Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Новшийн улсын зураггүй зураглал
[ Нийтлэлч: Сео ]
2012.02.14
Цээжээ дэлдэж үсээ зулгааж, бүр эрт үед бол цусаа урсгаж байж бидний өвөг эцэг энэ эх орныг хамгаалж ирсэн. Олон сайхан түүхээр дүүрэн Монгол хэмээх энэ улс үнэн новш болжээ.
Новш гэхээр ойлгож байгаа байх л даа. Гэхдээ би төрсөн нутгаа, өссөн гэрээ, бас энэ дөрвөн улирлаа, хайртай уулсаа, шүтээнээ хэлэх гээгүй юм аа. Зүгээр л өнөөдрийн энэ улсын дүр зураг, энэ улсад амьдрах системийг л новш гэх гэсэн юм.
За би тэгээд Новшийн улсын новшийн асуудлуудыг их богиносгосон хэлбэрээр дурдья аа... Үүнд: гэж байгаамшт.
Өнөөдрийг хүртэл Дэлхий нийтэд Залуучуудын улс гэж зарладаг хэрнээ Монгол Залуу хүний тухай нэг ч бодлого байхгүй байгаа энэ Монол улс үнэн новшийн байна аа. Эсвэл төрийн түшээд нь өөрсдийгөө залуу гэж боддог болохоор хийж байгаа ажлаа болж байна гэж хараад байгаамуу.
Хорин жил дэнтэй дунтай сонгуулиас сонгуулийн хооронд явж, олон хойд эцэг, эхийн нүүр харсан Монгол улсын Боловсролын тогтолцоо жинхэн новш байна аа. Монголоор дүүрэн новшийн системийн золиоснууд.
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хэрнээ өдий хүртэл хангалттай хөгжөөгүй хэдхэн тооны авилгалчдын гарт очсон төрийн тэндэр хийгээд үйлчилгээнүүд нээрээ новшийн байна аа. Төрлүү гүйж ажил хөөцөлдөж цаг үрэхийн оронд шийддэг хүнийг нь хайж таньдаг ах, дүү, найз, даргаар нь л хэлүүлэх нь дээр...
Бизнес хийе гэхээр элдэв дүрэм журмаар хавчаад хийлгэхгүй мөртлөө телевиз асаахаар манайхаан бизнес хийл дээ. Бид ингээд дэмжээд байна штээ гээд яриад байдаг хэсэгхэн хүмүүст зориулсан бизнесийн тогтолцоотой Монгол улсын бизнесийн орчин гутмаар новшийн байна аа.
Хүн хашаа барихдаа хүртэл ирээдүйд юу хийхээ бодож барьдаг бол ирээдүйг биш өнөөдрийн мөнгийг харж газар зарсан энэ хэдэн хотын гэх олигархуудын гайгаар улсын нийслэл Улаанбаатар хот новшийн болжээ. Зам нь бөглөрлөө дийлэхгүй, газар нь гэр хорооллоо дийлэхгүй, автобус нь хүнээ дийлэхгүй, буудал нв янханаа дийлэхгүй, бар нь архичнаа дийлэхгүй арай л новшийн байна аа. За тэгээд өвөл нь утаагаа дийлэхгүй тэгээд дагаад эмнэлэг нь өвчтөнөө дийлэхгүй...
Орой арай гэж бөглөрч ирээд зурагтаа асаагаад юм үзэх гэхээр аль суваг дээр аятайхан юм гарч байгаа бол гэж хайж гүйсээр байгаад арай гэж тогтоод үзэх гэхээр реклам харсаар байгаад унтаад өгөх юм. Одоо тэгээд бүтэн үзсэн кино, дуусгасан нэвтрүүлэг, сонссон дуугүй боллоо. Энэ телевизүүд нээрээ үнэн новшийн байна аа. Арай л олон новшийн телевизүүд байх шиг ээ.
Засаг даргын ажлыг өмнөөс орж хийгээд би л хийдэг баатар гэж хууль тогтоогч юм байж гүйцэтгэх ажил руу хошуу дүрсэн энэ гишүүд нээрээ одоо яана аа. 2012 он хаяанд ирчээд байдаг баахан зүйл амалчихсан байдаг хийгдсэн зүйл гэж бараг л үгүй. Тэд нар нээрээ бас яг хачир дээрээ новшийн байна аа.
Төрийн эмнэлэгт үзүүлэхээр хэзээ ирсэн нь мэдэгдэхгүй хэдэн дусал шахах юм. Хувийн эмнэлэгт очихоор мөнгө нь л байвал Дэлхийд ховор эм шахах юм. Мөнгөтэй хүн л амьд явах, мөнгөгүй хүн шороонд булагдах болсон энэ цагт энэ эрүүл мэндийн бүр цаашилбал даатглын тогтолцоо новшийн юм аа.
Дарга, боссын хүүхэд бааранд хүн буудаад байхад хууль үйлчлэхгүй мөртлөө жирийн иргэний хүүхэд эрүүлжүүлэгдээд гарахаар хэрэг тохчихдог энэ цагдаа, шүүх, прокурорын байгууллага үзэн ядмаар новшийн байна аа.
Эцсийн бүлэгт: Өнгө мөнгөөр нүдээ харлуулж, гэртээ хоолгүй, гэдэс нь хонхолзсон ч хий улс төр ярьж, хэн нэгэндээ сайхан харагдах гэж хичээсэн цөөхөн хүн амтай Монголчууд бид ингэж явахдаа таарсан хоосон толгойтой үнэн новшийн хүмүүс юм аа.
Өөр новшийн зүйлүүд байвал тэр сэтгэгдэл гэдэг хэсэгт нь үргэлжлүүлээрэй...
Новшийн улсын новшийн бичигч НОЁН СЕО www.shuum.mn

Цээжээ дэлдэж үсээ зулгааж, бүр эрт үед бол цусаа урсгаж байж бидний өвөг эцэг ...

Уншсан: 2404 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Ура... Виз гарчихлаа. Би Америк явлаа...
2011.12.19
Өнгө, мөнгө...
2011.12.19
Орон нутгийн хаан
2011.12.19
Хэрвээ миний найз надаас илүү гарвал би түүнийг алдаггүй юм аа гэхэд чадаж байж салдаг
2011.10.22
Ардчилалд золиослогдсон алд бие...
2011.10.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011