Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Бидэнд итгэл хэрэгтэй
[ Нийтлэлч: Одонтуяа ]
2012.06.27
 Үндэстнүүдийг хөдөлгөгч хүчин зүйл
Аливаа үндэстний сэргэн мандал, хөгжил дэвшлийн уг учиг, үндэс суурь болдог зүйл нь үндэсний үзэл санаа(national ideology) гэгч зүйлээс ихээхэн хамаардаг гэж судлаачид үздэг юм байна. national ideology нь тухайн үндэстний өөрсдөдөө, хүч чадал боломжиндоо найдах, тулгуурлах итгэл үнэмшлийн цогц, нэгдэл юм. "Бид чадна, бид хөгжинө" гэсэн нийтийн нэгдмэл итгэл үнэмшил нь өөрчлөх аугаа их хүчин болон хувирдгийг хүн төрөлхтний түүх бэлээхэн харуулж байна.
XIII зуунд долоон зуун мянга орчим хүнтэй байсан нүүдэлчдийн шинэ улс хоромхон зуурт дэлхийн талыг эзэлсний гайхамшиг нь чухамдаа монголчуудын итгэл үнэмшлийн хүч, агуулга, цар хүрээ агуу байсных. Чингис хаан өөрийн ард түмнийг "Мөнх тэнгэрийн хүч", ивээлийг олсон хэнд ч дийлдэшгүй үндэстэн гэж итгүүлж чаджээ. 220 жил олон улсын харилцаа, бодлого болон худалдаа арилжааны эргэлт, сүлжээг зохицуулж, чиглүүлж явсан монголчуудын итгэл үнэмшлийн загвараар өнөөгийн Америк хүчирхэгжсэн билээ.
 
Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан зүсэн зүйлийн сонирхол, уламжлал, ёс заншил, итгэл бишрэлтэй цагаачдын бөөгнөрлийг хүчирхэг улс болгосон зүйл нь өнөөх үндэсний үзэл санаг л байв. Америкчуудын итгэл үнэмшлийг гурван зүйл тодорхойлж байна гэж судлаачид үздэг ажээ. Энэ нь нэгдүгээрт: - Бурхан Америкийг л ивээдэг (God bless) гэх итгэл, хоёрдугаарт: - American dream буюу жирийн цэвэрлэгч Ерөнхийлөгч болж, гуйлгачин тэрбумтан болох агуу боломжинд итгэх итгэл, гуравдугаарт: - Америкийн мөн чанар болсон ардчилал, эрх чөлөөг хаана ч хамгаалан зогсох бат итгэл бөлгөө. Үе үеийн Ерөнхийлөгч нар нь жирийн иргэддээ буй энэ итгэл  үнэмшлийг бадрааж, үүнд л тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байжээ. АНУ-ын өмнөх сонгуулийн үеэр Б.Обама-г америкийн үзэл санааг өндөрт өргөж, үндэстний уруудал доройтлыг "өөрчлөх" хүн хэмээн харж,хүчтэй үнэмшиж байсан.
Путин ч оросуудын алдагдаж, гундсан итгэл үнэмшлийг эргүүлж авчирсан гэж үздэг.  Мюнхенд хэлсэн үгэндээ "Нэг туйлт ертөнц гэж байх ёсгүй" хэмээн мэдэгдсэн нь Орос дэлхийн бодлогын эсрэг туйл болж АНУ-ыг сөрөн зогсохыг тунхагласан хэрэг билээ. Одоо орос хүмүүсийн нүднээс асар их итгэл үнэмшил, хүч чадлыг олж харж болно. Ельциний үед адлагдан, доройтсон үндэстнийхээ урам зориг, итгэг үнэмшлийг сэргээж чадсан учраас түүний засаглал урт настай байх нь илэрхий.
Загасчдын тосгон байсан жижиг арлыг Сингапур хэмээх хөгжилтэй улс болгосон түүх ч ийм. Бас л ойр хавиас цугласан цагаачдыг "дэлхийн хамгийн чөлөөт бизнесийн орон болгох" итгэл үнэмшлээр зангидсан юм. Чөлөөт бизнест хамгийн их саад бологч авилгыг Сингапурын төр дайснаа болгон зарласан нь итгэл үнэмшлийн тулгуур болжээ. С.Хантингтон энэ жижиг үндэстнийг "өөрийн "онцлогоо"(national identity) хууль ёсоо чанд хэрэг.хэрэгжүүлдэг шударга төр, бизнесийн чөлөөт өрсөлдөөн, цэвэр цэмцгэр байдал, үйлчилгээний онцгой чанараар бий болгож байгаа улс гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
Гэтэл Бразил. Египет гээд асар их боломжийн дээр байдаг улсууд зогсонги төлөвт эргэлдсээр,
Бидэнд итгэл үнэмшил алга
1990 оноос хойш сэргэх аядсан монголчуудын итгэл үнэмшил улам бүр унтарсаар байна. Өөрийн гэх өмчтэй, өөрийн бизнестэй болоод өөрийнхөө хүчээр амьдарна гэж итгэж байсан бидний итгэл алга болсоор... Авилга, хүнд суртал, төрийн дарамтаас ул баалан иргэдийн бие даан амьдрах итгэл алга болсоор эцэст нь ТӨР хэмээх бүгдийн юм шиг мөртлөө хэний ч биш баялгаас "сорж" амьдрах хүсэлтнүүд л олшров. ТӨР иргэдийн эдийн засгийн эрмэлзлийг боомилж байдгаас "ингэж зүдэрснээс авилгач түшмэлийн амьдралд шилжсэн нь дээр" гэдэгт итгэх хүн олон байна. Авилгачид стратегийн хувьд төрийн системд баттай байршиж, хороон дарга нар сонгуулийн үр дүнг "залах" хэмжээнд очжээ. Авилгын итгэл үнэмшил нь өөрийн чадлаар амьдрах итгэлийг давж байгаагаас Богдын(төрийн) цацсан боорцог руу хошууран дайрдаг байсан тэр бэлэнчлэх сэтгэлгээ улам цэцэглэв.
Бид өнгөрсөн дөрвөн жилд үүлэн чөлөөгөөр туссан нарыг олигтой ашиглаж, хуримтлал үүсгэж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтанд боломжийг чиглүүлж чадсангүй. Байгааг нь хуваах, идэх гэсэн адгийн зарчмыг баримталсаар .өнгөрөөв,. Уг нь олдсон жаахнаа арвижуулж, "бялуугаа" томруулж байгаад хуваах тухай ярьсан бол ядуурал, ажилгүйдлийн талаар санаа зовохгүй өнгөрч болох байсан.
Одоо бид юунд итгэж, найдаж амьдрах вэ? Хүн бол "сэтгэлийн амьтан" бөгөөд дан ганц гэдэс цатгалан, мөр бүтэн байгаадаа ханаж амьдардаггүй юм. Хүсэл тэмүүлэл, итгэл найдвар байгаад түүнийхээ төлөө зүтгэж байх нь хүмүүний амьдралын утга учир бөлгөө.
 
Зөвхөн улс орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах зөв хүмүүс, шударга хариуцлагатай төр л биднийг энэ аюулаас аварна.
 
Би, бид, Монголчууд төрдөө итгэдэг, төр нь биднийхээ итгэлийг даадаг баймаар байна.

С.Одонтуяа

 Үндэстнүүдийг хөдөлгөгч хүчин зүйл Аливаа үндэстний сэргэн мандал, хөгжил...

Уншсан: 2647 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Тамхи татдаггүй, архи уудаггүй иргэнд Эрүүл мэндийн даатгалаас урамшуулал өгье
2012.06.27
Гэр бүлээ хайрлая
2012.05.14
Эрдэс биш эрүүл монгол хүн баялаг
2012.05.02
Эдийн засгийн алуурчин
2012.04.17
АНУ яагаад Иракаас гарсан бэ?
2012.01.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 3
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011