Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Эдийн засгийн форум буюу бяслаг хийж хөгжих тухай
[ Нийтлэлч: Жаргалсайхан ]
2013.03.14

Шинэ мянганы эхэн он жилүүдэд төрийн тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулж мандан бадрахаар зүтгэж байгаа бидний монголчууд үндэсний эдийн засгаа босгох их үйлсэд ухаанаа уралдуулж, оюун бодлоо хөвчлөн, хөгжлийн шинэ гарцыг тодорхойлохоор зүтгэж байна.

Үсрэнгүй хөгжлийн гарцыг зөв тодорхойлж чадвал хөгжлийн зөв бодлого, хөтөлбөрүүд гарч улс орон маань Япон, Өмнөд Солонгос болон Азийн бар бусад улсын адилаар 20-30 жилд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж болох юм.

Энэ цагийн өнгөн дээр уул уурхайн салбар нь улс орны эдийн засгийн зүтгүүр салбар болж байгааг бид мэдэж байгаа хэдий ч алдаа, аюулаар дүүрсэн амжилт муутай ашигт малтмалын олон улсын гэрээ хэлцлүүд нь улс үндэстний тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгэж байна. Уул уурхайн салбарын хөгжлийг өндөр технологийн хүнд  буюу суурь  аж үйлдвэрийн салбарын хөгжилтэй уях торгон ухаан уралдсан бүтээлч форум болох байх гэж итгэсэн олон инженерийн хүлээлт нь бяслагийг брэнд болгох тунхаглалаар бут цохигдож буй нь харамсалтай.

 Манай нэгэн нэрт зохиолч Хэл, Хил, Мал гуравтай байвал Монгол оршино гэж хэлсэн бол хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог механикийн эцэг Исаак Ньютон Хэл, Хил, Аж үйлдвэр гурав байсан тохиолдолд улс үндэстэн оршдог юм гэж тэртээ XVII зуунд тунхагласан бөгөөд агуу хүүгийнхээ мэргэн ухааныг төрийн бодлогоо болгож чадсан тэр л үндэстэн дэлхийн эзэнт гүрнээ байгуулж өнөөг хүртэл хадгалан хамгаалсаар байгаа билээ.

Аж үйлдвэрийн салбарыг тэргүүлэх буюу А салбар, дагалдах буюу Б салбар гэж хоёр хуваасны үндсэн дээр хөгжүүлэх, хөгжлийн эрэмбэ дарааллыг зөв тогтоож бодлого, хөтөлбөр үйл ажиллагаагаа уялдуулж ирсэн хөгжингүй улс орнуудын туршлагыг  монгол хүн бүр, тэр дундаа улс орны хэмжээнд шийдвэр гаргадаг эрхмүүд шимтэн судлаж бүтээн байгуулалтаа эхлүүлмээр байна. Хөгжлийн зөв гарц олох зорилготой зохион байгуулагдсан эдийн засгийн форум дээр суурь аж үйлдвэр буюу металлург, машинт үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар дэндүү цөөн хүмүүс ярьсан бөгөөд сайшаалтай нь Голландын Ерөнхий сайд асан өндөр технологийн аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх нь үндэсний эдийн засгийн тусгаар тогтнолын  баталгаа нь болно гэсэн үнэт зөвлөгөө өгснийг сайтар ухаарч мэдэрсэн байх гэдэгт итгэж байна.

Ертөнцийг гурвалсан онолоор тайлах сэрэхүйтэй монголчууд улс үндэстнийхээ эдийн засгийн хөгжлийг

1. Уул уурхай ашигт малтмал

2. Хүнд аж үйлдвэр буюу металлург, машинт үйлдвэрлэл

3. Хөнгөн үйлдвэрлэл гэсэн гурван салбарын амьд уялдаанаас олж харах ёстой бөгөөд уул уурхай, хөнгөн үйлдвэрийн салбарууд л хөгжих ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой, байгаа оноогүй эдийн засгийн форумууд хийж цаг зав, хөрөнгө мөнгө цаашид үрэх хэрэггүй юм.

Хүнд аж үйлдвэр буюу өндөр технологийн металлург, машинт үйлдвэрлэлийн салбар нь аль ч хөгжингүй улс оронд эдийн засгийн тэргүүлэх салбар байдаг бөгөөд энэ салбартай хоршуулан хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлдэг бэлээхэн туршлага та бидний хаяа хатавчинд байна.

 Япон , Солонгос зэрэг улс орнууд төмрийн хүдэр, коксоо усан онгоцоор зөөгөөд гангийн үйлдвэрлэл, өндөр технологийн машин үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаад байхад дэлхийн дайдыг эзэлсэн их гүрэн байгуулж чадсан өвгөдийн үр сад бид хэдэн зуун сая тонноор бэлээхэн байгаа төмрийн хүдрээ боловсруулах талаар оюун ухаан, хүч хөрөнгөө яаралтай төвлөрүүлэх хэрэгтэй байна.

Сайншандын аж үйлдвэрийн паркаа байгуулах нь зөв хэдий ч зэрэгцүүлэн Дархан, Сэлэнгийн бүсэд жилд нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулж маркийн ган төмрүүд гаргаж авах үйлдвэр барих хэрэгтэй. Металлург машинт үйлдвэрлэлийн салбарын дундаж цалин олон улсын төвшинд 3000 ам.доллар байдаг бөгөөд бэлэн төмрийн хүдэр, кокстой бидний улс 1500-2000 ам.долларын цалинтай 100.0 мянган ажлын байрыг бий болгож дэлхийд хамгийн чанартай, хамгийн хямд монгол гангаар үндэсний сэргэн мандалт, хөгжлийг дуудаж болох юм. Дэлхийн дайд сэтгэн, ажиллаж чадсан өвгөдийн их сүнс өнөө цагийн монголчууд бидэнд ертөнцийг дахин томоор харах мэдлэг, урам зоригийг өгч, хөгжлийн зөв төсөөлөл, гарц нээх болтугай.

Бяслагаар биш оюуны бяр чадлаар Монгол гангаа үйлдвэрлэж брэнд болгоцгооё.

Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан

Шинэ мянганы эхэн он жилүүдэд төрийн тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулж ма...

Уншсан: 1881 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Д.Жаргалсайхан: Иргэдэд сонголт хийх боломж олгож байгаа нь цахилгаан тээвэрчдийн буруу биш
2013.05.27
Эзэн Богд Чингис Хаандаа хүндэтгэлтэй хандацгаая
2013.04.01
Шинэ сонголт
2013.03.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011