Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, геологи хайгуул, нөөц баялгийн судалгааны Зөвлөх геологич Б.Оюунгэрэл: “Монголын геологичдыг гадаадад хүлээн зөвшөөрдөггүй”
2011.07.04
Монгол улсаас олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхай геологийн ажлыг хийх эрхтэй анхны геологичоор Б.Оюунгэрэл шалгарчээ. Тэрээр одоо Австрали улсын “Snowden” компанийн ашигт малтмал, геологи хайгуул, нөөц баялгийн судалгааны зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр Монголын Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм байна.
- Та хаана ямар сургууль төгссөн бэ ?
-Би Боловсролийн их сургуулийн математикийн ангийг төгссөн. Дараа нь ШУТИС-ийн геологийн анги төгсөөд Голланд улсад геологи-хайгуулаар ШУ-ны мастер хамгаалсан. 2004 онд Монголдоо ирж “Бороо”–ийн алтны уурхайд эхний гурван жил ахлах геологичоор, сүүлийн дөрвөн жил нь ерөнхий геологичоор ажилласан. Одоо Австрали улсад төвтэй олон улсад уул уурхай-геологи хайгуулын чиглэлээр зөвлөх болон судалгааны үйлчилгээ үзүүлдэг Snowden consulting компанийн Perth дахь оффист ажиллаж байна.
-Ямар шугамаар энэ байгууллагын гишүүн болсон юм бэ?
-Бид бүх зүйлийг хийж чадаж байгаа хэрнээ тайлан бичих эрхгүй байгаад сэтгэл эмзэглэж, олон улсын эрхтэй болох тэмүүлэлтэй болж байсан. Канадын Торонто-д байдаг манай төв оффисийн хүмүүс бидний хийсэн зүйл дээр нэмэлт хийгээд өөрсдийн нэрээр гаргадаг. Зарим тохиолдолд боловсруулсан материалдаа бидний нэрийг дурьдах ч үгүй. Гэхдээ энэ бол систем нь. Үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүсийн материалыг дээд тушаалын хүмүүс дахиж боловсруулдаг. Гомдолтой зүйл их бий. Бид ихэнхи хэцүү хүндийг талбай дээр хийж байж нэр маань тайланд орохгүй, олон улсын хэмжээнд биднийг таньж мэдэхгүй хэвээрээ л байна. Энэ тухай би дээр үеэс л судалж эхэлсэн. “Сентерра” гоулдын төв оффис Торонтод байгаа мэргэжлтнүүдээс асууж зөвлөгөө авдаг байсан. Ингээд нэлээд хэдэн гадаадын мэргэжлийн байгууллагыг судлаад Австралийн уул уурхайн хамгийн том мэргэжлийн байгууллага AusIMM-ын гишүүн болохоор шийдсэн. Ингэхийн тулд өөрийн гурван ивээн тэтгэгчээ олдог. Энэ гурван спонсор тодорхойлж өгдөг ба тухайн хүмүүс батлан дааж байна гэсэн үг юм. Ингээд би 2009 онд гишүүн болоод энэ 2011 оны 5-р сард уг байгууллагын CP буюу Chartered Professional зэргийг геологийн чиглэлээр авсан. Энэ байгууллагуудын гишүүн болох нь тухайн хувь хүнээс шалтгаална. Зөвхөн ажлаа хийгээд явахаас гадна өөрийгөө бусдад таниулж мэдүүлэхийн тулд эрэл сурал хийж явах хэрэгтэй.

-Гурван ивээн тэтгэгч мөнгө авах уу?
-Мөнгө авахгүй. Харин байгууллагууд жилийн хураамжтай байдаг. Би өмнө нь “Бороо гоулд”-д ажиллаж байхад компани маань төлдөг байсан. Одоо ч Snowden төлдөг. Жилд ойролцоогоор 340 орчим мянган доллар байдаг.
-Олон улсын байгууллагад ажиллахад хангамж нөхцөл нь мэдээж сайн байх?
-Бусад мэргэжилтнүүдтэй харьцуулахад цалин өндөр биш. Харин Монгол ажилчидтай харьцуулахад арай өндөр гэж бодож байна. Дөнгөж олон улсын хэмжээнд ажиллаж байгаа учраас голоод байх шаардлагагүй. Сайн ажиллаад юу чаддагаа харуулбал явц дундаа цалин нэмдэгддэг юм. Энэ компанид ажилласнаар олон өөр төсөл дээр ажиллаж, юм сурах боломж бүрдэж байгаа. Бусад олон орд дээр туршлага хуримтлуулах нь надад сонирхолтой санагддаг.
-Та олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхай геологийн ажлыг хийх эрхтэй анхны инженер. Энэ чиглэлээр Австралид ажиллахаас илүү Монголдоо ажиллах боломж бололцоо бий юу?
-Би үйлдвэрлэлд ажиллаж байгаад саяхнаас энэ компанид зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Уул уурхай, геологийн салбаруудын захиалга дээр зөвлөгөө өгч ажилладаг. Би алтны уурхайд долоон жил ажилласан. Гэхдээ өөр салбараар мэргэших боломжтой. Монголд дотоодын том ордод ажиллаж байсан туршлагатай хүмүүс олон байгаа. Гэхдээ тэд олон улсын хэмжээнд танигдах боломжийг дутмаг байдаг. Тэд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн байгууллагын гишүүн биш. Мөн Монголд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байхгүй. Манай мэргэжлийн холбоод олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх болоогүй байгаа. Учир нь өндөр шалгууртай. Туршлагатай хүмүүс хангалттай англи хэлгүйгээс англи хэл дээр тайлан бичих, түүний дагуу ярилцах боломжгүй байна. Орчуулагч ашиглаж тайлан бичээд түүнийгээ өөрийн нэрээр хөрөнгө оруулагч нарт танилцуулах боломжгүй юм. Дараа нь өөрөө өндөр хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Түүнээс гадна өндөр ёс зүйтэй ажлын туршлагатай бусад олон нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэ байгууллагын гишүүн болно.
-Өөр орнуудад ажиллах эрхтэй юу?
-Канадад “CIM”, Aвстралийн “AusIMM” гэх зэрэг уул уурхайн хамгийн том институтууд байдаг ба байгууллагууд нь хамтын гэрээнийхээ дагуу бие биенээ хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь би Канадын хөрөнгийн биржид тайлан бичсэн байхад энэ байгууллагын гишүүн учраас намайг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Гишүүн биш бол хүлээн зөвшөөрөхгүй. Монголын мэргэжлийн холбооноос тайлан бичсэн байхад тухайн байгууллага олон улсад танигдаагүй учир хүлээн зөвшөөрөхгүй.
-Ямар нэгэн гадаадын байгууллагад олон жил уул уурхайн компанид ажилласан монгол хүмүүсийг ажилд авдаг уу?
-Хэрвээ ажлын туршлага нь тохирч байвал ажиллаж болно. Хэрвээ нөөц, баялгийн мэргэжилтнээр ажиллах сонирхолтой бол хамгийн гол нь нөөц баялгийн тайланг олон улсын хэмжээнд бичих чадвартай байх хэрэгтэй.

-Танай байгууллага манай ЭБЭХЯ-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Эрдэс баялаг эрчим хүчний яамны захиалгаар дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл юм. Энэ нь Уул уурхайн бүтээмж төлөвлөлтийн “MSISTAP” олон улсын байгууллагатай хамтарсан төсөл. “Snowden” компани нь энэ ажлыг гүйцэтгэх төслийн шалгуурт тэнцсэн юм. Төсөл хэрэгжээд гурван сар болж байна. 7-р сарын эхээр дүгнэнэ. ЭБЭХЯ гурван сарын дотор хийсэн ажлыг хэр үнэлэхээс  шалтгаалж төсөл дараагийн шатандаа үргэлжилнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс богино хугацаанд олон улсын хэмжээнд уул уурхайн салбарт танигдаж хүлээн зөвшөөрөгдөх юм. “Snowden” компани манай Засгийн газартай хамтран ажиллаж байна. Төслийн гол санаа Монгол улсад мөрдөгдөж байгаа болон шинээр мөрдөх гэж байгаа нөөц баялгийн ангилал болон зааврыг олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэх зорилготой. Ашигт малтмалын нөөц баялгийн ангилал хүлээн зөвшөөрөгдсөнөөр олон улсад тайлан бичих эрхтэй болно гэсэн үг. Иймээс төслийн эхний ажил дэмжигдэж цаашид хэрэгжвэл дараагийн шатны хөтөлбөр үргэлжилнэ. Монголд гадны инженерүүдээс илүү туршлагатай хүмүүс олон.  “Бороо гоулд” компани барууны системээр ажиллаж байгаа анхны уурхай. Тэнд Монголчууд эхнээс нь долоон жил ажилласан болохоор барууны системээр уул уурхайг хөгжүүлэх бүрэн боломж бий. Хамгийн гол нь Монгол улс гадаадад гарах сонирхолтой байх ёстой. Төслийн хүрээнд холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд, Холбоодын удирдах гишүүдийн дунд гурван удаагийн сургалт зохион байгуулсан. Ажиглаж байхад зарим нь бид чадаж байж ингэх албатай юу гэж бодож байгаа хүмүүс байсан. Гэхдээ бид олон улсын хэмжээнд гарах ёстой гэдэгт нэгдсэн. Хамгийн чухал зүйл нь яаж гэдгээ мэдэхгүй байв. Тиймээс яаж  гарах вэ гэдэгт манай төсөл хариулт өгөх юм. Барууны сэтгэхүй, манай сэтгэхүй хоёр их өөр. Монголчууд бэлэн зүйл хүсдэг. Харин барууны систем юу хийхээ өөрсдөө гаргаж ирдэг. Удирдаж буй хүн нь зөв, бурууг нь хэлдэг. Миний хувьд би арав гаруй жил барууны системээр гадаад мэргэжилтнүүдтэй ажилласан болохоор арга барилыг нэлээн сайн олж авсан гэж боддог. Гэхдээ сурах юм ч их байгаа.
-Олон улсад ямар стандартыг мөрдөж байна вэ?
-“CRIRSCO” гэдэг олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан байгууллага байдаг. Энэ байгууллага нь өөрийн журмуудтай. Австралийн ЖОРК, Канадын NI 43-101 болон бусад олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний стандартаа мөрддөг. Чили улс энэ стандартыг улсдаа мөрдүүлж уг байгууллагад нэгдсэн анхны Өмнөд Америкийн улс юм. ОХУ нэгдэх гэж байгаа боловч хүлээн зөвшөөрөгдөх болоогүй байгаа. Монгол Улс тайлагнах болон ангилах системээр “CRIRSCO” -гийн гишүүн байгууллага болох зорилготой ажиллаж байгаа.
-Манай ахмад инжнерүүд гадаадын байгууллагад зөвлөх хийдэг. Харин цалин хангамжын хувьд гадаадын мэргэжилтнүүдтэй харьцуулахад бага байдаг гэсэн. Энэ юутай холбоотой вэ?
   -“Бороо гоулд”-д ажиллаж байхад адил түвшинд ажилладаг Монгол удирдах мэргэжилтнүүд удирдлагад санал тавьж байсан. Энэ нь “Бид хийж чадаж байна. Гэхдээ бидний хүсэж буй зүйл маань гадныхантай ижил түвшинд ажлаа үнэлүүлэх, цалин хангамжийг нэмэгдүүлэх” тухай байсан юм. Удирдлагууд авч хэлэлцээд “Хэдийгээр та нар хийж чадаж байгаа ч Монгол хүмүүс. Та нар гадаадад очиж ажиллаад буцаад гадаад мэргэжилтэн болоод ирвэл ижил түвшинд цалинжуулж болно” гэж хэлж байсан. Энэ нь тийм ч сайхан сонсогдоогүй. Учир нь зарим хэлтсүүд, жишээ нь манай геологийн хэлтэс гэхэд гадаад мэргэжилтэнгүй байсан боловч тэдний хийдэг бүх л ажил, үүрэг хариуцлагыг даагаад зэрэгцэн ажилладаг байсан. Манайд уул уурхай хөгжихийн хэрээр олон улсад үнэлэгдсэн Монгол залуу боловсон хүчин гарч ирнэ гэдэгт итгэлтэй байдаг.
  -Монголд хөгжиж буй уул уурхай байгалийг сүйтгэж байна. Хэрхэн зөв зохистой ашиглах ёстой вэ?
-“Бороо гоулд”-ыг энэ тал дээр их шүүмжилдэг байсан. Анхны юм бүхэн төвөгтэй байдаг. Барууны стандартаар хийгдэж байгаа ажил учраас мэргэжлийн байгууллагууд шалгалтаар ирдэг. Өмнө нь манай алтны уул уурхай шороон орд дээр хөгжиж байсан болохоор үндсэн ордын ажлыг шалгахад таарахгүй, мэдэхгүй зүйл их байсан. Жишээ нь шороон орд дээр хэрэглэдэг үзүүлэлтүүд нь үндсэн орд дээр зарим нь байхгүй. Илүү зүйлүүд бичигдэх ёстой байтал асуулт нь байхгүй. Асуудал бүр дээр мэргэжилтнүүдтэй ярилцаж байгаад холбогдох хүснэгт баримтаа шинэчилж оруулж байсан. Энэ мэтчилэн манай мэргэжлийн байгуулагууд “Бороо гоулд”-тай ажилласнаар барууны системийг давхар суралцсан гэж боддог. Ордын онцлог, ашиглалтын технологийн шинж чанар дээр нь тулгуурласан зөв шаардлага, хяналтын системтэй байх хэрэгтэй гэж боддог. Байгаль орчны яам, холдогдох албан байгуулагуудын зүгээс шаардлага тавихад тухайн уурхай биелүүлэхгүй бол эхлүүлэхгүй, мөн ажлыг нь шууд зогсоодог байх л хэрэгтэй гэж боддог. Урьдчилж зөвшөөрлийг нь өгчихдөг учраас байгаль экологийн асуудал хоцорчихсон байдаг. Гадаадын мэргэжилтнүүдтэй ярьж байхад уул уурхайн хамгийн төвөгтэй хэсэг нь байгаль орчны асуудал байдаг. Өндөр шаардлага тавиад түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол ажлыг эхлүүлдэггүй гэдэг юм билээ.
-Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Та өөрийнхөө саналаа хэлнэ үү?
-Маргаан үүсгээд амьдралд нийцэхгүй байгаа асуудлыг хуулиар зохицуулах хэрэгтэй. Хуулийн дагуу бол асуудлыг шийдвэрлэж болно. Гадаадыхан хуулиа дагадаг. Хуульд тусгаагүй бол хийхгүй. Хуулийг дагалдаж журам гардаг. Журмаа сайн мөрдөх ёстой. Гэхдээ журам нь бүрхэг болоод байна. Энэ миний бодол. Бүрхэг зүйлээ тодруулах хэрэгтэй. Тодорхой байвал ямар ч маргаан гарахгүй. Маргаан гарахгүй зүйл дээр хүмүүс хичнээн яриа үүсгэх гээд бүтэхгүй. Үйлдвэрчний геологийн холбоо хуульд санал оруулж байгаа. Ашигт малтмал түүнээс гарах ашиг, ажиллах боловсон хүчин, хамтын ажиллагаа, ашигт малтмалын тайлангийн дүрэм журмыг нарийн зааж өгөх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.

Ц.Мягмарбаяр
www.shuum.mn

Монгол улсаас олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхай геологийн ажл...

Уншсан: 144 | Түгээх |
Холбоотой мэдээ
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ
2017.06.26
Усан толио, хиймэл нуурын зориулалтаар газар эзэмших эрх олголоо
2015.09.29
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наадам боллоо
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа
2015.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ник Мэрай хоёрын эмнэлэг дэх хурим
2011.05.03
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011