Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгөх “нууц” Санамж бичиг олдлоо
2012.03.29

Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хооронд үүссэн хэл ам, хэрүүл шуугиан олны анхаарлыг аргагүй л  татаж байна. Хэнээс нь илүү их  жогорхой гарах бол гэсэн шиг шооч зарим нь тэрүүхэндээ жуумалзаж сууна. Х.Баттулга нь Ц.Нямдоржийгоо Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар боллоо. Харин Ц.Нямдорж Х.Баттулгын солонгосчуудтай байгуулсан нууц гэрээг олонд “ил” болгов. Уг гэрээ ёсоор төмөр зам барих гурван тэрбум долларын бизнесийг “Женко” групп далдуур өөрийн болгох үйлдэл бололтой. Х.Баттулга гартаа базаж байхыг л харснаас биш дотор нь юу гээд биччихсэнийг уншаагүй энгийн сэтгүүлч би вээр хууль зүйн сайдынхаа үгээр дүгнэлт хийхээс өөр арга алга, “нууц” гэрээний тухайд. Харин энэ хоёрын дайсагналцал илүү удаан үргэлжилбэл олон зүйл ил болж, Монгол Улс хожих юм шиг санагдаад, тэдний хэрүүлийг битүүхэндээ дэмжиж сууна. Гэхдээ энэ нийтлэл бол Ц.Нямдорж, Х.Баттулга хоёрын хэрүүлийн тухай биш юм. Одоо бидний танд дэлгэн үзүүлж байгаа баримт бол хоёр этгээдийн хэрүүлтэй холбоогүй юм шүү гэдгийг л сануулах гэсэндээ бяцхан “зүүлбэр” хийж байгаа минь энэ.

 

“Женко” группын эзэн Х.Баттулга“Таван толгой чинь худлаа шүү. Энэ бол улс төрчдийн заль мэх шүү” гэж эрс мэдэгдэл хийхэд үнэхээр их гайхсан шүү. Яагаад худлаа гэж, худлаа байсан л юм бол гурван жил засаг барьж байхдаа, тэр өндөр албан тушаалд байхдаа юу ч дуугарсангүй вэ гэж үнэхээр их гайсан. Х.Баттулгын амнаас “үнэгүй” үг хэзээ ч унахгүй. Тэр бол Монголдоо л хамгийн том зурган дээр ажиллаж байгаа жинхэнэ Бизнесмен хүн. Бизнесмэн хүний унгах нь хүртэл үнэтэй байдаг гэдэг шүү.


 

 

Х.Баттулга Монгол улсын Барилга хот байгуулалтын сайд байхдаа буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд  Хятад улсын “Хятадын Төмөр Зам” компанитай “Монголын Төмөр Замын Сүлжээний Өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхэд хамтран ажиллах тухай санамж бичиг”гэгчийг үйлджээ. Санамж бичигт “Талууд Таван толгойн нүүрсний ордыг Сайншандын зүүн чиглэлийн төмөр замтай холбох техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах бөгөөд төмөр замыг үе шаттайгаар байгуулна. Хятадын тал техник эдийн үндэслэлийг хариуцах болно. Монголын Засгийн газар санхүүжилтын баталгааг Таван толгойн нүүрсний орд газрыг олборлож ашиглах онцгой эрхээр олгох бөгөөд ордыг ашигласнаас гарах орлогоос зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Мөн Хятадын төмөр зам компани нь тодорхой заасан газар уурхай олборлож ашиглах эрхтэйг Монголын Засгийн газар нотолж байна. Хятадын төмөр зам компани нь Хятадын Засгийн газрын зээлээр Монголын Засгийн газраас хэрэгжүүлэх “Төмөр замын терминалыг шинэчлэн өргөтгөх” төслийн ерөнхий гэрээлэгч болох сонирхолтой байгаа болно. Монголын Засгийн газар нь орон нутгийн хуулийн дагуу уг төслийг Хятадын төмөр зам компани хэрэгжүүлэхийг дэмжиж байна” гэжээ. Санамж бичигт Зам тээвэр хот байгуулалтын яамыг төлөөлж сайд Х.Баттулга, Хятадын төмөр замын хязгаарлагдмал компанийг төлөөлж Ерөнхий менежерийн орлогч Жоу Мэн Бо нар гарын үсэг зурсан байна.


 

 

 

Энэ баримтыг уншаад “Таван толгой худлаа шүү” гэдэг Х.Баттулгын үгийг дахиад нэг бодоод үзье. Уг нь ходоод хагаравч тогоон дотроо гэж үг бий. Монгол төрийн сайд байсан, Монголын төрийг одоо ч түшилцэж яваа Ардчилсан холбооны тэргүүн нь ард түмнийхээ ганц найдвар болсон Таван толгойг үнэгүйдүүлэх шаардлага байсан уу. Дээрх баримтаас дүгнэхэд, Х.Баттулга хятадуудад Тавантолгойн орд газрын тодорхой хэсгийг аль эрт “зарчихаж”. Таван толгойн асуудалд Монголын засгийн газар, Монголын төр ач холбогдол өгөөд эхэлбэл энэхүү том наймаа дэлгэгдэж таарна. Тэгэхээр Таван толгой бол үнэгүй шүү гэж хэлэх нь Санамж бичгийг сануулахгүй байх шалтгаан болж. Хэрвээ Таван толгойг сонгуулиас өмнө хөдөлгөөд эхэлбэл, үнэд хүрээд ирвэл мань эрээс Хятад найзууд нь бялуугаа нэхнэ. Санамж бичгээ гэрээ болгохыг шаардана. Х.Баттулга төр түмний өмнө ч, Хятад “андуудынхаа” өмнө ч нүүргүй болно. Тиймээс л Женкогийн босс “Худлаа шүү” гэдэг алдарт үгээ хэлсэн бололтой. Саяхан Х.Баттулга өөрийн санаачилгаар Ардчилсан намын сонгуулийн Пи Ар-ыг өөр дээрээ авах санал тавьж, түүнийг нь дэмжсэн. Тэр намын даргад одоо ч санаатай хэвээр. Сонгуульд ялахыг хүсэхгүй улс төрч хэн байхав. Гэхдээ Х.Баттулга ингэтлээ улайраад байгаагийн учиг нь “санамж бичиг” юм биш үү.

 

Одоо, энэхүү санамж бичгийг Барилга хот байгуулалтын яам, Засгийн газраас гадна Х.Баттулга өөрөө яаж тайлбарлах нь сонин байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

Ө.Мэргэндүү

Ц.Нямдорж, Х.Баттулга нарын хооронд үүссэн хэл ам, хэрүүл шуугиан олны анхаарлы...

Уншсан: 529 | Түгээх |
Холбоотой мэдээ
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагийн нуралт үүсчээ
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компанид Монголд төр байдгийг харуулж чадах уу?
2017.11.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ-ынханд байна вэ
2017.11.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Аврагчид 14 уулчны цогцсыг олоод байна
2017.10.24
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан ОБЕГ мэдээл...
2017.10.22
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Их хэмжээний хориглосон барааг хил нэвтрүүлэхээр з...
2017.10.10
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Өлзийт голын сав дагуу хууль бусаар алт олборлох г...
2017.10.03
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориг...
2017.08.15
А.Галбаатар: СБД-ийн ИТХ-ын дарга хууль бус үйлдэл...
2017.08.10
Шуурхай арга хэмжээ авч ажиллав
2017.08.01
Болзошгүй үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.26
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд ...
2017.06.30
Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй
2017.06.28
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Хуулийг уландаа гишгэсэн “Монгол 8888” компани...
2017.11.06
Д.Оюунхоролын тушаалаар Завхан аймгийн Дөрвөлжин с...
2017.09.18
Уулчид сураггүй болсонтой холбогдуулан ОБЕГ мэдээл...
2017.10.22
Хулгайд алдагдсан машиныг олж, гэмт этгээдийг дайч...
2017.09.18
Их хэмжээний хориглосон барааг хил нэвтрүүлэхээр з...
2017.10.10
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Уурхайд нуралт үүсч, хоёр иргэн дарагдлаа
2017.11.16
Байгаль орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан...
2017.08.18
Аврагчид 14 уулчны цогцсыг олоод байна
2017.10.24
Өлзийт голын сав дагуу хууль бусаар алт олборлох г...
2017.10.03
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Далайн гахай террорист халдлагын эсрэг тэмцэнэ
2011.08.09
Ямаа аавтай, хонь ээжтэй...
2014.04.07
“Эх оронч"-ийн гадаад эхнэр
2017.05.04
Х.Бадамсүрэн захирал 300 саяар Lexus 570 авч, 24 с...
2017.03.31
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011