Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Сэхээтэн баас биш...
[ Нийтлэлч: Лувсандорж ]
2013.02.25
Өнгөрсөн 20 жилд энэ нийгмийн нэг бүл амиа их бодсоон. Улс төрчид тэднээр их тохуурхаж, бүүр "сэхээтэн бол баас" гэж ил хэлж, далд авирлах. Үүнийгээ “Ленин хэлсэн юм” гэж  үндэслэж үзсэн нь ч бий. Сэхээтэн  баас биш.
Тэд нийгмийн тархи оюун. Магадгүй тэд гудманд трактор ч юм уу, ядууг ч юм уу жагсааж сүйтгэл хийхгүй байх. Гэвч тэд нийгмийг чиглүүлэн хөтөлж чадна. Ухаарлаараа, сэхээрлээр тэд л тасархай. Ийм ч учраас тэд нийгмийн тархи оюун, хөдөлгөгч хүч. 
Энэ тархийг өнгөрсөн 20 жилд ходоодонд нь захируулах гэж их оролдсон. Эцэст нь бүр баас гэж тохуурхсан. Сэхээтнийг ингэж баас, ходоод болгон дордуулах гэсэн оролдлого бүхэн  бүтэлгүйдэх жамтай. Учир нь сэхээтэн гэдэг сэхээрлийг хүчийг өөртөө шингээсэн нэгэн. Сэхээтэн гэдэг зараад зараад, тараагаад тараагаад дуусашгүй баялагыг өөртөө бүтээсэн нэгэн. Тийм учраас тэр  хэзээ ч баас болж дордохгүй, ходоод болж муудахгүй. Харин нийгмийн тархи оюун болж дэвшинэ, хөгжинө. 
Иймд гагцхүү сэхээрэл, ухаарал, сэхээтэн л эцэстээ нийгмийг хойшлуулах бус урагшуулж чадна, ард, ядуу болгох бус харин баян тансаг болгоно. Ингэж чадах арга нь тэдний хувьд их энгийн, тэдний бусдад харин их хэцүү.
Бичээд бай бичээд бай. Сэхээтэн минь. Мэтгэлзээнд дуудаад бай, дуудаад бай. Сэхээтэн минь. Ирэхгүй  зугтаж нэг ялагдана. Ирж бас амархаан ялагдана.  Дүнд нь сэхээтэн л нийгмийн тархи гэдгээ л нотолж энэ нийгэм бохир, мунхаглалаас сална. Мунхаглалаас салсан нийгэм сэхээрсэн нийгэм, ухаарсан нийгэм, дэвшсэн нийгэм, хөгжсөн нийгэм.
Сэхээрсэн нь л иймд нийгмийг хувьсгаж  ч,  хувьсалгаж ч  чадна. Энэ хувьсал, тэр хувьсгал тэнэглэл, мунхаглал, ядуу гуйланчлал огт биш харин хөгжил, дэвшил, баяр баясгалан, хайр энэрэл л  байна.

Ц.Лувсандорж
2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Өнгөрсөн 20 жилд энэ нийгмийн нэг бүл амиа их бодсоон. Улс төрчид тэднээр их то...

Уншсан: 1146 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Төгсөгчийн гоморхол
2015.06.08
Эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч...
2015.01.26
Би хэн бэ?
2013.10.28
Диваажин бодит
2013.09.30
Хийрхлийн өдөр
2013.09.02
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 4
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011