Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Арван толгойтой атгаалжин хар мангас /Ёгт үлгэр/
2012.05.02
Хэзээ ч юм бэ, хаана ч юм бэ энэ ертөнцийн нэгтээ говь тал хосолсон уудам оронд  арван таван толгойтой атгаалжин хар мангас аж төрөн суудаг байжээ. Мангас л болсон хойно “мангас”-ынхаа санаагаар алив ажлаа амжуулна. Амжуулна амжуулна гэхэд бас амаргүй. Амжуулах гэсээр зуун жил болно. Мангас гэдэг муу нэртэй болохоос алаг нүд нь анивчсан, ам хамар нь ангалзсан амьтан юм болохоор хорвоо дэлхийд амьд явахын тулд ходоод гэдсээ тэжээх шаардлага гарна. Яаж юм олж залгих вэ?

Ердийн амьтан байсан бол идэх гэж ярих сан. Мань мангас бол матар шиг залгих тухай л бодно. Залгиж л байвал юу ч байсан яах вэ. Залгидаг хоолой байхад замбуулинг тэр чигээр нь залгисан ч яах вэ гэнэ. Залгихад учир бий. Ходоод нь хоосон хоол нэхээд байхаар нь арга ядахадаа гангийн халуун наранд сүүдэрт нь хоргоддог ганц уулаа тэсэхгүй залгитал хэдэн өдөр амьсгал авч чадахгүй гол нь горойж, нуур нуураар нь ус ууж хахаж үхэлгүй амьтайгаа үлдсэн билээ. Нуур нуураар нь ус ууна гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Загастай, жараахайтай нь, замагтай, дунтай нь, мэлхий бахны түрстэй нь залгисан хэрэг. Түүнээс өөр амьтан байсан бол загас жараахайгий нь түүж идээд бага багаар өл залгана. Тэгэхэд мань гайхал байдгий нь барах гэсэн мэт нуур тойрмоор нь залгилна. Хэзээ төрлөө л дөө, тэр цагаас хойш хичнээн ихийг ууж гударч, устгаж сөнөөв. Тоолоод баршгүй. Анх түүнийг төрөхөд хаа сайгүй ус булаг ундарч, ургамал цэцэг жигдэрсэн хараад ханашгүй, харамлаад өгөшгүй нутаг байлаа. Ан амьтан, араатан жигүүртэн дүүрэн, амтат жимс алив бүхэн цогцолсон үлгэрийн орон байсан. Тэр сайхан бүгдийг ханаж цадахгүй шунахай зан, хайрлаж энэрдэггүй хомхой сэтгэл нь үгүй хийсэн билээ.

Маргааш нөгөөдөр гэж тэр хэзээ ч алсыг бодож байгаагүй. Өнөөдөр цатгалан байвал маргааш түүнд огт хамаагүй байлаа. Тэр зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, идэхийн төлөө л өдөр хоногийг өнгөрөөж сурсан. Арчаагүй дорой ийм адгууслаг байдалд хүрэхэд олон толгойтой төрсний гай нь хэлээд баршгүй. Амьтад нэг толгойтой байдаг бол бүр арван тав шүү. Ядаж гурван толгойтой байсан бол тулгын гурван чулуу шиг эв найраа олоод тогоотой цайгаа хэрүүл хийж асгалгүй буцалгаад уух байлаа. Ядарч байхад ялааны нэмэр гэдэг шиг ая эвээ ололцдоггүй, адайр хэдэр ааштай, ам амандаа шуугилдсан ач тус багатай арван таван  толгойгоор юугаа хийх вэ?

Бороо орлоо гэж бодъё. Бөөн хэрүүл уруул, орилоон бахираан. Чиний толгой норох хамаагүй, минийх норлоо гээд хоорондоо ам хэлээ олохгүй авалцаад бүгдээрээ шалба норно. Эв зүйгээ ололцсон бол модтой уулны толгойноос нэгийг тасдаж аваад дээрээ халхалсан бол бүгдээрээ норохгүй юм аа гэхэд арван толгойгоо норгохгүй өнгөрөхгүй юү. Тэгэхэд чинь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоорондоо түнжин хагараад зарим толгой нь аянганд цохиулж, хиншүү хярвас үнэртүүлээд байж байх вэ дээ. Нэг толгой нь нилээн хүчтэй аянганд цохиулсан бололтой утаа баагиулан нэг хэсэг чимээгүй болоход нөгөө хэд нь ашгүй нэг толгой маань цааш харлаа гээд хөл газар хүрэхгүй баярласан гээд бод доо. Энэ зуур нөгөө толгой нь сэргэж, өө та нар амьд байсан юмуу гээд нөгөө хэдийгээ доош чихэх санаатай. Хэлэх ч үг олдохгүй шүү.

Уг номоороо бол толгойнууд хоорондоо ярилцаад нэг толгойгоо ерөнхий болгоё гэж ярилцсан боловч энэ муу болдог юм бол би ч бас болно гэж хоорондоо барьцалдаад хэнийгээ ч сонгож чадаагүй билээ. Дарга цэрэг, засаг захиргаа, хууль дүрэм гэж тэдэнд мянга байтугай сая яриад ч ойлгохгүй. Мангасын л толгой болохоор бүгдээрээ л хэн хэндээ дийлдэхгүй эн тэнцүү үзэлцэнэ. Идэж уух юмандаа л санаа нэгдэнэ. За, тэр ходоод бол өнгөрсөөн. Харсан бүгдийг залгисаар байгаад хамж шимэх хоолгүй болсон. Уянгалаг дуугаар донгоддог уулын шувуудаас авахуулаад усанд хөвөн ганганалддаг галуу шувуугаа ч дуусгасан. Идэх гэж сордог лүдүүд.

Арван таван толгой амаа ангайлгаж байгаад сороход ялаа шумуул хэдгэнэ батгана хүртэл аль хэдийнэ дуусна биз дээ. Ямартаа л уул залгиж голоо горойлгох вэ дээ. Хамаг баялгаа цөлмөөд дуусгахын алдад газар дороосоо алт мөнгөний сан олов оо. Идэж болохгүйгээс хойш арилжиж, амуу буудай, талх тариа, загас тахиагаар солих хэрэг гарлаа. Тэдний зэргэлдээ өмнө хөрш нь гал утаагаар турхирсан хүчит улаан луу. Ганц толгойтой юм чинь учир байнаа. Хуйхлахаа хуйхлаад, хулгайлахаа хулгайлаад, хулхидахаа хулхидаад, худалдахаа худалдаж сурсан амьтан. Аварга том биенийхээ төлөө ганц толгой ажилладаг тул бүтээхээ ч бүтээнэ, сөнөөхөө ч сөнөөнө. Энэ давуу талаараа арван толгойтой атгаалжин хар мангаст залгиулчихалгүй өдий олон жил өнгөтэй өөдтэй яваа ажгуу.

Төрөлхийн бүтээх бус сөнөөж сурсан мангас алт мөнгөө луунд өгөөд амар сайхандаа жаргах гэтэл хойд хөршийн цагаан баавгай нь алт эрдэнэсэд нь шүлсээ гоожуулж, манай гурил будаа байгалийн цэвэр бүтээгдэхүүн, наадуулынх чинь өтөг баасаараа борддог юм гэж дундуур нь хэрүүлийн алим шиднэ. Яс хаяж сурсан цагаан баавгай нэг толгойтой болохоор луунаас дутахгүй хүчирхэг дээр нь алсын ухаантай. Нөөшилсөн жимс, лаазалсан махан таташ хараад юу ч хийж чаддаггүй идэмхий мангас шүлсээ залгиж, хөөе нээрээ гэдэс өвдөхгүй зүгээр юм байна гээд улааныг харж урваж, шарыг харж шарваж, цагааныг харж цамаалж, хөхийг харж хөхөрч, ногооныг харж нохойтож, харыг харж хавчигнана. Цагтаа баахан бодон гахай хөөгөөд хойд нутгаараа зугаалж яваад мань мангас цагаан баавгайтай тааралдаад ан үргээлээ гээд уурандаа алгадаад хаясан түүх бий. Тэгэхэд цаадах нь арай цагаан баавгай болоогүй бор бамбарууш байж л дээ.

Тэнэг болтлоо алгадуулаад олон зуун жил согтуу юм шиг дайвж явсанаа гэнэт ухаан орохдоо урьдахаасаа улам илүү ухаалаг хэрсүү болсон юм. Мангасын залхуураад үлдээсэн хамаг бодон гахайг хөөгөөд хойд нутгийг нь  “самардчихдаг” байгаа. Мөсөн далай хүртэл тэнүүчилж, цэнхэр халим намнаж идсээр том цагаан баавгай боллоо. Гэдсэндээ хөлөө хийлцсээр гэрээсээ холдож чадахаа байсан мангас далайн хавны мах ч олж долоосонгүй залхуу хүн завагтаа хүрдэггүй гэгчээр тухтай унтаж чадахгүй тулга тойрсон хэрүүлээ хийсээр хамаг байдагаа бараад хаяаныхаа айлуудад “идүүлсээр” сууна. Хөрсөн дээр нь идэх юм ховорджээ.

Хэвлийдээ байгаа жаал жуул хатуу “юм”-аа хоолондоо өгсөөр өдөр хоногоо өнгөрөөнө. Урд зүгийн улаан луу нь өгсөнийг нь аваад улам эрчилж, нүд аних цагийг нь хүлээнэ. Ганц биенд олон толгой байхын гамшиг гэж энэ буюу. Уултай бол уултай, устай бол устай, ургамалтай бол ургамалтай байсан. Ууж идэж уруудсаар юу ч үгүй болсон. Харахад аймшигтай улаан нүдээ эргэлдүүлсэн араа шүдээ ярзайлгасан хүчит мангаснаас одоо юу үлдэв? Хөршүүдийнхээ боол болох нь үлдэж. Эрдэнийн сангаа үнэгүй шахуу өгч, өл залгахдаа тулсан мангас зүгээр ч нэг чимээгүй гударчихгүй хоолны хэрүүл хийсэн хоолны сав үлдэв.

Эхэлсэн үлгэр дуусдаг жамтай тул үлгэр минь дуусаж байна. Эрх чөлөө гэж хий хоосон сүржигнэсэн, эрх мэдлээ булаацалдаж өдөр шөнөгүй орилсон, идэж уухаас өөр эрхэм гавъяагүй арван толгойтой атгаалжин хар мангас минь хоорондоо хэрүүл хийж байгаад хоолойндоо яс оруулж хахчих вий дээ, амар сайхандаа жаргахыг биш аятай тухтай хооллохыг хүсье. Үлгэр ийнхүү жаргаж байгаа ч үргэлжлэлийг нь сайхан төгсгөөрэй гэж үлгэр сонссон та нартаа өвөө нь ерөөе дөө...

Даваажавын Эрдэнэмөнх

Хэзээ ч юм бэ, хаана ч юм бэ энэ ертөнцийн нэгтээ говь тал хосолсон уудам оронд...

Уншсан: 863 | Түгээх |
Холбоотой мэдээ
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээл болно
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зургийн уралдаанд Н.Төрбат түрүүллээ
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Оройтсон болзоо
2016.11.22
"Биелэгдэшгүй төлөвлөгөө" өнөөдөр үзэгчдийн хүртээ...
2016.04.29
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
“Монгол үндэсний урлагийг гайхамшиг” фото зург...
2016.01.19
Ганцхан удаа...
2015.07.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
"Содура"-г арван монгол хүн тутмын нэг нь үзжээ
2015.04.16
Элгээ хөштөл инээх инээдмийн баярын сонирхолтой тү...
2015.03.24
Ээжийн минь найман худал үг (Өгүүллэг)
2015.02.04
Яахыг хэн ч мэдлээ? /18+/
2015.01.30
Авлига аваагүй шүү, аав аа..
2015.01.19
Толгойгүй хүн (детектив өгүүллэг)
2015.01.05
Цоожны ганц шүдлэн
2014.12.15
Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй
2014.12.05
Дурлал /Өгүүллэг/
2014.12.04
Эмээ...
2014.11.26
Оюун бодол санаа, зүрх сэтгэлийг тайвшруулж амгала...
2014.11.11
Нэг л амьдрах хорвоо /өгүүллэг/
2014.10.29
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Р.Чойном: Хүн /Найраглал/
2014.10.08
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Зуучлалаар солонгос хүнтэй гэрлэсэн бүсгүй Сөүлээс...
2014.06.26
Өөрөөсөө нуусан үнэн...
2014.05.26
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Аймшигт хот /Нэгдүгээр хэсэг/
2014.02.08
"Зоорь" аймшгийн өгүүллэг /IV хэсэг/
2014.02.03
"Зоорь" аймшгийн өгүүллэг /III хэсэг/
2014.02.03
Хүний хүн /Эротик өгүүллэг/ 18+
2013.06.26
Зөрүүдийн тухай зөрүүдүүд /Хошин өгүүллэг/
2012.08.31
Болдоггүй 4 мөртүүд...
2012.10.30
Шилдэг онигоонууд
2013.07.29
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
2011.08.12
Инээд бэлгэлэх хэдэн хором №1
2011.08.15
Хүүхдүүдэд зориулсан шүлгийн ном худалдаанд гарлаа...
2013.05.13
Дэлхийн шилдэг уран бодлогууд
2011.08.24
Гүйлтийн аварга туулай
2011.07.08
Эргэлт /Өгүүлэг/
2014.06.27
Онигоо
2012.07.27
Элина (эротик өгүүллэг) +18
2014.10.15
Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог
2013.11.04
Зодог шуудаггүй барилдуул!
2012.06.12
Хорин жилийн дараах хоромхон зуурын учрал /18+/
2013.07.04
Ялаа
2011.07.18
Философи /Онигоо/
2012.05.28
Оройтсон болзоо
2016.11.22
Харь гаригийн хүн Монголд айлчилсан нь /фельетон/ ...
2012.10.08
АХА: Бэлгэвчийг анх Гүндалай санаачилсан
2015.06.16
Шувууд буцах цагаар
2015.07.09
Гутал холгохгүй байх ерөөл
2012.12.10
Арван толгойтой атгаалжин хар мангас /Ёгт үлгэр/
2012.05.02
Илбэчин /Хошин өгүүллэг/
2013.06.03
Хуримын анхны шөнө
2012.10.24
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна
2016.04.22
Хайрын тухай гунигт түүх
2013.12.20
Нутгаа санаад уйлмаар...
2014.09.24
"Хангир" /Өгүүллэг/
2014.03.20
Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэ...
2014.07.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011