Нацагийн ДАВААДАШ
1950 онд Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн. УБДС-ийг уран зохиол судлаач-багш мэргэжлээр төгссөн. Утга зохиолын магистр. 1970-аад оноос уран бүтээлийн ажлаа эхэлж “Зүрхний шившлэг”, “Алаг чулууны эрхи”, “Бүүвэйн дууны нэхэл”, “Уянгын цэнхэр уулс”, “Дуулж аргадах хорвоо”, “Далд тэнгэрийн улирал”, “Урт улирлын шувууд” яруу найргийн ном, “Хөх инээд, цагаан ханиад”, “Халхын хар аварга”, “Цоохор цадиг”, “Нүгэл судлалын лекц”, “Өвөрхангайн элдэв явдлын хураангуй”, “Эрин цагийн хана өндөрлөх цагаар” зэрэг нийтлэл, уран сайхны ном хэвлүүлжээ.