Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Монголын эдийн засгийн алуурчдыг Амазонкийн хөндийгөөс олж харлаа
[ Нийтлэлч: Цэрэн-Очир ]
2011.05.26
Джон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал”  гэдэг энэ ном яг цагаа олж Монголд тархаж байна. Америкийн томоохон банк, корпорациуд  ашигт малтмалын асар их нөөцтэй  хэрнээ  хоцрогдсон  орнуудад эдийн засгийн тусламж үзүүлэх нэрээр  хөгжил цэцэглэлтийн гоё сайхан   амлалтууд өгч чаддаг. Тухайн орныг удирдаж байгаа лидерүүдээр нь дамжуулан зуучлуулж, хэзээ нэгэн цагт хаа холын харь орны үндэстэн дамнасан шунахай сэтгэлт  корпорациудын  эрхшээлд үг дуугүй  оруулах дөнгө  зүүж чаддаг байна. Тусгаар тогтносон хэрнээ хэзээ ч өндийж  сэхэхээргүй,  дааж давшгүй өрөнд баригддаг тийм  төсөл хөтөлбөрүүдийг тулган  хүлээлгэж,  ард түмнийг нь шулж мөлждөг мэргэшсэн хүмүүс  багаар ажиллахдаа авлига хээл хахууль, алан хядлага, янхандалт, эр эмийн явдал, худал ташаа тайлан бланс гаргах, зүсэн бүрийн зальт арга хэрэглэж, олсон ашгаа хэдхэн тооны корпорациуд, тэдгээрийн гэр бүлийнхний дансанд шилжүүлж амждаг  байна.  Зуучилсан сайдуудад амаар нь гартал хахууль өгч, өөрсдийнхөө талд үг дуугүй ажиллуулдаг.   
  Джон Перкинсийн “Эдийн засгийн алуурчин”-ы замаар  Монгол орон яг алхаж эхэллээ. Бидний өмнө зурайж байгаа тэр алуурчны замаар орохоос татгалзсаны учир   Эковаторын Ерөнхийлөгч Хайме Рольдос, Панамын Ерөнхийлөгч Омар Торрихос нарыг хэрхэн  аймшигтай ослоор тонилгосныг  манай ноёд лав л уншсан байх.
 Харин манайдаа Сангийн сайд Ц.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт  хамтарсан Засгийн газрын тэргүүн Сү.Батболд гээд  сайдууд эх орон газар шорооныхоо төлөө  Панамын  Омар шиг, Эковаторын  Х.Рольдос шиг амь насаа золин  байж  тэмцэх тэнхээ  ч алга.  Ардын засгийн ерөнхий сайд асан А.Амар , П.Гэндэн , Б. Данзан сайд  нар шиг  үгээ хэлж, бууны сумны өөдөөс  цээжээ өгч зогсох эх орончийн  үнэрч  тэднээс ханхалсангүй.  Монголын төлөө цохилох зүрх сэтгэл дутаж сонсогдлоо. Канадын луйварчдын өмнө үйлчилж байгаа  баримт олноор сөхөгдөж  байна.    
Панам руу орсон  түрэмгийлэл , Сомалийн буланд дахь дайн, Ирактай зарласан хоёр дахь дайн, Саудын араб, Египет, Сири, Израйль, Кувейт, Тунис, Иордан, Бахрейн, Ливи гээд ази, африкийн олон орнууд байгалийн ашигт малтмалын  баялгаасаа болж дайн самууны хөлд хэрхэн  эмгэнэлтэйгээр сүйрч байгаа нь удахгүй Монголын хилийн дээсийг алхаж орж ирээд  Чингисийн удамт цөөхөн  Монголчуудыг   яг л  америкийн  индианчууд,  Австралийн Аборигенүүдийн адил сүйрүүлж  мэдэхээр гэрээ хэлцлийг манай сайдууд үзэглэж байгаад  хорссон монголчууд тэмцэлд   босч  үгээ хэлж эхэллээ.
  Амазонкийн ширэнгэ ойг хяргаж, газрын тосны Шелл компани үйл ажиллагаагаа явуулахдаа  Эквадор улсыг хөгжүүлнэ. Танай сайхан  оронд бид цахилгаан станц барина.  Авто замууд усан боомтууд барьж өгнө гэсэн амлалтууд өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж хүмүүсийн тархийг угаажээ. Манай сайдууд түүнээс огт ялгагдах өөр  дуу хоолойгүй, амьсгалах өөр агааргүй  мэт Айвенхоугийн мэдэлд бүрэн уусчээ.  Амазонкийн ой дахь  үзэсгэлэнт тоть шувууд мөхөж, эковадорын эртний соёл иргэншлийн гурван том омог мөхөлийн ирмэгт ирж, эртний сайхан голууд бохир усны цооног мэт бузарлагджээ. 1971-1992 оны хооронд   газрын тосны Шелл  хэмээх энэ аврага том компани  хүний нутагт учраас юуг ч  хайрлаагүй.  Газрын тосны хаягдлаа ил задгай газарт асгаж,  байгаль орчныг хүнд металлын болон химийн хорт бодисоор хайр найргүй бохирдуулж, дөрвөн сая галлоны хорт ялгадсыг гол усруу  нь асгаж, байгаль орчныг хордуулжээ.  Газрын тосоо гадаад гаргалаа гээд Эковадорын  хүн ам нь баяжсангүй, 70 гаруй хувь нь нэн ядуу зүдүү амьдарч байна яг л Монгол шиг.  Улсынх нь гадаад өр өсч, 15 тэрбум ам. долларт хүрчээ.  Газрын тосноос олборлосон 100 ам.долларын 75 нь гадаадын компаниуд, тэдгээрийн гэр бүлийхний  дансанд шилждэг байна.  Үлдсэн 25 ам. долларын тэн хагас  нь Эквадор улсын гадаад өр зээлийг хаахад , үлдсэн цөөхөн хувь нь цэрэг, цагдаа,харуул хамгаалалтынхны цалин, засгийн газрын зардалд зарцуулагдана.  Дөнгөж   2,5 ам.доллар нь  нэн ядуу хэсгийг тэтгэх, тэдний эрүүл мэнд, амьжиргаанд ногдоно.  
Байгаль орчин нь сүйрч, идэх хоолгүй, уух ундны цэвэр усгүй хүмүүс үй олноороо үхэж үрэгдсээр л  байна. Улс орных нь эрх мэдэл бүхий  хэсэг нь дэндүү тансаг амьдралтай харин хүн ард нь үгээгүй ядуу, өлсгөлөн гуйланчлалын байдалтай, эрчүүд нь боолын хөдөлмөрт зүтгэж, эмэгтэйчүүд нь  янхандах, зэргэлдээх орны  хүүхнүүдээр баар зоогийн цэнгээний газруудыг дүүргэж байгаа гашуун хэрнээ бусад оронд сургамжтай түүх тэнд үргэлжилж байна.  
Гадаадын  хөрөнгө оруулалт гэгч ийм л дүр төрхтэйгөөр шинээр хөгжиж буй орнуудыг мөлжих хэрэгсэл болж үйлчилдэг жишээ баримт олон байна.  Аз таарчээ бидэнд.  Манай оронд Канадын хөрөнгө оруулалтаар үндэстэн дамнасан луйварчид Монгол орныг Амазонкийн хөндий шиг үхлийн талбар болгоход ойрхон ирлээ.  Бидний өмнө сургамж авах бусад орны түүх  ийнхүү дэлгээстэй а байна.  Монгол орон Амзонкийн хөндий биш. Оюу толгойд хийсэн гэрээ Амазонкийн хөндийд явагдаж буй луйврын гэрээний сонгодог хувилбар мөн байна.  Монголын ард түмний  өмч, ашигт малтмалын орд газруудад 100%-ийн хөрөнгө оруулалттай компани байгуулах замаар хилийн чанадаас ирсэн луйварчид  манай Засгийн газрын сайдуудаар зуучлуулан юу ч үлдээлгүй   цөлмөж байна.
 Оюу толгойн ордод 40 сая тонн нүүрс, 1000 тонн алт газрын хөрсөн дор  байна.  Уг ордоос олох нийт орлого нь хамгийн багаар тооцоолоход    300 гаруй  тэрбум  ам.доллар. Түүний 180 тэрбум ам.доллар нь жинхэнэ цэвэр ашиг нь. Харсаар суугаад юу ч үгүй луйвардуулвал Амазонкийн хөндий шиг  “Үхлийн хөндий  буюу-  Оюутолгой”-г  “Хөсрийн Толгой”  болгож мэдэхээр байна.  Улс үндэстнийхээ энэ их баялгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан  харь орны луйварчидтай үгсэн хуйвалдаж  цөлмөж суугаа сайдуудын хууль бус үйлдлийг  УИХ-ын нэр бүхий гишүүд илчилж, Монгол Улсынхаа төлөө үгээ хэллээ. Эрх баригчид Монгол орны алт, мөнгө, зэс, нүүрс, төмөр, уран, хар цагаан тугалга, цайрын ордууд, нефьт  бүгд гадаадынхны мэдэлд  өглөө.  Нийгмийнхээ нийт баялгийн 80 орчим хувийг  хүн амын   дэндүү тансаглагч   10-хан  хувь нь   эзэмшиж, 90 орчим хувь нь үгээгүй ядуу, эрчүүд нь хилийн чанадад гарч  боолын хөдөлмөр  эрхэлсэн , эмэгтэйчүүд нь ойрхноор нь Эрээн хотруу орж биеэ үнэлсэн цөөн хэдэн Монголчууд  эсэргүүцэн тэмцлээ гэхэд цагдаа, цэргийн бороохойн амтнаас цааш хэтрэхгүй учраас урвасан сайдууд тансаг орчинд амьдрах нөхцлөө ингэж бүрдүүлжээ.
 
Сайдууд хэрхэн урваж байна??
-Оюутолгойн ордод оруулах хөрөнгө оруулалт нь 2,7 тэрбум ам.доллар байсныг 5 тэрбум ам. долларт хүргэлээ. Яагаад?
-Монгол Улсын төрд ноогдох 34 хувийг Айвонхоу майнез гэдэг компаниас  800 сая.ам.доллараар худалдаж авахаар  гэрээ хийцгээсэн.  Гэхдээ жил тутамд 11-12 хувийн хүүтэй. Хүү нь 100 орчим сая. ам доллар  гэсэн үг.  Өөрийнхөө өмчийг  өөрөөсөө худалдаж авдаг бизнес гэж байдаг бил үү?  
- Орд газрыг ашиглаж эхлээд Монголын талд ирэх ёстой нөгөө 34 хувиасаа энэхүү зээлийн өр 800 сая ам.долларыг хүүгийн хамт  Айвонхоу майнз компани  шууд   суутган  авах  давуу эрхтэй. Тийм болохоор энэ нь хөрөнгө оруулалт биш хүүтэй зээлийн гэрээ болж, УИХ-ын 57-р тогтоолыг зөрчсөн учраас сайд Д.Зоригтыг огцруулахаар хэсэг гишүүд  УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ.
- Нэг тонн зэсийн үнэ 4320 ам. долларт байгаа нөхцөлд Монголын талд Айвенхоу майнз компаниас хөрөнгө оруулалт нэрээр зээлдүүлсэн  5 тэрбум ам.долларыг  4,7 жилд нөхнө. Өөрөөр хэлбэл 4.7  жилийн дараа Монголын талын ногдол ашиг 50 хувьд хүрнэ гэсэн үг.  Зэсийн үнэ өнөөгийнх шиг 7000 ам.долларт байвал 2 жилд бүрэн  нөхнө. Гэтэл манай сайдууд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс  30 жилийн дараа Монголын талд ногдох ашиг нь 50 хувьд хүрнэ гэж хэлээд байгааг  урвагч гэж наадуул нь цоллоход буруу юу байна.
-Айвенхоу майнез компани манай улсын  Оюутолгойн ордоор барьцаалж дэлхийн хөрөнгийн бирж дээрээс  50 тэрбум. ам. долларын  хөрөнгө босгоод байна. Түүний 34 хувийг Монголын талд авъя гэхээр  сайдууд тийм гэрээ хийгээгүй. Бид туршлагагүйтсэн байна гэснийг Монголын төлөө цохилох зүрхгүй сайд. Айвенхоугийн төлөөх сайд. Та нартай хариуцлага тооцно  гэж үзэлцээд байгаа УИХ-ын зарим гишүүдийн улс төрийн  тэмцлийг мохоохоор  Ардын нам- Ардчилсан намын  сайд нартай үгсэн хүч хавсран эсэргүүцэн тэмцэх тэмцэлд нэгджээ.  Сонин шүү. Ард түмэн сохор биш шүү дээ. Босоод ирвэл тэд Айвенхоу руу  зугатааж орогнох юм байх даа.   

Монголд ер нь  Оюутолгой юу өгөх вэ?
 “Бороо гоулд” ХХК гэхэд дөрөвхөн жилийн   дотор  45 тонн алтыг олборлож, ямарч татвар түрээсгүйгээр  манай тусгайгийн цэрэг эрсээр хамгаалуулан шөнийн цагаар тусгай онгоцоор аваад оджээ.  Өнөөгийн  Ерөнхий сайд Сү.Батболдын мэдэлд байхдаа  Бороогийн алтны энэ уурхай  бүрэн бус тооцоогоор 1600 тонн цианит натри, 240 тн Натрийн гидроксид, 12 тн Антискалянт, 80 тн Флокулянт, 3 тн Идэвхжүүлсэн нүүрс, 3500 тн Кальцийн гидроксид нийт 5235 тонн онцгой хортой ба аюултай химийн бодисыг Хятадаас импортлон  эх орны унаган хөрсөнд үлдээснийг одоо л мэдэгдэж байна. “Бороо гоулд” ХХК 45 тонн  алтыг олборлохдоо 125 тн Онцгой хортой хор үлдээснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Энэ бол Оюутолгойн өмнөтгөл.
Өмнөговь аймгийн найман суманд мөнгөн ус, цианит, натри их хэмжээгээр тархсаныг мэргэжилтнүүд тогтоолоо. Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхний урьдчилсан дүгнэлтээр гар аргаар алт олборлогчдын хууль бус үйлдлээс болж тус аймгийн найман сумын 44 цэгт онцгой хортой химийн бодис тархсан байна. Мөнгөн ус, цианитаар бохирдсон 32815 орчим тонн шлам хаягдал үүсч, 38733 орчим га талбай бохирдсоныг тогтоожээ.  Яг л Амзонкийн ард түмэн шиг Өмнөговьчууд одоо мөхөж байна.  Цээжний хөндийд байх ёстой хүүхдийн зүрх гадна талдаа хоолойгоор нь гарчихсан, хэвлий нь задархай, бүдүүн, нарийн гэдэс нь тэр чигээрээ гоожсон, хөл гарын хуруу байхгүй, хоёр нүд нь шанаа дээрээ гарсан хүүхэд төрсөн. Энэ бүгд гажиг төрөлт цианит натригаас болсон гэдгийг тогтоожээ. Яг үнэнийг хэлэхэд Өмнөговь аймгийн унаган иргэд сүйрч дуусаад гадна дотны луйварчид баялгийг нь хувааж байна. Өнгөрөгч долоо хоногийг сүүлээр Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Манлай зэрэг найман суманд мөнгөн ус, цианит натри алдагдаж 38733 га талбай бохирдлоо гэсэн мэдээлэл тархлаа. Химийн онц хортой 33 мянга орчим тонн хаягдал үлджээ.  Ард түмний өмч хөрөнгийг гадаадын шунахай луйварчдад барьцаалах замаар эх орны  баялгийг хилийн чанадруу зувчуулж, цөөн хэдэн компаниуд тэдний гэр бүлийнхний орлого өсч, бусад нь ядуусын эгнээнд шилжиж, унаган байгаль, газар нутагтаа Монголчууд  эрүүл  саруул ухаанаар аж төрж  амьдран суух  нөхцөлгүй болжээ.   Оюутолгойн ордоос Монгол нэг тэрбум орчим ам.долларын өртэй хоцорно. Өмнөговь аймгийн уугуул иргэд устаж үгүй болно.  Монголын говь нутаг бүхэлдээ Амазонкийн хөндий шиг химийн хорт бодисын хаягдлаар дүүрсэн  үхлийн хөндий болж хоцроно. Харин Монголчууд 40 сая тонн зэсээ, 1000 тонн алтаа Канад руу гаргаж алдсан байна. Тэр цагт Сү.Батболд, С.Баярцогт, Д.Зоригт  гэсэн сайдууд тэдний талд үхтлээ зүтгээд  буй зусарчид   дэлхийд алдартай тэрбумтангууд болж хөлжсөн байна. Энэ бол бүүдгэр ч гэсэн бидний ирээдүйн  ирж буй төсөөлөл.  Монголчууд тэсч үлдэхийн тулд аргаа бодох  цаг болжээ. Тэсч үлддэг байсан хаадын  ухаан Алтан товч дотор байдаг шүү дээ. Джон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал”-аас Монголын эдийн засгийн алуурчдыг  олж харлаа

Л.Цэрэн-Очир


Джон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал”  гэдэг энэ н...

Уншсан: 2271 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
2012.05.14
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
2011.05.25
С.Батболдын олигархи бүлэглэлээс салах цаг ирнэ
2011.10.22
М.Энхсайханы “улс төрийн хорлол” сэдрэв
2011.10.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011