Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Ардчилалд золиослогдсон алд бие...
[ Нийтлэлч: Сео ]
2011.10.22

Аугаа үйлийг хийхэд золиос гардаг гэдэг нэг мэргэн түргэн ч билүү хүний хэлсэн үг байдаг санагдаж байна. Одоогоос 21 жилийн өмнө Монгол улсад Ардчилсан Хувьсгал өрнөж, Ази тивийн цээжинд жижигхэн Монгол улс “хөх” улс болсон юм. Ингээд ярьвал хөгшин хүний ч юм уу хэн нэгэн партизаны үг мэт боловч үнэн хэрэг дээрээ тэрхүү хувьсгалын золиос болсон нэгэн үеийн төлөөлөл болон бичиж сууна аа гэж.
Боловсролын золиос:
Эвлэл, пионер гэдэг үгний утгыг сайн ойлгохгүй ч улаан бүч, энгэрийн тэмдэгийг нь л лав сайн мэддэг байсан юм. Аав, ээжийн авч өгсөн туулайтай цүнх, шинэ дэвтэр, сурагч үзэг гээд өмнө харж, үзэж байгаагүй сайхан бүхнээ тэврэх шахам өглөөг хүлээж байсан тэр мөчийг хэзээ ч мартдаггүй юм. Арай гэж өглөө болгоод сургуулийн зүг гүйх шахам явсаар нэгдүгээр ангийн сурагч болж байсансан. Хэ хэ. Анхны үсгийг “А” гэж заалгадаг л гэж бодож байсан чинь манай ангид “А” үсэг нь арай өөр хэлбэрээр орсон бөгөөд тэр нь дараа нь харах нээ Монгол бичиг байлаа. Ёстой нөгөө шоконд орно гэдэг шиг Абу, Эбү гээд л хэдэн эгшиг үсгээ үзээд овоо Монгол бичгээр уншиж сураад “Абу ирэв” мирэв болчихсон тууж явсаар гуравдугар ангид орж явчихлаа. Зуны амралтаа өнгөрөөгөөд сурсан зангаараа өөрөө дэвтэрээ 4Б ангийн сурагч гэж хаяглаад хичээлдээ гүйгээд очсон чинь би гэдэг хүн, би ч юу байхав дээ манай ангийнхан тэр чигтээ дөрвөө алгасаад тав руугаа ниссэн байлаа. Гүн шоконд орвоо хөөрхий. Арай гэж сурсан Монгол бичиг мину хэрэг үгүй болжу крилл үсэг сурваа хөөрхий. Хэ хэ. Ийгээд миний хэдэн нөхөд үеэрээ Монгол бичиг ч үгүй кирил ч үгүй болчихсон тууж явтал Энхтайвны корпусын шугамаар Англи хэлний багш ирэв. За Англи хэл гээчийг сурахгүй л бол хүн биш болсон тухай ам дамжин яригдаад л, зурагтаар нэгэн хөөрхөн охин, ах хоёр Англи хэл заагаал “I’m  Muzzy”  гэж хүүхэлдэйн кино үзээл жинхэнээрээ нөгөө төр эргэнэ гээч нь болсон доо. Ийгээд миний бие Орос, Англи гэдэг хоёр группээс Англи хэл сонгон, судлахаар шийдэж үсгээ үзлээ дээ. Бүх үсгээ үзээд үсэглэлийн баяр хийлээ, хавар ч боллоо, зуны амралт эхлэлээ. Намар хичээл эхлэлээ, ийгээд Англи хэлнийхээ хичээлд орох гэсэн чинь шал өөр нэг шар нөхөр “Hi” гээд зогсож байв аа. Өөр багш ирсэн гэнэ гээд л сүйд майд. Тэгсэн нөгөө нөхөр өнгөрсөн жил үзсэн үсгийг маань харин дахиад заадаг байшт. “Ёо ёо больж үзье чи минь” гээд хэсэг сууж байгаад орос хэл рүү урваад. Тэгээд Англи ч үгүй Орос ч үгүй болсон доо. Ийгээд бид нэгэн үеэрээ боловсролын системийн золиос болж зөв бичгийн дүрмийн жинхэнэ алдаатай бичнэ, зарим нэгэн тэр үед сургуулиа хаясан нь одоо ч Монгол бичгээрээ үлдсэн гээд аваад үзвэл бид бол золиос болсон юм шүү.
Бие бялдрын золиос
Яг энэ мөчид шүү дээ, алдарт 20-р тогтоол гарснаас хойш хэдэн жил Монгол улс тэр чигтээ картын системд шилжээд дэлгүүрийн лангуунд давс, айлуудад бол давс, ус, мах нийлээд хоол болдог байлаа. Тэгсэн чинь ид өсөж, хөгждөг насан дээрээ явсан бидний хувьд жинхэнэ утгаараа хохирол гарч витамин тасраад өдөрт авах ёстой илчлэг хоол, витамин нь дутагдаад нэгэн үеэрээ намхан болсон юм ш дээ. Худлаа л гэж лав хэлэхгүй байх 1979 –1984 оны хүүхдүүдийг хараарай. За даа ер нь ижилхэн нуруутай байгаа даа. Энэ бол их эргэлтийн золиоснууд юм. Ямар сайндаа л хүүхэд насаа дурсахлаар олигтой сайхан тоглоом ч юм уу сайхан киноны дурсамж байхгүй, дандаа л талханд оочерлодог, картанд дугаарладаг нэг л тийм олон төрлийн хоолтой холбоотой дурсамж их хөврөхийн байна шт.
Зах зээлд шилжив, хоосон хоцров
Анхны тохиролцооны дэлгүүр нээгдэж, хөлтэй, амтай болгон урд хөршийг зорьж, “банка” печень, “Үли” шоколад, банан, цагаан самар, өвөөгийн архи энэ улсыг бүрхэж эхэлсэн дээ. Сайн, муу хэлж олон жил зөөсөн тэр их архи, спирт, чихэр печенийн үр хөврөл нь өнөөдрийн энэ их Монголыг бүрхээд байгаа хар дарсан зүүд мэт хорт хавдарын суурь байсан ч юм уу гэж хардмаар. Жинсэн өмд моод болж, ямаатай шаахай хэрэглээ болж, ёстой л нэг Монголчуудын хувьд нэгэн том ертөнц үүд хаалгаа нээсэн нь өнөөдрийг хүртэл биднийг тэтгэсээр байгаа их хөрш Хятад аа гэж. Хөгшин залуугүй өвөөг шахаж, бурхандаа хүртэл залж байсан тэр үе саяхан мэт санагдаж байна. Яг энэ үеэс эхэлж ажилаа алдаж, амьдарлаа зольсон олон нөхдийн цуглах газрыг өвгөнтийн хөндий гэж нэрийдэж, өнөөдрийг хүртэл тэр хэвээр хадгалагдсаар. Олон үйлдвэрүүд хаалгаа барьж, овсгоо самбаатай олон аавын хүүхдүүд тэдгээрийг хувьдаа үнэгүй “шахам” эзэмшиж эхэлсэн тэр үеэс өнөөдрийн Монголын хөрөнгөтнүүд тодорсон. Тэр үед хүүхэд байсан нөгөө л нэг үе юу ч үгүй хоцорсон гэвэл буруутахгүй ээ. Бодвол аз нь ч дутсан байж мэднэ...
Соёлын шоконд оров
Анхны боевик кино Хонгилдон олны хүртээл болж нэг төгрөгөөр гарч эхлэлээ. Аав, ээжээсээ арай гэж гуйж гувшиж байж нэг төгрөг авч үзнэ. Нөгөө кино бараг гурван жил дараалж гарсан байх. Их л олон үзсэн, сүүлдээ үнэ нь өсөөд таван төгрөг болсон. Араас нь залгаад приставк дэлгэрч, тэрхүү хар хайрцгийг гэртээ тавьсан айл тэр хавьдаа хамгийн баян айлын тоонд зүй ёсоор ордог байсан юм. Бодвол тэр үедээ л хамгийн үнэтэй өмчийн нэг хэлбэр байсан байж таараа. Олон төрлийн кинонууд шил шилээ даран гарч, подвольд архины шилээр кино үзнэ. /тухайн үедээ л мундаг бартер хийдэг байж/. Үзсэн киногоо өдөржин ангийнхантай ярьж хийсвэр мөрөөдөлд автаж өнгөрөөсөн бидний үеийн хүүхэд нас эргээд харахад дурсах дурсамж нь олон ч өнөөдрийн энэ нийгмийн анхны бүхнийг бид туршиж, үзэж, амталснаар нэг бол азтай нэг азгүй золиоснууд болсон юм.
Ш.СЕО www.shuum.mn


Аугаа үйлийг хийхэд золиос гардаг гэдэг нэг мэргэн түргэн ч билүү хүний хэлсэн ү...

Уншсан: 1346 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Новшийн улсын зураггүй зураглал
2012.02.14
Ура... Виз гарчихлаа. Би Америк явлаа...
2011.12.19
Өнгө, мөнгө...
2011.12.19
Орон нутгийн хаан
2011.12.19
Хэрвээ миний найз надаас илүү гарвал би түүнийг алдаггүй юм аа гэхэд чадаж байж салдаг
2011.10.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011