Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Орон нутгийн хаан
[ Нийтлэлч: Сео ]
2011.12.19
Монгол Улс Засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар бол Үндсэн хуулинд заасны дагуу 21 аймаг, 329 сум, 9 дүүрэг, 132 хороотой гэж байгаа. Гэхдээ сумынхаа яг нарийн тоон дээр бол нөхдүүд эргэлзэж зарим нэг нь 330, 329 гэх мэтчилэн маргах бөгөөд бараг энэ нь АХА тэмцээний асуулт болдог. Хэ Хэ. Хорин нэгэн аймаг нь өөр өөрсдийн гэсэн нутаг дэвсгэртэй, ИТХ-тай, басхүү хуулиар олгосон эрх мэдэлтэй. Сум ч мөн адил. Энэ нь бол мэдээж хуулийн дагуух логикоор бол хэвтээ тогтолцоо буюу бид өөрсдийнхөө асуудлыг хажуу аймгийн хэн бэ гуайгаар ч заалгахгүй өөрсдөө шийднэ гэсэн үг. Энэ үг гэхдээ яг хачир дээрээ бол цагаан цаасан дээр хараар л бичигдсэн амьдралд хэрэгжидэггүй заалт төдийхөн.(Өдийг хүртэл)
Мэдээж өнөөдрийн маань нийтлэлийн гол санаа хаашаа чиглэж байгааг уншигч та гадарласан биз ээ. Өдөржин хар шороонд нүдүүлэн байж аймгийн төв рүү очихын хэрд наахан талд нь бараг 45-50 км-т нэгэн сум байдаг нь Монголын нэг онцлог. Дорноговь аймаг Зүүнбаян сумтай яг энэ зайнд Дундговь аймагт Дэлгэрцогт сум, Баянхонгор аймгийн Өлзийт сумтай,  Өвөрхангай аймгийн Тарагт сумтай гэх мэтчилэнгээр хөршилдөг дүр зургууд харагдана. Сонирхолтой шүү. Сумын төвд хэдэн тооны байшин байх бөгөөд хүн гэх зүйл бараг л үзэгдэхгүй. Сумын ихэнх хүн аймгийн төвд байх бөгөөд эмчилгээгээ аймгаас авна, хүнсээ аймгаас татна, хүүхдээ аймгийн сургуульд өгнө. Сургуульд сумын төвийнхөн бол бараг л сурахгүй. Хөдөөний голдуу хүүхдүүд л сурна. Хамгийн их өдөр, шөнөгүй ажилтай (8 цагийн ажилтай хэдэн хүн нь штээ) нөхдүүд нь нутгийн захиргааны ордны ажилтнууд буюу төрийн эрхэм түшээд. Суманд дунджаар 3 арьсны ченж байх бөгөөд нэг эмийн сан, 3-5 дэлгүүр л байна. Энэ дэлгүүрүүдийн эзэд нь бол энэ нийтлэлийн гол баатар сумын Засаг даргын дэлгүүр, ИТХ-ын даргын дэлгүүр тэгээд тэдний хамсаатан эсвэл ах дүү нарынх нь дэлгүүр. Хөдөө нүүдэллэн амьдрах иргэдийг нь оруулаад 1500 – 3000 орчим хүнтэй суманд үүнээс илүү зүйл ч бараг хэрэггүй. Замын унаанд дайгдаад аймаг ороод хамаг хэрэгцээгээ хангачихдаг болохоор зах зээлийн харилцаа барагтай бол суманд явагдахгүй.
Ийнхүү шар нар бор хоногийг өнгөрөөх сумын төвд нэг л хаан буй. Тэр бол мэдээж сумын Засаг дарга. Хүмсүүд хоорондоо хүртэл ярихдаа сумын Засаг ноён гэдгийн байналээ шт. Насаар нь хуц, ухна тавьчихсан мэт тэр эзэн сумандаа л хамгийн нэр нөлөөтэй нэгэн. Нэр нөлөө бүхий олон ах дүүтэй сумын засаг ноёнтой өрсөлдөөд дарчих шаанстай аавын хүү ээжийн охид хөгжилөө дагаад хот бараадсан нь тодорхой. Суманд суугаа хөөрхий аав, ээж нь хүү, охиндоо сургуульд явахад нь баруун хацрыг нь үнсээд за миний хүү юу ч болсон энэ газар ирж аав, ижии хоёр шигээ хатаад юу гэхэв бусдын жишгээр тэр хот хүрээ газраа л шингээрэй гэх утга бүхий үгсийг урсган үдэж өгсөн нь амьдрал дээрээ биеллээ олж байгаа нь энэ л дээ. Ингээд өрсөлдөгчгүй болсон хүн шиг намайг хэн хархав гэсэн шиг л дураараа дургиж, дунд чөмгөөрөө сумын хэмжээлшгүй их эрх дархат хаан жиргэнэ.
Орон нутгийн хаан суусан тэнгэр заяат эрхмийн дээр намын дарга аймгийн Засаг дарга бүр дээшилбэл хэзээ ч гар барьж үзээгүй намын дарга ерөнхий сайд. Нутгийн олон ах дүү нарынхаа буянаар энхрий хайрт намынхаа мөнгөөр олон жилийн сонгуулийг амжилттай явуулсны үр дүнд түүнд оногдсон бэлэг нь сумын хэмжээлшгүй эрхэт хаан суух хувь заяа билээ. Хааны өдөр тутмын ажил маш энгийн сумын хөгжлийн төлөө гэж цээжээ дэлдэж, энд тэнд цаас чулуудан төсөл цохисон гаруудын хэдэн төгрөгөнд менежмент хийх бөгөөд мэдээж сумынхаа нутагт илэрсэн эцэг өвгөдийн халуун амь, бүлээн цусаараа хамгаалан үлдээсэн газар доорх баялгийн төлөө шунагчдыг ялгаварлан шулах.
Уул нь бол ИТХ-ын гишүүд гэх сумын дээд байгууллага байх хэдий ч ИТХ-ын гишүүдийн ихэнх нь Засаг даргын ойрын болон холын ах дүү нар. Угаасаа улсын хэмжээнд хүн амын өсөлт муутай байхад суманд бол жил ирэх тусам л хүн ам цөөрсөөр. Хөөрхий хөгшид хорвоог орхиж, хөрөнгө чинээтэй нь хотыг зорьж сумын төвд үлдэгдсэд нь цөөрсөөр л. ИТХ-ын шийддэг асуудал бол ИТХ-ын ганц машины сарын бензин их бага байгаа тухай л гомдоллоно. Шийдэх ёстой сумын төсвийг хэлэлцэх ч шаардлага байхгүй бүх зүйлийг товч бөгөөд тодорхой шийдэх шаардлагагүйгээр хуулиар зохицуулчихна. Тэд зөвхөн нэр төдий хугацаандаа тодорхой хэдэн тоог жилд нэг цуглаж батлана. /Алдарт урт нэртэй хуулиар ийм болгоцийн 2000 оноос хойш/
Сумын төвд соёлын арга хэмжээ гэх зүйл бараг үгүй. Хааяа ганц нэг хотод гарсан кино жилийн дараа ирэх хэдий ч сумынхан аль хэдий нь хот явахдаа Нарантуулын CD зардаг хэсгээс хуулбарыг нь аваад үзчихсэн байдаг учраас орлого гэх зүйл олохгүй. Олон сувгийг сансарын антенаар татаад үзчихдэг мэдээлэл сайн авдаг ч сонгууль болохоор нөгөө л нэг хэдэн бүлэг болсон хааны ах дүү нараас өөр дэвшчих эсвэл сонгочих хүнгүй болохоор хоосон дугуйлалтай биш гээд нутгийн иргэд тэдэнд л саналаа өгнө. Ямар сайндаа л энэ чиглэлийн судалгаа хийдэг эрхмүүд нь орон нутгийн сонгууль бол жалга довны, ах дүү нарын сонгууль гэж бичих вэ дээ. Энэ бол мэдээж үнэн. Хамгийн олон ах дүүтэй нөхөрт л орон нутгийн хаан болох боломж нь амархан ирнэ.
Аль ч сумын хөдөө айлд яваад очсон бүгд л морь ярьж мориор амьсгална. Хурдтай хурдгүй нь ерөөсөө хамаагүй. Үүнийг нь ч нөхдүүд овжин ашиглах бөгөөд хотоос ирсэн аль ч шатны дарга нар иргэдтэй уулзахдаа хэзээ ч тэдний сонсож байгаагүй тоо хэллэгээр ярих бөгөөд энэ жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн, иргэнд суурилсан төрийн бодлого мэтчилэн удирдлагын академид заасан хэдэн үгээ урсгаж гарна. Хэ хэ. (Одоо үед орон нутагт удирдлагын академи нэртэй нэг намын сургуулийг дүүргэхгүй бол дарга болно гэж байхгүй болсон гэж байгаа) Хөөрхий иргэд энэ үгийг ойлгохгүй дэмий ангайж суух бөгөөд хурал нь хурдан дуусаасай дараа нь тоглох концертыг нь л хурдан үзэх юмсан гэсэн нүдээр ширтэцгээнэ. Хэ хэ. Нээрээ үнэн шүү.
Монгол Улсын Үндсэн хуулийн аугаа заалтаар бол (Ингэж хэлбэл ҮХ-ийн эцэг нь их уурладаг гэсэн шүү бурхан минь) бид өнөөдөр хангалттай хөгжих боломжтой хэдий ч өнөөдрийг хүртэл засаг захиргааны анхан шатны нэгж нэг иймэрхүү л байна. Танай сум их бага хүн амтай болохоор хажуу сумтай нийлүүлнэ гээд ярьвал дайсантай нь нийлүүлэх гэж байгаа мэт л хэзээ ч зөвшөөрөхгүй. Магадгүй энэ нь нөгөө цусны дайчин удамтай нь салшгүй холбоотой ч байх л даа. Үндсэн хуулиар нийт иргэдийн саналаар нэг сумыг нөгөө сумтай нийлүүлж болно. Ингэнэ гэхээр сумын Засаг даргын эрх мэдэл хөндөгдөх болохоор тэд иргэддээ мэдээж буруу ухуулга хийж дал наян жил болсон манай сумыг гэж ирээд л дайсантай маань нэгтгэх нь гэж ирээд л авч өгөх биз. Үүнийг сонссон иргэд нь ч энэ саналыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийгээд л бараг хүнгүй шахуу болсон сум хэсэгхэн хүний эрх ашгийн төлөө бүр цаашилбал улсын эрх ашгийн асуудал зогсонги байдалд орж байгаа нь нууц биш үнэн.
Одоо бараг жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байна. Мэдээж бүх шатны сонгууль зэрэг болно. Энэ үед нөгөө л эрхмүүд сумын эрхийн төлөө үзнэ. Нэгт хувийн эрх ашиг, хоёрт энхрий намын эрх ашиг хэ хэ. Ийгээд л нөгөө улсын эрх ашиг гэдэг зүйл байхгүй. Яахав дээ өнөөдрийн энэ хууль, энэ жишгээр засаг даргыг сайн муу ажилласны дүнг иргэд сонгуулиар тавьдаг хэдий ч хачир дээрээ суманд бол дээрх нөхцөл байдал л үйлчилнэ. Болдог бол ажилгүй гудамж метрлэн хотод шавж байгаа олон залуусаас энэ хэдэн сумд руугаа илгээхсэн. Даанч хүний эрх болохоор яаж ч болохгүй байх л даа. Засгаас бодлого хийгээд илгээлтийн эзэд гэдэг шиг залуусыг машин машинаар нь орон нутагт илгээвэл ч болох ч юм шиг. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй юм аа ямар ч л байсан өнөөдрийн Монгол улсын сум нэг иймэрхүү л байна. Сайн ажиллаж амжилттай байгаа сумд байгаа л байх л даа. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхэр яана гэдэг билээ дээ. Тэр нь л болж байна. Муу нь сайнаасаа дэндүү их хувиар давчихсан болохоор сайныг дурсахаасаа илүү саарыг эхэлж сийрүүллээ.
Эцсийн дүнд нэг л санаа жилээс жилд хуучирч буй сумын хэдэн барилга шигээ болсон Монголын энэ хэдэн сумын хувь заяа тэр сумын асуудал мэт боловч Монголын минь асуудал болохоор дор бүрнээ нэгийг бодож хөгжлийг сууринаас харах цаг болсныг сануулж байна. Их сургууль төгсөж ихийг олсон олон мянган залуусаа олны газар хэн ч биш явснаас  хэрэгтэй газраа од мэт гялалзах цаг иржээ. Олноороо хөдөөг зоригтун.
Магадгүй чи ч гэсэн орон нутгийн сайн хаан болох ч юм билүү.
Уншсан олны ухаан мэдэж улсын сонгууль шударга болоосой. Монголчууд ухаантай ард түмэн шүү.
БИЧИГЧ: СЕО
УЛААНБААТАР ХОТ 2011.09.11
WWW.SHUUM.MN

Монгол Улс Засаг захиргааны нэгжийн хуваарилалтаар бол Үндсэн хуулинд заасны да...

Уншсан: 1343 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Новшийн улсын зураггүй зураглал
2012.02.14
Ура... Виз гарчихлаа. Би Америк явлаа...
2011.12.19
Өнгө, мөнгө...
2011.12.19
Хэрвээ миний найз надаас илүү гарвал би түүнийг алдаггүй юм аа гэхэд чадаж байж салдаг
2011.10.22
Ардчилалд золиослогдсон алд бие...
2011.10.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011