Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Сонгууль гэдэг юм, юмны даллага
[ Нийтлэлч: Мягмарбаяр ]
2012.05.15
Сонгууль гэхээр хүмүүсийн өмнө их мөнгөний урсгал ирэх юм шигээр ойлгогдож амьдралын аливаа асуудлаа сонгуулиар л болно, сонгууль хүлээж байна, сонгуулийн дараа гэхчлэн ярьж шийдэж чадахаа байжээ. Нийтээрээ биш чзарим хэсгийнх нь хувь заяа дөрвөн жилээр ээлжилдэг сонгуулиас хараат болсон мэт. Хэн нэг эрх мэдэлтэй, хөрөнгөтэй нь тухайн гэр бүл, нам, улс төрийн тогоонд толгойлж түүнээс илүү гарахгүй нь араас нь зүүгдэж ёстой нөгөө “ бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч болсон байна. Том юмны ард гарах, шан хүртэхэд турж үхэх ч энүүхэнд болжээ. Харин зарим хэсэг нь сонгууль хэнд хамаатай юм. Зүгээр л нэг сайхан хашаандаа ногоогоо тариад, эсвэл өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангаад байх бизнесийн ажлаа бодоод “мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байя” гэсэн бодолтой байх юм. Гэтэл “улс төрөөр чи оролдохгүй байв ч улс төр чамаар оролдоно” гэдэг биелэлээ олжээ. Өмнөх сонгуулийн амлалтын нэг сая таван зуун мянга хэл ам ихтэй ч сар бүр авсаар байгаа 21 мянга юм юмны л даллага болж байна. 21 мянгаа аваад мөнгөний даллага авахуулахаар лам, мэргэч төлөгч рүү гүйнэ. Мөн зарим нь хоол хүнсээ цуглуулаад л тэр өдөр идэж уух юмаар элбэг, дэлбэг харагдана. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал насандаа ч төлж үзээгүй нэг нь даатгалд даллага авахуулна. Өр зээлтэй нэг нь банкинд өргөнө. Монголын ихэнх айл өрх 21 мянгаар амьдардаг гэдэг нь статисикийн мэдээгээр нотлогдсон. Удахгүй энэ сардаа багтаж үлдсэн нэг сая төгрөгөө авна. Ингээд бодохоор бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн гэх бэлэн мөнгө тараалт дуусахаар цаашаа яах вэ ёстой сонгуулиа хүлээхээс өөр аргагүй. Одоо энэ сонгуулиар хэдэн төгрөг амлах бол гэсэн хүлээлтээс хэн, ямар нам сонгогдох нь шалтгаалах нэг үндэслэл нь болжээ. Хэдийгээр хуулиар улс төрийн намын мөрийн хөтөлбөрт болон нэр дэвшигчдэд бэлэн мөнгөний амлалт, тараалт зэргийг хориглосон ч нийгэмийн сэтгэхүй мөнгөний үүсвэртэй зүйл рүү хуйлрахад бэлэн байна. Энэхүү мөнгөний далд даллагыг МАН-ын мөрийн хөтөлбөр тод харууллаа. Бэлэн мөнгө амлахгүй шүү гээд тохиролцоонд гарын үсэг зуралцаад байснаа ийнхүү зөрчжээ. Өөрөөр хэлбэл бүх хүмүүсийн цалинг нэг сая гурван зуун мянгад хүргэх амлалтыг МАН-ынхан хийлээ, ард түмэн дагаад хуйлрана. Нэгэнт хуулийг гууль болгож хэлсэндээ хүрч чадахгүй байгаа юм чинь гээд АН нэг сая гурван зуугаас давж амлах нь мэдээж. Гэхдээ амлаад, тараагаад байвал аваад бай харин хэнийг сонгохоо та мэд гэдэг зарчим хөшигний ард үйлчилнэ. Хөшигний ард дахь сонголт шудрага болох эсэх нь мөнгөний даллагаас шалтгаална.
Ц.Мягмарбаяр
2012.05.14 Мөрөн
www.shuum.mn
 

Сонгууль гэхээр хүмүүсийн өмнө их мөнгөний урсгал ирэх юм шигээр ойлгогдож амьдр...

Уншсан: 2229 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Олгиархуудын орлогын өсөлтөөр мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай гэчихэж
2012.01.20
Зүүнбаянгийнханд төрийн дэмжлэг хэрэгтэй байна
2011.12.19
Баян төрөөс цалин горьдсон ядуу багш нарын зовлон
2011.12.15
Матад сумынхан маргаашдаа итгэх итгэлгүй болжээ
2011.05.29
“Петро Чайна Дачин тамсаг”, “Доншин” компаниуд Монголын нефтийг зөөгөөд дуусаж байна
2011.05.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 2
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011