Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
М.Энхсайханы “улс төрийн хорлол” сэдрэв
[ Нийтлэлч: Цэрэн-Очир ]
2011.10.03
“Чоно идсэн зэмэндээ гурав эргэдэг” нь араатны  жам. Харин аль хэдийнэ улс төрд орон зайгаа олж ядан ардчилагчид руу нулимж орхиод одсон тэрээр ардчилагчдыг дахин  эргэж бараадах нь ээ.  Улс төрийн гашуун  хорлолыг  Ардчилсан намд М.Энхсайхан авчирч байлаа. Төрийг ёстой хутган үймүүлж чадаж байсан. Тэрхүү ужиг одоо эхлэх нь ээ.   “Ард баян бол улс баян”,” Данзантан ингэж сургаж байсан. Энэ бол манай намын барууны бодлогын эрхэм чухал зүйл та нар бүү март” гэхчилэн  айлдаж байсан энэ нөхөр өнөөдөр  хаа холын америк энэ  тэр барууны  бодлого монголд идээшихгүй  ээ  гээд хэлсэн үг үзэл санаанаасаа  холбирлоо.   Ардчилсан социалист үзэл бол хамгийн харгис онол үзэл баримтлал гэдгийг бэлээхнээ хүн төрөлхтний туулж ирсэн түүх харуулдаг.  Германы фашизм  40 гаруй сая хүнийг хүйс тэмтэрсэн. Тэд ардчилсан социалист үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн нь энэ.  Одоо  Иракийн БААС намыг хар л даа та нар.  Юу болж байна. / МАХН / Н.Энхбаяр энэ онолыг аваад явж байгаа.  Удахгүй мухардалд орох нь гарцаагүй. Харин Ардчилсан намын барууны онол үзэл баримтлал бол улс эх орноо  хөгжлийн цоо шинэ замд гарцаагүй  хөтлөн оруулах  болно”  гэхчилэн  биднийхээ толгойг  хэдхэн   жилийн өмнө мунхартал нь сэнхрүүлж байлаа шүү дээ. Өнөөдөр  Ардчилсан намаас  гарсандаа би баяртай байна. Барууны бодлого монголд тохирохгүй. Монголд Үндэсний л бодлого  хэрэгжинэ. Монголыг үндэсний  бодлого л  аварч чадна гээд л ам нээж эхэлдэг юм байна.   Ардчилсан нам түүний олон зуун мянган гишүүдийн  дэмжлэгтэйгээр  Монгол Улсын Их хурлын гишүүн,    Монгол Улсын Ерөнхий сайд хүртлээ дэвшээгүй гэж арай   нэг бас хэлж чадахгүй байлгүй дээ. Ардчилсан намаас гарсандаа баяртай байгаа бол Ардчилсан намын гишүүдээс холдсондоо их л олзуурхаж  сэтгэл тэнэгэр яваа бол  хүн амын бараг тэн хагасыг Ардчилсан намынхан араасаа  дагуулдаг юм гэдгийг хэлэхэд бас илүүдэхгүй болов уу.  Тэр дарга  дорго нартайгаа муудалцдаг нь та нарын асуудал.   Жирийн бидэнд лай ч байхгүй.  Бидний өөдөөс ус цацсан энэ этгээд одоо ямар нүүрээрээ ардчилагчидруу дөтлөн ирж саналаа  өгөөчээ гэж ам нээх нь сонин байна. Үндэсний хэмжээний намын дарга байсан тэрээр өнөөдөр улс төрийг  “А”-аас эхлэхдээ  үзэн ядаж байсан бүхэнтэйгээ эвлэрч, ардчилагчидтай улс төрийн тооцоо хийхээр өндийж байгаа нь эгдүүтэй санагдана.   “МАНАН”  гэдэг хэллэг улс төрд аль хэдийнэ орон зайгаа олжээ. Энэ “МАНАН” дотор  хулгайч, дээрэмчин,  луйварчин, эрүүгийхэн гээд зүсэн бүрийн этгээдүүд байгаа нь үнэн. Түүнийг хэвлэл мэдээллийнхэн  төдийгүй хүмүүс сайн мэддэг юм билээ.  Сонгогчид нь бүр идсэн уусантай нь мэддэг  гээч. Удахгүй бид ч илчилнэ. Ард түмэн дүнгээ тавьж төр засгийн газраасаа зайлуулна.  Эгзэгтэй энэ мөчид хэнээр төрөө түшүүлэхээ ард түмэн мэднэ. Мэндсайханы Энхсайхан л лав биш.   Та ч бас  олигархийн нэгэн төлөөлөл шүү дээ.  Нөгөө хэдийгээ олигархи энэ тэр гэхийн хэрэг байсан юм уу. МАНАН-гаасаа та өнгө ялгарч харагдахгүй л дээ.  Ижилхэн уусч харагдаад байна.  Зүүн дөрвөн замаас- Нарантуулын зах хүртлэх  ганцхан км  шахам замд та Ерөнхий сайд байхдаа  тэрбум төгрөг төсөвлөж , Эрэл компаниар зам тавиулсан  гэдэг л дээ. Б.Эрдэнэбат та хоёрын ганцзага ингэж нийлдэг. Эрэл компани танд бас  орон сууц  өгсөн. Өнөөгийн хэллэгээр авлига мөн үү. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэг бус удаа чуулганы танхимд ам нээж байсан санагдана.  Ардчилсан нам сонгуульд үнэмлэхүй ялах боломж тэр цагт байсаан. Эрэл компанийн  намтай  намаа  нэгтгэж, Ардчилсан намаас ялалт байгуулах боломжтой нэр дэвшигчдийг “Эрэл”-ийн хүмүүсээр шахаж, улс төрөөс зайлуулсан.  Нэр дэвших тойрог олдохгүй дээрээ тулж, Ерөнхий сайд  асан  Р.Амаржаргал хүртэл  БГД-т  бие дааж дэвшээд ялалт авчирч байсан.     Женко Х.Баттулга  арга буюу Эрэл намын нэрийн өмнөөс Баянхонгорт нэр дэвшиж  УИХ-д  гишүүнээр сонгогдож байлаа.  Сонгуулийн кампанид зориулсан мөнгөн хөрөнгөөр авсан сурталчилгааны  үнэ цэнэтэй  техник хэрэгсэл нь сонгуулийн дараа  “Эрэлд” үлдэж,  хэмхэрч эвдэрсэн хэдэн  ширээ сандал нь Төв Ардчилсан намын байранд  бууж, Ш.Түвдэндорж  түүнийг нь борлуулах гэж  зар түгээгээд л  сууж байсныг одоо өөрөө санаж байгаа байлгүй. Удалгүй  “Эх орон- Ардчилал” эвсэлийг “Эрэл компанийн  учир мэдэхгүй хэдэн охид хөвгүүдээр тараалгаж, Ардчилсан намын Засгийн газрыг хөнтөрч орхиод өөрөө шадар сайд гэсэн төрийн өндөр дээд  албан тушаалын нөмөр нөөлөг дор үлдэж хоцорсон түүх тийм ч их улиран  холдоогүй байна.  Ардчилсан нам УИХ-д үйл ажиллагаагаа  явуулах боломжгүй болж арга буюу “ 62-ын буюу бүдүүн бүлэг”  гэгчийг байгуулан  МАХН-ын парламент дахь албан ёсны бүлэгтэй нэгдэж төрөө түшилцэж явсан гашуун түүх бидний өмнө бас байна. Ийм гашуун  явдалтай хорлон санаатай гишүүнийг намаас хөөх нь гарцаагүй  зүйн хэрэг байсныг цаг хугацааны үнэлэмж  одоо ч харуулдаг. Намын дарга байсны хувьд Раднаасүмбэрэлийн Гончигдорж МАХН-ын  62-ын бүлгийн дэд дарга гэсэн нэрийг зүүж, урвагчаараа дуудуулж  явсан. Жинхэнэ урвагч нь Го дарга бус Мэндсайханы  Энхсайхан л байсан хэрэг.  Муу нэрийг нөхөртөө нааж өгөөд өөрөө уснаас цэвэр сугарсан зальтай эр л дээ. Тэглээ гээд дээд тэнгэр  өршөөсөн бил үү. МИ-8 нисдэг тэрэгний осол сүйрлээр  олон арван эрчүүд  амь насаа алдаж байхад  тэр цагийн Засгийн газрынхан  та нар ямарч арга хэмжээ аваагүй цаг алдсан нь үнэн л юм.  Олон хүний  амь насыг аварч чадаагүйнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх албан тушаалтнууд байсан биз дээ та нар чинь. Нисдэг тэрэг сүйрч байхад та нар чинь  Чингис зочид буудалд У.Хүрэлсүх  сайдынхаа төрсөн өдрийн баярт  авгай хүүхнүүдэйгээ  танц гишгэж байсан тухайг чинь  дэлгэсэн сэтгүүлчийг ална тална гээд одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга заналхийлсэн тухай бөөн сенсаци дэгдэж байсан санагдах юм. Хариуцлагагүй сайд байсан хүн хариуцлага ярина гэж өнөөдөр юу байхав.     Онцгой байдлын Ерөнхий газарт талийгаачдын нэрсийг  төрийн шагнал хүртээж байгаа мэт аялгуулан  дуудаж,  хөөрхий эхчүүдийг орь дуу алдуулан нулисанд нь хутгаж байсан сайд шүү дээ та. Эрүүгийн хуулийн 242-р зүйл заалт  “хулгайлагдсан”. Хэн гээч нь ийм бузар үйлдэл хийснийг олж тогтоогоогүй.  Адгийн муу аргаар  албан  тушаалтнууд МИ-8 нисдэг тэрэгний осолд  ямарч ял зэмгүй өнгөрсөн нь ийм л учиртай.  Мөн ч хэцүүхэн байгаа юм шүү. М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа “Алт хөтөлбөр” гэгчийг хэрэгжүүлсэн. Тэр үедээ хэрэгтэй байсан байх. Эцсийн үр дүн нь Монголд үхэл хагацал авчирсан. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнийг тоолж баршгүй.  Байгаль экологи хэрхэн сүйрч, унаган төрхөө алдаж, хүн амьтан амьд байх нөхцөлгүй болж байгаагийн эхлэл нь М.Энхсайхантай холбоотой. Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдаж, гадаадынхны  хөлд ингэтлээ талхлагдах үндэслэл М.Энхсайханы үед эхэлсэн.  Сайн ажил эхлүүлсэн байж болно.  Хяналтаа  алдагдуулсан.  Хариуцлага гэж ийм л зүйл л дээ.   Том улс төрч байхын зовлон  энэ л дээ.
Ардчилсан намынхан хаяа муутай гэж М.Энхсайханыг хэлдэг. Түүнтэй нөхөрлөсөн бүхэн тийм ч сайн яваагүй. Ардчилсан хувьсгалын 20 жилд мөр зэрэгцэж явсан нөхдийн чинь  цээжний үг хааяа нэг чих дэлсдэг л юм. Дархан-Уул аймгийн АН-ын дарга бидний журмын нөхөр Д.Мөнхбат, Хөвсгөл аймгийн АН-ын дарга УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан,   УИХ-ын гишүүн Ж.Наранцацаралт гээд бүгдээрээ  ид хийж бүтээх насандаа хорвоогийн мөнхбусыг үзүүллээ. Дээрх яриа эндээс сэжүүртэй болов уу.  Монголчууд чинь зурхайн шинжлэх ухаанаар  мөрөө гаргаж, төрөө түшилцдэг нарийн ухааны ард түмэн шүү дээ. Намбарын Энхбаяр нь хаан хүмүүний ёсонд барилдсан гэсэн нь зурхайд  уншигддаг. Гэхдээ дотоод хүчнээсээ тойрон  хүрээлэгчдээсээ ямагт хорлогдох  төөрөг байдаг юм билээ.  Нөхрөө  зөв олж улс төрд зүтгээгүйг нотлох баримт сэлт Н.Энхбаярт үй түмэн буйг амьдрал өөрөө харуулсан.   Мөн Цахиагийн хүү Элбэгдорж болохоор хаан төрийн өндөр дээд сэнтийд гурвантаа суух хувьтай. Тэр төөргөөрөө Монголын  Улсын Засгийн газрыг одоо Ерөнхийлөгчийг 2013 оны сонгуульд бас дахин сонгогдох биз ээ. Эс бөгөөс олон улсын хэмжээний өндөр дээд сэнтийд заларч ч бас  мэдэх л  юм.  М.Энхсайханаар гэж зурхайн төөрөгт буугаагүйг би бас харсан шүү. Энэ хэдхэн мөрийг зохиосонгүй. Таны түүхэнд үлдээсэн бичлэг юм даа. 

“Чоно идсэн зэмэндээ гурав эргэдэг” нь араатны  жам. Харин аль...

Уншсан: 1065 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
2012.05.14
Монголын эдийн засгийн алуурчдыг Амазонкийн хөндийгөөс олж харлаа
2011.05.26
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
2011.05.25
С.Батболдын олигархи бүлэглэлээс салах цаг ирнэ
2011.10.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011