Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Олгиархуудын орлогын өсөлтөөр мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай гэчихэж
[ Нийтлэлч: Мягмарбаяр ]
2012.01.20
Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн багш С.Дорж “ Би математикийн багшаар 25 жил ажиллаж байна. Миний үндсэн цалин гурван жилийн өмнө 350 мянган төгрөг, манай нөхөр 250 мянган төгрөгийн цалинтай байсан. Одоо ч хэвээрээ. Манайх таван ам бүлтэй. Гурван жилийн өмнө юмны үнэ өсөөгүй байхад арай гэж хүрэлцдэг байж. Одоо бол яагаад ч хүрэхгүй юмны үнэ хэд дахин өссөн. Дээр бид зээлтэй ” гэж багш нарын ажил хаялтын үер ярьсан юм. Манайх 800 мянга орчим өрхтэй. Үүний 600 мянган өрхийн орлого нь энэ мэтээр нэмэгдээгүй. Гэтэл  Манай эдийн засгийн өсөлт 20 хувиар өсчихлөө гээд хөөрцөглөөд байсан “Манан”-ийн Засгийн газрын ерөнхий сайдад бодит амьдралд тусгалаа олоогүй үлгэр ярьсныг  эдийн засагчид  ард түмний амжиргааны эх үүсвэр болох орлого нь нэмэгдээгүйгээр нь батлаад өгсөн. Эдийн засгийн өсөлт хөгжилтийг юугаар хэмжих вэ гэхээр орлогын өсөлтөөр хэмждэг ажээ. Орлогын өсөлт дотроос хүн амын орлого өссөн үү гэдгээр эдийн засгийг хэмждэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ буюу Хятадуудтай нийлж нүүрсээ урагш гаргаж, хэнээс ч хамааралгүй өсдөг зэсийн баяжмалын экспортоор эдийн засаг өсч байна гээд байвал бодит амьдрал дээр худал болж байна. Харин ерөнхий сайд маань хэсэг бүлэг олгиархиууд буюу 200 орчим өрхийн орлогын өсөлтөөр эдийн засаг өсч байна гээд харчихаж. 21 мянган төгрөг тарааснаар орлого нь нэмэгдсэн гээд бодчихож. Түүндээ баярлаад хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 82 хувьтай гээд зарлачихаж. Тэрээр яг юуг үндэслэж ийнхүү мэдэгдснийг шинжилж үзье. Өнөөдөр Монгол улсад уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ч  энэ нь ард түмний амьдралыг дээшүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж чадахгүй байна. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн манай эдийн засгийн 20 хувь өслөө гээд хөөрцөглөж эхэлсэн. Гэтэл ам доллар, шатахууны үнэ 20 хувь өсч байгааг хэвийн үзэгдэл гэж тайлбарлах ямарч арга алга гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нэгэн сонинд өгсөн ярилцлагад хэлжээ. Эдийн засгийн өсөлтийн нийт массад хүрч байгаа хүртээмж нь буруу. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтэц алдагдчихсан тогтолцоо нь буруу байна гэж Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал хэлсэн. Телевизээр эдийн засгийн өсөлтийн график байнга харуулж байна. Ард түмний амьжиргаа тэр графикийн дагуу өсч байсан бол валютын ханш, шатахууны ханш, шатахууны үнийн өсөлтийг буруутгахгүй байх үндэслэл байх байсан. Гэтэл иргэдийн амьжиргаа улам мууджээ. 3-4 жилийн өмнө 30 хувийн ядуурал ярьж байсан бол өнөөдөр 40 гаруй хувь болчихлоо. Хүн амын бодит орлого өсөөгүй. Өр зээлтэй хүний тоог хажуудах хүнээсээ асуудгаад л тоочиход олон. Олонхи нь хэрэглээний орон сууцны зээлийн дарамтад орчихсон байгаа. “Эдийн засагт ард түмний амжиргаа, үнэ, чанар гурав зэрэг өсөх  аж. Харин манайд зөвхөн үнэ нь өсч байна. Ийм тохиолдолд өсөлтийг зөв гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэж эдийн засагч Дашзэвэг хэлсэн. Хамтарсан Засаг гурван жил хагасын хугацаанд улс төр бизнесийн МАНАН бүлэглэл байгуулж, хөндлөнгийн хяналтгүй ажиллаж ирсэн. Үүний хариуд төрөөс төрсөн тэрбумтны тоо өсч, харин ард түмний 40 хувь нэн ядуу болжээ. Хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт намууд өөрсдийн сонгуулиар амласан амлалтуудаа тусгасан. Хамгийн гол хоёр асуудал нь стратегийн ордыг эргэлтэд оруулах, сонгуулийн хуулийг батлах явдал байсан. Тэгвэл өнөөдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ алдаатай болж, Тавантолгой ч үүний араас цохиж яваа. Сонгуулийн хуулиа тэд өөрсөддөө ашигтай баталчихаад байна. Мөн мөрийн хөтөлбөртөө шинээр төрсөн хүүхдэд олгох 100 мянга, залуу гэр бүлд  500 мянга, гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд 300 мянга өгнө гэх мэт мөнгөний сайхан амлалтууд нь биелээгүй. Энэ бүхнээ тэд 82 хувийн биелэлттэй гэж үзсэн. Харин үнэн хэрэг дээрээ тэдний хийсэн ажил ард түмний аж амьдралд нөлөөлөөгүй. Зөвхөн 21 мянган төгрөгөөр амьдралыг хэмждэг үзэлтэнг төрүүлсэнээр мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай гэж үзэж болох юм гэж бусад улс төрийн хүчин үзэж байна.
Ц.Мягмарбаяр

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн багш С.Дорж “ Би математикийн баг...

Уншсан: 2168 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Сонгууль гэдэг юм, юмны даллага
2012.05.15
Зүүнбаянгийнханд төрийн дэмжлэг хэрэгтэй байна
2011.12.19
Баян төрөөс цалин горьдсон ядуу багш нарын зовлон
2011.12.15
Матад сумынхан маргаашдаа итгэх итгэлгүй болжээ
2011.05.29
“Петро Чайна Дачин тамсаг”, “Доншин” компаниуд Монголын нефтийг зөөгөөд дуусаж байна
2011.05.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011