Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Бидэнд итгэл хэрэгтэй
2012.06.27
 Үндэстнүүдийг хөдөлгөгч хүчин зүйл Аливаа үндэстний сэргэн мандал, хөгжил дэвшлийн уг учиг, үндэс суурь болдог зүйл нь үндэсний үзэл санаа(national ideology) гэгч зүйлээс ихээхэн хамаардаг гэж судлаачид үздэг юм байна. national ideology нь тухайн ү...
Тамхи татдаггүй, архи уудаггүй иргэнд Эрүүл мэндийн даатгалаас урамшуулал өгье
2012.06.27
 Эмнэлгийн үйлчилгээг иргэдэд өгөөжтэй чанартай болгоход чиглэсэн эрүүл мэндийн даатгалын шинэтгэлд тамхи татдаггүй, архи амсдаггүй иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгөн урамшуулал үзүүлдэг байвал ямар вэ гэсэн санал байна. Шударга байгаа биз.
Гэр бүлээ хайрлая
2012.05.14
Миний байнга оролцдог TV9 телевизийн “Бүсгүйчүүд” нэвтрүүлэгт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д .Энхжаргалыг урьж оролцуулан төвийнх нь талаар ярилцаж байтал нэгэн мэдээ намайг цочирдууллаа. “Эмэгт...
Эрдэс биш эрүүл монгол хүн баялаг
2012.05.02
Эрүүл мэндгүй бол Монгол хүнгүй болно. Монгол хүн үгүй бол Монголын баялаг хэнд хэрэгтэй юм бэ? Үг авдаггүй хүмүүст яаж ч хэлээд нэмэргүй байдаг юм байна. “Эдийн засгийн хөгжил хүртээмжтэй, нийгмийн бодлого тэнцв...
Эдийн засгийн алуурчин
2012.04.17
Жон Перкинсийн бичсэн "Эдийн засгийн алуурчны өчил" ном, Эдийн засгийн алуурчдын талаарх асуудал өнөөдөр хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Энэ талаар миний 2007 онд бичиж байсан "Эдийн засгийн алуурчин&q...
АНУ яагаад Иракаас гарсан бэ?
2012.01.20
    Хүн ам өсөхийн хирээр эрчим хүчий хэрэглээ геометрийн прогрессоор өсдөг гэдэг.  
999-ийн том зорилго жижгээсээ хамаагүй илүү бодитой
2011.12.19
Монголчууд бид нэг хэсэг бэрхшээлээс зүрхшээж өөрөө өөртөө хязгаар тавин “хойш суух, сугарч хоцрохыг” илүүд үздэг байсан даа. Гэтэл одоо бүр зориг зүрх, санаачлага шийдлээ гаргаж буй бусдыгаа хазаарлах, ногтлох,...
Эрүүл мэнд ба эдийн засаг
2011.12.19
Бүгд л бонд мөрөөдөөд завгүй энэ үед би энэ хавар эрүүл байхыг сануулах нь үүрэг гэж үзлээ. Өнгөрсөн жилүүдэд манай “Иргэн та баялаг” сан Баянгол дүүргийн хороодоор явж эрүүл аж төрөх болон эрүүл мэндийн сургалт...
Аз жаргалын тухай миний ойлголт
2011.12.19
Амьдралын утга учир болсон аз жаргалд хүрэхээр хүн бүр өөр өөрөөр тэмүүлдэг билээ. Гэвч хүмүүс аз жаргалыг дандаа л ямар нэгэн юмтай уяж, бусдаас хамааруулаад байдаг мэт. Би ингэвэл жаргана, одоо яг үүнийг л дуусгачихвал, э...
Аз жаргалын тухай ойлголт
2011.11.11
Амьдралын утга учир болсон аз жаргалд хүрэхээр хүн бүр өөр өөрөөр тэмүүлдэг билээ. Гэвч хүмүүс аз жаргалыг дандаа л ямар нэгэн юмтай уяж, бусдаас хамааруулаад байдаг мэт. Би ингэвэл жаргана, одоо яг үүнийг л дуусгачихвал, э...
Тэнцвэр ба зохицол
2011.10.24
Байгаль эрэгтэй, эмэгтэйчүүдэд өөр шинж чанар, үүрэг оногдуулжээ. Энэ нь нийгмийн хөгжлийн үе шат бүрт аль нэг хүйст давамгайлал олгож байлаа. Хүй нэгдэл, ан олзвор, үр жимс, үндэс цуглуулах нь эдийн засгийн үндсэн хэв шинж...
Таван толгой- Монголчууд чадна, чадахгүй
2011.10.22
Таван толгойг Монголчууд чадна чадахгүй гээд л бөөн сенсааци. Өмнөд Солонгосын Хьюндайн бизнесийн группийг үндэслэгч дэлхийд цуутай Чанг Жу Юнгийн туулсан амжилтын зам мөр өөрийн эрхгүй нэгийг санагдуулна.  
Эдийн засгийн алуурчин
2011.10.22
-Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяагийн "Шантарч үл болно" номын нийтлэлүүдээс цувралаар нийтэлж байна-
Шантарч үл болно
2011.10.20
Янз бүрийн судалгааны дүнг харж байх нь ээ, монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй, хүйсийн ялгаа, дарамт байхгүй мэт. Өнгөц ажихад ч тийм. Гэвч бодит байдал дээр тийм биш болохыг сонгуулийн үр дүн бидэнд баталж, нотолж өглөө. 
Одонтуяа
Нийтлэлч
Танилцуулга
Салдангийн ОДОНТУЯА

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч С.Одонтуяа нь Олон улсын эдийн засагч мэргэжилтэй. ЗХУ-д Санкт Петербургийн (Ленинград) Улсын Их Сургуульд суралцаж, Олон улсын эдийн засгийн ухааны бакалавр цол, Америкийн Нэгдсэн улсад БизнесийнУдирдлагын магистр (MBA) хамгаалсан. Тэрбээр БНМАУ-ын Шинжлэх Ухаан, Техникийн Улсын Хороонд мэргэжилтэн, Сингапур – Монголын хамтарсан “Лотс-Инвест” ХХК (Сентоза төв), “СОД Трейд” ХХК, “Сентоза фүүд Корт” ХХК-д Ерөнхий захиралаар тус тус ажиллаж байв.

С.Одонтуяа “Иргэн та баялаг” санг санаачлан, үүсгэн байгуулсан бөгөөд тус сан нь зорилго, үйл ажиллагааныхаа хүрээнд олон нийтийг хамарсан боловсрол, хүмүүжил, эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зохион явуулдаг томоохон ТББ-уудын нэг болж чадсан юм. Сангийн үйл ажиллагааныхаа хүрээнд, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Эрүүл иргэд-Нийгмийнбаялаг” хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Эрүүл амьдрахуй- Зөв хооллолт” сэдвээр цуврал лекцийг 10000 гаруй иргэдэд уншиж, Олон үндэстний хүүхэлдэйн хувийн цуглуулгаараа хандивын үзэсгэлэн зохион байгуулж, үзэсгэлэнгийн нийт орлогыг тархины саажилттай хүүхдүүдийн боловсролд зориулан хандивласан байна.

Иргэдэд мэдээлэл хүргэх ажлын хүрээнд Нийслэл хот болон эрүүл мэндийн салбарын чухал шаардлагатай утасны жагсаалт гаргаж, цагдаагийн байгууллагатай хамтран “Таны тайван амьдралын төлөө хамтдаа” хөтөлбөрийг санхүүжүүлж, хамтран хэрэгжүүлжээ. Түүнчлэн “Залуусын төлөө ЗА гэж хэлье” уриан дор “Төрийн бодлогыг залуусын хүмүүжилд” сэдэвт улсын зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж, энэ ажлын хүрээнд телевизийн цуврал нэвтрүүлэг явуулж, Загвар сургууль байгуулах талаар тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. Түүний санаачлан хэрэгжүүлсэн Амьдрах ухаан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтуудад 10000 орчим иргэд хамрагджээ. Тэрбээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сангийн туслалцаатайгаар БГД-ийн 9-р хорооны гэр цэцэрлэгийн тохижилтын ажлыг гүйцэтгүүлж, Гэр бүлийн сайн сайхны төлөө нийгэмлэгтэй хамтран гэр бүл, нөхөн үржихүйн боловсролыг дэмжих төсөл санаачлан ажиллаж байна. 

С.Одонтуяа нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийн ажлыг олон арга хэлбэрээр явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл бичих, ярилцлага өгөх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, ном бүтээл туурвих зэргээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Түүний “Шантарч үл болно” ном нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, нийгэм-эдийн засгийн хурц асуудлуудыг хөндөж чадсанаараа уншигчдын талархлыг хүлээсэн бүтээл болж чадсан юм. С.Одонтуяа нь нийгмийн үнэт баялаг болох хүний хөгжил, боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг сайжруулахад чиглэгдсэн мэдээ мэдээллийг түгээх, уламжлал шинэчлэлийг хослуулан амьдарч чаддаг шинэ хүнийг төлөвшүүлэхэд онцгой анхаардаг улс төрч эмэгтэй юм. 


 
дэлгэрэнгүй...
Нийтлэлүүд
Бусад нийтлэлүүд...
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011