Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Хэрвээ миний найз надаас илүү гарвал би түүнийг алдаггүй юм аа гэхэд чадаж байж салдаг
[ Нийтлэлч: Сео ]
2011.10.22
Хэрвээ миний найз надаас илүү гарвал би түүнийг алдаггүй юм аа гэхэд чадаж байж салдаг
Намайг жоохоон байхад штээ би сайн санадаг юм аа. Аав, ээж, эмээ, өвөө нар л “Монголчууд бид ч энэ тамын тогооны үлгэр шиг л явах юм даа” гээд л ярьдаг байсныг. Тэр үед нь бодохдоо нэг л их том хүн чанадаг тогоо байдаг юм байх л гэж боддог байсансан. Мэдээж уншигч та ч гэсэн жоохон байхдаа тэгж л боддог байсан байлгүй дээ, тээ! За энэ ч яахав, би энэ удаад олон хоног бодсоны эцэст энэ нэг хэдэн төвийн тухай бичихээр шийдлээ л дээ. Төв гэхээр Англи хэлний төв ч юм уу эсвэл нэг сургалтын төв гэж бодож байгаа бол үгүй шүү.
Америкчууд бусад улсаас юугаараа ялгардаг вэ гэж асуувал бараг бүгд л эрх чөлөөгөөрөө гэх байх. Гэхдээ нэг талдаа тийм ч нөгөө талдаа бол бас өөр. Энэ бол БИ төв буюу I center. Тойроод яахав шууд л бичье. Яагаав дээ, нөгөө кинон дээр гардаг шдээ. Нэг хар нөхрийг бүгд харахаар би яасан юм та нар намайг хар болохоор ингээд байгаамуу гээд л. Тэгснээ нөгөө нэг нөхөр нь би л чухал гээд л. Тэдний школ нь бас боловсрол нь ерөөсөө л энэ байдаг. Тэгсэн хэрнээ тэд БИ төвтэй хэрнээ БИД хэмээх ойлголт дээр нэгдэж бас чаддаг нь спортоор, бас бус олон зүйлээр, бүр цаашилбал киногоор нь харагддаг. Гэтэл Монголчууд бид чинь цээжээ дэлдээ л, бид цөөхүүлэхнээ штээ, амьддаа бие биенээ хайрлъя гэж ирээд л халхаараа явсхийж гарна. Яг амьдрал дээрээ жинхэнэ БИ төвөөр амьсгалж байгаам. Хэрвээ миний найз надаас илүү гарвал би тэрнийг алдаггүй юм аа гэхэд ядаж, чадаж байж салдаг. Уулзвар дээр зогсоод хоёр машин хаазлана тэгээд заавал би хажуу талынхаа машинаас түрүүлж л урд гарна гэж байгаа. Нэг иймэрхүү. Ам дамжиж ярьсаар байгаад бараг сүүлдээ нэг итгэх шахсан сэдэв нь “манайхан хэзээ ч багийн спортоор амжилт гаргахгүй ээ. Харин ганц нэгээрээ бол чадна аа” гэж. Амны бэлгээс ашдын бэлэг гэдгийн үлгэрээр одоог хүртэл манай багийн спорт хөгжих нь байтугай олигтой ч байгуулагдаагүй байгаа. Сүүлийн үед Дэлхийн аврага их үзэж хөл бөмбөгийн тухай ярьдаг бас ганц нэг талбайтай болсныг эс тооцвол шүү дээ.
Монголчууд бид өргөн уудам тал нутагт нүүдэллэн амьдарч ирсэн бөгөөд одоо ч гэсэн нүүдэлчин соёл иргэншлээр байгаа нь бас нууц биш. Саахалт айлын Хуучинхүү өглөө эртлэн босоод морио эмээллээд дуртай зүгтээ дуу аялан давхихад хэн ч саад болохгүй бөгөөд саахалт айлын Шинэхүүд бол ёстой нэг хамаа ч байхгүй гэж байгаа. Энэ нь бол нөгөө бөөрөнхий соёлоос дөрвөлжин соёл руу орохдоо нөлөөлөөд энд тэнд дугаар авч үйлчлүүлж чадахгүй бас хэнийг ч өмнөө гишгүүлэх дургүй байлгадаг энгийн бөгөөд эхний жишээ. Хэ хэ. Та санал нийлж байна уу. Ер нь бол хэн нэгэн хөдөөний хүнийг муулах гээгүй юм шүү. Зүгээр л санаа штээ. За цааш нь. Ингээд бодсон чинь нөгөө тамын тогооны үлгэр гэдэг нь бол миний харж байгаа утгаар бол бидний генээр дамжиж ирсэн, хэн нэгнийгээ үзэж чаддаггүй бас хэн нэгнээс хоцрохыг хүсдэггүй, бас дураараа асуудалд толгой мэдэж ханддаг зантай Хуучинхүүгийн сэтгэлгээтэй салшгүй холбоотой бөлгөө. Энэ бол Их зохиолчийн бичсэн зохиолын баатар Хуучинхүү биш, I centrist Хуучинхүү юм.
Сургууль төгссөн нэгэн залуу ажилд орж байна гэнэ. Тэгээд хэсэг гүйгээ л, овоо ажлаа сураа л ирсэн чинь гэнэт нэг өдөр ажилдаа ирэхгүй утсаа хаагаад тас. Бөөн эрэл сурал болоо л байж байсан чинь нөгөө Хуучинхүү харин хальт сурсан эрдмээрээ хөөрхөн под хийсэн 3 хүнтэй компани байгуулчихсан, Шинэхүү болоод эхийгээ мөргөцөөн, майлж байх жишээтэй. Үгүй ээ бүр элэг хатаамаар. Өөр өнцөгөөс харах гээд үзлээ л дээ. За сайн залуу их юм сураад, тэгээд болж бүтэхээрээ явах гэж байгаа юм болов уу гэсэн чинь биш ээ. Олж байгаа орлого ч байхгүй тэгээд зогсохгүй нөгөө компанийнхаа бүтээгдэхүүнийг жинхэнэ ниад хийнэ. Ийм л хувь заяа үргэлжилсээр...
Бодоод байхаар, манай дээдсүүл бас л жинхэнэ мэргэн санаа их хэлдэг байж дээ. Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж. Үүн дээр нь нэмээд хэн юу хийх нь ер нь бол хүний эрхийн асуудал гээд бүдэг бадаг ойлголт авчихсан хэдэн гарууд нь байдгаараа л жинхэнэ үзэж байгаам даа. Цэцэгээгийн охин миссийн тэмцээд орвол тэгээд найз охиноо шууд л тэмцээнд хөтлөөд очно энэ бол нөгөө л Монгол зан. Үгүй ээ яагаад тэрний оронд дэмжээд өөр зүйлээр хамтарч болохгүй гэж.
Боловсрол дээр аваад үзье л дээ. Ардчилсан нийгэм бий болж бүх зүйл чөлөөтэй болж, Монголын боловсролын тогтолцоо учраа алдах тэр үед тоймгүй олон нийгмийн ухааны сургууль байгуулагдсан тэр үеэс эхлэн нийгмийн гарлаар ялгаварлагдаж байсан нөхдүүд ёстой л нэг бие биенээсээ дутахгүй, үр хүүхдээ бүхнээс дутаахгүй гээд бөөн дээд боловсролын дипломтой иргэн бэлдсэн. Одоо яав? Хүн бүр л дээд боловсролтой, ажилгүй. Бас л аан? Нөгөө л Монгол зан штээ. Яагаад чи дээд боловсрол эзэмшиж байгаа бол би МСҮТ-д суръя гэж болохгүй байгаан. Яасан? Санал нийлэхгүй байна уу, эсвэл нийлж байна уу?
Хашаа нь л хоггүй байвал бусад хамаагүй гээд хогоо цэвэрлээд, хашааныхаа гадна гаргачихаад сэтгэл амар гэртээ унтаад байдаг. Яг үнэндээ бол хог нь байдгаараа л гудамж нь хогтой, маргааш нь яг нөгөө хогоо гишгэж гэртээ ороод, бас нөгөө хогоороо амьсгалаад л амьдарсаар. Гудамжаар дүүрэн хогийн сав. Гэтэл миний карманд хог байвал шууд гаргаад дуртай газраа хаячихна. Тэгсэн хэрнээ “хот хогтой байна энэ хотын дарга нар юу хийгээд байна аа” гээд овоо цагаан захтайнууд нь орилоод байдаг.
Улс төр дээр аваад үзье л дээ. Үндсэн хуулиар төлөөлөл болон сонгогдсон эрхэм түшээд нь нам, хувийн эрх ашиг нь л хангагдахгүй бол тэгээд бүх зүйлд хориг тавьж, хор найруулж зөвхөн өөртөө, намдаа л үйлчлүүлэхийг хүснэ. Үүнийгээ тэд энэ бол улс төр хийж байна гэж нэрлэдэг. хэ хэ.
Хамгийн ойрхон хэдхэн жишээ л энэ байна. Одоо Монголчуудаа бид дор бүрнээ нэгийг бодож хоёрыг тунгаах цаг ирсэн байна аа. Нөгөө алдарт БИ төвт Хуучинхүүгээ салж, БИД төвтэй ШИНЭХҮҮ-рүү шилжиж толгой нь илүү ажиллаж, сайн яваа бизнесмэнүүдээ дэмжээд, үндэсний том корпораци байгуулцгаая. Бусдаас авьяасаараа ялгарч нэрд гарсан дуучдаа, бүжигчдээ элдэвээр хэлэхийн оронд харин ч дэмжиж харийн улсад нэртэй Дэлхийн данстай Монгол од болгоё л доо.
Эцсийн дүнд БИ-ээс салж БИД-рүү шилжих Хуучинхуугийн хувирал нь бөөрөнхий малчин соёлоос өнөөдрийн шинэ үеийн дөрвөлжин суурьшмал соёлд шилжсэн Монголчуудын хувьд сэтгэлгээгээрээ Дэлхийн жишигт хүртэл хөгжихийг цаг хугацаа шаардаж байна. Бидний энэ сэтгэлгээний шилжилт бол Ирээдүйн БИДНИЙ МОНГОЛЫН хөгжлийн суурь нь болох юм шиг ээ. Юутай ч сэтгэгдэлээ болбол үлдээгээрэй. Зөв бодсон эсэхээ л харах гэсэн юм...
Бичигч: Ноён СЕО
Улаанбаатар хот   2011.09.21


Намайг жоохоон байхад штээ би сайн санадаг юм аа. Аав, ээж, эмээ, өвөө нар л &ld...

Уншсан: 1328 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Новшийн улсын зураггүй зураглал
2012.02.14
Ура... Виз гарчихлаа. Би Америк явлаа...
2011.12.19
Өнгө, мөнгө...
2011.12.19
Орон нутгийн хаан
2011.12.19
Ардчилалд золиослогдсон алд бие...
2011.10.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011