Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Хийрхлийн өдөр
[ Нийтлэлч: Лувсандорж ]
2013.09.02
Хичээлийн эхний өдөр хийрхлийн өдөр болоод удлаа, энэ монголд. Олоон олоон улсад хичээлийн эхний өдөр хэрхэн эхлэхийг харж явав. Их энгийн.  Ажил тул ажлаа хийж эхэлнэ. Хийрхэл бус харин хичээл эхэлнэ. Ийм ч учраас тэнд хүүхдийн хичээлийн жилийн эхлэлийн анхны анхны сэтгэгдэл нь хийрхэл бус хичээл л байх.   Гэвч энд тэр хичээл бус харин хийрхэл болох нь нээ.
Хуулийг гууль мэт үзэн амралтын өдрийг хүртэл жилийн нээлтийн өдөр болгож хийрхэнэ.  Эцэг эхийн дэргэд амарч байх нялхас эртээ босож, цэргийн ч гэмээр ч юм шиг, дарганцарын ч гэмээр юм шиг хувцсаар жигдэрч, бүглэрэлдэн, мөргөлдөн байж  сургуулийн гэх хуарангийн өмнө бөөгнөрөлдөн, хэрэлдэн, хэлхэлдэн, дагжин зогсох.  Нээлтийн үг хүлээлж байгаа энэ л дээ.
Удалгүй индэр дээр энгэртээ одон мядаль гялалзуулсан томчууд эгнэн гарч зогсоно. Ээлж ээлжээр л нялхасад зориулж байгаа юм болов уу гэмээр утга авалцаа их муутай элдэв үгээр ээрч гарна. Бас болоогүй бие биеэ шагнаж үзнэ. Ингэж хийрхэн мунгинах хооронд хуйранжин хувцасласан нялхас “хичээл” гэж ийм  байдаг юм болов уу гэж эхлээд гайхна, эцэстээ даарч хөрч, уйдаж, уйлагнана.   Сургуульд орно гэж олон сар хөөрсөн нялхасын хөөрхөн сэтгэл хоосон хийрхэлээр ингэж хөрч эхлэнэ. 
Бас болоогүй нялхас ингэж хөрч байх зуур арай томхон нь  “эд нар жил бүр л ингэж хийрхэж байдаг гэсэн шиг”  хээв нэг зогсох, бас зарим нь зүгээр л яваа өгөх. Тэдний ихэнхи үнэндээ нээлт гэсэн энэ хийрхэлд хууртаж, уйдсан тул ерөөсөө огт ирэхгүй байх. Зарим нь гэрээсээ “нээлтэд оролцоно” гэж хэлж гарлаа ч, үнэндээ тэд сургуулийн өмнөх хийрхэл дээр бус харин орцын өмнө юм уу, гудамжны буланд юм уу, бааранд юм уу өөрсдийнхөөрөө  өөрөөр нээлттэй хийнэ.
“Сургууль орно, хичээл хийнэ” гэсэн олон сар хөөрсөн цайлган сэтгэлд үлдэх анхны сэтгэгдэл, бас  цэвэр тархинд бүтэх анхны холбоос мөн ч чухал даа. “Сурах бол хичээх, сургууль бол хичээл” гэсэн анхны сэтгэгдэлтэй хүүхэд хичээлээр хичээсээр л хийгч, бүтээгч болно, харин хийрхэгч биш.  “Сурах бол хийрхэх, сургууль бол хийрхэл” гэсэн сэтгэгдэлтэй нь хийрхэлээр хийрхсээр хийрхэгч болно, харин хийгч биш.
Ийм чухал тул хичээлийн жилийн эхний өдрөө хийрхлийн бус харин ердийн нэг сайхан хичээлийн өдөр болгоё. Хийрхлээ хийрхлээ гэлээ ч хичээлээр хийрхэхээд яахав.

Ц.Лувсандорж
2013 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр (Ням гараг)

Хичээлийн эхний өдөр хийрхлийн өдөр болоод удлаа, энэ монголд. Олоон олоон улса...

Уншсан: 1709 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Төгсөгчийн гоморхол
2015.06.08
Эх хэл бөхөөгч эх орон мөхөөгч...
2015.01.26
Би хэн бэ?
2013.10.28
Диваажин бодит
2013.09.30
Залуухан хөгшид
2013.08.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 4
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011