Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Тамхи татдаггүй, архи уудаггүй иргэнд Эрүүл мэндийн даатгалаас урамшуулал өгье
[ Нийтлэлч: Одонтуяа ]
2012.06.27
 Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд өгөөжтэй чанартай болгоход чиглэсэн эрүүл мэндийн даатгалын шинэтгэлд тамхи татдаггүй, архи амсдаггүй иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгөн урамшуулал үзүүлдэг байвал ямар вэ гэсэн санал байна. Шударга байгаа биз.
Эрүүл мэнддээ санаа тавьж, спортоор хичээллэдэг, урьдчилан сэргийлдэг, витамин авч уудаг, явган алхдаг, ажлаа тасалдаггүй хүмүүс цалингаасаа “өвдөх дуртай” нэгэнтэй адил эрүүл мэндийн даатгал суутгуулдаг. Гэтэл чи жилийн турш өвдөөгүй бол яагаад чамайг бяцхан шагнаж болохгүй гэж...
Эрүүл монгол хүнтэй болох 5 алхамаа танилцуулъя.
 
1. Эрүүл мэндийн даатгалын дизайныг өөрчилье
Эдийн засгийн үүднээс эрүүл мэндийн даатгалын сангийн агуулга ньхураамжтөлж оролцсонгишүүний эмчилгээнийзардлыгэнэ санд оролцсон гишүүдийн хэмжээнд хуваарилах явдал байдаг. Даатгалын сан байгуулах гол зарчим нь хохирогчийн тоо даатгуулагчийн тооноос бага байх тэр магадлалд тvшиглэдэг юм. Хохирлыг нөхөх харилцаанд оролцогчдын тоо хэдий чинээ олон болох тутам хvн бvрийн vvрэх ачаа тэр хэрээр хөнгөрч ирнэ.
Өнөөгийн манай тогтолцоо эсрэгээр өвчтэй хүнийг дэмждэг. Өвчтэй л бол цалинтай  чөлөө олгоно, улсаас тэтгэнэ, эмний үнийг хөнгөлнө, том хандив ч олдож магадгүй.
Цаг өөрчлөгдөж, бид ч мөн түүнтэй хамт өөрчлөгдөж байна. Бид олон жилийн буруу зуршил хандлагаа өөрчилж, эрүүл мэндийн даатгалын дизайнаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Гарц байна.
Канад, Австралийн “Медикэр”, Францын мэргэжилд үндэслэсэн үндэсний тогтолцоо дагнадаг бол, Германд үндэсний эрүүл мэндийн даатгал 87.5 хувийг, хувийн даатгал 12.5 хувийг хамардаг. Хувийн даатгалтай бол нийтийн даатгалд эргэж орох боломжгүй байдаг. Японы Кенкоо-Хокен даатгалын тогтолцоо ажилтнуудад зориулагддаг бөгөөд энэ тогтолцоонд хамрагдаагүй иргэдэд үндэсний эрүүл мэндийн даатгал зориулагджээ. Эдгээртэй зэрэгцээд Японд хувийн эрүүл мэндийн даатгал ч байдаг. Англичууд “Эн Эйч Эс” итгэдэг бол америкчуудын 58 хувь нь хувийн эрүүл мэндийн даатгалд найддаг байна. Мөн түрүү төлбөрт үйлчилгээтэй эрүүл мэндийн төлөвлөгөөнд хамрагдаж болно. Харин Хятадад эрүүл мэндийн даатгалд бараг бүгд хамрагдаж болдог байна. Зарим хамтралууд эрүүл мэндийн төлөвлөгөөтэй байдаг. Бусдаас суръя.
 
2. Эрүүл амьдралыг үнэтэй болгоё
Эрүүл хүн ажилтай орлоготой мөнгөтэй болж ажлаа илүү бүтээмжтэй хийж, нэмүү өртөг үйлдвэрлэж, амьдрал нь өөдрөг явна. Ажилчид өвдөөд алга болоход баярладаг дарга байхгүй. Компани нь ашиггүй, улс татваргүй үлдэнэ. Жин ихтэй, өөх тостой хоол иддэг, дасгал хөдөлгөөн хийдэггүй залуус цахилгаан шатаар явж, машинд сууж, гэртээ диван дээр ТВ-ийн удирдлага эсвэл бааранд шар айраг тэвэрч суухаар өвдөхгүй байж чадах уу?
 
3. Жилдээ эрүүл мэндийн нарийн үзлэгт заавал ордог болъё
Засгийн газар маань малаа жилдээ нэг удаа эрүүлжүүлж, авто машинаа үзлэгт жил бүр оруулдаг атлаа иргэдээ мартчихдаг. Мал өсөөд, машин олшроод байгаа атлаа хүмүүс нь хорт хавдраар цөөрсөөр олон хаврыг үдлээ...
 Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж чадсанаар бид өртөг ихтэй эмчилгээ, буцааж болохгүй зардлыг бууруулж чадна. Тиймээс иргэдээ жил бүр эрүүл мэндийн нарийн үзлэг оношлогоонд заавал оруулдаг долоо хоногтой болъё. Яг л автомашин шиг, малаа хайрладаг шиг иргэдээ хайрлая.
Хүүхдүүдийг вакцинжуулдаг шигээ тодорхой 3, 6, 12, 16 насанд нь шүдний эмчид үзүүлдэг байя. Энэ их чухал шүү.
 
4. Эмнэлгийг эмч нарт
Хүн өвчлөөгүй байхдаа эрүүл мэндээ тоодоггүй. Харин өвдсөн нэгэн нь эмнэлэгт үүр цүүрээр очин урт оочер, хүнд сурталын торонд орчихно. Тохь тух, сэтгэл ханамжийн талаар яриад ч хэрэггүй...
Эмнэлэгт ажиллагсад ба үйлчлүүлэгсэд маш олон, төсөв хэзээ ч хүрэлцдэггүй, эмчийн цалин бага, ачаалал их, цаг наргүй ажилтай, тоног төхөөрөмж дутмаг, технологи хоцрогдсон, амьдрал ядуу, шилдэг эмч нар өрнөөс өрөнд амьдарч байна.
 Тэгвэл энэ салбарт хаа хамаагүй хэн нэгэн хүнд сурталтан дундаас нь мөнгө цохиод сууж байдаг энэ тогтолцоогоо сольж, хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог дэмжиж, өрсөлдөөнтэй зах зээл тогтоовол бид чанартай үйлчилгээ хүртэнэ.
Эрүүл мэндийн даатгалыг, эрүүл мэндийн салбарыг либералчилбал эмнэлэг шал өөр болно. Эмнэлгийг эмч нарт нь өгье.
 
5. Эрүүл хүнс
Эрүүл байх эсэх нь эмчилгээнээс илүүтэй элдэв зуршил, хоол хүнснээс маань шалтгаалдаг. Айлын төсөвт хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь өдөр тутам нэмэгдэж байна. Эдийн засагчийн хувиар хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний үнэ цаашид улам өсөх болно. Гэтэл бүтээмж маань үнийн өсөлтийг гүйцэхгүй, цалинг харанхуй нэмж байгаа нь гол аюул юм.
Бид газар тариалан, хөдөө аж ахуйн технологио шинэчилж, хүнсний үйлдвэрлэлээ эрс нэмэхгүй бол хүнсний үнийн өсөлтөөс энэ салбарт бусдаас хамааралтай байдал үүсч, гадны хяналтанд орох, олсон жаахан амжилтаасаа ухрах аюул байна. Нээлттэй худалдаа, ашгаар баримжаалждаг бүтцийн реформд суурилж, өсөлтөнд чиглэсэн бүтэц бодлогыг дэмжиж байна.
 
Эрдэс нүүрс гэхээсээ эрүүл иргэн Монголын гол баялаг
 Монголын эдийн засгийн их өсөлтөөс ахиухан хэсгийг эрүүл мэндэд, эмч нартаа зориулах ёстой атал эмчийн алдагдсан боломжийн зардал хэтэрхий өндөр байна. Эмчийг үнэлж үнэ цэнэтэй ажлаа хүртээмжтэй явуулах боломжийг олгохгүй бол “ харж үзэх” маягаар гал унтраасан энэ арга бүх иргэдийн маань эрүүл мэндийг сэтгэл зүрхтэй нь хамт авч одох нь....
С.ОДОНТУЯА
 

 Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд өгөөжтэй чанартай болгоход чиглэсэн эрүүл мэн...

Уншсан: 2131 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Бидэнд итгэл хэрэгтэй
2012.06.27
Гэр бүлээ хайрлая
2012.05.14
Эрдэс биш эрүүл монгол хүн баялаг
2012.05.02
Эдийн засгийн алуурчин
2012.04.17
АНУ яагаад Иракаас гарсан бэ?
2012.01.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011