Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Зүүнбаянгийнханд төрийн дэмжлэг хэрэгтэй байна
[ Нийтлэлч: Мягмарбаяр ]
2011.12.19
Зүүнбаянгийнхан Лу.Болд сайдаас буйраа цэвэрлэхийг хүсч байна
Дорноговь аймгийн Зүүнбаян баг 1981 онд Батлан хамгаалах яамны харьяа цэргийн хаалттай хот байжээ. Тэр үед 24 цэргийн ангитай,126 дугаар нэгтгэлтэй том арми байлаа. Манай батлан хамгаалах салбарын гол хүч энд төвлөрч байсан аж. 1989 онд Зүүнбаян 7000 гаруй хүн амтай, арван мянга гаруй цэрэгтэй, цэргийн хотхон байсан. 1990 оноос Батлан хамгаалах яам мэргэжлийн болж цомхотголд орж цэргийн ангиуд татан буугдаж байр, “хуаран” нь эзэнгүйдэж, заримыг нь буулгаж ачиж явжээ. Үүнээс хойш Зүүнбаян сум балгас болон үлджээ. Одоо нутгийн 2000 хүрэхгүй иргэд амьдарч байна. Өнгөрсөн жил Батлан хамгаалахын сайд Л.Болд аймгийн Засаг даргатай хамт тус суманд ажиласан аж. Тэр үед нутгийн иргэд сайдаас балгас болсон буйр, тууриа цэвэрлэх талаар санал хүсэлтээ тавьжээ. Сайншанд цаашдаа үйлдвэрлэлийн том төв болох зорилт тавьж байна. Тиймээс энэхүү нурж сүйдсэн барилга байшин, цэргийн ангийн буйр, хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлнө гэдгийг хэлсэн аж. Түүний дараахан Засгийн газраас групп шалгалт ирж бүх хэмжилтийг хийсэн гэнэ. Тэгсэн хэрнээ энэ асуудал одоо болтол цэгцлэгдээгүй хэвээр байгаа аж. Хэмжилтийн үр дүнд буйраа цэвэрлэхэд хэчнээн төгрөгийн зардал гарсаныг мэдээлээгүй. Хөрөнгө мөнгөнөөсөө болж одоо болтол цэвэрлэхгүй байгаа юм болов уу гэсэн таамаг нутгийн иргэдийн дунд байдаг. Нутгийн иргэд балгасан дунд амьдрана гэдэг сэтгэл зүйн хувьд, хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлдөг гэж Зүүнбаян багийн дарга хэлж байна. Тэр бүү хэл балгас болсон түүхээс онигоо хүртэл гарчээ. Германы жуулчид ирээд орчуулагчаасаа “энд юу болсон юм гэж асуусан гэнэ. Энд дайн болоод дайны хөлд сүйтгэгдсэн” Түүхий дурсгалт газар болон үлдсэн гэж тайлбарласан аж. Одоо энд цэргийн зэвсгийн нэг анги байдаг. Офецер, цэрэг, энгийн ажилтан нийлсэн 300 орчим хүнтэй. 135 дугаар цэргийн анги Зүүнбаянгийн халаалт, цэвэр бохир ус зэрэг төвлөрсөн усан хангамжыг шингэн түлшээр халааж зохицуулдаг байсан аж.  Хүн ам цөөрөнгүүт шингэн түлшний уурын зуух ашигтай ажиллаж чадахаа больжээ. Угтаа бол Улаанбаатар хөлдөлтөд өртөхөд шингэн түлшны уурын зуухыг нь авчирч хөлдөлтөөс нь аварч байсан түүхтэй. Дорноговь аймгийн Зүүнбаян сумын иргэн Г.Бүдбазар “Зүүнбаянгийн хонхорт 40-өөд жил амьдарч байна. Социализмийн үед сайхан байлаа. Сүүлийн хэдэн жил цэргийн анги тарж бутарснаар балгас болсон. Газрын тос олборлогч “Доншин” гэдэг Хятад улсын компани олигтой юм хийдэг бол хөгжихөөр байгаа. Өвөг дээдсээс өвөлж үлдээсэн газрын баялгийг ухаж аваад гадагш гаргадаг. Сум орон нутаг, ард түмний амьдралд ямар ч өгөөжгүй. Газрын тос олборлосноос хойш мал амьтан дүрвэж нутагаа орхисон. Гүний ус ихээр хэрэглэснээс болж хөрс нь чийгээ алдаж заг, ургамал ургахаа больсон. Урьд говь  сүйдсэн. Шар шороогоор шуураад айл амьтан тогтох аргагүй болсон” гэв. 
Зүүнбаянгийн хөгжилд нефтийн үйлдвэр баривал том түлхэц болно
Зүүнбаян багийн засаг дарга Ш.Эрдэнэчимэг “Зүүнбаян суманд 1960 онд нефьтийн  үйлдвэр ажиллаж байсан түүхтэй. Зүүнбаян хөгжих олон давуу талуудтай. Өндөр хүчдэл, төмөр зам, нефтийн асар их ордтой. Төр засаг зөв бодлого явуулбал амархан сэргэнэ. Зүүнбаянд аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар яригдаж байгаа. Байгальд хоргүй жижиг оврын үйлдвэр байгуулахад хангалттай. “Доншин” компанид нутгийн 100 орчим хүн ажилдаг. Нөөц тогтоох зорилгоор 10 жил ухаж олборлолт нэрээр хэдэн арван тонн газрын тос урагш ачсан. Улс нөөц ашигласны төлбөрөө авдаг байх. Гэхдээ сум орон нутгийн хөгжилд нөлөөлсөн зүйл алга. Харин ч байгаль орчин сүйдэж байна” гэж ярьсан. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж шингэн түлш хийх, нефтийн үйлдвэр байгуулах боломж энд байдаг боловч тус аймгаас сонгогдсон гишүүд юу ч хийдэггүй гэж нутгийхан нь ярьж байв. 1949-1969 он хүртэл 20 жилийн хугацаанд нефтийн үйлдвэр ажиллаж байгаад татан буулгасан. Нефтийн нөөцгүйгээс татан буугдаагүй. Улс төрийн байдал, төр засаг хараа хяналтаа орхигдуулсанаас болсон гэж үздэг юм байна. Төрөөс багахан хэмжээний нефтийн үйлдвэр байгуулж өгвөл Зүүнбаянгийн хөгжилд том түлхэц болно. Ашигт малтмалын болон газрын тосны хуульд газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа тухай орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, хамтран ажиллах, гэдэг үгийг хуульчилж заавал оруулж өгөх хэрэгтэй байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг газрын тосны хуульд оруулж, татварыг 15 хувиас доошгүйгээр авахаар хуульд тусгаж өгөхийг тэд хүсч байна. Канад мэтийн өндөр хөгжилтэй оронд байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийг 40 хүртэл хувиар авдаг гэсэн. Гэтэл манайх анхны хуулиар тавхан хувиар авч байсан. Үүнд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаад арван хувьтай болсон. Одоо доод тал нь 12 дээд тал нь 15 хувьтай болгох шаардлагатай байгаа аж. Шинэ хуулиар ролятын татварын 20 хувийг сум орон нутагт гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ тухайн харьяалагдаж байгаа аймаг сумын хөгжилд ролятын татварыг зориулна  гэсэн заалт  байдаггүй. Зүүнбаянд оногдох зүйл байхгүй хууль үйлчилж байна. Тэгэхээр шинэ хуульд  Газрын тосны үйл ажиллагаа явуулж буй компани тухайн сумын засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулна гэж жил бүр, хувь хэмжээтэй нь зааж өгөх хэрэгтэй байна гэж тэд нэмж хэлцгээсэн.
Зүүнбаянгаас Оюу толгой, Тавантолгой руу төмөр зам тавихгүй болсонд нутгийнхан гомдолтой байна
 Зүүнбаянгаас Оюу толгой, Тавантолгой руу төмөр зам татна гэж Засгийн газрын хөтөлбөрт орсон байсан. Гэтэл өнгөрсөн 3 сард шав тавих ёслол болсон. Зүүнбаянгаар дайрахааргүй болсон гэнэ. Үүнд Зүүнбаянгийн иргэд маш их гомдсон, бухимдалтай байгаа гэлээ. Яагаад Засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө буцаж байгаа юм. Дээрээс нь Сайншандаар дамжуулаад Зүүнбаянгаар оруулахад 50 км зам хэмнэгдэх ёстой. Гэтэл тойруулж өөр газраар зам тавих болсон. Улс орны эдийн засагт ч гэсэн үр дүнгүй хий зардал гарах болж байна. Зүүнбаянг дайрсан төмөр зам ашиглагдахгүй гэсэн үг. Улс орны бодлого яаж яваад байгааг ойлгохгүй байна. Засгийн газар энэ асуудлыг шийдээгүй, цөөн тооны мөнгөтэй компанийн лоби, эрх ашигт үйлчилсэн гэж нутгийнхан хэлж байлаа. Засаг төр хэдхэн хүний ашиг сонирхлоор бүхэл бүтэн сум орон нутгийн хөгжлөөр тоглож суух зүрх зориг баймааргүй юм. ”МАК“ компанийн ашиг сонирхол байсан гэж тэд хэлсэн. “МАК”  өөрсдөө төмөр зам тавина гэж давуу байдлаа ашигласан аж. Уг нь Цагаан- Суврагаар төмөр зам дайрах хэтийн төлөвлөгөөтэй байжээ. Ийм асуудал бий болсонд нутгийн иргэд төр засагт итгэх итгэл алдарчээ. 
Ногоон хот болгохоор зорьж байгаа ч усгүй зовлон нүүрлээд байна    
Хог новш зайлуулах ажлыг багийн хэмжээнд чадах чинээгээрээ хийжээ. Багийн гол бодлого мод, бут, цэцэг ногоо тарих ажлыг чухалчилж байна. Өнгөрсөн онд өөрсдийн хүчээр 350 гаруй мод үрслүүлж тарьсан. Энэ жилийн тухайд төрөөс өгсөн үрсэлгээний модноос 2000 гаруйг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүчээр суулгаад байгаа аж. Нутаг орон эзгүйрч хоосорч буй ч хөгшид нь нефтьчдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачлага гаргасан ажээ. Санаачлагыг аймгийн удирдлагууд болон “Доншин” компани, Газрын тосны газар дэмжиж, хамтран байгуулж өгсөнд тэд баяртай байлаа. Аймгийн 80 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалтын ажил болсон. Мөн өрх бүхэн нэг мод тарих хөдөлгөөн өрнүүлжээ. Харин мод тарихад бэрхшээлтэй асуудал бий аж. Хавар сүүлийн хэдэн сар битүү шороо шуурсан нь хүндрэлтэй байжээ. Говийн хөнцөлд хайлаас, буйлс, гүйлс  мод ургах боломжтой. Мөн нөгөө талаар усалгааны асуудал хамгийн хүнд байгаа гэж сумын хот тохижилтын дарга Д.Гантогтох ярьсан. Албан газрыг мод тариалахыг уриалахад усны төлбөр бэрхшээлтэй. Нар их гардаг учраас өглөө усласан мод орой ямар ч услаагүй юм шиг байдаг гэнэ. Мод тарих сонихролтой хүмүүст усны төлбөрийг багасгаж өгөх хэрэгтэй байгаагааг тэрээр онцолсон. Сургуулийн хүүхдүүдийн дунд нутаг орноо ногоон болгох зорилгоор “Ток шоу” зохион байгуулсан тухайгаа ярьж байв. Арван жилийн өмнө устаж үгүй болсон мод бут сөөгийг арван жилийн хүүхдүүд сэргээж ургуулсанд нутгийн ахмадууд баяртай байгаа гэсэн. 
   
Ц.Мягмарбаяр www.shuum.mn
 

Дорноговь аймгийн Зүүнбаян баг 1981 онд Батлан хамгаалах яамны харьяа цэргийн х...

Уншсан: 2689 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Сонгууль гэдэг юм, юмны даллага
2012.05.15
Олгиархуудын орлогын өсөлтөөр мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай гэчихэж
2012.01.20
Баян төрөөс цалин горьдсон ядуу багш нарын зовлон
2011.12.15
Матад сумынхан маргаашдаа итгэх итгэлгүй болжээ
2011.05.29
“Петро Чайна Дачин тамсаг”, “Доншин” компаниуд Монголын нефтийг зөөгөөд дуусаж байна
2011.05.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011