Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
[ Нийтлэлч: Цэрэн-Очир ]
2012.05.14
Хууль хяналтын салбар дампуурчээ. ХЗДХ-ийн сайдаар энэ хүн хэд хэдэн парламентын бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байна. Нийгмийн харилцаанд өдрөөс өдөрт гаарч байгаа онц хүнд, харгис хэрцгий, нэн жигшүүртэй гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, иргэддээ айх аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэх хууль хяналтын мэргэн бодлого Ц.Нямдорж сайдын үед л лав мэдрэгдсэнгүй. Хамгийн шударга гаргууд сайн хуульч гэсэн нэртэй энэ сайд үнэндээ Монгол орныг шорон гяндангаар дүүргэлээ.
Сайд хариуцсан яамныхаа бүтцэд Хилийн ба Дотоодын цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нэгтгэн авсан хэдий ч зэвсэгт хүчний энхүү анги салбаруудад “Чимээгүйхэн зэвсэгт мөргөлдөөн” үе үе гарч, офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагчид “Байлдааны шүргэн гал”-ын дунд тун ч өрөвдөлтэйгөөр амь насаа алдсаар л байна.
Ц.Нямдоржийн цэргүүд эх орныхоо торгон хилийг хамгаалах биш дарга, офицеруудынхаа өөдөөс автоматаар шүршиж, хөнөөчихөөд цаазын ял сонсоод зогсоцгоож байх нь цэргийн албан хаагчдын хувьд ердийн үзэгдэл мэт түүндээ бүр дасал болж буй нь нэн аймшигтай. Цэргийн анги салбарт хууль дүрэм үйлчлэхгүй бол галт зэвсэг бүхий дээрэмчдийн бүлэглэлийг бий болгож байгаа гэсэн үг. Хамгийн харамсалтай нь. Сайд дарга нар нь ч өө буудалцаа юу. Юунаас болов. Автоматаар шүршээ юу гэсхийгээд амиа алдсан дайчдаа хөдөөлүүлчихээд бахь байдгаараа байгаа явдал юм. Хилийн ба дотоодын цэргийн анги, салбаруудад ийм харамсалтай туйлын эмгэнэлт байдлаар 30 гаруй офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагчид амь насаа алджээ.
Байлдааны цагийн орон тоогоор бүхэл бүтэн нэг салаа цэрэг алагдсан хэрэг. Энэ бол тийм ч бага тоо биш. Сайд суудалдаа тухлаад л. Бусдыг загнаж, адарч, хэдэрлэж, заримыг нь боож унагаагаад л, төрийн хуулийг дур зоргоороо засч, буруу зөрүү алдаа дутагдал гаргасан ч дээшээ улам л огшиж, бүр Монгол Улсын гавъяат хуульч алдрыг хүртээд л. Манай төрийн оршин байгаа үнэн дүр төрх л дөө. Ц.Нямдоржийн цэрэг офицерууд хоорондоо буудалцаж алалцаж, нэгнийгээ дэглэж зовоож байхад нөгөө хэсэг нь дулаан байранд төсвийн хөрөнгөөр гэдэс цатгалан, мөр бүтэн яваа хэрнээ амьтны алаг үрсийг эрүүдэн шүүж, тамлан зовоож, хайран сайхан амь насыг нь харамсалтайгаар хөнөөж буй баримтыг тоолж баршгүй.
Яг л манжийн үеийн “Есөн эрүү шүүлт” шиг. Түүнээс ч дутахааргүй. Эрүүл саруул хүний ой ухаанд багтмааргүй эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж, олны олон хүмүүсийн харууслын гашуун нулимсыг асгаруулсаар л байна. Хань ижлээ, үр хүүхдээ алдсан хүмүүсийн гомдол, санал, өргөдөл, харуусал, эмгэнэл энэ салбарыг нүүрлэж байна гэхэд багадна.
Ц.Нямдорж сайдын “арми”-д “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенци”-ийг ямар аймшигтайгаар зөрчиж буйн жишээ баримтыг олж сонссон хэн боловч дагжин чичирнэ.
Сайдын армид Хилийн ба Дотоодын цэргийн анги салбарууд, цагдаагийн бие бүрэлдэхүүн тэр чигээрээ, тагнуул, тусгай, бас ялтан, сэжигтэн, хоригдол, албадан саатуулагдсан этгээдүүд хүртэл бүхэлдээ харъяалагдана. Энэ армийн дотоодод ёстой “Босоо ороолон ад чөтгөр шүглэсэн юм шиг маш нууц яргалал явагддаг аж. “Цагдаагийн албадан саатуулах байр”, “Урьдчилан хорих байр”, “Чанга, онцгой дэглэмтэй хорих анги”-д эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах, жигшүүрт харгислал хэрэглэдэг нь нууц биш болжээ. Тэнд явагддаг ярга бүхэн нэртэй. Нэрэндээ тохирсон цуст аргатай. Бас зодуурын хэрэглэлтэй. Хэрэг хүлээлгэхийн тулд “Шанаадах”, “Бороохойдох”, “Агаарт нисгэх буюу сандал дээр зогсоож байгаад сандлыг нь өшиглөж, хөөрхий амьтныг унагаж тамлах”, “Хумсны завсраар нь зүү шаах”, “Хоригдож буй өрөөний таазны гэрлийг хувинтай усанд холбож, цахилгаан гүйдэлд цохиулж зовоох”, “Тамхины цогоор түлэх”, “Удаан хугацаагаар гав дөнгөтэй байлгах”, “Сойзны хуванцар иш, гялгар уутыг асааж бие эрхтэнд нь дусааж тарчлаах”, “Архаг гэмт этгээдийн өрөөнд шинэхэн сэжигтэнийг оруулж тамлуулах, хүчээр хэрэг хүлээлгэх”, “Ар гэрийхэн, өмгөөлөгчөөс холдуулж алслагдсан цагдан хориход шилжүүлэх”, “Харгис хэрцгийгээр зодож тархи, нугас төв мэдрэлийн эрхтэнд хүнд гэмтэл учруулан унаж тусдаг өвчтөн болгох”, “Амь насыг нь хөнөөсөн ч эзэнгүйтүүлэх”.
“Цаазаар авах тогтоол, гүйцэтгэж байгаа газар, огноог ар гэрийхэнд нь мэдэгддэггүй. Цогцсыг нь оршуулах нөхцөл боломж олгоддоггүй”. Ийм л арми та бидний өмнө хууль хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд буу зэвсэг агсаад байж байна.
Хилс хэрэгт ял тулгаж, эрүүдэн тамласаар алж аваад санаа амардаг хуулийн байгууллагатай. Хүнийг хуульгүй алж болдог арми. Тэнд хариуцлага ярих эрх байхгүй. Яриад ч нэмэргүй. Өмгөөлж дуугарсаныг нь бас шоронд суулгаж хашраана.
Хууль хяналтын байгууллагын хэмжээнд эрүүдэн шүүдэг, залхаан цээрлүүлдэг, тарчилган зовоодог, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль бус гэмт үйлдэл манай сайдын салбарт амь бөхтэй олон ч жилийн нүүрийг үзлээ. Манай оронд “ 37” он шиг хилсээр хэрэг тулган хүлээлгэдэг “До яам”-ыг хүчирхэгжүүлж хуулийн бодлогыг алдагдуулжээ. Өнөөдрийн байдлаар Монгол орон шорон гяндан хоёроор дүүрлээ.
Насанд хүрсэн томчуул байтугай дөнгөж өнөөдөр эхийн хэвлийгээс мэндэлж буй нялхаст хүртэл шоронгийн өрөө бас ногдож байна. Монгол оронд Урьдчилан хорих байр 34, Хорих газар 33, Баривчлан хорих газар 14, мөн шинээр 37 шоронг ашиглалтад оруулжээ. Урьдчилан хорих байранд ойролцоогоор 1000 орчим хүнийг цагдан хорих боломжтой. Ганц худаг дахь Урьдчилан хорих төвд гэхэд л мянгаас хол давсан тооны хүмүүс хоригддог. Хорих газруудад 1500 орчим хоригдлыг, Баривчлан хорих газруудад 500 гаруй хүнийг, “Шинээр баригдсан 26 тооны шоронд 2000 орчим хүнийг тус тус хорьж чадна. Энэ бол Ц.Нямдорж сайдын хуулийн бодлого биелэлээ олж байгаа хэрэг.
Монгол Улсын 2.7 сая хүнээс насанд хүрэгчид гэвэл сая гаруйхан. Улсын хэмжээгээр хорих, баривчлан хорих, урьдчилан хорих, шинээр баригдсан зэрэг 100 гаруй шоронтой. Манай улсын насанд хүрсэн 200 хүн тутамд шоронгийн нэг камер буюу хоригдох өрөө ногдоно гэсэн үг. Нөгөө та бидний ардчилал, хүний эрх, эрх чөлөө энэрэнгүй төр, засгийн газар нь хаана нь явна аа.
Шоронгоо тойруулж ханан хэрмийг 6 м-ийн өндөртэй босгож, өргөст тороор торлосон нь бараг 10 орчим км-ийн урттай шүүдээ. Нүүдэлчин аймгуудын довтолгооноос хамгаалж Хан үндэстэн “Их цагаан хэрэм” босгосон бол бид Ц.Нямдорж сайдынхаа буянаар улсын хэмжээнд мянган км-ийн урттай “Бат цагаан хэрэм”-ийг босгож авчээ.
Ганц худаг, Төв аймгийн төв, Амгалан, Зайсан, Тоосгон завод, Хүүхдийн, Эмэгтэйчүүдийн, Хонхор, Багануурын хорих газрууд, Урьдчилан хорих газрууд, Дарьт, Майньт, Тахир соёот, Авдрант, Зүүн хараагийн чанга, онцгой, жир гээд энэ бүхэн та бидний их бүтээн байгуулалтын дуудах нэр нь.
“Ардчилсан Монголоо Шоронжсон Монгол” болгосон нь хуулийн мэлмий дутсаных. Эрүүл мэндийн төлөө хүн эмнэлэг хэд баригдав. Төрөх газрууд хаана хаана босч ирэв. Хүний сайн сайхны төлөө бүтээн байгуулалт юу юу хийгдэв.
Нүдэнд тусч гарт баригдахаар зүйлгүй хэрнээ шорон гяндангийн хоёр давхар барилгууд жил жилээр сүндэрлэж, “Бат цагаан хэрэм” сунайж байх чинь юу вэ. Хэдэн он бэ?

Л.Цэрэн-Очир
 

Хууль хяналтын салбар дампуурчээ. ХЗДХ-ийн сайдаар энэ хүн хэд хэдэн парламентын...

Уншсан: 2648 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Монголын эдийн засгийн алуурчдыг Амазонкийн хөндийгөөс олж харлаа
2011.05.26
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
2011.05.25
С.Батболдын олигархи бүлэглэлээс салах цаг ирнэ
2011.10.22
М.Энхсайханы “улс төрийн хорлол” сэдрэв
2011.10.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 7
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011