуулалт тал нь орхигдож  яваа.  Бодлогын шинжтэй   өөрчлөлт арга хэмжээ  авахаасаа өмнө  аж ахуйн шинжтэй  ширээ сандал  ,компьютер төдийхнөөр цагийг  өнгөрөөж,  хөгжлийг түүгээр  сэтгэж ойлгох хандлага ердийн үзэгдэл болсонд сэтгэл эмзэглэж явдаг.   Сургалтын стандарт эзэмшүүлэлт , багшилж буй  боловсон хүчний   чадвар чадавхи, сургах арга барил , давтан сургалт ,мэдлэг  мэргэжлийг  дээшлүүлэх зэрэг  асуудал нь боловсролын салбарт явагдаж байгаа шинэчлэлтийн үндсэн  суурь цогц бодлого  гэж ойлгогддог. 
-Та багш нарын үүрэг оролцоог, тэр дундаа эмэгтэй багш нарыг дэмжиж ажиллах шаардлагатай гэсэн санааг гаргаж байсан?
Тийм ээ.  Бид Монгол эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэх хэрэгтэй тийм цагийн эзэд гэдгээ юуны өмнө ойлгох хэрэгтэй  байна. Монголын багш нарын төлөө үгээ хэлэх цаг нь болсон. Дийлэнх  олонхийн төлөөлөл болсон  эмэгтэй багш нарыг дэмжих шаардлагатай юм. Техник технологи хөгжиж байгаа эрин зуунд цаг үеэ дагаад багш нар ч гэсэн мэдлэг боловсролоо дээшлүүлж ямагт хөгжиж байх хэрэгтэй. Багшийн  хөгжил нь   тэр тусмаа эмэгтэй багш нарын  мэдлэг,чадавхи арга барилын өөрчлөлт нь , улс орны хөгжлийг илэрхийлэгч хүүхэд багачуудад шууд утгаараа нөлөөлдөг. Энэ нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үндсэн батлагаа болох юм. Бид удахгүй улс төрийн хариуцлагатай сонголт хийх болно.   Эмэгтэй нэр дэвшигч та бүхнийг мөрийн хөтөлбөртөө ,багш нар тэр тусмаа  эмэгтэй багш нарын “армийг “дэмжих заалтуудыг тусган түүнийгээ хэрэгжүүлэхийн  төлөө  тууштай ажиллаж улс эх орон ,үр хүүхдийнхээ ирээдүйг  мөнхөд гэрэлтэй байлгахын төлөө ажиллаасай гэж хүсч байна.
-Боловсролын салбарт нийт багш нарын ихэнхи хувийг эмэгтэй багш нар эзэлдэг юм шиг. Тэдгээр багш нарын нийгмийн амжиргааны төвшин хэр байдаг вэ?
-Тэгэлгүй яахав.  Энэ салбарт  олон мянган эмэгтэйчүүд  багшилдаг . Хариуцлагатай сонголт хийж   хамтдаа бүтээж, цугтаа  хөгжин дэвших түүхэн энэ цаг мөчид  эмэгтэйчүүдийн үүрэг онцгой ач холбогдолтой.  Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад ажиллаж байгаа эмэгтэйчүүд  нийлэхээрээ  боловсролын салбарт дахь    нийт ажиллагсдынх нь 86 хувь нь эмэгтэйчүүд  байдаг.  Багш нарын төлөө дуу хоолой  нийлүүлэн үзэл баримтлалаа илэрхийлэх цаг  аль хэдийнэ болжээ. Хамгийн их цаг, оюуны хүчийг зарцуулаад хамгийн бага цалин, авч суугаа эрдэмтэн багш нарыг дэмжихийн хэрээр Монгол Улсын ирээдүй улам гэрэл гэгээтэй болох учиртай.  Багш нар ямар сайндаа ажил хаях вэ дээ. Тэд хөдөлмөрлөх эрх, мэргэжлийн эрх чөлөөнийхөө төлөө биш , харин хуульд  заагдсан нийгмийн баталгааныхаа төлөө,  хөдөлмөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлэхийн төлөө   улс төрийн тайван  тэмцлийн үйл ажиллагаа явуулсан. Учир нь 30 жил ажилласан багш нь 350,0 төгрөгний цалин авч харин   гурван жил ажиллаж байгаа нь 240,0 төгрөгний  цалинтай байгаа нь одоогийн  үнийн өсөлттэй харьцуулаад үзэхэд  амьдралд хүрэлцэхгүйн нь тодорхой шүү дээ. Энэ нь  багш нарын цалинг нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Харин сая батлагдсан хуулиар бүхий  л амьдралаа хүүхдүүдэд зориулсан багш нар 24 сарын хөдөлмөрийн хөлстэйгээ тэнцэх хэмжээний тэтгэмж авах болсныг зөв шийдвэр болжээ гэж үзэн дэмжиж  байна.
- Боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт нь Монгол улсын ирээдүйн төлөө хийгдэж байгаа өөрчлөлт гэж  ярьцгаадаг. Та санал нийлэх үү?  
-Улс орны хөгжил монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрдэм мэдлэг ,хүмүүжил амьдрах арга барил бүтээх чадвараас  шалтгаална шүү дээ. Тиймээс ч  сурган хүмүүжүүлэгч  багш нарынхаа асуудалд анхаарч , сургууль боловсролд бодлогын болон зарчмын шинжтэй өөрчлөлт зайлшгүй  хийх хэрэгтэй байгаа юм л даа.
- Хамгийн ойрхоны жишээ?
-Сургуульд ажиллаж байгаа багш нарын жендерийн асуудал. Жендер гэхээр эмэгтэйчүүдийн эрхийг ярьж бичиж, өрөөсгөлөөр  ойлгодог болсон байна лээ.  Үгүй юмаа. Энэ чинь хүйсийн тэгш харилцаа шүү дээ.    Эрэгтэй багш нарын тухай би  ярих гэж байна л даа.  Тэднийг  арван жилийн сургуульд  олноор ажиллах  нөхцөлийг бүрдүүлж ”аав”  хүний ноён нуруу ,холыг харах монгол ухаан, уужуу тайван сэтгэл,бизнес  болон техник сэтгэлгээ , амьдрах ухаанд хүүхдүүдийг суралцуулах   хэрэгтэй байна. Магадгүй боловсролын салбар дахь хамгийн оновчтой өөрчлөлт  түлхүүр шинэчлэлт байхыг би үгүйсгэхгүй.   
-Сур сур бас дахин сур гэж багш нар  сургадаг  байлаа. Сурах арга замыг чиглүүлэгч багш нарын  оролцоо маш чухал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд  үйл ажиллагаа явуулж,  байгаа тань баярлалаа. Танд үг хэлэх боломж  олгож байна?
-Баярлалаа.  Эгч нь  боловсролын төлөө өөрийн амьдралынхаа  25 жилийг зориулсан багш хүн . Багш миний хувьд сургууль гэдэг хоёрдахь гэр ,гэгээлэг оюунлаг мөртлөө олон тулгамдсан  шийдвэрлэвэл зохих асуудалтай  ажлын маань  орчин байдаг. Чанартай боловсролыг өндөр мэдлэгтэй, сургах арга барил сайн эзэмсэн багшгүйгээр төсөөлөх боломжгүй.  Бид бүгд багштай.  Сайн муу гээд олон янзаар л шавь нар маань хожмын өдөр ярьж байдаг. Гэхдээ багш бид идэх хоол, өмсөх хувцас, ар гэрийнхээ асуудлыг хойш нь тавин олны үр хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Тааруухан  заадаг багш байсан ч, ааш муутай  гэж хэлэгддэг  байсан ч сэтгэл дотроо хүний хүүхдийг өөрийнхөө  үр шигээ  өмөөрч  хайрласан ээжүүд  байдаг. Хүн бүр  ямар нэгэн байдлаар багшаас бүхий л амьдралынхаа туршид  эрдэм мэдлэг,амьдрахуйн  ухааныг сурсан байдаг.
Багшгүй хэн нэгэн байдаг гэж би л лав сонсоогүй юм байна. НҮБ-ийн Юнескогоос  суралцахуйн тулгуур   дөрвөн  баганыг:  1. Мэдэхийн тулд , 2.  Хийхийн тулд, 3.Оршин байхын тулд, 4. Хамтдаа нийгэмшин амьдрахуйн тулд гэж томьёолсон байна. Энэхүү  суралцахуйн ухааныг  дипломгүй өвөг дээдэс маань дипломтой  багш нараар дамжуулан үр хүүхүүддээ,хойч үедээ  өвлүүлэн сургасаар ирсэн.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Зүгээр дээ.  Монголд чадварлаг мэргэжилтэн олноор бэлтгэгдэж эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе гэж хэлье дээ.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Манай оронд боловсролын салбарт ажиллаж байгаа олон эмэгтэй багш нарт тулгамдаж...

Уншсан: 308 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
3 цаг 36 минутын өмнө
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
7 цаг 26 минутын өмнө
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ёстой
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэглэгдэж байна
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ байгаагүй олон төлөөлөгчтэй их хурал болно
2017.11.02
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Ула...
3 цаг 36 минутын өмнө
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
7 цаг 26 минутын өмнө
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл у...
2011.11.21
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаа...
2012.02.15
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
Ч.Содтуяа: Төрөөс дэмжлэг үзүүлж, үндэсний ялагчаа...
2012.09.07
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011