Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
ЮУН ГУЯ ВЭ
2011.05.03
 Гурилын хулгайчийг гурил нь барьж өгдөг. Гуяны хулгайч өөрөө өөрийгөө барьж өгдөг гэдэг тун үнэн бололтой. Транс \хуучнаар Тээвэр хөгжлийн\ банкны 51 хувийн эзэмшил тойрсон маргаан сүүлдээ яг л гуяны үлгэр болж хувирав. Энэ банкны 51 хувийг худалдаж авсан гэх “Оюуны-Ундраа” компанийнхан сүүлийн хэдэн өдрүүдэд хэвлэлээр гуяны хэрүүл завсаргүй хийж байгаа ч, хэрүүлийн нөгөө оролцогч нь ил гарч ирсэнгүй. Учрыг ухвал гуя ярьж байгаа хүмүүс нь хэвлэлд, баримт барьж байгаа тал нь хуульд найдаж байгаа бололтой. Нөгөө тал гэдэг нь энэ банкны үлдэгдэл хувийг эзэмшигчид болох Д.Энхтайван нар юм. Нэг нь хэвлэлийн PR-д, нөгөө нь хууль шүүхэд найдсан энэ маргааныг нуршилгүйгээр, эрэн сурвалжлах сэтгүүлзүйн зарчмыг баримтлан зарим баримтыг дэлгэж байна.

 

БАРИМТ 1.

Анх Швейцарийн иргэн Вие¬деркер Армин  тухайн үеийн Монголбанкны захирал О.Чулуунбатад захидал бич¬жээ. Захидалдаа “би насаараа банкны салбарт ажилласан, хувийн банк байгуулах чин хүсэлтэй. Ажлын туршлга бо¬лон хувийн хүсэл дээрээ тул¬гуурлан танай Тээвэр хөгж¬лийн банкны 51 хувийг худал¬даж авъя. Хэрвээ зөвшөөрвөл тус банкны активыг таван жилийн дотор 100 сая долларт хүргэж, Монголын банкны сал¬барт Швйцарийн банкны ме¬неж¬ментийг оруулж ирнэ” гэ-жээ. Мөн дэлхийд алдартай Прис¬малайф даатгалын ком¬панитай түншилж  ажиллана гэдгийг ч үнэмшүүлж чаджээ. 

 

БАРИМТ 2.

Монголын банкны салбарт Швейцарийн менежмент орж ирнэ гэдэгт итгэсэн, дэлхийд алдартай даатгалын Присмалайф даатгалын компанийн нөмөрт нөөлөгт найдсан, бас банкны дүрмийн сангаа дөрвөн тэрбум наян сая төгрөгтэй тэнцэх ам.доллараар нэмэгдүүлж байгаадаа олзуурхсан хөрөнгө оруулагчид Армин өвгөнтэй хамтарч ажиллахаар болж гэрээ хийв. Мэдээж хувь хүнтэй хамтрахгүй учраас Арминийг төлөөлсөн Инфрастракчер компанитай Тээвэр хөгжлийн банкныхан гэрээ байгуулжээ. /Армин банкинд хөрөнгө оруулахын тулд энэ компанийг хувь нийлүүлэгчдээс худалдаж авсан юм/  Гэрээнд “хөрөнгө оруулагч нь Присмалайф даатгалын компаниас бусад гуравдагч этгээдэд бусад хувь нийлүүлэгчдийн урьдчилж бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр банкны аливаа хувьцааг шууд болон шууд бус байдлаар худалдахыг хориглоно” гэж заажээ. Гэтэл Армин энэ заалтыг зөрчин хувь нийлүүлэгчдийнхээ зөвшөөрөлгүй, тэдэндээ мэдэгдэлгүйгээр сэм хуйвалдан хувьцаагаа зарж гэрээгээ зөрчсөн байна.  Мөн гэрээнд “одоогийн хувь нийлүүлэгчдийн зөвшөөрөлтэйгөөр Монголбанкнаас эрх авсны дараа хувьцаагаа одоогийн хувь нийлүүлэгчдэд, эсхүл бусдад худалдахаас өөрөөр банкны дүрмийн санд оруулсан хөрөнгөө буцаан татахгүй” гэж заажээ. Гэтэл ноён Армин хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдсан гэх ба ингэхдээ гэрээний дээрх заалтын дагуу одоогийн хувь нийлүүлэгчдийнхээ зөвшөөрлийг аваагүй байна. Гэрээнд “Хөрөнгө оруулагч нь өөрийн эзэмшиж буй хувьцааг Присмалайф даатгалын компаниас бусад гуравдагч этгээдэд шууд болон шууд бус байдлаар худалдах тохиолдолд үлдсэн хувь нийлүүлэгчид нь тэдгээр хувьцааг доод үнэ болох дөрвөн тэрбум наян сая төгрөгтэй тэнцэх ам.доллараар нь худалдан авах эрх, үүрэгтэй” гэжээ. Өөрөөр хэлбэл, Арминийг хувьцаагаа өөрийн дураар бусдад худалдаж болохгүйг энэхүү заалтаар хориглосон бөгөөд хэрвээ ингэсэн тохиолдолд үлдсэн хөрөнгө оруулагчид нь уг хувьцааг шууд худалдан авах эрхтэй, ба шууд үүрэгтэйг давхар зааж өгсөн байна.Үүрэгтэй гэсний тухайд, хөрөнгө оруулагч Армин эрсдлээс сэргийлэхийн тулд энэ заалтанд чухал ач холбогдол өгч, хэрвээ байдал эвгүйтээд хувьцаагаа заръя гэвэл Монголын хувь нийлүүлэгчид түүнийг нь шууд авна шүү гэдгийг гэрээгээр баталгаажуулж өгчээ. Гэрээний дээрх заалтуудаар бол Транс банкны 49 хувийг эзэмшигчид нь одоо Армин гэгч  нэгэнт гэрээгээ зөрчсөн учраас түүний эзэмшлийн  51 хувийн хувьцааг анх хөрөнгө оруулсан дөрвөн тэрбум наян сая төгрөгтэй тэнцэх ам.доллараар нь шууд худалдан авах эрхтэй бөгөөд үүрэгтэй болж байна.

 

БАРИМТ 3

“Оюуны-Ундраа” компанийнхан Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг худалдаж авсан  гэж хэвлэлээр л мэдэгдээд байгаа болохоос хууль журам, хөрөнгө оруулагчдын байгуулсан гэрээгээр бол энэхүү наймаа нь хууль бус юм байна. Үүнийг гэрээнээс гадна Монгол Улсын төв банк ч хэлж байгаа юм. Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн энэ тухай 2010 оны тавдугаар сард  албан тоотоор хоёр ч удаа мэдэгджээ. Уг албан тоотод “Инфрастракчер компани нь Оюуны-Ундраа компанид өөрийн компанийн хувьцааг худалдсан асуудал нь Банкны тухай хуулийн дагуу хийгдээгүйг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Монголбанкнаас энэхүү албан тоотоо бүр хоёр дахь удаагаа дэлгэрүүлэн илгээсэн баримт ч бас байна. Өмнөх албан тоотыг бүрэн ойлгоогүй юм болов уу гэдэг үүднээс дэлгэрүүлж, хэрвээ энэхүү зөрчлөө хуулийн хүрээнд арилгахгүй бол Банкны хуулийн 36. 4.т заасны дагуу арга хэмжээ авах болно гэдгээ ч мэдэгдсэн байна.

 

БАРИМТ 4

Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тухай гэрээ, Банкны тухай хуульд зааснаар бол банкны хувьцаа эзэмшигч нь Монгол банк болон бусад хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа зарах эрхгүй. Гэтэл Армин нь эдгээр заалтыг зөрчин хувьцаагаа зарсны дээр Монголд ирж шүүхэд тайлбар өгөх, бусад хувь нийлүүлэгчидтэйгээ уулзахаас ч татгалзсаар байсан тул  Тээвэр хөгжлийн банкны бусад хувьцаа эзэмшигчид хууль дүрмийн дагуу Хувь нийлүүлэгчдийн хойшлуулсан хурлыг 2010 оны аравдугаар сарын 12-нд хуралдуулж зарим томилгоог хийжээ. Гэтэл Тээвэр хөгжлийн банкны 51 хувьтай хамт “Оюуны-Ундраа”-д зарагдсан гэх Инфрастракчер компанийнхан энэ хурлыг хууль бус гэж үзэн шүүхэд хандав. Тэдний гомдлыг Чингэлтэй дүүргийн шүүх хоёр ч удаа уг хэргийг хэрэгсэхгүй болгож, Инфрастракчер компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.Тэд  Армин эзэнтэй Инфрастракчер Транс банкинд хамаатай болохоос Оюуны ундраа хамаагүй гэж үзжээ. Шүүхийн шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт “энэ маргааныг Монголын үндсэний арбитр хэрэг үүсгэн хянан шалгаж байгаа. Уг маргааныг хянан шийдвэрлээгүй байхад “Оюуны-Ундраа” компанийг Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч гэж үзэх боломжгүй байна” гэжээ.  

 

БАРИМТ 5

Анх Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулсан нь Швейцарийн иргэн Армин, түүнийг төлөөлж гэрээ байгуулсан нь Инфрастракчер компани. Тийм учраас “Оюуны-Ундраа” компанийнхан “Банкны хөрөнгө оруулагч нь Инфрастракчер компани хэвээрээ байгаа тул Тээвэр хөгжлийн банкны дүрмийн санг нэмэгдүүлэх тухай гэрээ зөрчигдөөгүй, Монголбанкнаас ч зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин Инфрастракчер компанийг Арминаас “Оюуны-Ундраа” компани худалдаж авсан” гэдэг. Гэтэл 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хуульд банкны хөрөнгө оруулагч өөрчлөгдсөн ч, хөрөнгө оруулагч компаниа зарсан ч, ер нь л хөрөнгө оруулагч ямар л хөдөлгөөн хийнэ тэр бүртээ бусад хувьцаа эзэмшигч болон Монголбанкнаас зөвшөөрөл авч байхаар хуульчилсан байна. Армин энэ заалтыг зөрчиж хэн  нэгэн этгээд дангаар болон бусад холбогдох этгээдийн хамт Монголбанкны зөвшөөрөлгүйгээр нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болсон нь тогтоогдвол тухайн хувьцаа эзэмшигчийн хувьцааны болон ногдол ашиг авах саналын эрхийг түдгэлзүүлж болох ч хатуу заалт шинэ хуульд орсон байна. Энэ хуулийг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс мөрдсөн бөгөөд Оюуны-Ундраа болон Армин нарын наймаа үүнээс хойш сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд болжээ. Хуулийн энэ заалтаас харвал Армин хувьцаагаа ч бай, Инфрастракчер компаниа зарсан ч бай аль ч тохиолдолд Тээвэр хөгжлийн банкны бусад хувьцаа эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэх, Монголбанкнаас зөвшөөрөл авах үүрэгтэй байжээ. Энэ үүргээ биелүүлээгүйнх нь төлөө Арминийн хувьцааны саналын болон ногдол ашиг авах эрхийг түдгэлзүүлэх эрх төв банкинд байна.

Эдгээр баримт нь маргаан Тээвэр хөгжлийн банкны бусад хувьцаа эзэмшигчид болон хувьцаагаа зарсан гэх Арминийн дунд л байх ёстой юм. Анх Монголбанкинд захидал бичсэн нь Армин, Тээвэр хөгжлийн банкныхантай гэрээ бай¬гуулсан нь бас л Армин. Армин бол Монголбанкны өмнө авсан амлалттай, Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгтэй.  Харин “Оюуны-Ундраа” компанийн зүгээс тээвэр хөгжлийн банк болон Монголбанктай эрхзүйн харилцаа үүсгэсэн баримт, ядаж маргаан хэрүүл хийчих нэг ч хуудас цаас алга. Чингэлтэйн шүүх ч, “Оюуны-Ундраа”-г тээвэр хөгжлийн банкны хувьцааг эзэмшигч гэж үзэх боломжгүй гэж үзсэн. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч ч энэ маргаан бол Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн дотоод маргаан гэсэн нь цаасан дээр буужээ. Тэгсээр байхад хар хүний өмнүүр шар хүн гэдэг шиг хөндлөнгөөс Оюуны-Ундраагийнхан орж ирээд байгаа нь, орж ирчихээд банкны асуудлаа, хувьцааны маргаанаа ярьдаггүй нь эргэл¬зээ төрүүлнэ. Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийг луйварчид л гэнэ.

 

Ер нь ямар ч үнээр хамаагүй Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийг “гуяны хулгайч” болгох гээд байх юм. Хэрвээ гуя, “гуяны хулгай” ярих гэж байгаа бол жинхэнэ “гуяны хулгай” байж болмоор олон эргэлзээ “Оюуны-Ундраа”- д бий дээ. Монголын хил гаалиар ямар ч зөвшөөрөлгүй орж ирж, дөрөв дахин өндөр буюу  600 сая төгрөгөөр Засгийн газарт шахагдсан Ми-8 нисдэг тэрэг, банкны өрөнд тавьж алдчихсан хэрнээ дараа нь илбийн аргаар буцаагаад авчихсан  Лхам худалдааны төв, бодит үнээсээ хэд дахин хямдаар зарагдаж, хувьчлалаас хойш бараг арван жилийн дараа шүүхийн шийдвэрээр  үнийг нь төлсөн Pease Bridge зочид буудлын будилаантай хувьчлал, хөрөнгө оруулагч америкууд нь 11 сая доллар оруулсан  Ситифон компанийн сонин дампуурал гэх олон эргэлзээг сайн ухвал гуя байтугай, түүнээс ч том но гарч ирэхийг таашгүй.

Тэгэхдээ хоёр биеийнхээ харыг гайхсанаар хэн ч хожихгүй. Хоёр гэр бүлийнхээ муу сайныг дуудалцсанаар асуудлыг шийдэхгүй. Ялангуяа банкны бизнест бол бүр ч эрсдэлтэй. Банк бол хэвлэлээр бус, итгэлцлээр явдаг бизнес. Транс банк ч, “Оюуны-Ундраа” ч олон жил болж байгаа компани. Тэдний гол эзэд болох Д.Энхтайван, С.Отгонбаяр хоёрын хэн хэн нь УИХ-ын гишүүн байж, улстөрд унаж босч явсан улс. “Оюуны-Ундраа” нь Транс банкныхаа зээлдэгч. Улс төр, биз¬несийн салбарт он удаан жил яваа эдгээр эрхмүүд дотооддоо, Монголынхоо хуулиар, үг хэлээрээ асуудлаа шийдэж бусдад үлгэр үзүүлэх ёстой юм. Транс банк, “Оюуны-Ундраа” хоёрын аль аль нь л бизнесийн соёл үзүүлэх хэм¬жээний компаниуд. Гэтэл гаднын нэг өвгөн орж ирээд л монголчуудыг хагалж байдаг, бүхэл бүтэн Монгол Улсын төв банкны бүрэн эрхт төлөөлөгчийг цагаан захтай гэж дэлхийд зарлаж болдог. Гэтэл хардах эрхээ эдэлж нэгэн сайдыг хаус авсан гэх монгол сэтгүүлч болохоор эрүүгийн хэрэгтэн болдог. Луйварчин, ямар ч монгол хэл мэдэхгүй нэгэн орос нөхөр дээд төвшинд бэлтгэсэн тусгай сценариар улсын хилийг чөлөөтэй давж байхад хилийн зурваст орсон малыг хүртэл манай хилчид илрүүлэн “шийтгэж” байдаг. Тэгэхээр Монголын хууль хэнд үйлчилж, монголчууд бид хэний тоглоом болоод байгааг Транс банкийг тойрсон үйл явдлаас харж болно

 

ТӨГСГӨЛ.

Тийм ээ, энэ бол Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн дотоодын л маргаан. Эцсийн үнэнийг хэвлэл биш, шүүх арбитр тогтооно. Тэгэхдээ л тэдний дотоод маргаанаас хальсан, Монголын төрийн хууль, шүүхээр тоглосон үйл явдал бас байна. Хувийн банктай болох мөрөөдлөө биелүүлсэн Армин нэгэнт 51 хувийн эзэн болсон болохоор банкны удирдлагыг тэр даруй гартаа авахыг хүсч, өөрийн хамтарч ажил-ладаг Оросын Судостроительный банкны хүмүүсийг ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад оруулж ирсэн байна. Новожилов гэх эрийг  гүйцэтгэх захирлаар томилж түүний эзгүйд түүнийг дэд захирал Парашак орлоно. Харин энэ хоёр эзгүй байх тохиолдолд А.Новожиловын эхнэр банкийг удирдахаар тушаал гаргаж байжээ. Гэвч  Монголын гайгүй банкинд удирдах албан тушаалд томилогдож, Чингис хаан буудалд ихэмсэг гэгч нь газардаж байсан эдгээр эрхмүүд хэдэн жилийн дараа бүгд сэмхэн гэгч оргон зайлсан юм. Новожилов захирлаар ажиллах хугацаандаа банкнаас их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан болох нь илэрч, Мон¬голын хууль хяналтын байгууллага түүнд эрүүгийн хэрэг үүсгэлээ.Үүнээс ч өмнө тэрээр банкнаасаа 40 мянган доллар аваад хармаалчихсан нь дотоод хяналтаар илэрч, түүнийгээ буцаан төлж байв. Новожиловын ажил болохгүй байгааг мэдсэн Төв банк 2009 оны 5 дугаар сард  түүнийг ажлаас нь чөлөөлжээ.Монгол банкнаас 2010 оны 4 дүгээр сард Транс банкинд явуулсан албан бичигт “ энэ банкийг сэжиг бүхий их хэмжээний долларын гүйлгээ хийж байгааг сануулжээ. Ер нь ийм сануулга байн байн өгч байсан гэнэ. Транс банк орос захирлуудтай болсноор эднийд Монголд амьдардаггүй ОХУ-ын иргэд, байгууллагуудын данс олноор байр¬ших болж, энэ дансуудад гаднаас, тэр дундаа Кипрээс янз бүрийн мөнгө их орж ирэх болжээ.Улаан чинжүүний үнэ гэсэн нэрээр орж ирсэн мөнгө Транс банкинд 2-7 хоноод буцаад Оросын банк руу шилжинэ. Гэхдээ төлбөрийн зориулалт анх орж ирснээсээ тэс өөр болдог байв. Мөнгө угаалт байж болох энэ үйлдэл нь хэрээс хэтэрснийг төв банк сануулж байлаа. Орж гарсан мөнгөний хэмжээ банкны хөрөнгөнөөс хэд дахин өндөр, 40 сая доллар бай¬гааг Монгол банкны албан бичигт тодорхой бичсэн байдаг.

Ийм л булхайтай, зайтай эрээр Монголын арилжааны нэгэн банк тоглуулж тоглуулж эцэст нь 2009 оны намар Монголын цагдаа прокурор Транс банкны захирал Новожиловт эрүүгийн хэрэг үүсгэлээ. 2.5 тэрбум төгрөг зувчуулсан, 290 сая төгрөг хувьдаа ашигласан  үйлдлийнхээ төлөө тэрээр яллагдагчаар татагдаж, Ганцхудагт хоригдов. Энэ хооронд банкны бусад орос захирлууд нутаг буцжээ. Анхандаа тэднийг загасанд явсан, хөдөө анд явсан гэх байдлаар тайлбарлаж байсан ч үнэндээ бол  ажлаа, бас анд нөхрөө /Новожиловыг/ хаяад шууд зугтсан байжээ. Новожиловын хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүх хурал болтол түүнийг батлан даалтад гадуур байлгаж байлаа. Мэдээж хэрэгт шалгагдаж байгаа бусад хүний л адил  хилээр гарахыг нь хориглож,  бүхий л хилийн боомт, шалган нэвтрүүлэх газрууд руу нэр ус, зураг хөргийг нь ч илгээсэн гэнэ. Гэвч Новожилов 2010 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Эрээнцаваар хил нэвтэрч чаджээ. Хилийн цэргийнхний тайлбарлаж байгаагаар бол Эрээнцав сумын жирийн иргэн Орхонурсгал, Мөнхболд нар зохион байгуулаад А.Новожиловыг хилээр гаргачихсан бололтой. Гэтэл жирийн иргэн байтугай дунд тушаалын офицер албан хаагчид ч ийм хэрэг хийхэд хоншоор дутна гэдгийг  хилийн цэргийнхэн өөрсдөө бас хэлж байгаа юм. Новожилов хилээр “амжилттай гарсны” дараа Транс банкны хувь эзэмшилтэй холбоотой өндрөө аваад байгаа нь энэ билээ. Тэгэхээр энд нэг сэжим байгаа ч юм шиг. В.Армин Инфрастракчер компаниа Оюуны Ундраад зарчихсан, төлбөр тооцоогоо авчихсан гэдэг ч үнэн хэрэгтээ мөнгө төлсөн ямар ч баримт байдаггүй байна. Глобын Мэндбаярын Зоос банкнаас 400 сая төгрөгөөр авч, 500 сая төгрөгөөр засвар хийж босгосон Лхам худалдааны төвийг Оюуны Ундраагийнхан төвөө барьцаанд тавьж, В.Арминтай гэрээ байгуулжээ.  Худалдааны төв нэртэй хүнсний зах дөрвөн тэрбум долларын үнэд хүрлээ гэдэгт итгэх хүн хэр олон бол оо.

Ер нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн маргаан дотоодын гэх  ч, Монголын төр хууль шүүх, төв банкаар нь тоглосон тохуурхсан энэ  маргааныг уг углуургаар нь хөөвөл их юм гарна даа. Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёсыг тогтоож шүүхийн шинэчлэл хийхээ амласан. Шүүхийн шинэчлэлийн талаар үндэсний чуулган хүртэл хийлээ. Хэрвээ шударга ёсыг тогтоож, шүүхийн шинэчлэл тогтооно гэвэл зөвхөн “гуяны хулгайчид”-ыг шалгах, тэдэнтэй  тэмцэх нь хангалтгүй.  Тэд бол шударга бус байдал, хууль бус үйлдлийг зөвхөн усалдаг  цэцэрлэгч нар. Шударга бус байдал, хууль бус байдлын жинхэнэ үр үндэс нь хууль шүүхийнхэн, Новожиловыг гаргачихдаг хилийнхэн дотор байна. Хэрвээ тэд шударга ажилладаг бол “цэвэрлэгч” нарт ажил олдохгүй, гуяны хулгай ч ярьж явахгүйг эрхэм улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонорт хүргэе.

 

С.ГАНЗОРИГ

 

 Гурилын хулгайчийг гурил нь барьж өгдөг. Гуяны хулгайч өөрөө өөрийгөө ба...

Уншсан: 59 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ
2017.06.26
Усан толио, хиймэл нуурын зориулалтаар газар эзэмших эрх олголоо
2015.09.29
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наадам боллоо
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа
2015.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим
2011.05.03
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011