Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдаггүй юм билээ
2012.09.10
Удахгүй Монголын кино урлагийн санд нэгэн олон ангит кино нэмэгдэх гэж байна. “Фантастик продакшн”-ы залуу уран бүтээлчид хамтран хэтрүүлэгт инээдмийн 50 ангитай киноны зураг авалтандаа хэдийнэ орсон аж. Тус киноны гол дүрийн нэгийг бүтээж жүжигчин М.Баярбаттай сонирхолтой яриа өргүүллээ. 
-“Фантастик продакшн”-д харьяалагддаг болсон гэсэн. Танай продакшн ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-“Фантастик продакшн”-ын анхны олон ангит киноны маань ажил эхлээд одоогоор 30 хувьтай явж байгаа. Энэ сериал 50 ангитай ч бид цааш нь үргэлжлүүлэн цуврал байдлаар хийхийг зорьж байна. Тухайлбал, хавартаа 50, намар 50, дахиад хавар 50 гээд 200 ангитай байхаар төлөвлөж байна.
-Ямар төрлийн цуврал хийгдэж байгаа билээ?
-Энэ кино маань хэтрүүлэгт инээдмийн төрлөөр хийгдэж байгаа л даа. Дөрвөн залуугийн гол дүртэй. Эдгээр дөрвөн залуу тал талаасаа нийлж, нэг байрыг хөлсөлж амьдардаг. Энэ дөрвөн залуугийн амьдралаар “залуу насандаа битгий ийм тэнэг байгаач ээ” гэдэг санааг хэлэх зорилготой. Би өөрөө тэр дөрвийн нэг тэнэг нь. Аягүй “бабник” залуугийн дүрд л дээ.
-Танай продакшн хэдэн жүжигчинтэй вэ?
-Дөрөв. Тамираа, Батсайхан, Алтаншагай гээд манай нөгөө ангийг төгссөн дуучин залуу байна. Тамираа, Батсайхан бид гурав яриад, Алтаншагайг уриад, тэгээд бид дөрөв нийлж “Фантастик” хэмээх шинэхэн продакшн байгуулаад, ажиллах гээд зүтгэж явна даа. Манай продакшны захирал Батсайхан. Аливаа нэгэн юманд чинь удирдлага байх ёстой. Хэчнээн найз нөхөд ч гэлээ удирдлагынхаа дагуу ажиллана.
 
-Захиралтайгаа санал нийлэхгүй тохиолдол гардаг уу?
-Ажлын төлөө тийм юм гарна. Түүнийгээ ярилцаад ойлголцчихдог л доо. Найз нөхөд учраас хэчнээн дарга ч гэсэн бид нарт тушаах юм байхгүй. Хамгийн гол нь бид нар зөвшилцөж ажилладаг. Манай санхүүг Алтаншагай барина. Бид нартаа л болоод байдаг юм. Том байгууллага шиг сүртэй нярав, нягтлан гэхгүй. Гэхдээ бүгд албан ёсных, түүнийхээ дагуу тайлангаа сар болгон өгнө. Жилийн эцэст татвараа төлнө. Яг л албан байгууллагын журмаар явдаг юм.
-Киноны тань зохиолыг хэн бичсэн бэ. Хөрөнгө санхүүжилтээ хэрхэн босгов?
-Санаачлагч нь бид нар. Зохиолын нэгдүгээр хувилбарыг бичсэн хүн нь “алиа” Роман гэдэг хүн байдаг. Гэхдээ монгол хүн л дээ. Сүүлд монгол телевизээр гарсан “Ялагдашгүй” гэдэг киноны зохиолыг бичиж, продюсерлэсэн. Манай киноны зохиол олон хүнийг дамжиж редакторлогдоод, хамгийн сүүлд жүжигчдийн найруулагч Ган-Очир ахаар редакторлогдож дуусаад, бид ажилдаа орж байна даа. Ямар нэгэн зүйл шүүлттэй байх хэрэгтэй гэж бид боддог юм.
-Кино хэзээ үзэгчдийн хүртээл болох бол?
-Бид нарын төлөвлөгөөгөөр бол ирэх 10 дугаар сард гаргахаар төлөвлөж байгаа. Гэхдээ янз янзын шалтаг шалтгаанууд гарч ирээд амжихгүй байж мэдэхээр л байна. Манай кинонд гаднаас 170 гаруй уран бүтээлч, жүжигчид оролцож байгаа.
-Танай продакшн хэр олон жилийн настай гэж боддог вэ?
-Өөрсдөө байгуулсан юм чинь олон жилийн настай байлгахын төлөө л зүтгэнэ. Түүнээс биш бусад хүмүүсээс шалтгаалах юм байхгүй. Бид чинь оюутан байхаасаа л найзалсан найзууд. Нэг нэгнийхээ муу, сайныг мэднэ. Нэг юм байгуулаад хаяад байдаг хүмүүс байдаг. Тийм байхыг хүсэхгүй. Нэг юмандаа тууштай шүү.
-“Ялагдашгүй” гэдэг сонгуульд зориулсан кинонд тоглосон. Цаашдаа нам улс төрийн захиалсан уран бүтээлд ажилласаар байх уу?
-Бид намтай нь биш, киноныхоо продюсертэй нь гэрээ хийдэг. Ахан дүүгийн барилдлагатай нэг ах маань бидэнд тодорхой үнэ хөлс хэлээд, “энэ гэхдээ сонгуулийн кино юм шүү” гэдгээ хэлсэн. Гэхдээ санхуужүүлж л байвал юунд ч хамаагүй оролцоод гүйгээд байна гэсэн үг биш ээ. Ахан дүүгийн нөхөрлөл биднийг Ялагдашгүй кинонд нэгтгэсэн. Сайн ч уран бүтээл болсон байх гэж боддог.

-Тэгвэл үзэгчийн хувьд “Ялагдашгүй” кино чамд юу бодуулсан бэ?
-Ийм муухай хүмүүс их байгаа юм байна даа л гэж бодогдсон. Тийм аймшгийн зүйл их болж байдаг гэдгийг багахан ч гэсэн үзэгчдэд ойлгуулах гэсэн юмуу гэж би анх “Ялагдашгүй” зохиолыг уншихдаа бодсон.
-“Boomtown” хамтлагт бүжиглэж, дуулдаг байсан. Одоо хамтлаг бүрэн тарчихсан уу?
-Биднийг нэгдүгээр курст байхад Ганаа ах маань хамтлагийг маань байгуулаад нэг жил шахам бүжиглэсэн. Дараа нь дуулж эхэлсэн. Бид нар Монголын анхны бүжиглэж дуулдаг boyband хамтлаг байсан байх. Би үүгээрээ ёстой онгирчихъё. Бусад хамтлагууд тоглолтон дээрээ л бүжиглэдэг ш дээ. Бид нар бүх газар дуулахдаа бүжиглэдэг байсан. Гэхдээ энэ маань оюутан байх хугацааны л юм болчихож байгаа юм л даа. Манайхан бүгдээрээ жүжигчний мэргэжилтэй. Тэгээд сургуулиа төгсөөд тус тусынхаа ажлыг хөөгөөд явангуут эргээд уулзалдах боломж цаг байхгүй болсон. Гэхдээ сүртэй тарсан, нийлсэн ч гэсэн юм яриад яахав. Би өөрийгөө сайн бүжигчин гэхгүй ээ. Ямар ч байсан тодорхой хэмжээнд хөдөлгөөний эвсэлтэй. Үүнийгээ цааш нь хөгжүүлье гэж боддог юм.
-Чи яагаад хошин урлагийг сонгоогүй юм бэ?
-Boomtown-д байхдаа хошин урлагийн продакшны тоглолтуудад оролцдог байсан. Х-түц хамтлагт 2-3 жил бүжиглэсэн. “Өөрсдийнхөө бодсоноор юм хийвэл гоё юм байна даа” гэж бодоод шинэ продакшн байгуулаад ажиллаж байгаа л даа.
 
-Хамтлагаараа нийлээд явж болоогүй юмуу?
-Хоорондоо нэгдэж, юм хийгээгүйд янз янзын шалтгаан байна шүү дээ. Уг нь Boomtown гээд продакшн байгуулаад хамт ажиллавал гоё гээд л ярьцгааж байсан. Гэхдээ ер нь болдоггүй юм болдоггүй юм билээ.
-Хоорондоо муудалцах, эвгүйтвэл гар зөрүүлэх тохиолдол гардаг байсан уу?
-Гар зөрүүлж үзээгүй. Хэрүүл маргааны юм бол гарна ш дээ. Жишээ нь, бид нар тоглолттой байхад нэг нь хоцроод ирвэл “чи хааччихав” гээд л. Ер нь хэрүүлгүй, маргалдаангүй ажил байдаг юмуу.
-Жинхэнэ найз гэж хэнийг хэлдэг юм. Чамд тийм найз хэд байдаг вэ?
-Зарим хүмүүс ярьдаг ш дээ, чи миний төрсөн өдөр дээр ирсэнгүй, чи намайг шоудахад хамт гарсангүй ч гэдэг юмуу. Хамгийн гол найз нь зовж зүдрэх, ямар нэгэн зүйл тохиолдох, хүнд хэцүү байхад нь хажууд нь байж чадаж байгаа найзууд л чухал.
-Жүжигчний мэргэжлээр овоглоод хэчнээн дүр бүтээгээд байна вэ?
-Дүр бүтээх гээд ярих юм бол манай багш нар, ах эгч нар “ална” шүү дээ. “Чи юу бүтээсэн юм, чиний бүтээсэн чинь хаана байна” гээд л. Тоглосон дүр минь харин гарын арван хуруун дотор байгаа байх. Цаашдаа олон дүрд тоглож, урлагийн салбартаа бага ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Хамгийн гол нь мэргэжилдээ, урлагтаа дуртай. Тэр эрчээрээ л явж байна даа.

-Найруулагчийн тавьсан аливаа дүрийн саналаас татгалзаж байсан тохиолдол бий юу?
-Ганц нэг бий. Гэхдээ тэр маань ямар нэгэн саад тохиолдох эсвэл би өөр ажилтай таарах ч юмуу тиймэрхүү тохиолдлоос болж татгалзаж байсан. Зарим тохиолдолд дүрээс шалтгаалахгүй, таарч тохирохгүй зүйл зөндөө л байдаг. Заримдаа зохиол нь муу байдаг ч юмуу. Бид “энэ дээр чинь ийм санал оруулж болох уу, өөр шинэ юм нэмж болох уу” гээд л найруулагчдаа санал хэлдэг. Тэгэхэд “болохгүй” ч гэх юмуу, “яг л энэ зохиолоор тоглох хэрэгтэй” гэдэг л дээ. Өөрт таашаагдахгүй байгаа зүйлдээ сэтгэл дундуур хандаж, 100 хувь нөөц бололцоогоо гаргаж чадахгүй болов уу гэж бодоод ганц нэг санал буцаах тохиолдол гарч байсан.
-“Хэцүү анги” кинонд арван жилийн хүүхдийн дүрд тоглосон сэтгэгдэл ямар байдаг юм бол?
-Гоё. Яагаад гэвэл Монголын анхны 60 ангит кино. Тэр үед дөрөвдүгээр курсээ төгсч байсан чинь арван жилийн хүүхдийн дүрд тогло гээд. Оюутан болчихсон болохоор арван жилээс холдчихсон байгаа юм чинь. Бусад хүүхдүүд нь дандаа арван жилийн хүүхдүүд. Тэгээд “тэдэнтэй яаж арван жилийн хүүхэд болж тоглох вэ, чи тоглох ёстой, хичээх ёстой” гээд л хичээгээд тоглосон доо. Залуу, хүүхэд шиг болох гэж зөндөө турсан шүү. Тэгээд гурван сар тэр хүүхдүүдтэй хамт “Сэрүүлэг” дээд сургуулийн дотуур байранд амьдарсан. Тэр хугацаанд хүүхдүүдэд уусаад өөрөө яг хүүхэд шиг болчихсон. Анхандаа хүүхдүүдийн тоглож, наргиж байгаа нь ерөөсөө таалагдахгүй, тэнэг тэнэг юм яриад л. Тэгээд нэг сар болоод хамтдаа юм яриад эхэлж байгаа юм. Гурван сарын дараа кино зураг дууссаны дараа найзуудтайгаа уулзаад юм ярих гэхээр эвлэхгүй, хүүхэд шиг л болчихдог юм билээ. Тэр хүүхдүүдийн эрч хүч, энергиэр бүгд хичээж ажиллаад, гайгүй амжилттай болсон байх гэж боддог. Үндэсний телевизийн ах эгч нар маань маш сайн тусалж дэмжиж байсан. Найруулагч Ариунжаргал эгч маань “чи арван жилийн хүүхэд юм чинь ийм байх ёстой, тийм байх ёстой” гээд л. Эмэгтэй хүн гэдэг утгаараа зөөлөн, хүний жинхэнэ асуудлыг гоёор ойлгуулж өгдөг юм билээ.

-Хамгийн хэцүү зураг авалтын үе нь юу байв?
-Өдөр шөнөгүй зураг авч байсан болохоор жаахан ядарсан. Өдөржингөө гадуур зураг авч байгаад шөнө нь загварын байрандаа аав ээжтэй хэсгээ авахуулдаг байсан юм. Хамгийн сүүлд нь эмнэлэгт хэвтэх маягтай болоод л дууссан даа. Гэхдээ би ганцаараа биш, кино группынхэн бүгдээрээ л ядарсан байх.
-Камерт сууж байгаа хэсэг байдаг. Кинонд тоглож байгаа ч гэсэн камерт сууж байхад юу бодогдож байсан бэ?
-Ер нь янз янзын юм бодогдмоор юм билээ. Гэхдээ кинонд тоглож байгаа юм чинь нэг их сүртэй юм бодоогүй. Угаасаа миний мэргэжил юм чинь шорон байтугай л юманд орж үзнэ шүү дээ. Гэсэн ч эвгүй л байдаг юм билээ.
-Өмнө нь камерт орж үзээгүй байсан уу?
-Арван жилдээ орж үзсэн.
-Ямар хэрэг тариад тэр вэ?
-Сахилгагүйтэх үе байна ш дээ. Хүүхдүүд хоорондоо зодолдоод л, цагдаа нар зогсоож байсан гээд л. Гэхдээ тухайн үед камерт хүүхдүүдийг нэг сайн хашраах гээд оруулаад л гаргана уу гэхээс хонон өнжин хорьж байсан зүйлгүй ээ. Би арван жилээ Багахангайд төгссөн. Жижигхэн газар бүх хүмүүс нэгнийгээ таньдаг. Тийм учраас цагдаа нар нь хашрааж л байгаа юм л даа.
-Тэрнээс сургамж авсан уу?
-Авалгүй яахав.
-Жүжигчний мэргэжил сонгосон хүн бүр түүхэн дүр тоглох юмсан гэж мөрөөддөг гэдэг. Өөрт чинь бас тийм хүсэл байна биз?
-Надад тоглох юмсан гэж мөрөөддөг олон дүр бий. Нэг нь ч гэсэн биелээсэй гэж боддог. “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглох юмсан гэдэг хүсэл анх номыг нь уншаад л төрж буайсан. Гуравдугаар курст байхдаа өөрсдөө хичээж байгаад энэ жүжгийг тавьж Ромеод тоглож байсан. Оюутны ажил байсан ч гэсэн тэр сэтгэлд сайхнаар үлдсэн. Түүхэн киноны дүрд ямар ч байсан тоглоно доо гэж боддог.
-Дэлгэцийн бүтээлд нэлээд орж ажиллажээ. Жүжгийн аливаа дүрд тоглох бодол бий биз дээ?
-Сонирхолгүй яахав, жүжигчин юм чинь. Одоогоор дэлгэцийн уран бүтээлд хандаад байгаа ч жүжигчин хүн юм чинь бүх л дүрд тоглохыг зорино. Төгс биш юмаа гэхэд ядаж Монголдоо хийж болохуйц бүх л нөөц бололцоог ашиглан “мюзикль” тоглоно гэж зориод байгаа.

-Өөрийн чинь хувьд мюзикл тоглоно гэдэг тийм хялбар зүйл үү?
-Үгүй. Мюзикл их ур чадвар шаарддаг. Яагаад гэвэл жүжиглэнэ, дээрээс нь сайн дуулдаг байх ёстой. Бас сайн бүжиглэдэг байх хэрэгтэй. Тэр бүгдийг өөрийнхөө нөөц бололцоогоо ашиглаад чадах хэмжээндээ хийхийн төлөө бэлтгэж байгаа. Бүжгийн хичээл, хоолойны гамм унших гэх мэт. Тэгж байгаад хэзээ нэгэн цагт ямар ч байсан хүсэл мөрөөдөлдөө хүрэх байх даа. “Гайз”-ын ах нар маань анхны шахуу мюзиклийг хийж байсан. Хамгийн гол нь залуу хүмүүс болохоор зоригтой хийж чадсан учраас амжилтад хүрсэн байх. Драмынхан ч гэсэн гоё, гоё мюзиклууд хийдэг. Гоё шинэлэг.
-Залуу уран бүтээлчидтэй ярилцахад нэг айдастай юм шиг санагддаг. Та нарт дээд үеийн дарамт байдаг юмуу?
-Байхгүй ш дээ. СУИС-ийн нэгдүгээр курст ороход л ах захаа хүндлэхийг заадаг. Тэр нь яс маханд шингэсэн байдаг. Түүнээс надад хүндлэх юм хийгээгүй хүнийг хүндлээд байх хүн ёсны гажуудал байхгүй. Зүгээр л дээд курсынхныгаа чадвараар нь хүндэлдэг, ах аа, эгч ээ гэсээр байгаад бид нарт суучихдаг юм ш дээ. Ах нь дүүгээ хайрлаад, дүү нь ахыгаа хүндлээд л.

-Оюутан үедээ юм сурч чадсан уу. Зарим нь ажил дээр гарч байж л бүхнийг сурч байна гэдэг дээ?
-Сурсан байлгүй дээ. Хамгийн гол мэргэжилдээ хичээдэг байлаа. Ерөнхий эрдмийн хичээлээ тасалж өгдөг байсан. Бид сургууль дээрээ их хонож мэргэжлийнхээ хичээлийн даалгаврыг бэлдэнэ. Тэгэхгүй бол даалгавраа хийж амждаггүй. Сургууль дээрээ шөнөжингөө юмаа бэлдээд хоночихоор өглөө найман цагт ерөнхий эрдмийн хичээлүүдэд орж чадахгүй, орохоороо л унтдаг, асуудал зөндөө гаргадаг байсан. Энэ завшааныг ашиглаад бүгш багш нараасаа уучлалт хүсье.
-Цаашдаа үргэлжлүүлээд сурах бодол байдаг уу?
-Урлагийн менежментээр ч юмуу сурах бодол зөндөө байна. Одоохондоо амжихгүй л байна.
-Жүжигчид найруулагч болох нь элбэг. Өөрт чинь энэ талын авьяас бий болов уу?
-Үндсэн анги минь жүжигчин, сүүлийн нэг жил найруулагчийн ангид сонгоноор суралцаад төгссөн. Гэхдээ найруулагч хүмүүс чинь тусдаа төрдөг юм шиг байна лээ. Яваандаа туршлагажаад, найруулагчийн ажил гэдэг чинь ийм ажил байдаг юм байна гэж сайн ойлгож мэдээд, сайн багш нартайгаа дахиж холбогдох юм бол найруулагч болж магадгүй л байх.

-Уран бүтээлчийн онгод гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Сэтгэл хөөрсөн ч юмуу зарим нэгэн үед юмыг сайн чаддаг болоод, гэнэт чадвар нэмэгдэнэ. Тэр нь бодвол онгод орж байгаа юм байх гэж боддог ш дээ.
-Жүжигчин хүн бүр Драмын театрт ажиллаж, алтан тайзан дээр гарахыг хүсдэг гэдэг. Чамд тийм хүсэл байгаа юу?
-Байсан юмаа уг нь. Би Драмын театрт нэг удаа шалгалт өгсөн. Түүнээс хойш өгье ч гэж бодоогүй. Ер нь болох ёстой юм болдгоороо болдог юм шиг байна лээ. Дараагийн шалгалтуудыг нь өгч чадахгүй өөр ажилтай ч юмуу, тэгж явсаар байгаад өдийг хүрчихлээ. Одоо ч өнгөрсөн биз дээ. Гэхдээ гоё л байх. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин гээд л. Урлагийн байгууллагад ажиллаж үзэх хэрэгтэй, туршлагаждаг гэж ярьдаг.
-Монголд урлаг, урлагийн салбарынхныг жинхэнэ утгаар нь үнэлж чаддаг гэж боддог уу?
-Монголын урлагийг үнэлэх үнэлэмж нь бага юм шиг санагдаад байдаг юм. Нэг жүжигчинг рекламанд тоглуулахад аль болох л хямдхан, найз нөхдийн хүрээнд шийдэхийг бодно уу гэхээс биш “энэ жүжигчин төдөн төгрөг юм чинь үүнийг нь өгөхгүй л бол болохгүй” гэдэг үнэлэмж Монголд бага. Яваандаа хөгжөөд гайгүй болох л байх гэж боддог юм.
-Багаар тоглоно гэдгийг юу гэж боддог вэ?
-Багийн бүх гишүүд нь нэг толгойтой нэг хүн шиг байх ёстой. Тэгж байж амжилтад хүрнэ. Түүнээс биш нэг хүн шал өөр юм бодоод байвал амжилтанд хүрнэ гэж байхгүй байх.
-Спортоор хичээллэдэг үү?
-Спортоор хичээллэх ч юу байхав дээ. Хааяа фитнесст очиж гүйх юм. Бассейнд сэлж сурч байгаа. Зааланд хааяа нэг тоглох юм даа. Уг нь волейбол тогломоор санагддаг юм. Волейбол тоглодог хүн ховор. Тоглож чадахгүй хүмүүстэй тоглох шиг утгагүй юм байхгүй. 
-Өөрөө хэр залхуу хүн бэ?
-Залхуурах үе байна. Ерөнхийдөө гайгүй гэж боддог.
-Чиний IQ хэд вэ?
-Тэрийгээ үзээгүй.
-Тэгвэл темперамент нь чинь?
-Холерик.
-Чамд “сая доллар өгье, урлагаа хая” гэвэл чи хүлээж авах уу?
-Мөнгөндөө байгаа юм биш. Хамгийн гол нь ирээдүйн зорилго. Урлагийн чиглэлийг нэгэнтээ сонгосон бол түүндээ үхэн үхтлээ үнэнч байх хэрэгтэй байх. Урлагийнхаа хажуугаар амжуулж болох бол бодож үзэж болно. “Би чамд сая доллар өгье, чи миний барилгыг барихад хараад зогсч бай” гэвэл би хэзээ ч үгүй гэж хэлнэ.

-Сүүлийн үед дуулдаг хүмүүс жүжиглэдэг, жүжиглэдэг хүмүүс дуулдаг болчихож?
-Бид нарыг хамтлаг байхад жүжигчин юм байж дууллаа л гэдэг байлаа. Бид хариуд нь дуучин хүн клипэн дээрээ битгий жүжиглээрэй гэж хэлдэг л дээ. Жүжигчний мэргэжил гэдэг чинь бүжиглэх ёстой, дуулах ёстой. Түүнээс биш дуучдын хоолыг булаах гээд, эсвэл өөр хамтлагуудтай нь өрсөлдөх гээд байдаг юм байхгүй.
-Урлагийнхан давхар бизнес эрхэлдэг болж. Өөрт чинь тийм бодол бий юу?
-Эрхэлье гэж боддог. Одоохондоо амжихгүй л байна. Яг үнэнийг хэлэхэд хоногийнхоо 24 цагийн найман цагийг нь унтаад, үлдсэн цагийг урлагийнхаа төлөө зарцуулж байгаа болохоор гэр бүлдээ ч гэсэн анхаарал халамж тавьж чаддаггүй. Гэртээ хоногтоо очиж хоноод л, хүүхдүүдээ бараг эрхлүүлж чадахгүй, хааяа зав гарвал цэцэрлэгт нь хүргэж өгнө. Арын албыг эхнэр л амжуулах юм даа. Залуу байгаа дээрээ л зүтгэж авахгүй бол болохгүй байлгүй дээ. Хөгширсөн хойноо “тэгж байдаг байж дээ” гэснээс эртхэн хөдөлмөрлөөд, үзэх ёстой юмаа үзчихсэн дээр байх.
-Чамд эротик кинонд тоглох зориг бий юу?
-Одоохондоо тийм зориг байхгүй л байна. Зоригтой болох байлгүй дээ. Би эротик кинонд тоглох тухай бодож байгаагүй юм байна.
-Шашин шүтдэг үү?
-Шүтнэ, мухар сүсэгтэй. Шарын шашин, бөө гээд, нүдээр үзэж байж хүн итгэдэг юм билээ. Итгэхээр юмнууд байдаг юм билээ.
-Бөө дээр очиж засал хийлгэжээ дээ?
-Жүжигчин хүнд судалгаа их хэрэгтэй байдаг. Тийм учраас бөө ямар байдаг юм бол гээд очиж харсан. Тахилганд очиж үзсэн. Гэхдээ сонин л юм билээ. Аймар салхитай байснаа гэнэтхэн салхи зогсоод л, цас ороод л. Тэнгэрт ямар ч үүл байхгүй. Ид шид юмнууд байдаг л юм билээ. Бага байхаасаа л Гандан гараад давхина. Сэтгэлд суучихдаг л юм билээ. Түүнээс нэг их айхтар шүтэж туйлширдагггүй.
-Одоо цагт машин тэрэг эр хүний чимэг болчихсон юм шиг байна. Тансаг хэрэглээг юу гэж ойлгодог вэ?
-Марк-2 гэдэг машинтай. Тоёотагийн машин гайгүй, миний хэрэгцээг хангаад л байдаг юм. Хүн чинь их шуналтай ш дээ. Жаахан мөнгөтэй болонгуут юмаа ахиулаад л. Одоохондоо энэ машин минь надад болж байна. Гэхдээ сонирхсон машинууд бий. Тэр машинуудаа авч унана.
-Өөрөө юунд мөнгө их үрдэг вэ?
-Би хүүхдийн хувцсанд их мөнгө зардаг. Хүүхдийн хувцасны дэлгүүр орохоор хөөрхөн байдаг юм. Тэрийг ч, энийг ч авчихмаар санагдаад. Тэгээр хүүхдэд өмсүүлээд сар болоод багадчих жишээний. Тэр нь хамаагүй, ямар ч байсан хөөрхөн санагдаад байдаг юм.
-Дэлгүүр хэсэх дуртай юу?
-Уг нь дуртай. Даанч тийм зав байдаггүй юм. Ажлаар ийш тийш явбал өөртөө ганц нэг юм аваад л, хүүхдэдээ л гээд байдаг юм даа.

-Залуус стильтэй, гоё ганган явах дуртай. Чи үүнтэй санал нийлдэг үү?
-Тийм. Залуу байхдаа стильтэй байх хэрэгтэй. Хөгширсөн хойноо хэчнээн стильтэй байгаад ч хүн хараад муу хэлнэ биз дээ. Залуу хүний стилийг хөгшин хүн хэрэглэж болохгүй байх.
-Өөрийгөө хэр стильтэй залуу гэж боддог вэ?
-Мэдэхгүй. Би өөрт таалагдсан хувцсаа л өмсдөг. Аймаар стильтэй байх шаардлага надад байхгүй. Яагаад гэвэл янз янзын дүрд тоглохоор тэр киног дуусан дуустал юмуу, дууссанаас хойш хоёр сар болтол тийм стильтэй болоод биенд тогтчихдог юм. Тэгээд хэвийн амьдрал руугаа орж байгаад дахиад өөр уран бүтээлд тоглоно. Тодорхой, тодорхой стилиүд рүү орчихоод байдаг юм шүү.
-Кинонд тоглодог хүн өөрөө хэр кино үзэх сонирхолтой билээ?
-Сонирхолтой. Адал явдалтай кинонд дуртай. Үзэхэд кайфтай байдаг. Гэхдээ аймшгийн кинонууд юу нь кайфтайг ойлгодоггүй юм. Цочиж кайф авах юмуу, айж жүжиглэж байгаагаас нь кайф авах юмуу.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Би хоёр хүүхэдтэй. Том маань дөрвөн настай охин, бага нь 10 сартай хүү. Миний эхнэр татварын эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засагчаараа хувийн компанид ажиллаж байгаа. Манай аав, ээж хоёулаа эрчим хүчний хүмүүс. Аав маань эрчим хүчний мастер. Ээж эрчим хүчний байцаагч.
-Гэрийнхэн чинь урлагийн мэргэжил сонгоход хэрхэн хандаж байсан бэ?
-Аав минь Ховд аймагт хүүхэд байхдаа Зангад гуайтай найзууд байсан гэдэг. Тэгээд тэр хоёр төв дээр очиж шалгалт өгөхөөр болсон гэсэн. Гэтэл Зангад гуай очиж шалгалт өгөөд, манай аав амжаагүй гэсэн. Түүнээс биш би урлагийн хүн болох их дуртай байсан гэж ярьдаг юм. Намайг СУИС-д шалгалт өгөөд тэнцчихсэн гэхэд аав минь их баярлаж байсан. Миний хүү аавынхаа хийж чадаагүйг хийсэн байна ш дээ гээд л. Түүнээс би чинь МУИС-д гурван удаа шалгалт өгсөн юм. Хүн дургүй юмандаа үнэхээр ордоггүй л юм билээ. Нэг нь хуульд, нэг нь түүхийн ангид, нэг нь газар зүйн ангид өгч байсан. Тэр үед тэнцчихсэн бол 1,2 дугаар курстээ хаячих байсан байх.
-Өөрийнхөө 20 жилийн дараах амьдралыг хэрхэнээр төсөөлж байна?
-Хүн дандаа сайхнаар төсөөлнө ш дээ.
-Гэр бүлийн гишүүд нэмэгдэх үү?
-Би нэмэгдэнэ л гэж бодож байгаа. Эхнэр маань юу гэж хэлэх юм байгаа юм. Нэмж л таарна даа. Олон хүүхэдтэй болно гэж боддог. Хөгшрөхөөр Цагаан сараар олон хүүхдүүд ирээд л. Тэгэхгүй бол ганц хоёрхон хүүхэд ирээд л, хүүхдийнх нь хүүхэд гээд хоёр хүүхэд ирвэл муухай биз дээ.
-Багадаа ааваасаа ухамсрын шанаа авч байсан уу?
-Шанаа ч авч байсан. Дутагдлаа арилтал зодуулна. Нэг жавтий хүртсэнээс хойш хоёр долоо хоногтоо бол хайлсан тугалаг шиг л болно шүү дээ.

-Ааваасаа авсан одоо хэр нь мартагдашгүй “шан” бий биз дээ?
-Гадуур яваад нэг оройтчихоод ирсэн чинь аав уурлаад цамцаараа намайг ороолгосон. Тэгтэл цамцных нь цахилгаан нь таараад жаахан шалбарчихгүй юу. Тэгсэн чинь манай аав “би хүүгээ алчихлаа” гээд аймаар сүртэй юм болсон. Тэгээд цамцаа хумиад гаргаад шидэж байсан. Тэр л санаанаас гардаггүй юм. Гэхдээ гоё байдаг юм.
-Ээж тань ямар хүн байдаг вэ?
-Ээж маань байнга уурлаад байхгүй. Үглэнэ. Зүрхэнд ортол үгнүүдийг хэлнэ. Одоо бол ээжийнхээ үгийг байнга сонсч байна, хамт байдаг болохоор. Ээж минь хүүхдийг минь хараад л. Эхнэр маань ажлаа хийгээд л. Би чинь урлагийг жаахан хөгжүүлчих гээд л.
-Ан ав сонирхдог уу. Анд явдаг хүмүүсийг юу гэж ойлгодог вэ?
-Дуртай л юм байлгүй дээ. Амьтан алах сайхан л байдаг юм байлгүй. Миний хувьд бол сонирхол байхгүй. Манай аав анд дуртай хүн байсан. Гэхдээ өөрөө ангийн мах огт иддэггүй. Ааваас минь өвлөж ирсэн хоёр буу нь байдаг. Тэгээд буугаа бүртгүүлсэн л хүн байх юм даа. Хэзээ нэгэн цагт хэрэг болох байх даа.
-Цэргийн алба хаасан уу?
-Хоёр хүүхэдтэй болохоор улсаас явуулдаггүй юм байна. Цэрэгт хэцүү юм шиг байна лээ. Зургаан сар хүнд зодуулж, зургаан сар хүн зодож байгаад ирдэг юм шиг байна лээ. Миний таньдаг хоёр хүүхэд цэрэгт явж ирчихээд “Тусгай салаа” чинь худлаа юм билээ гэсэн. Гэхдээ явах хэрэгтэй байх. Хийх юмгүй зөндөө хүмүүс байна ш дээ. Хийх юмгүй байж байснаас цэрэгт нэг жил яваад зургаан сар хүнд зодуулж, зургаан хүн зодож байгаад эр хүн болоод ирсэн нь дээр ш дээ.
-Гэхдээ эр хүн болж төрснийх цэргийн алба хаах ёстой гэж боддог биз дээ?
-Боддог. Гэхдээ би нэг хоног алба хаасан. 032 дугаар анги дээр нэвтрүүлэгт орсон юм. Өглөөнөөс авахуулаад оройг хүртэл цэрэг шиг байсан. Шөнө нь манаанд гараад л, цаашаа очиж буудлага хийгээд л. Жаахан байхад аав буудаад сургачихсан болохоор буудаж болох л юм шиг байна лээ. Ямар нэгэн юм болоход буугаа бариад гарахад болох л юм шиг байна лээ.

-Чиний бодлоор залуу хүнд шүүмжлэл хэрэгтэй юу?
-Шүүмжлэл хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь түүнийг нь хүлээж авахдаа л байдаг байлгүй дээ. Шүүмжлэхдээ зөв шүүмжлэх хэрэгтэй. Монголчууд чинь харьцааны жаахан доголдолтой ш дээ. Би бол шүүмжлэлийг хүлээж авдаг. Зөвөөр хүлээж авахыг хичээдэг. Гэхдээ муухай шүүмжлээд байхаар дургүй хүрэлгүй л яахав. Дургүй хүрлээ гээд хэрэлдэж маргалдаад байлтай биш. Авах юмыг нь аваад, хаях юмыг нь хаяад л.
-Өөрөө гүтгүүлж байсан уу?
-Гүтгүүлж байгаагүй. Хийгээгүй юмныхаа төлөө гүтгүүлнэ гэдэг чинь ямар олигтой байхав дээ. Бас хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдаггүй юм билээ. Өөрөө ичвэл бантаад л өнгөрнө биз. Хүний өмнөөс ичих чинь нүүрээ хийх газар олддоггүй юм билээ. Би тиймэрхүү тохиолдлыг 2-3 удаа үзсэн.
-Урлагийнханд оддын өвчин гэж нэг юм бий. Түүнийг тусаад байгаа юу, тусаад илааршсан уу?
-Тусаад эдгэрсэн. Тэр үед чинь хүн болгон хараад байгаа юм шиг санагдаад эхэлдэг юм. Анх хамтлагт байхад, дөнгөж арван жилээ төгсөөд нэгдүгээр курст орчихсон байсан үе. Тэгээд 1-2 дуу гаргаад ирэхээр хүн хараад байгаа юм шиг санагдаад л.
-Ярилцсанд баярлалаа
Э.Болор



 

Удахгүй Монголын кино урлагийн санд нэгэн олон ангит кино нэмэгдэх гэж байна. &l...

Уншсан: 239 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Улаанбаатарт үүссэн олон бэрхшээл цэгцэрнэ
3 цаг 24 минутын өмнө
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш
7 цаг 15 минутын өмнө
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ёстой
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэглэгдэж байна
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ байгаагүй олон төлөөлөгчтэй их хурал болно
2017.11.02
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 19
Ц.Төрхүү: Цэвэрлэх байгууламж шинээр барьснаар Ула...
3 цаг 24 минутын өмнө
Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар ...
7 цаг 15 минутын өмнө
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монго...
2017.04.20
Ж.Цолмон: Би уг нь Анагаахын сургуулийн “бүтээгд...
2017.03.28
Г.Батхүү: Хил гааль цахим системд бүрэн шилжих шаа...
2017.03.24
Г.Дорж: Зэрэглэл өндөр ОУ-ын тэмцээнээс аваргын цо...
2017.03.21
А.Ерлан: Түлэгдсэн шарханд ам дамжсан яриагаар эм...
2017.03.21
Э.Номин: “Хятад хэлийг сураад байхдаа яадаг юм...
2017.03.14
Т.Отгонзаяа: Миний амжилт, ялалт бүхэн монголын ца...
2017.03.14
Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чи...
2017.02.14
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Энэ чуулганаар иргэдэд...
2017.02.09
Т.Уранболор: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх туха...
2017.02.04
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Э.Навчаа: Нэг хүний тарваганы мах идэх хүсэл нэг с...
2017.09.11
С.Адъяасүрэн: Орчин үед биет бус асар хүчирхэг биз...
2017.09.18
Д.Аюуш: Нөхөр нь үхсэн амьд нь мэдэгдэхгүй байхад ...
2017.10.04
Л.Жавзмаа: Гоё, зогсоолтой байшин барьсан гээд үнэ...
2017.10.26
Проф.Др. Н.Бурмаа: Үндсэн хууль үеэ өнгөрөөн өөрчл...
2017.10.30
“Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт ГХ-ны сайд Д...
2017.10.31
Ш.Отгон-Өлзий: “Монгол брэнд” төслийн багийн а...
2017.05.15
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Түүхэндээ б...
2017.11.02
Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулахад т...
2017.10.26
Ч.Батзориг: Миний хийсэн ажил хэдэн тэрбумыг хэмнэ...
2017.10.17
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү: Эв ...
2017.05.03
Хөрөнгийн зах зээлийн гол “тоглогч” нь иргэд б...
2017.05.01
Ц.Энхжин: Монголчуудынхаа бичсэн урмын үгээр цэнэг...
2017.11.12
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
“Баянгол” эмнэлгийн Үр суулгах төвийн их эмч, ...
2011.11.07
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
“Aqua fitness” төвийн багш Ука: “Hot yoga”...
2011.11.29
Топ модель Э.Одгэрэл: Хүнд байдаг олон юм надад ба...
2011.10.22
Б.Одгэрэл: Багш хүн сэтгэл дотроо хүний хүүхдийг ө...
2012.03.15
М.Баярбат: Хүний өмнөөс ичих шиг хөгийн юм байдагг...
2012.09.10
Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэрг...
2011.12.30
Их эмч Ж.Энхтуяа: Жирэмсний витаминыг хэтрүүлбэл у...
2011.11.21
В.Путины талархлыг хүлээсэн арматур монголчуудын х...
2017.04.24
Б.Догмид: Орос хүн, орос ган хоёрын чанарыг магтаа...
2012.02.15
Жүжигчин А.Алтанхуяг: Өнөөдөр хэн нэгэн хоёр хүн ц...
2012.11.10
Ч.Содтуяа: Төрөөс дэмжлэг үзүүлж, үндэсний ялагчаа...
2012.09.07
"Хүн судлалын үндэсний төв"-ийн захирал, шинжлэх у...
2012.04.18
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011